Мэдээ мэдээлэл

February, 2014

  • 20 February

    Дотоодын захад 72.5 сая ам.доллар нийлүүлжээ

    2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 34.75 сая ам.доллар, 32.0 сая юань тус тус худалдаж, валютын захад ам.доллар болон юань нийлүүлжээ. 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 72.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп,15 сая ам.доллар худалдах ам.долларын …

  • 20 February

    Шастины төв эмнэлэг тархины харвалтын дараах “Хөдөлгөөн заслын кабинет”-тэй боллоо

    Шастины төв эмнэлэг тархины харвалтын дараах сэргээн засалтад зориулсан хөдөлгөөн заслын шинэ кабинеттай боллоо. Тархины харвалтын дараах сэргээн засалтанд эмийн эмчилгээнээс гадна хөдөлгөөн засал хамгийн чухал байдаг. Ийм хөдөлгөөн засал хийх кабинетийг Шастины төв эмнэлэгт ЭМЯ, АИФО Италийн ТББ, Европын Холбооны хамтын санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмшүүлэхэд туслах” төслийн хүрээнд тохижуулж өчигдөр буюу 2014 оны 02 дугаар сарын …

  • 20 February

    Оддын бөөгнөрөл М15

    Доорх гайхалтай зурган дээр түм буман одод яг л зѳгийнүүд үүрэндээрээ шамбааралдаж буй мэт гайхалтайгаар гарсан байна. Энэхүү тэнгэрийн-онгоцны одны ордонд биднээс 35,000 орчим гэрлийн жилийн зайд орших биетийг 200 гаруй жилийн тэртээ одоноронч Чарльз Мэссие анх жижиг дурангаар олж ажиглаад, тэнгэр дахь ер бусын биетүүдийг жагсаасан ѳѳрийн каталогийн 15 дахь биет болгон тэмдэглэсэн юм. Мэдээж түүний жижиг гар хийцийн …

  • 20 February

    Хилэнц дахь оддын бөөгнөрөл

    Доорх гайхалтай зурган дээр харуулж буй нь шѳнийн тэнгэрт хилэнцийн одны ордны зүгт 1000 орчим гэрлийн жилийн тэртээ орших оддын бѳѳгнѳрѳл юм. Энэ биетийг 18-р зуунд францын одоноронч Чарльз Мэссие нь ѳѳрийн каталогийн 7 дахь биет болгоод тэмдэглэчихсэн болхоор М7 гэж нэрлэгдэж заншсан, гэхдээ энэ оддын бѳѳгнѳрлийг бүүр МЭ130 оны үед эртний грекийн Птолемей олж хараад түүхэнд тэмдэглэж үлдээсэн байдаг …

  • 20 February

    Нийслэлийн II амаржих газар жишиг хүлээн авах тасагтай болжээ

    “Монголын ирээдүй – Эрүүл хүүхэд” ТББ-аас санаачлан, хандивын санхүүжилтээр Нийслэлийн 2 дугаар амаржих газрын хүлээн авах тасгийг жишиг стандартын дагуу, загвар болгон тохижуулсан бөгөөд нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус нээлтэнд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, “Монголын Ирээдүй Эрүүл Хүүхэд” ТББ-ын тэргүүн Х.Сэлэнгэ, Нийслэлийн эрүүл мэндийг газар болоод бусад холбогдох байгууллага, албан тушаалтнууд оролцсон юм. Тус хүлээн авах тасгийг нэг …

  • 20 February

    Монгол, Тайвань улсууд сэргээгдэх эрчим хүчний салбарт харилцан ашигтай ажиллана

     Тайваний Эдийн засгийн хэргийн яам болон Монголын Эрчим хүчний яамны төлөөлөл сэргээгдэх эрчим хүчний салбар болон эрчим хүчний үр ашигтай ажиллагааг дээшлүүлэхэд хамтран ажиллах Санамж бичиг өчигдөр үзэглэжээ. Тайвань улсын талтай манай улс нар, салхины сэргээгдэх эрчим хүчний төсөлд хамтарч ажиллах үүд хаалга ийнхүү нээгдэж байна. Нөгөөтэйгүүр тус улс Монголын нүүрсний станцуудын хуучирсан генераторуудыг шинэчлэх тал дээр туршлагаасаа хуваалцахад бэлэн …

  • 20 February

    НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан Дээд комиссартай уулзжээ

    Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон бусад олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Пүрэвдорж  НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан Дээд комиссар хатагтай Нави Пиллай-тай уулзав. Байнгын төлөөлөгч В.Пүрэвдорж Монгол Улсын гадаад бодлогын суурь зарчмын нэг бол ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалахад чиглэсэн НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, идэвхтэй оролцох явдал мөн …

  • 20 February

    Шинжлэх ухаанд хайртай Монголчууддаа зориуллаа

                            Сарны “цагираг” Хүйтэндүү шөнөөр та сарны гадуур тод цагираг хааяа ажиглаж байсан уу? хальт хархаар цагаан саарал өнгөтэй мэт боловч сайн харвал өдөр нартай борооны үеэр харагддаг солонго шиг өнгө өнгийн гэрэлтэйгээр ажиглагдах энэ зүйл нь тийм ч ховор тохиолддог үзэгдэл биш юм. Агаар мандалын нилээн өндөрт маш нимгэн сая сая усны жижиг кристалуудаас бүрдэх үүл бий болход уг үзэгдэлийг …

  • 20 February

    ОХУ Хойд Солонгосын өрийг цайруулахаар боллоо

    Хойд Солонгосын ЗХУ-ын үед зээлсэн өрийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн тухай Төрийн Думын цахим хуудаст мэдээлжээ. Хоёр орны Засгийн газрын хэлэлцээрээр Хойд Солонгосын ОХУ-д төлөх ёстой байсан нийт 11 тэрбум ам.долларын өрийн 90 хувийг нь хүчингүй болгосон байна. Хоёр улсын Засгийн газар уг асуудлыг өнгөрсөн 20 жилийн турш хэлэлцсэний дүнд хоёр орны улс төр, эдийн засаг, санхүүгийн онцлог нөхцөл байдлыг харгалзан …

  • 20 February

    Бизнесийн дарамтын эсрэг хамтран ажиллана

    Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Монголын ажил олгогч эдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар өнөөдөр Тусгаар тогтнолын ордноо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. МАН, түүний УИХ дахь бүлгээс баялаг бүтээгч ажил олгогчдын нийтлэг эрх ашгийг хамгаалах, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлүүлэх талаар гаргаж буй санал, санаачилгыг Монголын ажил олгогч эдийн нэгдсэн холбоо дэмжиж, хамтран ажиллахаар …

  • 20 February

    Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ОХУ дэмжлэг үзүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Азизов Искандер Кубаровичийг хүлээн авч уулзлаа. Ноён Азизов Искандер Кубарович нь 2013 оны 11-р сараас ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд ажлаа хүлээн авнаас хойш анх удаа нийслэлийн Засаг даргатай уулзаж байгаа юм. Энэ …

  • 20 February

    Монгол залуусын гэрлэх нас хойшилсон байна

    Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос залуусын дунд нэгэн сонирхолтой судалгаа явуулсан байна. Тэд “Хэдэн насандаа гэрлэвэл хамгийн тохиромжтой вэ?” асуултыг залуучуудаас асуужээ. Харин судалгаанд оролцогчдын дйилэнхи нь буюу 35.4 хувь нь гэрлэх тохиромжтой насыг 25 нас гэж хариулжээ. Мөн 26 насыг 11 хувь нь, 27 насыг 10.3 хувь нь, 28 насыг 10.8 хувь нь сонгожээ. 2007 онд гэрлэлтийн насыг 20-25 …

  • 20 February

    Куба улстай хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Хэргийг түр хамаарагч ноён Омар Лауро Маррерог хүлээн авч уулзлаа. Ноён Омар Лауро Марреро нийслэлийн Засаг даргад хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Бүгд найрамдах Куба Улсын нийслэл Гавана хотын Захирагчийн мэндийг уламжиллаа. Тэрээр хоёр улсын нийслэлийн төр захиргааны байгууллагуудын албан ёсны харилцааг идэвхжүүлэх хүсэлтэй …

  • 20 February

    “Буянт -Ухаа ” хорооллын бүртгэлийг ирэх сарын 1-нээс бүртгэж эхэлнэ

    “Буянт -Ухаа 1” хорооллоос орон сууц худалдаж авах иргэд ямар материал бүрдүүлэх болон хэзээнээс захиалга авч эхлэх талаар ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгаас зарим асуултад хариулт авлаа. -Шинээр барьсан “Буянт-Ухаа” хороололд орон сууц худалдаалах журмыг Засгийн газраас батлаад байгаа. Орон сууц авах хүсэлтэй иргэдийн бүртгэл хэзээнээс эхлэх бэ. Хамрагдах иргэд ямар бичиг баримт бүрдүүлсэн байх ёстой вэ? -Одоогоор зээлд хамрагдах хүсэлтэй …

  • 20 February

    ИНЕГ-дарга С.Буяндалай “удахгүй халагдах юм чинь” гээд ажилдаа ирэхээ больжээ

     ИНЕГ-дарга С.Буяндалай огцрох нь тодорхой болжээ Зам, тээврийн  сайд А.Гансүх өнгөрсөн до­лоо хоногт ИНЕГ-ын дарга С.Буяндалайг “Чи аж­лаа хийж  чадахгүй   байна. Чамтай хамтарч ажил­лах­гүй, гар чи” хэмээн зандарч, яамны шуурхай зөвлөл­гөө­нөөс хөөж гаргасан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Гэтэл энэ сарын 17-ны өглөө болсон Зам, тээврийн яамны шуурхай зөвлөлгөөнөөс мө­нөөх С.Буяндалайг “Чи энд юугаа хийгээд сууж байгаа юм …