Мэдээ мэдээлэл

October, 2015

  • 16 October

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамт олон “1000 төгрөг” аянд нэгдлээ

    Гэмтэл, согог судлалын Үндэсний төвийн Түлэнхийн тасгийн хамт олонд эмчилгээ явуулахад нэн шаардлагатай байгаа сүүлийн үеийн шинэ технологи болох арьс зүсэгч аппарат, донор арьсыг хадгалах хөргөгчийг авч өгөх зорилгоор MN-25-р суваг телевизээс санаачлан “1000 төгрөг” аяныг зохион байгуулж байгаа билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамт олон уг аянд нэгдэж өнөөдөр MN-25-р суваг телевизийн төлөөлөлд хандивыг гардуулан өгөв. Хандив …

  • 16 October

    Нийслэлийн дагуул Багануур хотын захирагчийн сонгууль ням гарагт болно

    Нийслэлийн ИТХ ээлжит 25 дугаар хуралдаанаар нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор нийслэлийн дагуул Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул Налайх хотыг Налайх дүүрэгт байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталсан билээ. Налайх хотын Захирагчаар тус дүүргийн …

  • 16 October

    1700 иргэн дулаан тохилог ажлын байраар хангагдлаа

    Нийслэлийн Баянгол дүүрэгт 1700 иргэнийг ажлын байраар хангасан, 19000 м2 талбай, 700 автомашины зогсоол, зоорийн  7 давхар барилга бүхийгурав дахь Хархорин шинэ худалдааны төвийн нээлтээ хийлээ. Нээлтэнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөрэрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Хотын Ерөнхий менежер Б.Бадрал, Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа нар оролцсон. Нээлтийн үеэр …

  • 16 October

    Н.Батцэрэг сайд Ховд аймгийн Манхан сумын хүүхдүүдэд гарын бэлэг илгээжээ

    БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгт Ховд аймгийн Манхан сумын байгаль хамгаалагч “Бөхөн”, “Гүем” клубын 60 гаруй сурагчид “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг өөрсдийн санаачилгаар өрнүүлж хоёр сарын хугацаанд 151 хавх цуглуулсан тухайгаа захидал ирүүлсэн. Захидлын хариу болгож сайд Н.Батцэрэг “Бөхөн”, “Гүем” клубын сурагчдын үйл ажиллагааг дэмжиж 10 дугаар сарын 23-ны “Ирвэс хамгаалах” олон улсын өдрөөр “1 гишүүн 1 хавх ” …

  • 16 October

    Хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан “Ногоон эдийн засгийн үндэс” сэдэвт сургалт боллоо

    БОНХАЖЯамны Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газар, Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн хүрээнд “Ногоон эдийн засгийн үндэс” сэдэвт сургалтын гарын авлагыг боловсруулж, хэвлэн гаргаж буй бөгөөд энэ сарын 15-ны өдөр “Ногоон эдийн засгийн үндэс” сэдэвт сургалтыг хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулан Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд амжилттай зохион байгууллаа. Сургалтад сэтгүүл зүйн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг Их дээд сургуулийн Сэтгүүл …

  • 16 October

    Хөдөөгийн ядуурлыг бууруулах талаар хэлэлцэж байна

    “Дэлхийн хүнсний өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 16-нд буюу НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага үүсгэн байгуулагдсан өдөр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жилийн “Дэлхийн хүнсний өдөр”-ийг “Нийгмийн хамгаалал ба хөдөө аж ахуй: Хөдөөгийн  ядуурлыг бууруулах нь” сэдвийн хүрээнд тэмдэглэж байгаа бөгөөд нээлттэй хэлэлцүүлгийг “Чингис” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж байна. Энэхүү хэлэлцүүлгийг Монгол Улсын Засгийн газар, …

  • 16 October

    Хотын дарга шүүхэд хандахаа мэдэгдлээ

    Нийслэлийн ИТХ дахь Монгол Ардын Намын бүлгээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг огцруулах саналыг  НИТХ-д өргөн барьсан. Тус санал нь хуульд заасны дагуу “Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж, өргөн мэдүүлсэн байх” шаардлагыг хангаагүй тул НИТХ-аар хэлэлцүүлэх боломжгүй гэдгийг Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга мэдэгдсэн. Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд …

  • 16 October

    Усны асуудлаарх Ази, Номхон далайн бүсийн дээд түвшний уулзалтын талаар санал солилцов

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Котаро Такемура тэргүүтэй Японы төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Төлөөлөгчид 2017 оны тавдугаар сард Улаанбаатарт болох Усны асуудлаарх Ази, Номхон далайн бүсийн дээд түвшний гуравдугаар уулзалтын бэлтгэл ажлын талаар санал солилцохоор ирсэн юм. Ноён Котаро Такемура уулзалтын бэлтгэлд зориулан зохион байгуулах хороо байгуулах, төсөв, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, уулзалтыг өндөр дээд түвшний хүрээнд зохион …

  • 16 October

    Галзуу өвчнөөс сэргийлье

    Галзуугаар өвчилсөн мал, амьтанд уруулах, ноцуулах, шүлсдүүлэх үед ГАЛЗУУГИЙН ВИРҮС  нь хүний биед гэмтсэн арьс, салстаар нэвтрэн орж, төв мэдрэлийн системийг гэмтээн, улмаар үхэлд хүргэдэг зоонозын өвчин юм. Иймээс иргэн та галзуу өвчний сэжигтэй мал, амьтанд уруулсан бол харьяалах эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг хугацаа алдалгүй авч эмчийн зааврын дагуу вакцины бүрэн тунг тариулах шаардлагатайг Зоонозын өвчин …

  • 16 October

    Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл хуралдлаа

    Тус зөвлөлийн аравдугаар сарын ээлжит хуралдаанаар “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилт”, Татварын эрх зүйн орчны шинэчлэлийн боловсруулсан Татварын багц хуулийн төслүүдийн талаар танилцуулж санал солилцлоо. Тус хуралд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцож зүүн аймгуудад бизнесийн чиглэлээр гарч буй санал санаачилга, хүндрэл бэрхшээлийн талаар ярилцлаа. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийн хэрэгжилтийн хүрээнд хоёр үе …

  • 16 October

    Нас барсан цагдаа “буруутан болох уу”

    Цагдаа, цагдаагийнхаа аминд хүрчихлээ. Уг нь тэд хүний аминд хүрэх биш аврана, хамгаална гэж тангараг өргөсөн албан хаагчид. Гэвч ийм нэг ноцтой гэмт хэрэг 2015 оны 10 дугаар сарын 9-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газар болсон юм. Цагдаа яагаад цагдаагийнхаа аминд хүрэв. Энэ асуудлаас бичвэрээ эхлүүлье. 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн …

  • 16 October

    Нийслэлд 6 хүн золгүй байдлаар нас баржээ

    2015 оны 10-р сарын 14-с 15-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэргийн 120, зөрчлийн 435 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 53 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 33 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 6 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 1, булаах гэмт хэрэг 1, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 26, бусдын биед гэмтэл …

  • 16 October

    5,3 тн самар хууль бусаар нуун оруулж иржээ

    Цагдаагийн Ерөнхий газраас зохион явуулж буй “Ургац-2015 “ нэгдсэн арга хэмжээний хүрээнд Замын цагдаагийн газрын Орон нутаг хурдны замын хяналтын хэлтсийн  зохицуулагч цагдаагийн ахмад Б.Эрдэнэсүх нь 2015 оны 10 дугаар сарын 12-13 нд шилжих шөнө  Төв аймгийн нутаг  Жаргалант сумын харалдаа хяналт шалгалт хийж байх хугацаандаа  Х.Truek  маркийн 39-04  дугаартай авто машины жолооч А нь бусадтай бүлэглэн 12000 кг ноосон …

  • 16 October

    РОМЕО & ЖУЛЬЕТТА бүтээл 20-р зуунд Монголын тайзнаа

    У.Шекспирийн алдарт “Ромео Жульетта” хэмээх жүжгийн тайзны бүтээл болгохыг хүсдэггүй найруулагч гэж үгүй. Мөн “Ромео Жульетта”-д хүч авъяасаа сорьж залуу насаа энэ дүрээр мөнхлөхийг хүсдэггүй жүжигчид ч гэж үгүй. Үнэхээр ч хайр дурлалын хүч ямар гайхамшигтай байдаг хийгээд түүний сайн сайхныг мэдрүүлж чадах цорийн ганц бүтээл бол яах аргагүй “Ромео Жульетта” мөн Монголын театрын тайзнаа “Ромео Жульетта” бүтээл 1966 онд Хүүхэд …

  • 16 October

    Эвслийн бүлэг завсарлага авлаа

    Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.10.15/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс …