Мэдээ мэдээлэл

January, 2015

  • 19 January

    Хятадын нэг тэрбумын зээл өрийн тооцоонд ороогүй

    -МАН бүлгийн гишүүд өрийн хэмжээг одоо байгаагаас нь нэмэгдүүлэхгүйгээр явуулахаар саналаа нэгтгэчихлээ. Өөрөөр хэлбэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар энэ жилдээ улсын өр ДНБ-ний 58.3 хувьд бариад явах нь. Харин цаашдаа хэрхэн зохицуулах вэ? -Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зургадугаар зүйлд шалгуур үзүүлэлтүүд гэж бий. Түүнийг бол хөндөхгүй. Харин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах …

  • 19 January

    Дулаан хангамжийн үнийг ингэж нэмжээ

    Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Тариф индексжүүлэх тухай” 194 дүгээр тогтоолын дагуу 2014 оны 12 дугаар сарын 05-наас эхлэн эрчим хүчний  үнэ тарифыг нэмсэн. Гэвч  нийслэлийн Шуурхай удирлага зохицуулалтын төвд дулааны үнийн тариф хэд болж нэмэгдсэн талаар мэдээлэл авах хүсэлтэй иргэд багагүй ханджээ. Тиймээс дулааны үнийн шинэ тариф тогтоосон тогтоол, тарифыг зурган хүснэгтээр танилцуулж …

  • 19 January

    Амьтны галзуу өвчин бүртгэгджээ

    2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагийн байдлаар МОНГОЛ УЛСАД Амьтны галзуу өвчин бүртгэгджээ  Говь-Алтай аймгийн Цээл сумын Зэгст багийн нутагт 2 айлын нохой галзуу өвчнөөр өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Нохойд уруулсан 1 хүн галзуу өвчний эсрэг вакцин, ийлдэс эмчилгээнд хамрагджээ.       Эх сурвалж: ОБЕГ, ЗӨСҮТ

  • 19 January

    Залуусыг “Дугуйтай болзоо”–нд урив

    Ирэх хоёрдугаар сарыг залуучуудын төв байгууллага болох МЗХ-оос “Хайрын сар” болгон зарласан. Хоёрдугаар сарын 14 буюу “Гэгээн хайрын өдөр”-ийг тохиолдуулан ганц бие залуучууддаа зориулж “Дугуйтай болзоо” хөтөлбөрийг тус байгууллагаас зарлаж буй ажээ. Дугуйтай болзоо аяллыг хоёрдугаар сарын 14-нд буюу Гэгээн хайрын өдрөөр зохион байгуулах гэнэ. Зайсангийн гүүрнээс – Нарны гүүр хүртэл аялах бөгөөд замын эцэст асар майхан барьж үдийн хоол, …

  • 19 January

    ОХУ-аас улаан буудай инпортлохыг зогсоолоо

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монголын тариалан эрхлэгчдийн холбоо, Гурил үйлдвэрлэгчдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. “Энэ жил ургац арвин авсан ч чанар нь гурилын стандарт хангахгүй байна. Иймд ОХУ-ын өөр сортын буудайг дотоодынхоо буудайтай хольж үйлдвэрлэвэл сайн чанарын цавуулаг өндөртэй гурил болно. Чанартай гурил үйлдвэрлэхийн тулд цавуулаг өндөртэй  улаан буудай импортлох  шаардлагатай” гэж Гурил үйлдвэрлэгчдийн холбооны …

  • 19 January

    Нялх хүүхдийн хумсыг хэрхэн авах вэ?

    Төрөөд удаагүй бяцхан нярайн хумс мэдээж томчуудынхаас илүү зөөлөн, уян хатан байдаг ч өөрт нь маш хурц байхуйц аюултай юм. Шинэ мэндэлсэн хүүхэд гараа хянах чадвар сул учир өөрийгөө болон аав, ээжийнхээ нүүрийг урах магадлалтай. Хурууных нь жижиж хумсууд маш хурдан ургадаг тул долоо хоногт хэд хэдэн удаа авах шаардлагатай болдог. Харин хөлийн хурууны хумсыг авах хэрэгцээ арай бага гардаг. …

  • 19 January

    Улсын тэргүүний 135 дугаар цэцэрлэгийн багш нар бөөстэй “дайн” зарлав

    Хот суурин газрынхны дунд бөөс гэдэг адын амьтан аль эрт устаж үгүй болсон мэт ярьцгаадаг байлаа. Социализмын үед хүний биед  тээгдэж  үрждэг энэ амьтаны эсрэг томоохон  компанит ажил өрнүүлдэг байсан тухай хуучцуул өгүүлдэг.    Гэхдээ бөөсийг халдварт шар өвчнийг дарахад хэрэглэдэг гэдэг. Шар өвчин туссан хүнд өгөх гээд хотынхноос  бөөс олдохгүй болохоор нь шоронгийн хоригдлууд дээр давхиж очоод дарга, харгалзагч …

  • 19 January

    Чингэлтэй дүүргийн АН-ын гишүүд суулт хийнэ

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид намынхаа байрны гадна хэд хоногийн өмнө жагсаал зохион байгуулсан. Учир нь дүрмийн бус сонгууль хийхийг эсэргүүцэж байгаатай холбоотой байсан юм. Тус дүүргийн Ардчилсан намыг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Д.Батмөнх удирддаг  ба түүнийг хууль бусаар сонгогдсон гэж намынхан нь үзэж байгаа юм. Дүүргийн намын даргыг 50-иас дээш хувийн саналаар сонгох ёстой …

  • 19 January

    “Өргүй Монгол” ТББ-аас шаардлага хүргүүллээ

    “Өргүй Монгол” төрийн бус байгууллагаас Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ дахь нам, эвслийн бүлгүүдэд шаардлага хүргүүлжээ. Шаардлагад “Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслийн танилцуулгад өрийн хэмжээ 2015 онд ДНБ-ий 39.7 хувьтай тэнцүү байна гэж тусгасан бол өдгөө улсын өрийн хэмжээ ДНБ-ий 58.3 хувьд хүрч хуулиар тогтоосон өрийн дээд хязгаар 18.3 хувиар хэтэрсэн тухай мэдээлэл цацагдах боллоо. Энэхүү өрийн талаарх …

  • 19 January

    Өмнөх Засгийн алдаа өрийн хэмжээг 58.3 хувьд хүргэжээ

    Өр. Энэ үгнээс болж олон хүн шаналж, зарим нь бухимдаж яваа байх. Гэртээ хоол хүнс авахын тулд ажлынхаа хүнээс зээлсэн өр, даарахгүй гэж гутал авсан мөнгө, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн, орон сууцтай болох гэсэн байрны зээл, хэрэгцээгээ хангах гэсэн цалингийн зээл гээд энэ олон өрөн дунд монголчууд бид амьдарч байна. Өөрийнхөө төлж барагдуулах өрийн тухай бодох хангалттай асуудал өмнө минь …

  • 19 January

    Сүхбаатар аймагт цэцэг өвчин гарлаа

    Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8-р багийн малчин А.Батбаатарын хонинд өвчний сэжиг илэрч, өвчний шинж тэмдэг бүхий хониноос авсан дээжинд УМЭАЦТЛ-т 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хийсэн шинжилгээгээр “хонины цэцэг”  оношлогдсон байна. 2015 оны 1 дүгээр 15-ны мэдээллээр 9 хонинд өвчний шинж тэмдэг илэрч уг өвчинтэй тэмцэх зааврын дагуу зориудаар устгасан байна. Цэцгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, …

  • 19 January

    Өнгөрөгч амралтын өдөр зам тээврийн ослоор 31 хүн гэмтжээ

    Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэс дээр өнгөрөгч амралтын өдөр 687 дуудлага, мэдээлэл ирсэн бөгөөд эдгээрээс зам тээврийн ослын 598 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс Хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг 18 гарч хоёр хүн нас барж, 31 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Харин 16 зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон бол нэг хүүхэд зам тээврийн осолд …

  • 19 January

    Төрөлтийг төлөвлөж болох уу?

    Монголчууд бид хүүхэдтэй болохоос бусад бараг бүх юмаа төлөвлөдөг, ажлын ба амралтын өдөр, гэрээ хэлэлцээр, автомашин худалдаж авах гээд л, харин хүүхэдтэй болох гэж байгаагаа сонсмогц яахаа ч мэдэхээ байдаг. Гэтэл өндөр хөгжилтэй улс гүрнүүдэд “гэр бүл төлөвлөлт” нь яг дэлгүүрээс бараа авах гэж буй мэт жирийн дасал болсон зүйл. Иймээс түүндээ нухацтай, маш удаан хугацааны турш бэлддэг. Тэд биднээс …

  • 19 January

    Сэрэмжлүүлэг: Сауна массаж нэрийн доор биеэ үнэлэлт үргэлжилсээр

    Сүүлийн жилүүдэд сауна массажист нэрийн дор биеэ үнэлэлт ихээхэн газар авч байгааг олон нийт мэдэж байгаа ч үүнд хариуцлага авах нь төдийлөн хангалттай бус байна.  Сауна нэрээр үйл ажиллагаа явуулж буй тус газрууд залуу охидоор бизнес хийж, биеэ үнэлэлтийн арга нь хүртэл нарийссан болохыг ТВ8 телевизийн шөнийн толийн дуранд ийн буужээ.  Эх сурвалж: http://www.dorgio.mn/

  • 19 January

    Төрөхийн өмнө хийх бэлтгэлүүд

    Төрөхийн өмнө тодорхой бэлтгэлтэй байх нь амар тайван, санаа зовох юмгүй төрөхөд чухал нөлөөтэй. Жирэмсний 38 дахь долоо хоногоос хойш хэзээ ч төрөх магадлалтай учраас 38 долоо хоногтойдоо бэлтгэлээ бүрэн хангасан байвал жирэмсэн эхийн сэтгэлзүйн хувьд сайн нөлөөтэй. Ямар бэлтгэл хийх хэрэгтэй вэ? 1- Жирэмслэлт ба төрөлтийн талаар тодорхой мэдээлэлтэй болох, 2- Өөрийн биеийг төрөлтөд бэлтгэх (төрөх явцад дүлэх, амьсгалах …