Зөвлөгөө

May, 2017

  • 10 May

    Бүсгүйчүүд өглөөний цай уух 9 шалтгаан

    1. Шөнө 8-9 цагийн турш: Шөнө 8-9 цагийн турш бидний ходоод өлссөн байдаг болохоор өглөө нэг ёсны шим тэжээлээр “сэрээх” хэрэгтэй. Бид унтаж байсан ч бидний ходоод шөнөжин ажиллаад өглөө хоол нэхэх болно. 2. Өглөө хоол идэх нь өдрийн турш зөв хооллолтын суурь болж өгдөг: Өглөөний цайгаа ууснаар өдрийн хоол болох үеэр өлссөн чоно шиг нэгэн зэрэг их хоол идэхгүй …

  • 10 May

    Таны шүдийг гэмтээх зургаан хүнс

    1. Жимстэй сүү Жимстэй сүүнүүд шүдийг гэмтээдэг гэвэл та итгэх үү? Жимс хүний биед сайн ч гэлээ тодорхой хэмжээний чихрийг агуулдаг учир шүдийг гэмтээхэд хүрдэг аж. Түүнчлэн жимстэй сүү аюултай байж болох шалтгаан нь түүнийг хүмүүс удаанаар сорж уудаг явдал. Мөн байнга хэрэглэвэл шүд гэмтэж эхэлнэ. Тэгэхээр ганц шэйк ч биш найруулдаг, байгалийн гаралтай бус жимсний шүүснүүд шүдэнд мөн адил гэмтэл учруулна. …

  • 10 May

    Та юунаас болж ядаргаанд ордог вэ?

    Америкийн нэгдсэн улсын Хофингтоны шуудан сонинд ядрах  шалтгааныг тайлбарлан бичжээ. Судлаачид ядрахыг д дараах таван зүйлээс шалтгаалдаг болохыг тогтоожээ. Үүнд : 1.Ус уухгүй байх Хүний биед ус маш чухал. Хэрвээ ус уухгүй байвал цусны эргэлт удааширч, бодисын солилцоо явагдахгүйн улмаас амархан ядрахад хүргэдэг байна. Өдөрт дунджаар биеийнхээ хэмжээнээс хамаарч хоёр литр усыг зайлшгүй уух ёстой. 2.Эмх замбараагүй орчинд ажиллах Эмх цэгцгүй …

  • 10 May

    Нүүрэнд чинь батга гараад салахгүй байна уу

    Хавар болохоор  охид хөвгүүдийн нүүрээр батга их гарч эхэлдэг. Шалтгаан нь ганцхан арьсны сүв бөглөрч байгаа хэрэг. Шалтгаан нь ганцхан арьсны сүв бөглөрч байгаа хэрэг. Хүндэрвэл батга нь хатги болдог. Хавар болохоор батга гардаг шалтгаан нь өвөл идсэн хүнсний гай гарч эхэлж байгаа юм. Учир нь өвлийн цагаар хүмүүс савласан лаазалсан жимс ногоо нөөшилсөн мах хөлдөөсөн хүнс ихээр хэрэглэдэг. Удаан …

  • 8 May

    Амьсгалын замын халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

    Бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар  Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан энэхүү зөвлөмжөөс сонирхоорой. Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин бөгөөд бага насны хүүхдэд уушгины хатгалгаа, менингит зэргээрхүндрэл өгч болзошгүй байдаг. Томуу томуу төст өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас …

  • 8 May

    Авто зөвлөгөө:Машиныг гэмтээж болох 10 муу зуршил

      Машин худалдаж авах нь амьдралдаа оруулж буй томоохон хөрөнгө оруулалт гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэгвэл түүнийг хэрхэн удаан хугацаанд хэрэглэх вэ? юунаас зайлсхийвэл түүнийг гэмтээхгүй байх талаар бодож үзсэн үү? Карданыг үл ойшоох Тэгш бус гадаргуу дээр машиныг зогсоохдоо кардан татаж байгаарай. Ингээгүйгээс болж кропны араа шүдэнд жингийн хүч тэнцвэргүй даралт үүссэнээр түүнийг элэгдүүлдэг. Мөн аюулгүй байдал талаасаа ч …

  • 8 May

    АНУ-д зорчих иргэдэд өгөх зөвлөмж

    АНУ-ын хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс АНУ-ын визийг авснаар тус улсад саадгүй нэвтрэх бүрэн баталгаатай боллоо гэсэн үг биш юм. Учир нь АНУ-д зорчих визийг тус улсын Төрийн департамент олгодог бол тус улсын хилээр нэвтрүүлэх эсэхийг тус улсын Гааль, хилийн алба (Customs and Border Protection), түүний ажилтан шийдвэрлэдэг. Тодруулбал, Гааль, хилийн  албаны ажилтан тухайн иргэн АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж болзошгүй, эсхүл …

  • 5 May

    Авто зөвлөгөө:Хөдөлгүүрийн тосонд хадгалах хугацаа гэж байдаг

    Хөдөлгүүрийн тосны хадгалах хугацааг ярихын өмнө 2 үндсэн ойлголтыг эхэлж мэдэх шаардлагатай. Engine oil Expire – буюу хүчинтэй хугацаа. Engine oil Shelf life -буюу хадгалах хугацаа. Хөдөлгүүрийн тосыг ямар аргаар боловсруулсан, нэмэлт бодисын орц, найрлагаас хамаарч хүчинтэй болон хадгалах хугацаа нь харилцан адилгүй байдаг. Тухайлбал: Mobil1 брэндийн тосыг онгойлгоогүй, зөв орчинд 5 жил хүртэл хадгалах боломжтой гэсэн бол Total брэнд …

  • 5 May

    Зовхины үрчлээг арилгах арга

    Хэт их ядрах, нойргүйтэх, нас ахих зэргээс шалтгаалан зовхи үрчлээтдэг. Энэ тохиолдолд яншуй, төмсний бигнүүр болон чидун жимсний бүлээн тосоор жин тавихад үр дүнтэй байдаг. Бигнүүр бэлтгэх хэд хэдэн жор танд сонирхуулъя. Жор 1:Жижиглэн хэрчсэн ногоон яншуйг зовхин дээрээ тавиад чийгтэй хөвөн эсвэл марлиар бүтээж 15 минутын дараа бигнүүрийг авна. Мөн энэ аргаар үрж жижиглэсэн түүхий төмсний бигнүүрийг тавьж болно. …

  • 5 May

    Урт наслах нууцуудаас…

    Хүн бүхэн л урт  наслахыг хүсдэг билээ. Ингээд урт наслахын тулд өөрийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнийг таны эрүүл мэнд болон арьсанд ямар нөлөө үзүүлэх эсэхийг бодоод үзэх хэрэгтэй . Хөгшрөхгүй арьсаа төрөлхийн залуу хэвээрээ хадгалж үлдэхийг хүсэж байна уу тэгвэл дараах зүйлс танд туслана. -Хүзүүндээ 7 хоногт 2-3 удаа бүлээвтэр ургамлын тос түрхэж, иллэг хийж байвал цагаасаа …

  • 5 May

    Хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйн талаарх зөвлөмжүүд

    Ихэнх эцэг эхчүүдийн хувьд, бага насны хүүхдийнхээ чихэрлэг хоол хүнсний хэрэглээг хязгаарлаж, шүдээ тогтмол зөв угаахад сургахыг хичээдэг. Хэдийгээр шүдээ тогтмол угааж, чихэрлэг хүнсний зүйлсээс татгалзсан ч хүүхдийн шүд цоорох нь элбэг юм. Тэгвэл цоорол үүсэхэд хоол хүнсний хэрэглэх хэмжээ, давтамж хамгийн чухал байдаг. Бага насны хүүхдийн сүүн шүдийг хэдий чинээ эрүүл байлгана, ясан шүд нь төдий чинээ эрүүл, зөв байрлалтай ургахад сайнаар нөлөөлдөг. Эцэг эхчүүд ихэвчлэн хүүхдийн сүүн шүдийг “Дахин ургана” хэмээн амны эрүүл ахуйг нь сайтар ойшоодоггүй сул талтай. Хүүхдийн …

  • 4 May

    Элгэнд тустай 11 хүнс

    1. Сармис Сармис нь элэгний хоргүйжүүлэх ферментүүдийг идэвхижүүлдэг. Мөн сармисанд элэг цэвэрлэх үйлчилгээтэй бодис аллицин болон эрдэс бодис селен агуулагддаг. 2. Жүрж Жүрж нь С аминдэм болон исэлдэлтийн эсрэг бодисуудаар баялаг бөгөөд элэгний хоргүйжүүлэх чадварыг нэмэгдүүлж өгдөг. 3. Лууван, хүрэн манжин Лууван болон хүрэн манжин нь ургамлын флавонойд, бетакаротины агууламж өндөртэй. Шар лууван, хүрэн манжин хэрэглэснээр элэгний үйл ажиллагааг дэмжиж …

  • 2 May

    Төмсний шүүсээр үсээ хурдан ургуулах арга

    Үсээ байнга сэнсдэж, индүүдэх, буруу самаар самнах, наранд хамгаалалтгүй явах, үсэндээ хангалттай тэжээл өгөхгүй байх гээд бидний анзаардаггүй маш олон зүйлээс болж  бидний үс өнгөө алдаж, хугарч гэмтдэг. Ийм ч учраас үсээ зөв арчлах нь зайлшгүй чухал зүйлийн нэг юм. Гэрийн нөхцөлд бэлтгэх боломжтой үс ургуулах хялбар арга нь таны мөнгийг хэмнэхээс гадна ямар ч хор нөлөөгүй юм Төмс нь …

  • 2 May

    Сэтгэл санааны хямрал, дарамтаас ангижруулах санамжууд

      Нэгдүгээр санамж: •    Та ажил албан дээрээ ч ер хаана ч аядуу зөөлөн, дундыг барьсан хэмээр ахуй амьдрал, бүхий л харилцаагаа зохицуул. •    Хэт адгаж яарсан хэмээр довтлох, бүүр нэг сүүл барихын аль аль нь хортой. Хоёрдугаар санамж: •    Хүн eрөөсөө ямар нэгэн юманд санаа зовохгүй байна гэж бараг үгүй. •    Тийм учраас тодорхой хэмжээний /бага зэрэг/ зовинолыг хэвийн …