Залуучуудын ФА Цомын тэмцээний шөвгийн 16 -д Ливэрпүүлийн залуус Уатфордыг талбайд нь 2:0 харьцаатай буулган авснаар дараагийн шатанд шалгарчээ. Уг тэмцээнд 18 хүртэлх насны залуучууд оролцдог юм. Залуу Улаанууд үндсэн багийн ах нар шигээ тоглолтын эхнээс л эсрэг багтаа дарамт учруулсаар байсан бөгөөд гоолуудыг Даниэл Трикэтт-Смит болон бид бүхний эчнээ танил Харри Уилсон нар оруулсан байна. Түүнээс гадна энэ тоглолтонд …
Мэдээ мэдээлэл
February, 2014
-
21 February
УДБЭТ-ийн тайзнаа “Үүлэн заяа” дуурь тавигдана
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа 2 сарын 23-ны өдөр 17.00 цагаас Төрийн соёрхолт, Хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж багшийн “Үүлэн заяа” дуурийг тоглох гэж байна. Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлтэй “Үүлэн заяа” дуурийг Монголын тайзнаа анх 1988 оны дөрөвдүгээр сарын 29-нд тоглож байсан түүхтэй. Дуурийн найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган, зураачаар АЗ Ч.Гунгаасүх, удирдаачаар УГЗ Н.Туулайхүү нар ажиллах юм. Харин дүрүүдэд Хоролдойд СТА …
-
21 February
Төрийн байгууллагын үйлчилгээнд шинэ программ нэвтрүүлнэ
Нийслэлийн ЗДТГ болон “Мобиком” корпораци хамтран Улаанбаатар хотод барьж буй барилга, байгууламж, авто замын мэдээлэл түгээх аппликейшн-ийг удахгүй олон нийтийн хүртээл болгох ажээ. Барилга болон авто замын компаниуд зөвшөөрлөө бүгдийг авсан эсэхийг дээрх программын тусламжтайгаар иргэд өөрсдийн гар утаснаасаа мэдэх боломжтой. Мөн энэхүү технологийн онцлог нь тухайн барьсан болон барьж буй барилга, авто замыг утасны камераараа авахад хэний эзэмшил, ямар …
-
21 February
Эмэгтэйчүүдийн сүнс илүү их хорогддог
Ийм сонин асуудал байнга шахуу гардаг билээ. Эрчүүдийн сүнс буг болох нь байдаг ч харьцуулан үзвэл эмэгтэйчүүдийг бодвол хамаагүй цөөн гэдэг үзэл өнгөрсөн зууны эхээр өндөр хөгжилтэй улсуудад гарчээ. Бурханы шашин тийшээ хүч түрэн орж ирэх болсноор энэхүү асуудал яригдах болсон нь мэдээж. Тэр үеэс ер нь сүнс, сүлд гэх ойлголт бодит эсэх талаар шинжлэх ухааныхан ч сонирхож ирсэн гэдэг …
-
21 February
Багануур дүүрэгт шинэ сургууль ашиглалтад орлоо
Багануур дүүрэгт одоогоос 7 жилийн өмнөөс баригдаж эхэлсэн 640 хүүхдийн суудалтай олон улсын жишиг сургууль тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар “Бридж констракшн” компани энэхүү сургуулийн барилгыг барьсан байна.2013 оны эхэнд барилгын ажил 20 гаруй хувьтай байсан бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хөрөнгө оруулагч Дэлхийн банк, захиалагч БШУЯ, гүйцэтгэгч “Бридж констракшн” компаниудын хамтын ажиллагааг уялдуулах үүднээс …
-
21 February
Төсвийн байнгын хороо ажлаа тайлагнана
Байнгын хороод Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн болон чуулганы завсарлагаанаар хийхээр төлөвлөсөн ажлаа хуваарийн дагуу тайлагнаж, мэдээлэл хийж байгаа билээ. Тэгвэл энэ хүрээнд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хорооноос хийсэн ажлынхаа талаар өнөөдөр 11.00 цагаас Төрийн ордны хуралдааны “Г” танхимд мэдээлэл хийнэ. Д.Үүлэн
-
21 February
Тусгай зөвшөөрлийн тоо буурна
Шинэчлэлийн Засгийн газраас зөвшөөрөл, лиценз олгодог олон шат дамжлагыг энгийн хэлбэрт оруулж, тусгай зөвшөөрөл, лицензийн тоог эрс цөөрүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагуудаас олгодог бүх төрлийн зөвшөөрөл, бүртгэл, дүгнэлт, тэдгээртэй адилтгах бусад эрх зүйн актыг хүчингүй болгох эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа аж. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар байгуулагдсан …
-
21 February
Хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ
2014 оны 2-р сарын 19-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.1 хувь буурч, өмнөх 7 хоногийнхоос 1.1 хувиар өссөн байна.ҮСХ Махны дундаж үнэ: 2014 оны 2-р сарын 19-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 2.5 хувь, үхрийн ястай мах 2.4 хувь, үхрийн цул мах 1.9 хувиар буурч, адууны мах 0.7 хувь, ямааны мах 0.2 хувиар өссөн …
-
21 February
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын гишүүд хамтран ажиллана
Нийслэлийн ИТХ-ын 2012 оны 11 сарын 15-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батласан. Уг хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотыг 2013-2016 онд 5 үндсэн чиглэлээр буюу Агаар цэвэр Улаанбаатар, Амины орон сууцтай Улаанбаатар, Ажилтай, орлоготой Улаанбаатар, Аюулгүй, амгалан Улаанбаатар, Авлигагүй Улаанбаатар гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм. Харин нийслэлийн Засаг дарга …
-
20 February
Уулын спортын ОУХМ, гавьяат тамирчин Л.Болдбаатарын цогцосыг олжээ
Уулын спортын ОУХМ, гавьяат тамирчин Л.Болдбаатарыг эрэн хайх ажиллагааны баг өнөөдөр 18.00 цагийн үед эрлээ олжээ. Тэд Л.Болдбаатарын цогцсыг олсон бөгөөд гавъяат тамирчин алга болоод яг долоо хоноод байсан билээ. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар болон цагдаа, Хилийн цэргийн ангийн алба хаагчид нийлсэн 22 хүн гавъяат тамирчныг эрэн хайх ажиллагаанд оролцсон юм. Л.Болдбаатар агсан Алтай таван богдод авирах үедээ өөрийн охинтойгоо …
-
20 February
Маргааш олон улсын эх хэлний өдөр
Маргааш буюу хоёрдугаар сарын 21-нд олон улсын эх хэлний өдөр тохионо. ЮНЕСКО Олон улсын эх хэлний өдрийг хамтран ажиллагч байгууллагуудын оролцоотойгоор 14 дэх жилдээ тэмдэглэж байна. Бид дэлхий даяар хэл шинжлэлийн олон төрөл зүйл, олон хэлээр яригч байхын ач холбогдлыг таниулах чуулга уулзалт, урлагийн тоглолт, сургалт семинар зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн. Бие биетэйгээ харилцан ойлголцох, дэлхийн соёл иргэншилтэй …
-
20 February
Монголбанк 34.75 сая ам.доллар худалджээ
Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 20-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 34.75 сая ам.доллар, 32.0 сая юань тус тус худалджээ. Мөн өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 72.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп,15 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл хийх санал тус тус ирүүлж, Монголбанк төгрөгийн своп хэлцлийн саналыг …
-
20 February
2 сарын 19-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
2014 оны хоёрдугаар сарын 19-нд 44 жолооч улаан гэрлэн дохио зөрчсөн бол 595 жолооч хурд хэтрүүлсэн байна. ЗХУТ үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!
-
20 February
Авто худалдааны цогцолборын эхний ээлж 7 сард ашиглалтад орно
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай, “Нийслэлийн тээврийг хөгжүүлэх сан”-гийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай, “Авто худалдааны цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай, Авто худалдааны цогцолбор орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулж, дүрмийг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. Налайхад бага оврын цэвэрлэх байгууламж барина Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг …
-
20 February
Тэг баланс
Аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж байдаг. Хэмжээ хязгаараа алдсан зүйл утга учраа бас алддаг. Утга учраа алдаад ирэхээр үр дагавар нь эерэгээсээ эсрэг рүү тэмүүлж эхэлдэг. Энэ нь ялангуяа завсрын, түр хугацааны зүйлд бүр их хамааралтай. Тэгвэл Монгол Улсын нэг системээс нөгөө рүү шилжих шилжилт яг ийм байдалд орчихоод байна. Нийтийн өмч нэрийн дор хэн нь ч ямар ч өмчгүй …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл