Мэдээ мэдээлэл

September, 2015

  • 12 September

    Энэ амралтын өдрүүдэд цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Есдүгээр сарын 12, 13-ны бямба, ням гарагт дараах хэсгийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Горхи-Тэрэлжийн БЦГ 10.00-18.00 цагт: Полигон дэд станц, иргэн Оюунсүрэн Цэрэндорж, Юнитель, Болор амралт, Лэгдэнхаан, Стройка, Их Биндэр хайрхан, Өндөр-Улаан, Ном, Немо кэмп, Баяримпекс, Минжин, Мираж, Тахилга, Тэнгэрийн илч, Сан жуулчин, Тэрэлж жуулчин, Талын сондор, Монгол …

  • 11 September

    Сингапурын сонгуульд эрх баригч нам ялах төлөвтэй байна

    Сингапурт болж байгаа сонгуульд эрх баригч Ардын Үйл Ажиллагааны нам ялах төлөвтэй байна. Гэхдээ түүхэнд анх удаа сөрөг хүчний намын нэр дэвшигчид бүх тойрогт өрсөлдөж байгаа бөгөөд ингэснээр олон суудал авах боломж бүрдэж байгаа аж. Мөн  Ерөнхий сайдын эцэг, Ардын Үйл Ажиллагааны намыг үндэслэгч, төрийн эрхийг олон жил барьсан удирдагч Ли Куан Евыг нас барснаас хойш анх удаа сонгууль болж …

  • 11 September

    Монгол улс эргээд цаазын ялтай болсон гэнэ үү

    “Сод-Монгол” группын ерөнхийлөгч Ц.Анандбазарын 17 настай Цэрэн-Өлзий гэх хүүг нь Батням нарын гурван этгээд шунахайн сэдэлтэйгээр бүлэглэн онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хохироосон хэрэгт Монгол улсын хууль цаазын зөвлөх, улсын яллагч Л.Соёмбо цаазын ял оноох санал хүргүүлснийгНийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн бүрэлдэхүүнт шүүгч нар оноосон нь олон нийтийн дунд эргэлзээ бий болгосон нь энэ долоо …

  • 11 September

    АНУ-ын элчин сайд руу халджээ

    АНУ-ын элчин сайд Марк Липпэрт Өмнөд Солонгост айлчлал хийж байхдаа халдлагад өртжээ. Гэмт этгээдийг Ким Ки Жо гэдэг бөгөөд 56 настай, өмнө нь хүн амины хэргээр шоронд хоригдож, 12 жилийн ял эдэлсэн байна. Элчин сайдыг Сөүл зочид буудалд өглөөний арга хэмжээнд оролцож байх үед уг хэрэг болсон бөгөөд Марк Липпэрт нүүр, гарандаа шархдан 80 оёдол тавиулахаар болсон байна. Ким Өмнөд …

  • 11 September

    “Байнгын ажиллагаатай парламент-25 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо

    Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан “Байнгын ажиллагаатай парламент-25 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2015.09.11/ Төрийн ордны “Б” танхимд болов. Улсын Их Хурлын дарга дэд дарга Р.Гончигдорж эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсад ардчилсан анхны сонгууль явагдаж, байнгын ажиллагаатай анхны парламент байгуулагдсанаас хойш 25 жил болжээ. Энэ 25 жил бол Монгол Улсын хөгжлийн …

  • 11 September

    Олон улсын мастеруудын спортын анхдугаар наадмын нээлт боллоо

    ЭМСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн А зааланд өнөөдөр өглөө 10 цагаас Олон улсын мастеруудын спортын анхдугаар наадмын нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар, ОУМХ-ны Ерөнхийлөгч Кай Холм, МССХМ-ны Ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МССХМ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Ч.Бат, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Мавган нарын зочид төлөөлөгчид оролцлоо. Нээлтийн ажиллагааг МССХМ-ны Ерөнхийлөгч Ч.Наранбаатар нээж үг хэлсэн бол ЭМС-ын …

  • 11 September

    Хятадын твиттерийн од ял авчээ

    Твиттерийн хятад хуулбар гэгддэг “Weibo”-д 2.5 сая дагагчтай Гуо Мей бүсгүй шүүхээс таван жилийн хорих ялаар шийтгүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр 2013 оноос Хятадын интернэтийн од хэмээн нэрлэгдэх болсон Гуог шүүхээс хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөнгө угаасан хэмээн буруутгасан байна. Мөн хоёр жилийн хугацаанд иргэдээс 20 мянган ам.долларыг залилсан гэв. Бүсгүй өнгөрсөн оноос эхлэн олон нийтийн сүлжээгээр өөрийн …

  • 11 September

    119-р цэцэрлэгийн багш хүүхэд зодсон нь шалгалтаар тогтоогджээ

    119 дүгээр цэцэрлэгийн багш Цэцэгээ 2 настай хүүхдийг зодож, чимхсэн тухай мэдээлэл хичээл эхлээд хэдхэн хонож байхад цацагдсан. Энэ тухай Нийслэлийн Боловсролын газраас анхаарал тавьж уг хэргийг шалгахаар болсон билээ. Тэгвэл шалгалтын хариу гарчээ. Шалгалтаар Цэцгээ  багш нь хүүхдийг зодсон нь баримтаар тогтоогдсон байна. Уг багшид цалинг нь хасах шийтгэл ногдуулжээ. Цэцгээ багшийн зүгээс хүүхдийг зодоогүй гэх тайлбарыг хийсээр байгаа …

  • 11 September

    Эр хүнтэй гар бариад ял сонсов

    Ираны зураач Атена Фаргадани төрийн алба хаагчдыг дооглож зурсныхаа төлөө өдгөө шоронд хоригдож байгаа билээ. Тэгвэл одоо тэр дахиад шүүхэд дуудагдана. Зураач эмэгтэй өөрийн өмгөөлөгч Мохаммед Мохимитэй гар барьсныхаа төлөө ийн дахин ял сонсохоор болжээ. Өмгөөлөгч нь 29 настай зураач эмэгтэйг шоронд эргэж очих үеэр хоригдол бүсгүй түүний гарыг атгасан аж. Энэ нь Иранд хориотой үйлдэл билээ. Өмгөөлөгч нь ч …

  • 11 September

    Сураггүй болсон иргэнийг олжээ

    1. Эрэн хайх, аврах ажиллагаа Сураггүй болсон: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Баянзүрх 5 дугаар багийн иргэн А /24 настай, эмэгтэй/ 2015.09.09-ний өдрийн 13:30 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.09.10-ны өдрийн 09:20 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 5 хүн, 2 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.09.10-ны өдрийн 18:30 цагт “Асгант” гэдэг газраас …

  • 11 September

    Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн 13 жилийн ял сонслоо

    Венесуэлийн сөрөг намын тэргүүн Леополдо Лопез 13 жил 9 сарын ял авчээ. Түүнийг 2014 онд болсон улс төрийн үймээн шуугианыг турхирч 43 хүний амь насанд хүрсэн хэмээн буруутгасан билээ. Тэрээр 2014 оны хоёрдугаар сараас хойш нэгэн цэргийн шоронд хоригдож байгаа юм. Түүнийг гэм буруутай хэмээн шийдвэр гаргаж байх зуур шүүхийн гадаа Леополдог дэмжигчид болон төрийн идэвхтэн хүмүүсийн хооронд мөргөлдөөн болсон …

  • 11 September

    Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоотой хамтран шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханаар ахлуулсан ажлын албаны төлөөлөл, Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Тахарын Ерөнхий газар, дүүргүүдийн прокурортой хамтран нийслэлийн зарим шүүхүүд болон цагдан хорих 461 дүгээр ангийн үйл ажиллагаатай 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр танилцлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн шинэтгэлийн талаар 2 удаа зохион байгуулсан хуулийн байгууллагуудын хэлэлцүүлгээс санаачилсан тус үйл ажиллагаа нь …

  • 11 September

    “Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн өдөрлөг” боллоо

    Хууль зүйн яамны харъяа  агентлагууд  болох Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хууль сахиулах их сургууль, Тахарын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Архивын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран Нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт “Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн өдөрлөг”-ийг энэ оны 9 дүгээр сарын  07-14-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Хууль сурталчлах өдөрлөг …

  • 11 September

    Прокурорын байгууллага 2015 оны эхний хагас жилд цагаатгалын асуудлаар ирсэн 30 гаруй өргөдөл, гомдлыг шийдвэрлэлээ

    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 09 дүгээр сарын 10-нд тэмдэглэх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоол гарсанаас хойш эдүгээ 20 дахь жилдээ тэмдэглэж байна. Ардын Хувьсгалын  дараахь он жилүүдэд намын үзэл сурталын хэт туйлшрал, их гүрний гадаад бодлогоос шалтгаалж, хууль ёс алдагдан, хүний эрх эрх чөлөөг зөрчиж, бусдыг хийгээгүй хэрэг, хэлээгүй үгнийх нь төлөө зохиомолоор …

  • 11 September

    Япон Улсын Элчин сайд Такэнори Шимизүг хүлээн авч уулзав

    Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Болд нар өнөөдөр /2015.09.11/ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүг хүлээн авч уулзав. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Япон Улс 2020 онд олимп зохион байгуулахтай холбоотойгоор бүтээн байгуулалтын чиглэлээр …