НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө батлах тухай, Зарим ӨНӨҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөл, төслийн нэгжийн Удирдах хорооны гишүүдийг томилох тухай, Тогтоол хүчингүй болгох тухай, Налайхад байрлах Төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагааны талаар авах арга хэмжээний тухай, Төрийн шагналд уламжлах тухай болон Бусад асуудал гэсэн 6 асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах …
Нийслэл
June, 2018
-
20 June
Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, БНХАУ-ын Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн их хурлын байнгын хороо хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичиг нь хотуудын хоорондын ойлголцлыг шинэ шатанд гаргаж, иргэдэд үр өгөөжтэй, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм. Тухайлбал, хоёр хотын бодлогыг тодорхойлох байгууллага болох НИТХ болон Бээжин хотын АТИХ-ын Байнгын хороо хоорондын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, …
-
19 June
2020 оны Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум Сөүл хотод болно
Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн дор Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөлөө. 2014 оноос хойш 2 жилд нэг удаа зохион байгуулагдаж байгаа энэхүү чуулганыг 2020 онд аль улсын ямар хотод зохион байгуулах талаар зөвлөлдөж шийдвэрээ гаргалаа. Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг зохион байгуулахаар БНСУ-ын Сөүл …
-
18 June
НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт сонгогдсон тойргийн иргэддээ хийсэн ажлынхаа тайланг хүргэлээ
Баянзүрх дүүргийн 2, 21, 27-р хорооноос иргэдийнхээ итгэл хүлээн сонгогдсон Төлөөлөгчийн хувиар НИТХ-ын Төлөөлөгч Т.Батцогт өнгөрсөн долоо хоногт тойргийнхоо иргэдтэй уулзаж санал, хүсэлтийг нь авч, 2017 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа болон улс, нийслэлийн төсвөөр хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг танилцуулж, тойргийн иргэддээ ажлаа тайлагналаа. Баянзүрх дүүргийн Дарь Эхийн дээрх хороод нь 8573 өрх, 35402 хүн амтай Нийслэлийн “А” бүсэд оршдог, хүн …
-
18 June
Налайхын уурхайг шууд хаана гэж ойлгож болохгүй
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж буй хууль бус нүүрс олборлолт, түүнээс иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор тус дүүргийн оршин суугч иргэдийн дунд зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар болсон юм. Санал асуулга энэ сард хоёр үе шаттай болсон бөгөөд гуравдугаар үе шатны хүрээнд зөвлөлдөх уулзалт хийж түүнээс гарсан үр дүнг засгийн газарт хүргүүлэхээр …
-
18 June
Налайх дүүргийн өрхийн эмнэлгүүдэд даралтын аппарат бэлэглэлээ
НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Швейцар улсын “Новартис сан, ”Оном сан“ хамтарч Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” төслийн хүрээнд Налайх, Бага-Хангай дүүргийн бүх өрхийн эмнэлэгт найман багц цусны даралт хэмжих аппарат гардууллаа. НИТХ–ын дарга С.Амарсайхан “Налайх дүүрэгт эрүүл мэндийн салбарт тулгамдсан, ээдрээтэй олон асуудал бий. Гэхдээ бид олон асуудлыг газар дээр нь шийдэж байгаа. Өнгөрсөн жил бид маш олон ажил амжуулсан. Түүний нэг нь иж бүрэн …
-
14 June
“Нийслэлд биеийн тамир, спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг батлав
НИТХ–ын Тэргүүлэгчдийн өчигдрийн ээлжит хуралдаанаар “Биеийн тамир, спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцлээ. Төслийг Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа танилцууллаа. Дэд хөтөлбөрийн гол зорилго нь нийслэлийн иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлж, эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн биеийн тамир, спортын ажил үйлчилгээ, орчин нөхцөлийг сайжруулахад оршиж байгаа юм. Дэд хөтөлбөрийн хүрээнд дөрвөн зорилт, тэдгээрийн хүрээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөнд 53 арга хэмжээг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Манай улс 2020 …
-
13 June
Налайх дүүрэг дахь мах боловсруулах үйлдвэр энэ намар ашиглалтад орно
НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын Тэргүүлэгч Ц.Байгалмаа, П.Баярхүү нар болон НХХААГ,НАЗХГ, НГА, НМХГ-ын албаны хүмүүсийн хамтаар Налайх дүүрэгт баригдаж буй мах боловсруулах үйлдвэр барих төслийн үйл ажиллагааны явцтай танилцлаа. Энэхүү мах боловсруулах үйлдвэр нь иргэдэд үйлчлэх үйлчилгээний байр, бэлэн болгосон бүтээгдэхүүнийг зарж борлуулах төв, бог, бод малыг төхөөрөх байр гэсэн таван хэсэг барилгаас бүрдэх юм байна. Нийт 6.2 га газарт энэхүү …
-
6 June
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг баталлаа
НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхний асуудлаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” дэд хөтөлбөрийн төслийг Нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр танилцуулав. Энэхүү хөтөлбөрийн төсөл нь 4 зорилт 19 үйл ажиллагаа бүхий 6 хавсралттай. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, дэд бүтэц, нийтийн тээвэр, мэдээллийн хүртээмжийг сайжруулах талаар тусгажээ. Хөтөлбөрт нийслэлд амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдах бөгөөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, …
-
6 June
Нийслэлийн хүн амын аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах хөтөлбөрийг батлав
НИТХ–ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Нийслэлийн хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах” , ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах хөтөлбөрийг батлах тухай хэлэлцлээ. Хөтөлбөрийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Энэхүү хөтөлбөр нь нийслэлийн есөн дүүрэгт хэрэгжих бөгөөд БХБЯ, БОАЖЯ, ЭМЯ, УСУГ, НОБГ, НМХГ, НГА, дүүргүүдийн ЗДТГ, ус хангамж, ариутгах татуургын чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлдэг ОУ–ын байгууллагууд оролцогч тал болон ажиллах юм байна. Хөтөлбөрөөр ус хангамжийг эх үүсвэрээс нь дамжуулах, …
-
5 June
С.Амарсайхан: Иргэд газар, талбайн үнэлгээгээ одоо байгаагаас илүү өсгөх боломжтой
НИТХ-ын дарга С.Амарсайхан 100 айлын барилгын материалыг захыг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр газар дээр нь очиж танилцлаа. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 тоот тогтоолоор Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу бидний нэрлэж заншснаар 100 айл орчимд байрлах төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг нүүлгэн шилжүүлэх асуудлын хүрээнд …
-
4 June
НИТХ-ын дарга С.Амарсайхан Түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцлаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бигийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Б.Батбямба нар 2018 оны 6 сарын 01-ний өдөр Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг “Түр хамгаалах байр”-ны үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус түр хамгаалах байрны дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Сэржмядаг байрныхаа өнөөгийн нөхцөл байдал болон үйл ажиллагааны тухай мэдээллийг НИТХ-ын даргад танилцууллаа. …
-
1 June
Нийслэлийн 555 ээж “Алдарт эхийн одон”-гардан авлаа
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НИТХ-аас санаачилж, МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар нийслэлийн 555 ээжийг алдарт эхийн одон медалийг гардуулан өгөх ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Алдарт эхийн одон гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү, Нийслэлийн засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан …
May, 2018
-
31 May
НИТХ-ын ээлжит хуралдаан эхэллээ
НИТХ-ын ээлжит хуралдаан 69 хувийн ирцтэйгээр хуралдаж байна.Өнөөдрийн хуралдаанаар “Гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаарх танилцуулга -хэлэлцүүлэг”, “Хүн амын ахуй үйлчилгээ-2020” дэд хөтөлбөр, нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр батлах тухай, Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм. НИТХ-ын дарга С.Амарсайхан хуралдааны нээлтийн үеэр хэлэхдээ “2018 оны …
-
30 May
НИТХ-ын дарга С.Амарсайхан Налайх дүүргийн хүүхдийн баярын өдөрлөгт оролцов
Налайх дүүргийн ИТХ, Засаг даргын тамгын газар хамтран “Монгол хүүхэд” уриан дор олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хүүхэд багачууддаа зориулж өдөрлөг зохион байгууллаа. Тэд дүүргийнхээ бяцхан багачуудад зориулж мөрөөдөл болсон үлгэрийн баатруудыг нь амилуулж хүндэтгэлийн парад алхуулснаар баярын үйл ажиллагаа эхэлсэн юм. Хүүхдэд ээлтэй “Налайх дүүрэг” нь хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Нарны хүүхдүүд” өдөрлөгийг 800 гаруй хүүхэд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл