Мэдээ мэдээлэл

December, 2013

  • 21 December

    Барак Обама Ираны эсрэг шинэ хориг тогтоохыг хориглоно

    АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Ираны эсрэг шинэ хориг тогтоохоор төлөвлөж буй конгрессийн хуулийн төслийг хүчингүй болгохын тулд хориглох эрхээ ашиглахыг Цагаан ордон сануулжээ. Хэрэв Тегеран Женевт баталсан ираны цөмийн хөтөлбөрийн завсрын зөвшилцлийг зөрчвөл тэдний эсрэг хориг цээр тавихаар америкийн хууль боловсруулагчид бүгд найрамдах болон ардчилагчдын сенаторуудын дэмжлэгтэйгээр төлөвлөж байгаа юм. Цагаан ордны төлөөлөгч Жей Карни хориг тавих шаардлага байхгүй гэж …

  • 21 December

    Ирэх 7 хоногт НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО, ЧУУЛГАНЫ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал

    2013 ОНЫ 12 ДУГААР САРЫН 23-ААС 27-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬНЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 12 дугаар сарын 23-ны Даваа гарагт: -Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд; -Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” …

  • 21 December

    Уул уурхайн сайд Д.Ганхуяг хуулийн төслүүд өргөн барив

     УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр /2013.12.20/ УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив. Алт олборлогч болон алт худалдан авагч хуулийн этгээдүүд алтыг хууль бусаар хил давуулан худалдах, олборлосон алтаа нуух, хадгалах, татвараас зайлсхийхийн тулд арилжааны банкинд тодорхой бус хугацаагаар барьцаалах зэрэг шударга бус далд үйл ажиллагаа гарах хандлага гарсаар байна. …

  • 21 December

    Шинэ халаалтын технологи бүхий монгол гэр

     УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей өнөөдөр /2013.12.20/ Шинжлэх Ухааны Академийн удирдлагуудтай уулзаж орон нутагт агаарын бохирдлын хэмжээг хэрхэн багасгах талаар санал солилцлоо. Шинжлэх Ухааны Академийн Хими, хими-технологийн хүрээлэнгээс утаагүй түлшний загвар үйлдвэр барьсан тухай уулзалтын үеэр Доктор, Профессор Д.Батсүрэн хэллээ. Энэ үйлдвэрийн хийж буй утаагүй түлш нь нүүрснээс дутахгүй сайн шаталт сайтай бөгөөд хамгийн гол нь утаа …

  • 21 December

    Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт ортол тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түр хугацаанд зогсоох тухай асуудлыг хэлэлцлээ.  Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 600  гаруй аж ахуйн нэгж архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйчлэх тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэсэн судалгаа байдаг. Өөрөөр хэлбэл нийслэлийн 270 хүн тутамд нэг архины дэлгүүр байна  гэсэн үг юм.  Дэлхийн ихэнхи оронд жилд нэг хүнд ногдох …

  • 21 December

    Гэр бүлийн хүчирхийлэл бол хүний асуудал. Хүн л энэ аюулд цэг тавьж чадна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилгаар “Хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” уулзалт өнөөдөр Иргэний танхимд боллоо. Ингээд Та бүхэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна. Өмнөд хөршийн нутаг дэвсгэр дээр хар тамхитай холбоотойгоор Монгол Улсын нэг ч иргэн дахин шийтгүүлээгүй “Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүмүүсийн энэ өдрийн амгаланг айлтгая. Ярианы эхэнд би нэг зүйлийг хэлье. Ийнхүү уулзаж, төрийн зүгээс аливаа асуудалд анхаарлаа …

  • 20 December

    Монголын хамгийн их ашиг орлоготой 3 дуучин

    Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв 10 жилийн ойгоо тэмдэглэн, оюуны өмч хамгаалагчдыг шагнаж урамшуулах үйл ажиллагаа зохион байгуулж, ашиг орлогоороо тэргүүлсэн гурван уран бүтээлчийг шалгаруулжээ. Шалгаруулалтыг МУГЖ Т.Ариунаа, СТА Х.Лхагвасүрэн болон залуу дуучин СТА Б.Анхбаяр буюу A Cool тэргүүлсэн байна.  

  • 20 December

    УИХ дахь МАН-ын бүлгээс З.Энхболдод хүргүүлсэн шаардлага

    УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт УИХ-ын дарга З.Энхболдод их хуралд үүсээд буй цаг үеийн асуудлаар шаардлага хүргүүлсэн байна. Шаардлагад “УИХ-ын дарга З.Энхболд таныг хуулиар олгогдсон үүрэг, хариуцлагаа ухамсарлан парламентад шударга ёс, тэгш байдлыг бий болгох, сөрөг хүчний дуу хоолойг сонсдог, зөвшилцлийн уламжлалт тогтолцоог сэргээж, УИХ-ын байнгын хороодын дарга нарын ажлын хариуцлагыг өндөржүүлж, УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийг хооронд нь …

  • 20 December

    Хүүгээ хөнөөсөн Г.Бошигтын ялыг хэвээр үлдээлээ

    Төрсөн хүүгээ хувийн таарамжгүй харьцаанааса болж олон удуу хутгалж хөнөөсөн МоАХ-ны анхдагчдын нэг Г.Бошигтын гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх өнөөдөр авч хэлэлцээд, түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 10 жил, нэг сарын хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэх тогтоолыг хэвээр баталжээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 3-4нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдпсэн уг хэрэгт анхан болон …

  • 20 December

    Чуулганы танхимын санал хураалтын систем хэвийн ажиллаж байна

     УИХ дахь МАН-ын бүлгээс санал хураах систем, микрофоны ажиллагаатай холбогдсон асуудлаар Тагнуулын ерөнхий газрын даргад хандан албан тоот илгээж, төхөөрөмжийн аюулгүй байдлын асуудлыг шалган тогтоож өгөхийг хүссэний дагуу Тагнуулын ерөнхий газраас УИХ-ын чуулганы танхимын санал хураалтын систем, микрофоны хэвийн ажиллагааг шалгаж дүгнэлт гаргасан байна. Тагнуулын ерөнхий газрын холбогдох албан тушаалтан, мэргэжилтнээс бүрдсэн бүрэлдэхүүн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн …

  • 20 December

    Хүнсний гол нэрийн барааны үнэ 2,9 хувиар өсчээ

    2013 оны 12-р сарын 18-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.9 хувь, өмнөх 7 хоногийнхтой 1.4 хувиар өссөн байна. Махны дундаж үнэ: 2013 оны 12-р сарын 18-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 1.6 хувь, үхрийн ястай мах 0.8 хувь, адууны мах 3.7 хувь, ямааны мах 2.7 хувиар өсч, үхрийн цул мах 2.1 …

  • 20 December

    Тансаг наадам гэж нэрлэгдсэн “Next Stop” тун удахгүй

     “Монголын Залуучуудын Холбоо”, “Залуу удирдагч сан”  хамтран Монгол Улсын өнөөгийн  нийгэм улс төр, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, залуу төр нийгмийн зүтгэлтэн, бизнесмэнүүдийн нэр хүндийн рейтинг тогтоох зорилгоор 1992 оноос “Оны залуу”-г алдаршуулан шалгаруулдаг “Next Stop” харшийн наадмыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн түүхтэй. 1992 оны анхны “Next Stop” наадмын  нийгэм улс төрийн салбарын  “Оны залуу”-аар одоогийн Монгол Улсын …

  • 20 December

    МЗХ БНСУ-ын Залуучуудын Холбоотой “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

    Монголын Залуучуудын Холбоо 2013 онд гадаад харилцаагаа өргөтгөх, дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд улс орнуудын залуучуудын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Өнгөрсөн сард гэхэд БНХАУ-ын Засгийн Газар, Бүх Хятадын Залуучуудын Холбооны урилгаар Гадаад Харилцааны яам болон төрийн ба төрийн бус байгууллага, Монголын Залуучуудын Холбоо, бизнес эрхлэгчид, орон нутгийн залуучуудын төлөөлөл болсон 100 залуу Бээжин, Циндао хотод …

  • 20 December

    Давосын чуулга уулзалтаар “Монголын өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулна

    Гадаад харилцааны сайд Л.Болд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагыг үндэслэгч, тус байгууллагын дарга, профессор Клаус Швабтай 12 дугаар сарын 16-ны өдөр Женев хотноо албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэ үеэр Монгол Улсын эдийн засгийн сүүлийн үеийн байдал, Дэлхийн эдийн засгийн 2014 оны чуулга уулзалтад оролцох бэлтгэл, мөн тус байгууллагатай манай улс цаашид хамтран ажиллах өргөн асуудлаар санал солилцов. Монгол Улс …

  • 20 December

    “Танхай эмээ”-гийн багийнхан ил гарч шагналаа гарджээ

    “Online media awards-2013” цахим мэдээллийн ертөнцийн шилдгүүдийг шалгаруулах ёслол өчигдөр боллоо. Виртуаль орчинд өөрийн байр суурийг тодорхойлогчдыг тодруулах шалгаруулалт 11 номинацтай бөгөөд үүний нэг нь “Оны шилдэг жиргээч”. Энэ номинацид 800 гаруй жиргээч нэр дэвшсэнээс, твиттерийн од Б.Цогтгэрэл, Б.Урангоо, Танхай эмээ нар хамгийн олон санал авчээ. Тэднээс зочдын мессэжээр өгсөн саналаар алдарт “Танхай эмээ” шалгарлаа. Улс төр, урлаг соёл, ер …