Мэдээ мэдээлэл

July, 2015

  • 22 July

    Бооёо хөл дээрээ босч чадах уу?

      “Шинэ үе” продакшны цоо шинэ шоу тоглолт удахгүй үзэгчдийн хүртээлд хүрэх нь. Хавраас хойш дорвитой уран бүтээл дэлгээгүй “Шинэ үе”-ийнхэн маань шинэ тоглолтынхоо бэлтгэлд хэдийн орсон бөгөөд тус тоглолтонд МУГЖ С.Лхагвасүрэн, СТА Р.Алтансүх нар оролцож байгаа юм байна. 2014 он тэдэнд хатуу хандаж, 2015 оны эхэнд ч тэдэнд хүнд гарз учирсан. Гэвч тэд бууж өгч, толгой гудайсангүй, ийнхүү шинэ …

  • 22 July

    6000 хүн БНСУ-д ажиллахаар бүртгүүлжээ

    Энэ жил БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй 6000 иргэн бүртгүүлжээ. Тэдний 600 нь л БНСУ-руу явах юм. Энэ жилийн хувьд БНСУ-аас квотоо буулгаж, гадны ажилчдад өндөр шалгуур тавих болжээ. Өнгөрсөн жил Монголоос 1000 ажилтан авч байсан бол энэ жил 600 болгож бууруулсан байна. Солонгосын талаас шалгуураа чангалсантай холбоотойгоор тус улсыг зорихоор бүртгүүлэх иргэдийн тоо ч буурчээ. Бүртгүүлсэн 6000 иргэнээс энэ …

  • 22 July

    Хакүхо: Санамсаргүй гар, хөл савлахыг алийг тэр гэх вэ

    Сумо бөхийн долоодугаар сарын барилдаан өндөрлөх дөхөж байна. Энэ башёг тэргүүлж буй ёкозүна Хакүхо Даваажаргал өчигдрийн барилдааныхаа төгсгөлд өрсөлдөгч сэкивакэ Ичиножёог “алгадсан” нь өнөөдрийн сошиал ертөнцийн гол сэдэв байв. Жиргээчид түүний энэ үйлдлийг буруутгаж, аварга нэрэндээ сэв суулгалаа хэмээн шүүмжилж буй. Тэгвэл Хакүхо өөрийн твиттер хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ. Тэрбээр “Барилдаан ноцолдоонд аль санамсаргүй гар хөл савлахыг тэр гэх вэ, …

  • 22 July

    Осол гарч ээж охин 2 амиа алдлаа

    Булган аймгийн Тэшиг суманд авто осол гарч 2 хүн амиа алдлаа. Одоогоор ослын шалтгааныг тогтоож байна. Ямартай ч жолооч эрүүл байсан гэдэг нь нотлогдсон байна. Амиа алдсан 2 – ын нэг нь У гэх эмэгтэй 33 настай, өөрийн 15 настай охины хамт амиа алдлаа. Машинд нийт 5 хүн явсан бөгөөд бусад хүмүүсийн биеийн байдал хүнд байна. Хутаг – Өндөр сумаас …

  • 22 July

    Малын гаралтай бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн мөшгөх тогтолцоог нэвтрүүлнэ

    Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа БНСУ-ын малын гаралтай бүтээгдэхүүний чанарын үнэлгээний институт /kape/-ын ерөнхийлөгч Юун Хэтэйгээр ахлуулсан албаны хүмүүстэй малын гаралтай бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн мөшгих тогтолцоог Монголд хэрэгжүүлэх талаар уулзлаа. Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Монгол Улс мах махан бүтээгдэхүүнийг экспортлоход хорио цээр, олон улсын хүнсний аюулгүй байдлын стандарт шаардлага хангасан, хорио цээрийн дэглэм тогтоосон хөдөө аж …

  • 22 July

    Эцэг, эхчүүдээ таны хүүхэд хаана байна?

    2015 оны эхний хагас жилийн байдлаар Монгол улсын хэмжээнд зам тээврийн осол, хэргийн улмаас 28 хүүхэд нас барж, 555 хүүхэд гэмтэж бэртсэн байна. Нас барсан 28 хүүхдийн 19 тохиолдол 0-7 насны, 5 тохиолдол 8-14 насны, 4 тохиолдол 15-17 насны хүүхдүүд 14-нь явган зорчигч хэлбэрээр, 14-нь тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ амь насаа алджээ. 28-н тохиолдолын нас барсан шалтгаан нь 2 …

  • 22 July

    Явган зорчигч мөргөж гэмтээгээд зугатжээ

    Улиастайн замд явган зорчигч М/эр.15н/ мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан хэргийг Баянзүрх дүүргийн замын цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулан суудлын автомашины жолооч Ө болохыг тогтоож эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Жолооч нартаа анхааруулахад: Зам тээврийн хэрэг, осол гаргасан тохиолдолд сандарч, балмагдан хэргийн газрыг орхин явж өөрт хүлээлгэх хариуцлагаа улам хүндрүүлсээр байна. Техник хөгжсөн өнөө үед …

  • 22 July

    Жуулчдыг амраах биш тамлаж орхисон Хөвсгөлийн дүр зураг

    Хөвсгөл зүг рүү энэ зун төмөр хүлэгтэй бүхэн жолоо мушгиж байна. Засмал замаар сүнгэнүүлсээр шууд Хатгал орчихож байгааг хэлэх үү. Цэнхэр “далай” руу ойртох тусам хөдөө нүдний гэм машины түгжрээ энэ наадмаар тэнд байдаг л нэг үзэгдэл болов. Хатгал орох хэсэг дээр гэхэд яг нийслэлийн зам шиг их түгжрээ үүссэн нь тавиад удаагүй шинэхэн засмалын буян л даа. Жижиг тэрэгнээс …

  • 22 July

    БНСУ-ын үндэсний ассамблейн зөвлөх хорооны багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өнөөдөр /2015.07.22/ И Жун Хү тэргүүтэй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн зөвлөх хорооны багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд ноён И Жун Хү, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлэв. Мөн тэрээр төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд захиргаа, төслийн мэргэжилтнүүд багтсан …

  • 22 July

    Улсын прокурорууд хар тамхины хэргээр баривчлагдсан гэв үү

    Албан бус зарим эх сурвалжууд Баянгол дүүрэгт байрладаг Тээврийн прокурорын газрын хоёр прокурорын  гэрээс  хар тамхи олдож,  хэргийг УМБГ-ын хар тамхитай тэмцэх хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа гэх мэдээлэл түгэж буй. Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газрын хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад, “Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Учир нь бидэнд албан ёсны баттай мэдээлэл …

  • 22 July

    Судлаачийн үг: Улсаа яаж хөгжүүлдэг вэ? №1

    Би янз бүрийн телевизийн “Монгол Улсаа хөгжүүлье” нэвтрүүлэг үзсээр байгаад сүүлдээ бүр залхаж гүйцээд байна. Иймэрхүү төрлийн нэвтрүүлэгт орсон хүн бүр “улсаа яаж хөгжүүлэхийг” арван хуруу шигээ мэддэг болохоор нь дургүй хүрээд байдаг юм. Энэ олон жил болоход “миний судалгаа тооцоо энэ байна” гээд “цаас” үзүүлсэн хүн ганц ч алга. Мөн “цаад учир утга нь ийм” гээд хэлдэг хүн бас …

  • 22 July

    Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ

    Саяхан Наадмын өмнө Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал гэгч нөхөр таван холбогдогч бүхий эрүүгийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргахын зэрэгцээ гадуур бусдын батлан даалтад байсан шүүгдэгч нарт бүгдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч нийгмийг, ард иргэдийг гайхшруулаад авлаа. Тэдгээр хоригдсон иргэдийн дунд нэгэн сэтгүүлч бүсгүй байсан тул хэвлэл, мэдээллийнхэн асар ихээр бухимдан, хүчтэй …

  • 22 July

    Сэтгэлийн дэм багаддаггүй

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд зарим иргэнд дэмжлэг үзүүллээ. Дүүргийн 2 дугаар хорооны иргэн С.Хаянхярваа, 8 дугаар хорооны иргэн Р.Наранцэцэг нарын эмчилгээ, сувилгааны зардалд дэмжлэг үзүүлэх, 18 дугаар хорооны иргэн Н.Ширнэндоржийн гэр бүлд гэрийн тусламж үзүүлэх батламжийг 7 дугаар сарын 21-нд гардууллаа. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт иргэдээс дэмжлэг, туслалцаа хүссэн өргөдөл хүсэлт ирдэг. Холбогдох хэлтэс, албадаас асуудлыг судалж, …

  • 22 July

    “У.Хүрэлсүх шахсаар байгаад Г.Тэмүүлэнгийн эрлийз хар азаргыг уралдуулсан”

    Энэ жилийн үндэсний их баяр наадмын хурдан азаргануудын түрүү магнайд Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн халтар хар азарга торгон жолоогоо өргүүлсэн билээ.  Г.Тэмүүлэнгийн хар азарганы тухайд хурдан морины уралдааны комисс эрлийз хэмээн хассан байсан ч уралдаан болохын өмнөхөн хар азаргыг уралдуулахаар болж, гарааны зурхай руу хөдөлсөн морьдын араас явуулсан тухай үед мэдээлэл наадмын өдрүүдэд цацагдаж байв. Түүнчлэн Монголын …

  • 22 July

    ШЕЗ-ийн хагас жилийн тайланг хэлэлцлээ

    Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 2015 оны хагас жилийн мэдээ, тайланг хэлэлцэж, дүн шинжилгээ хийх хэлэлцүүлэг өчигдөр буюу 2015 оны 7-р сарын 20-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Энэхүү хэлэлцүүлэгт ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга С.Санчир, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ч.Ичинхорлоо, Шүүхийн захиргааны хэлтэс болон Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ажилтнууд, …