Мэдээ мэдээлэл

December, 2013

  • 19 December

    “Нарантуул” захад яг одоо гэнэтийн шалгалт хийж байна

    “Нарантуул” худалдааны төвд мэргэжлийн хяналтын байцаагчид гэнэтийн шалгалтыг яг одоо хийж байна. Тус шалгалтаар эрүүл ахуйн шаардлага болон, орчны бохирдол, хүнс худалдаа үйлчилгээний стандарт зэргийг шалгах юм.

  • 19 December

    Батж. Батбаярынхан томоохон тендерүүдэд амташжээ

    Улсын төсвөөс зарлаж буй аливаа нэгэн тендерт бүхий л компаниуд оролцох гэж танил талаа харан ба­гагүй мөнгө хаяж өөрсдийн бол­гож авдаг жамтай. Учир нь улсаас зарлаж буй тен­дерийн хөрөнгийн асуу­дал найдвартай шийдэгд­дэг уч­раас ийнхүү тэд үхэн ха­тан зүтгэдэг байна. Гэхдээ үүнийг хэн нэгэн дуртай компани нь авна гэвэл ёстой л “Горьд чи” хэмээн өөдөөс нь нулимах шахуу юм болох нь …

  • 19 December

    Маргааш үндэсний бөхийн залуучуудын УАШТ эхэлнэ

    2013 оны үндэсний бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан маргааш Дархан-Уул аймагт эхлэх гэж байна. Тэмцээнд 19, 20 насны шилдэг бөхчүүд өрсөлдөх юм. Тодруулбал, жүдо барилдааны залуучуудын Азийн аварга, Дэлхийн аваргын мөнгөн медальт Ө.Дүүрэнбаяр, сонирхогчдын сумогийн өсвөрийн дэлхийн аварга, самбогийн дэлхийн аваргын хошой хүрэл медальт Б.Серик, чөлөөт барилдааны Ази тивийн залуучуудын аваргын хүрэл медальт Б.Номиндалай, мөн сонирхогчдын сумогийн дэлхийн аварга, …

  • 19 December

    Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд дуучин П.Бадрал тэргүүллээ

      Монгол улсынхаа нэрийг гадаадын улс орны тайзан дээр гаргаж яваа уран бүтээлчид дуучид олон бий. Тэдний нэг бол дуучин П.Бадрал юм. Тэрбээр ОХУ-ын Тверь хотод болсон хуучин ЗХУ-ын Ардын жүжигчин А.П.Ивановагийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэлжээ.  Түүний шагналыг цом, сертификат, 80.000 рубль дагалдсан байна. Энэхүү уралдаан нь олон улсад өндөр нэр хүндтэй байдаг бөгөөд 16 …

  • 19 December

    Ирэх онд газрын тосны салбараас улсын төсөвт 218,1 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

    Газрын тосны салбар шатахууны хангамж, үнэ бүрдэлтийн асуудлыг хариуцдаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газар 2013 оны эхний 11 сарын байдлар улсын төсөвт 154,6 тэрбум төгрөг бүрдүүлээд байгаа  аж. Тус газар энэ жил улсын төсөвт 164 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд оны эцэс гэхэд биелэгдэх боломжтой гэж үзэж байна. Газрын тосны газар энэ жил шатахууны үнийг тогтоохдоо импортлогч …

  • 19 December

    Ш.Батхүү: Бие гайгүй. Эмчилгээ хийлгэж байна

    “Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 140 сая ам.доллар зээлж эргүүлэн төлөөгүй хэрэгтээ эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж байгаа билээ. Түүнийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангиас Клиникийн нэгдсэн төв эмнэлэгт шилжүүлсэн байна. Учир нь биеийн байдал нь тааруу байгаагаас ийнхүү улсын эмнэлэгт хэвтүүлсэн гэж хуулийн байгууллагынхан тайлбарлалаа. Тэрбээр Клиникийн нэгдсэн төв эмнэлгийн Дотоод шүүрлийн …

  • 19 December

    НҮБ, терроризмын заналхийлэлтэй тэмцэх тухай тогтоолыг батлав

    НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн /АЗ/ гишүүн орнууд Терроризмын хорооны гүйцэтгэх захирлын албыг дөрвөн жилээр сунгаж, терроризмын заналхийлэлтэй тэмцэх тухай тогтоолыг батлажээ. Уг хороо 2001 онд олон улсын хамтын ажиллагааг терроризмтэй тэмцэхэд идэвхжүүлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд гүйцэтгэх захирлын албанд 2017 оны 12-р сарын 31 хүртэл мандат олгов. НҮБ бүх улс орнуудыг терроризмыг санхүүжүүлдэг, террорист халдлагуудыг бэлтгэхэд болон явуулахад дэмждэг “аливаа хүнийг нэг …

  • 19 December

    Дээд шүүх МИАТ-ын экс удирдлагуудын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосноо тайлбарлав

    “Шүүхийн шийдвэрийн цахим сан” буюу shuukh.mn сайтадаливаа шүүх хурлын тов, шүүхээс гаргасан тогтоол зэргийг ил тодоор мэдээллэж байгаа билээ. Тэгвэл шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах эл мэдээллийн дагуу тус сайтад МИАТ-ийн экс удирдлагуудын их хэмжээний мөнгө угаасан гэх хэргийг яагаад бүхэлд нь хэрэгсэхгүй болсон тухай тогтоолыг оруулжээ. Тодруулбал, “МИАТ-ийн удирдлагуудыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж прокурор Эрүүгийн хуулийн …

  • 19 December

    Талбайн каток маргааш нээгдэнэ

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас стандартын шаардлагад нийцсэн,  хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх зориулалт бүхий мөсөн гулгуурын 2 байгууламжийг Их эзэн Чингис хааны талбайд байгууллаа. Мөсөн гулгуурын талбайг төв талбайн урд хэсэг дэх тохижилт хийгдээгүй 195*35 метрийн харьцаатай хатуу хучилттай талбайд 20*40 метрийн харьцаатай байгуулсан бөгөөд хувцас солих байр, гэрэлтүүлэг, түргэн хоолны цэг, үзэгчдийн суудал, хогийн …

  • 19 December

    “Ядууст туслах олон улсын өдөр” тохиож байна

    Бидний амьдарч буй дэлхий дээр нийт 6 тэрбум гаруй хүн амьдарч байна. Гэвч бүгдийнх нь амьдрал адил биш өөр хоорондоо асар их ялгаатай аж төрсөөр байгаа билээ. Хэдий дэлхий даяарчлагдаж байгаа ч баян, хоосны ялгаа туйлдаа хүртэл мэдрэгдэх болсон юм. Өнөөдөр буюу 12-р сарын 19-ний өдөр “Ядууст туслах олон улсын өдөр” тохиож байна. Энэ өдрийг Дэлхийн хамтын нийгэмлэгээс анхлан санаачилсан …

  • 19 December

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

    – 09.00 цагаас  “Ойн үндэсний чуулган” Төрийн ордоны “Их танхим”-д эхэлнэ. – 10.00 цагаас Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнууд “Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулахад анхаарах асуудал” Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн заалт, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын хэрэгжилтийг талаар Нийслэлийн Иргэдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны Их танхимд сургалт болно. – 11.30 цагт Монголын спортын сэтгүүлчдийн …

  • 19 December

    Хорих ангийн “Мах махан бүтээгдэхүүн цэвэрлэх, ангилах, савлах” цех ашиглалтанд ороход бэлэн болжээ

    Байгууллагын үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох, тэдгээрийн хүрээнд худалдан авч байгаа бараа, ажил үйлчилгээнд олон нийт хяналт тавих боломжоор хангах, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн авах, төсвийн хөрөнгийг ариг гамтай, хэмнэлттэй зарцуулах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Газар ивээл” УТҮГазарт “Мах махан бүтээгдэхүүн цэвэрлэх, ангилах, савлах” цех ашиглалтанд ороход бэлэн болжээ. Тус цехийг эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийг …

  • 19 December

    Олон улсын улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

     УИХ-ын дарга З.Энхболд Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны төлөөлөгчдийг өнөөдөр /2013.012.18/ хүлээн авч уулзлаа. Уулзалтад Зүүн Азийн бүсийн төлөөлөгч Мартин Фаллер, Бүсийн хуулийн зөвлөх Ричард Дезгагне, Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхийлөгч Н.Энхболд болон бусад албаны хүмүүс оролцов. Уулзалтын эхэнд Н.Энхболд Монголын улаан загалмай нийгэмлэг ирэх оны хоёрдугаар сарын сүүлээр ээлжит их хурлаа хийхээр төлөвлөөд байгаа талаар …

  • 19 December

    Өнөөдрийн чуулганаас эхлэн гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлнэ

    УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагаас эхлэх бөгөөд гишүүд хурууны хээгээрээ ирцээ бүртгүүлж эхлэх юм. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: 1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 05 дугаар дүгнэлт: – Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг …

  • 18 December

    Сайд Н.Батбаярыг огцруулах гэсэн нь Засгийн газрын ажлыг хийлгэхгүй байх санаа гэв

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2013.12.18/ хуралдаж гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус байнгын хорооны хуралдаанаар эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн дарга, хоёр гишүүнийг томилох асуудал хэлэлцэж уг асуудлыг гишүүдийн олонх дэмжив. Дараа нь тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэв. УИХ дахь МАН-ын бүлгээс Сангийн сайд Ч.Улаан, …