Зөвлөгөө

October, 2016

  • 17 October

    Үйрүүлж нунтагласан өндөгний хальс цус багадалтын үед маш тустай

    Өндөгний хальсыг элдэв янзаар боловсруулж, дахин хэрэглэж болдог. Тиймээс та бүхэн хэргэлсэн өндөгнийхөө хальсыг хаях гэж бүү яараарай. Эмийн журмаар хэрэглэх. Шүд хорхойтох, нурууны өвчин, буйлнаас цус гарах, стресс, харшлын үед өндөгний хальс нунтаглаж хэрэглэдэг байна. Астматай хүмүүс мөн хэрэглэнэ. Ардын эмчилгээнд арван хоёр нугалаа гэдэсний шархыг эдгээхэд ч ашигладаг. Суулгалт, ходоодны шарх, түлэнхийд тустай. Бөөр давсагны чулуу хайлуулах зорилгоор …

  • 17 October

    Сэрүүний улиралд арьсаа арчлах цогц зөвлөгөө

    Арьс гэдэг бол хүний организмыг гадны нөлөөнөөс халхалж хамгаалж байдаг эрхтэн, тиймээс хамгаалах үүргээ гүйцэтгэхийн тулд хүйтэнд арьс зузаардаг. Энэ шалтгаанаар гадаа ажиллах шаардлагатай хүмүүсийн арьс толигор байдлаа гээн өнгө үзэмжээ алддаг.  Тэгэхээр үүнтэй хэрхэн тэмцэх вэ? Юуны өмнө арьсаа өвлийн улиралд бэлдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, арьсаа сайтар арчилж өвөлтэй золгуулбал хохирол багатай байна гэсэн үг. Зун намарт сайн тэжээл …

  • 17 October

    Нүдээ амраах дасгал

    Нүд бол хүний хамгийн чухал эмзэг эрхтний нэг. Өдөржин ажил дээрээ компьютер харж суугаад, орой гэртээ зурагтаа ширтэж, унтхынхаа өмнө утсаа оролддог юм биш биз. Ингэж байнга дэлгэж ширтэхээр хүний нүд загатнаж, бүрэлзэж, аргаж эхэлдэг бөгөөд нүдний хараа муудах аюултай.. Тиймээс өдөрт нүдэндээ 5-10 минут зарцуулаад эдгээр дасгалуудыг хийж заншаарай. 1.     Сандал дээрээ нуруу цэх суугаад  нүдээ анилгүйгээр …

  • 17 October

    Бидний ямар ч хэрэглээнд үхлийн тун бий

    Хүн гэдэг амьтан амьдралынхаа хэрэглээнд хэр хэмжээгээ тааруулж  байх нь нэн чухал. Орчин үеийн эмзүйг үндэслэгч Парацельс “Бүх зүйл – хор, бүх зүйл – эм, үүний аль алиныг нь тун хэмжээ тодорхойлдог” гэж маш тодорхой хэлсэн байдаг. Дэлхийд аливаа бодис өөрийн гэсэн үхлийн тунтай байдаг аж. Согтууруулах ундааны үхлийн тун Согтууруулах ундаа нь амин чухал шаардлагатай бүтээгдэхүүн биш нь мэдээж. …

  • 17 October

    Нүүрнийхээ багсыг зөв зориулалтаар нь хэрэглэж сурцгаая

    Багс хэрэглэх нь будгийг жигд тараах, арьсанд сайн шингээх гэх мэт олон давуу талтай. Харин энэ олон төрлийн багсыг хэрхэн ялгаж хэрэглэх вэ? Ингээд зориулалтыг зургийн хамт та бүхэндээ хүргэж байна. Хадгалаад аваарай. 1. Энгийн болон хүүрай пудрт зориулсан багс 2. Хацрын энгэсэгний багс. 3. Дэвүүр бүхий багс. Уг багс нь нүүрнээс будагны илүүдэл хуурах хэсгүүдийг арилгах үүрэгтэй. Энэхүү багсыг …

  • 17 October

    Амьдралыг шинээр харах зургаан өглөө

    Аз жаргалыг хүлээхийн оронд өөрөөсөө хайвал ямар вэ? Бид хамгийн ойр байгаа зүйлээ л хамгийн холоос хайдаг. Тэгээд олоогүйдээ урам их хугарч бас ядардаг. Тэгвэл маргааш өглөөнөөс эхлээд зургаан өглөөг л өөртөө зориулчих. Өглөө бүрийг хөнжилдөө нүдээ нээж угтдаг бол, энэ 6 өглөө чи оюун санаандаа ч бас нүдээ нээж, олж хараагүй зүйлсээ харах болно. Дараах зургаан асуултыг өглөө бүр …

  • 17 October

    Цагаан гааны ач тус ба хэрэглэх заавар

    Манай  монголчууд цагаан гааг хоол хүнсэндээ төдийлөн их хэрэглээд байдаггүй. Азийн зарим үндэстэн япончууд, солонгосууд, хятадууд энэ ногоог өдөр бүрийнхээ хоолны хэрэгцээ болгосон байдаг. Тэдгээр орны хүн ардын урт насалдагт цагаан гааны үүрэг маш их гэсэн судалгаа байдаг юм байна. Цагаан гаа нь хоолонд сайхан амтлагч болохын зэрэгцээ олон төрлийн ид шидтэй ургамал ажээ. Цагаан гаа нь сарнай шиг улаан …

  • 15 October

    Мөсөөр арьсаа сайхан болгох 10 арга

    Мөс нь таны нүүрийг гэрэлтсэн сайхан болгох болно.  Хэрвээ та итгэхгүй байгаа бол хэрэглэж үзсэний дараа үр дүнг нь мэдрэх болно. Одоо та бүхэндээ мөсөөр бэлтгэж болох гайхалтай зөвлөгөөнүүдийг хүргэе. Мөсийг нүүрний арьсандаа хэрэглэснээр 1. Цусны эргэлтийг сайжруулна 2. Нүүрэн дээрх нүхжилтийг багасгадаг 3. Тослогийг тэнцвэржүүлж, арьсыг чангална 4. Батганаас болж үүссэн улайлтыг багасгаж, нүүрний хаван буулгадаг 5. Наранд түлэгдсэн …

  • 15 October

    Жаргалтай гэр бүлд өссөн хүүхэд жаргалтай амьдардаг

    Харвард болон Пенсильванийн их сургуулийн эрдэмтэд хамтарсан судалгаагаараа аз жаргалтай гэр бүлд өсч, хүмүүжсэн залуус өөрсдөө ч жаргалтай гэр бүлийн амьдралыг зохиодгийг баталсан байна. Судалгааны ажил хүний амьдралын хэдэн үеийг дамжин буюу 80 жилийн турш хийгджээ. Хэрүүл уруулгүй, амар амгалан, жаргалтай айлд өсч торнисон залуучууд өөрсдөө мөн л тийм сайхан халуун дулаан уур амьсгалтай айл гэрийн амьдралыг бий болгож байжээ. …

  • 15 October

    Нүүрээ яаж батга сэвхгүй байлгах вэ?

    Охид бүсгүйчүүд сэвх батгаа арилгах гэж янз бүрийн арга хэрэглэдэг нь зарим тохиолдолд бүр эсрэгээрээ үйлчлэх нь бий Энэ талаар хэдхэн зөвлөмж өгөхөд: Юуны өмнө дотор эрхтэн эрүүл байх ёстой. Идэж байгаа хоолныхоо тослогт хяналт тавьж, биенд шингэц муутай, шарсан хайрсан, өөх тос ихтэй хоолноос татгалз. Нүүрний тосыг нимгэн тавьж сур.Хэт зузаан тавьсан тос пудр нь арьсны нүхийг бөглөж батгашуулах …

  • 15 October

    Сэвхээ арилгая гэвэл

    Охид, бүсгүйчүүдийн сэтгэлийг зовоодог  зүйлийн нэг бол сэвх. Сэвх юунаас болж үүсдэг хийгээд хэрхэн арилгаж болохыг мэдмээр байна уу. Тэгвэл доорх зөвлөгөөг шимтэн уншаарай. Сэвх нь арьсны өнгөн хэсэгт олдмол, төрөлхийн маягаар үүсдэг. Төрөлхийн сэвх нь бага насны хүүхдэд бий болгодог боловч ийм төрлийн сэвх нь 30-аас дээш насанд арилдаг. Халууны улиралд тодорч, өвөлдөө бүдгэрдэг тул  энэ үед нь сайн …

  • 15 October

    Гэрийн нөхцөлд үсээ хэрхэн арчлах вэ?

    Үсэнд тэжээл дутагдсанаас болж хугарч гэмтэн, өнгөө алддаг. Иймд гэрийн нөхцөлд үсээ хэрхэн арчлахыг зөвлөе. Үсээ угаасны дараа цайгаар хар цай, байхуу аль ч байж болно. (Зайлахад өнгө нь амархан сэргэдэг) Хоёр аяга цайнд хоёр хумс сармис няцлан хийж буцалгаад угаасан үсээ сайтар зайлж шавшина. Зайлсан үсээ алчуураар боож  20-25 минутын дараа үнэр гаргах төдий ангиржуулагчаар угаа. Ингэснээр таны үсний …

  • 15 October

    Шүд цагааруулах энгийн арга

    С амин дэм хүчил ихтэй нимбэгээр шүдээ цагааруулж болно. Шүдний чийглэг сойзон дээр хүнсний сода асгаж хэдэн дусал нимбэгний  шүүс дусаан шүдээ сайн цэвэрлэ. Энэ аргыг 7 хоногт 1 удаа хийхэд хангалттай. Ялангуяа тамхи татдаг, төрөлхийн шар шүдтэй хүмүүс  энэ аргыг хэрэглэх хэрэгтэй. Мөн нүүрсэн эмээр цагааруулж болно Бас хүнсний содыг сойзондоо түрхэж хэрэглэж болно. Ингэж хэрэглэхдээ содоо ихийг хийж …

  • 14 October

    21 хоногийн дотор гайхалтай арьстай болгох өглөөний дэглэм

    Биенд хор хуримтлагдахад энэ нь арьсан дээр ил гарч эхэлдэг. Харамсалтай нь бид хүрээлэн буй орчин болон олон төрлийн бүтээгдэхүүнээр бие мах бодио хордуулдаг байна. Мөн олон төрлийн химийн бодис агуулагдсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг ба энэ нь бидий арьсыг эрүүлжүүлэхээс илүү хордуулдаг байна. Хэрвээ та бие махбодио эрүүлжүүлэх юм бол таны арьс улам эрүүл сайхан болох болно. Хорт бодисыг арилгах …

  • 14 October

    Хүүхдийг бор хоолонд оруулах дараалал

    Хүүхдийг бор хоолонд зөв оруулах нь таны хүүхдийн хоолны дуршил, ходоодны өнгөр, биеийн эсэргүүцэл гэх мэт олон зүйлд нөлөөтэй. Америкийн эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгээс гаргасан нийтлэлийг өөрийн туршлагатай хавсарган энэхүү мэдээллийг оруулж байна. Нэмэлт хоолыг 5-6 сартайгаас өгч эхлэх нь тохиромжтой боловч эхийн сүүндээ бүрэн цадаж байвал шаардлагагүй. 1. Хүүхдийн анхны хоол нь эхийн сүү болон тэжээл байдаг бөгөөд үүний …