Мэдээ мэдээлэл

January, 2015

  • 19 January

    АН-ын ҮЗХ-ны гишүүд сонгогджээ

    Ардчилсан намын хамгийн эрх мэдэл бүхий төв байгууллага бол Үндэсний зөвлөлдөх хороо гишүүдээ сонгож байна. Тус хороо 228 суудалтай бөгөөд энэ бүтцээрээ хамгийн гол том шийдвэрүүдээ гаргадаг. АН-ын дүрмээр ҮЗХ-ны суудлын гуравны нэгд нь жил бүр ротац явуулах ёстой. Харин сүүлийн хэдэн жил цус сэлбээгүй удсан юм. Харин энэ жил АН-ын удирдлагууд шинэчлэгдэж, ҮЗХ-г шинэчлэх шаардлагатай байгааг хэлээд нөхөн сонгууль …

  • 19 January

    2012-2014 хооронд Монголын эдийн засгийг хэрхэн самарсан бэ? (фото)

    Монголын эдийн засаг хямрахад ойрхон болж, ам.долларын ханш чангарч, гадаадын хөрөнгө оруулалт буураад байгаа. Эдийн засаг хямарсан, олон арван мянган аж ахуйн нэгж үүд хаалгаа барьж байгаа энэ үед банкны системийн дээрх эрсдэл улам нэмэгдэж, 2015 онд санхүүгийн хямралд ч хүрэх нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй байгааг ч гадаад өрийн дарамтаас үүдсэн хямрал ямар аюултай үр дагаварт хүргэдгийг улс орноороо …

  • 19 January

    Цалин, тэтгэврийг 10 хувиар нэмж байгаагаасаа ичээч

    Намдаа эсэргүү хэмээгдэх болсон Ж.Батзандан гишүүн “Н.Алтанхуягийн Засгийн газар цалин, тэтгэврийг чимээгүй нэмнэ гэж онигоо болсон” гэж нэг бус удаа хэлж байсан. Үнэхээр ч тэд жинхэнээсээ онигоо тарьсан. Нэмэгдэл байтугай нэрмээс болсон хэдэн төгрөг нь бараа, бүтээгдэхүүний үнийн нэмэгдэлд дарлуулсан тод жишээ бий. Гэтэл Ч.Сайханбилэгийн Засгийн газар мөн л адил 10 орчим хувийн нэмэгдлээ их юм бодож, чимээгүй байдлаар нэмнэ …

  • 19 January

    АН-ынхны арга ядсан богино зайн улс төр

     АН-ынханд итгэх арга алга. 2012 оны УИХ-ын сонгуулийн дүнд олонхи болж чадаагүй ч олныг бүрдүүлсэн АН-ынхан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд засаг толгойлж чадахгүйгээ хангалттай харууллаа. Эцэс сүүлдээ албан тушаал, эрх мэдлийн төлөөх тэмцэл нь туйлдаа хүрч, фракциуддаа “түгжил”-дүүлснээр Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрын “Нас дууссан”. Ийнхүү дангаараа бүтэхгүйгээ мэдсэн АН-ынхан аргагүйн эрхэнд МАН-ыг засагт урьснаар хамтарсан Засгийн газар бүрдээд байна. Гэтэл …

  • 19 January

    Өнөөдөр болох үйл явдлууд

    08:30 цагт Сант Марал сангаас Монгол Улсын бизнесийн орчны судалгааyд суурилсан хэлэлцүүлэг Туушин зочид буудлын Соёмбо танхимд эхэлнэ. Хэлэлцүүлэгт АНУ-н Элчин сайдын яам, Монгол дахь Америкийн Худалдааны Танхим, АНУ-ын ОУХА-ийн Бизнесийг дэмжих санаачилга төсөл,зарим компаниудын төлөөлөл оролцоно. 10:00 цагт Японы Токио хотноо ирэх хоёрдугаар сарын 1-нд болох Хахүхо аваргын нэрэмжит “Hakuho cup” өсвөр үеийн олон улсын сүмо бөхийн тэмцээнд оролцох …

  • 19 January

    Хууль зүйн сайд  Д.Дорлигжавыг  “гүтгэсэн”  гэх  этгээдийг шалгах ажил үргэлжилнэ

    Хууль зүйн  сайд Д.Дорлигжавыг   энэхүү албан тушаалд   томилогдохоор нэр нь яригдаж байх үед түүнийг 4.0 сая долларын авлигийн  хэрэгт  холбогдуулсан мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхлэсэн. Үүний дараа энэ асуудлыг АТГ шалгуулахаар Хууль зүйн сайд  Д.Дорлигжав өөрөө  хандсан. АТГ –аас  уг асуудлыг шалгаж үзээд  Хууль зүйн сайд Д.Дорлигжавыг онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулан  гүтгэсэн  байна гэдгийг олж тогтоожээ. Гэхдээ АТГ-ын зүгээс Хууль зүйн …

  • 19 January

    “Учралын эгшиг” удахгүй эгшиглэнэ

    Дуучин Э.Болор-Уянга хоёр жилийн өмнө дуучин Д.Эрдэнэцэцэг агсны дурсгалыг хүндэтгэн “Учралын эгшиг”, “Намуун байгаль”, “Чамайгаа оллоо”, “Зүрхэн чулуу” зэрэг бүтээлүүдийг багтаасан “Дуулъя дурсъя” нэртэй цомгоо хөгжим сонирхогчдод хүргэж байсан билээ. Тэгвэл залуу уран бүтээлч бүсгүй тун удахгүй өөрийн бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тоглолт энэ сарын 30-ны өдөр “River sound” клубт “Учралын эгшиг” нэртэйгээр болох аж. Дуучин бүсгүй тоглолтынхоо үеэр …

  • 19 January

    Хууль бус намын дарга Д.Батмөнхийг гишүүд нь дэмжихгүй

    Ардчилсан намд бугшсан албан тушаалын төлөөх хуйвалдаан, ашиг сонирхлын зөрчлийг арилгахаар намын шинэ удирдлагууд тэмцэж эхэллээ гэх мессеж улс төрийн хүрээнд өрнөх болов. Тэр тусмаа бүхнээс өөрсдийгөө дээгүүрт тавьж ирсэн “Алтангадас”-ынхан өнгөрсөн хугацаанд аль л өөдтэй өнгөтэй албан тушаалуудыг хашиж ирсэн. Энэ үзэгдэлтэй намын шинэ удирдлагууд хатуу тэмцэх, “Алтангадас”-ынхны хууль бус ноёрхлыг зогсоох сонирхолтой байгаа гэнэ. Намдаа шинэчлэл өөрчлөлт, шударга …

  • 19 January

    Цаг үеийн сэрэмжлүүлэг

    Монголчууд улаан махны бузар болно гэж ярьдаг. Энэ үгийн үнэ цэнийг мартсан хүмүүс олон болжээ. Хүйтний улирал эхлэж, идэш хоолны цаг болсонтой холбогдуулан малын хулгайн гэмт хэрэгт цагдаагийн байгууллагад бүртгэгдэх хандлага буурахгүй байна. “Өвөр тарвагатайн даваанд адуу нядласан байна” гэсэн дуудлага мэдээллийг шалгахад бусдын адууг хулгайлаад гэрээс нь холгүйхэн эд бод хийгээд явчихсан байх жишээтэй. Мөн хүнсний зүйл алдагдлаа гэсэн …

  • 19 January

    Ч.Наран:Солонгос нөхөр маань байнга зодож, мафийн найз нарынхаа зугааг гаргаж, эцэст нь янхны газарт аваачаад хаясан

    Нэг хэсэг Монголчууд гадаадад амьдрах өвчин тусч, хүүхнүүд гадаад нөхөртэй болохын хэнээ тусч баахан гүйсэн. Энэ дүйвээн хичнээн ч хүнийг хамарч, хичнээн ч охид бүсгүйчүүд хилийн цаана, ёсыг нь мэдэхгүй хүний нутагт амь зуух гэж хэрхэн зовж зүдэрч байгааг бид мэддэггүй. Мэдлээ гэхэд “Яах гэж гадагшаа явсан юм. Амар хөнгөн амьдрал хөөлөө. Тэдний хохь нь” гээд л өнгөрдөг. Алдаж гишгэсэн, …

  • 19 January

    С.Бямбацогт: Үндэсний зөвшилцөл, ойлголцлыг эрхэмлэж ажиллах шаардлагатай байна

    УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, Ажлын албаны дарга Ш.Раднаасэд нар мэдээлэл хийлээ. МАН-ын бүлгийн хувьд хуульд заасан хязгаараас хэдийнэ давж 58.3 хувьд хүрсэн өрийн босгыг бодит төвшинд нь тогтоон хуулийн зөрчлийг арилгах, улсын өрийн хэмжээг үе шаттай бууруулж 40 хувьд хүргэх ёстой гэдэг байр суурин дээрээ хэвээр байна. Төсвийн тогтвортой байдлын …

  • 18 January

    Яагаад өглөөгүүр амнаас муухай үнэр гардаг вэ?

    Орой нь шүд цэвэрлэгч элдэв бодис, шүдний утас зэргийг хэрэглэн байж шүдээ сайтар угаагаад, амаа зайлаад унтсан ч өглөө амнаас тааламжгүй үнэр үнэртсээр байдаг. Хэргийн учир нь та шүдээ муу арчилж байгаад биш, харин амны чийглэг дулаахан хөндийд байрлах дуртай нян бактеруудад байгаа юм. Эдгээр микробууд үржиж олшрох үедээ муухай үнэрт нэгдлийг ялгаруулдаг бөгөөд харамсалтай нь ямар ч арга хэмжээ …

  • 18 January

    Монголын далбаатай онгоц хориотой бараа тээвэрлэжээ

    Алтан соёмбот Монголын далбааг ашиглан далайн тээвэр хийдэг хөлөг онгоцнууд гэмт хэрэг хийх явдал гарсаар л байна. Малайзийн Цагдаагийн газраас энэ сарын 16-нд архи согтууруулах ундаа хууль бусаар хил нэвтрүүлэх гэсэн хэргээр Монголын далбаатай хөлөг онгоцыг саатуулжээ. Нийт 1.2 сая долларын хууль бус бараа хураан авсан гэж “БЕРНАМА” агентлаг мэдээлсэн байна. Малайзийн эргийн хамгаалалтын албаны төлөөлөгч Мустафа Камаль Абдул “Өмнөд …

  • 18 January

    Хөдөлмөрийн гэрээг ямар шалтгаанаар цуцалдаг вэ?

    Дараах үндэслэлүүдийн аль нэг нь байгаа тохиолдолд Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно. Үүнд:     -Хөдөлмөрийн хуулинд аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн; – Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон; – Ажилтан 60 нас хүрч өндөр насны …

  • 18 January

    АН-ын ҮЗХ-нд 114 хүн нэрээ дэвшүүлжээ

    Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний нөхөн сонгуульд нэрээ  дэвшүүлсэн хүмүүсээс болзол хангасан 114 хүний нэрсийг баталжээ. АН-ын Үндсэн болон Дотоодын сонгуулийн хорооны журмын дагуу гишүүдийг нууц санал хураалтаар сонгох бөгөөд 114 хүн 47 суудлын төлөө өрсөлдөнө. АН-ын аймаг, нийслэлийн бүх шатанд нөхөн сонгууль болж, эцсийн байдлаар Төв намын Дотоод сонгуулийн хороонд энэ сарын 26-ны дотор мэдэгдэх ёстой. Ирэх сард …