Мэдээ мэдээлэл

March, 2014

  • 6 March

    Nemanje Vidic Италид тоглоно

    Энэ улиралд Аваргуудын лиг болон Премьер лигт тийм ч сайнгүй байгаа Манчестер Юнайтед баг ахлагчаа солилцоонд оруулахаар болжээ. Тодруулбал тус клубын ахлагч Nemanje Vidic энэ улирлын дараагаар Италийн Интер Миланд ирэх нь тодорхой боллоо. Энэ талаар Интерийн ерөнхийлөгч Erick Thohir “Vidic бол Дэлхийн шилдэг тоглогч. Түүнийг Миланд авчирах хэлэлцээр амжилттай болсонд би туйлын баяртай байна. Тэр бол Дэлхийн хамгийн шилдэг …

  • 6 March

    Монгол Улсын Ерөнхийлөгч өвлийн спортыг дэмжих чиглэлээр зарлиг гаргалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын гарын үсэг зурсан уг зарлигт өвлийн спортыг дэмжих чиглэлийг тусгажээ. Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигт Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх, өвлийн спортоор хичээллэхэд  таатай орчин, нөхцөлийг бий болгох, өвлийн спортын төрлүүдийг сурталчлан таниулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт …

  • 6 March

    Чингэлтэй дүүрэг: “Нийгмийн халамжийн салбарын ажилтнуудыг чадвахижуулах сургалт-2” боллоо

    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар нь Дэлхийн банкны олон салбарын хамарсан техник туслалцааны төслийн дэмжлэгтэйгээр Нийгмийн халамжийн салбарын ажилтнуудыг чадавхижуулах сургалтын 2 дахь шатыг зохион байгуулж дууслаа. Сургалтын хүрээнд нийгмийн ажлын үндсэн ойлголт, нийгмийн ажлын микро, макро практикийн түвшний онолын ойлголтыг багтаасан агуулга бүхий 64 цагийн хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд нэгдүгээр шатны сургалт 2013 …

  • 6 March

    Гавьяат эмч С.Коляд хүндэтгэл үзүүллээ

    Хүн ардынхаа эрүүл энхийн манаад 36 жил тасралтгүй зогсохдоо 34 жилд нь хязгаар нутгийн хүн амд хэвлий цээжний мэс засал хийж “Мэс заслын С.Коля” алдар хүртсэн БОЭТ-ийн Мэс заслын тасгийн их эмч С.Коля төр түмэндээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж Монгол Улсын Гавьяат эмч эрхэм хүндтэй цолоор шагнагдсан. Тэрбээр Улаанбаатар хотод Төрийн ордноо Монгол Улсын төрийн тэргүүнээсээ эрхэм шагналаа гардан аваад ирсэн …

  • 6 March

    Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний дундаж үнэ (3-р сарын 5-ны байдлаар)

    Нийслэлийн статистикийн  газраас хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний долоо хоногийн үнийн танилцуулга. Махны дундаж үнэ 2014 оны 3-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6765 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8295 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.5 хувиар буюу 505 төгрөгөөр, үхрийн цул мах 2.4 хувиар буюу …

  • 6 March

    40-өөс дээш насныхны хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хөтөлбөр эхэллээ

    “Шинэчлэлийн Засгийн газар иргэдээ ажилтай болгоно гэж ерөнхийд нь ярилгүй зорилтот бүлгүүдэд чиглэсэн тусгайлсан хөтөлбөрүүд гаргаж байна. Энэ жил хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн 9 чиглэлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Үүний дотор ахимаг насны иргэдээ ажилтай болгох бодлого багтсан” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр болсон “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн нээлт дээр хэллээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 40-өөс дээш насны ажил …

  • 6 March

    Нийслэлд 250 гаруй сүм, хийд ажиллаж байна

    Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар ард иргэд шашин шүтэх эрх нь нээлттэй ч төрөл бүрийн ёслол, зан үйл үйлддэг шашны урсгалуудаас иргэдээ хамгаалах хэрэгтэй аж. Манай улсын хувьд 2003 онд төр, сүм хийдийн харилцааны тухай хууль батласан. Энэ хууль нь тухайн цаг үеэ дагаж сүм, хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгох чиглэлээр түлхүү боловсруулагдсан. Харин сүм, хийд ямар чиглэлээр үйл …

  • 6 March

    Тендерээр хүлээсэн үүргээ хариуцлагагүй хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжүүдийг олон нийтэд зарлана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлын хяналтыг сайжруулах тухай” А/143 дугаар захирамж гаргалаа. Нийслэлийн нутаг дэвсгэрт улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар авто зам, барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэхдээ хариуцлагагүй хандаж, татвар төлөгчдийг хохироож буй үйлдэл удаа дараа гарч байгаа тул тухайн аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтантай хариуцлага тооцох зорилгоор дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр …

  • 6 March

    ӨНӨӨДӨР: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар сэтгүүлчид хэлэлцэнэ

    09:00-12:00 цагийн хооронд Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб “Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хороо”-ноос санаачлан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэтгүүлчдийн  нэгдсэн хэлэлцүүлгийг Төр захиргааны XI байрны дугуй танхимд зохион байгуулж тус сэдвээр сэтгүүлчдийн дунд зарласан нийтлэлийн уралдааны шилдгүүдийг тодруулна. Утас: 70127055 09:00-12:00 цагийн хооронд “Их хотын охид” чуулга, уулзалт болно. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг …

  • 6 March

    Урд хөршийн эдийн засгийн өсөлт өндөр байх нь манай улсын экспортод сайнаар нөлөөлдөг байна

    БНХАУ энэ онд эдийн засгийн өсөлтөө 7.5 хувьд хүргэнэ хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн инфляцийг 3.5 хувьд хадгална гэж тооцоолжээ. Ийнхүү мэдэгдэл гаргаж байгаа нь агаарын бохирдлыг бууруулах, зээлийн өсөлтийг хазаарлах зэрэг зорилгод хүрэхэд хүндрэл учруулах юм. “Уг мэдэгдэл нь засгийн газар зорилгодоо хүрэхийн тулд өөрт байгаа бүхнээ ашиглана гэсэн дохиог зах зээлд өгч байна. Өөрт байгаа бүхэн гэдэг нь эдийн засгийн …

  • 6 March

    М.Энхболд: МАХН хоёрхон жилийн түүхтэй

    МАН-ын дарга М.Энхболдыг Дархан-Уул аймагт ажиллах үеэр ахмадууд тэтгэврийн нэмэгдэлд сэтгэл гонсгор байгаагаа хэлжээ. Мөн гуравдугаар сарын 1-ний Эх орончдын баярыг МАХН өөрийнх нь баярын өдөр хэмээн тэмдэглэж, ярьж байгааг юу гэж ойлгох вэ, малын гоц халдварт шүлхий өвчин газар авлаа, энэ асуудлаар Засгийн газарт  яагаад хариуцлага тооцохгүй байна вэ гэхчилэн тулгамдсан асуудлаар санал бодлоо илэрхийлсэн юм. Үүнд МАН-ын дарга М.Энхболд …

  • 6 March

    Махны үнэ 500 төгрөгөөр нэмэгджээ

    Хүнсний зах, худалдааны төвд худалдаж буй махны үнийн судалгааг Нийслэлийн статистикийн газар/НСГ/-аас  гаргажээ. Энэ долоо хоногийн байдлаар нэг кг хонины ястай махыг 6765 төгрөг, үхрийн ястай махыг 8295 төгрөгөөр худалдаж байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.5 хувиар буюу 505 төгрөгөөр, үхрийн цул мах 2.4 хувиар буюу 235 төгрөгөөр өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах …

  • 6 March

    Нийслэлд сүүлийн хоёр хоногт 54 гэмт хэрэг гарчээ

    Нийслэлийн хэмжээнд гарч буй гэмт хэргийн нэлээд хувийг хулгайн гэмт хэрэг эзэлсээр байна. Цагдаагийн байгууллагаас хийсэн тоон судалгааны дүнгээс энэ нь тодорхой харагдаж байгаа юм. Хоёроос гурав хоногоор багцалсан тооцоогоор ийм  төрлийн гэмт хэрэг зонхилж байна. Өчигдөр гэхэд л нийслэлд илэрхий гэмт үйлдлийн сэдэлтэй 54 хэргээс 35 гэмт хэргийн  холбогдогчийг тогтоосон бөгөөд эдгээрийн 21 нь хулгайн хэрэг байв.  Мөн танхайн …

  • 5 March

    Иргэний нийгмийн байгууллагууд Ц.Мөнхбаяр нарын асуудлаар хурал хийнэ

    Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд маргааш 11:00 цагаас Монголын залуучуудын холбооноос олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг архигүй тэмдэглэхийг уриалж эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах клубээс жагсаал зохион байгуулах болсон талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэ үеэр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах клубээс жагсаал зохион байгуулах болсон тухай мэдээллийг өгнө. 12:30 цагаас Монголын гол нууруудын хөдөлгөөн “Гал үндэстэн” холбоо болон бусад Иргэний нийгмийн …

  • 5 March

    Топ-20 индекс 2.42 хувиар өслөө

    Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар нийт 29 ХК-ийн 72697 ширхэг хувьцаа 46 сая 395 мянга 300 төгрөгөөр арилжигдлаа. Өдрийн арилжааны дараа “Дархан хөвөн” ХК-ийн хувьцааны ханш 15 хувиар өссөн бол “Монгол Савхи” ХК-ийн хувьцааны ханш 15 хувиар буурчээ. Топ-20 индекс 16708.29 нэгж болж, өмнөх өдрийнхөөс 2.42 хувиар өслөө. Хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ нэг их наяд 662 тэрбум 155 сая …