Мэдээ мэдээлэл

November, 2013

  • 26 November

    Р.Гончигдорж: Цагаан сараар 3 өдөр биш нийтдээ таван өдөр амардаг байх нь зүйтэй

     УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу Цагаан сараар амрах өдрийн тоог нэмэгдүүлэх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Баярцогт хууль батлагдсанаар амралтын өдөр нэгээр нэмэгдэхээр байгаа тул нийт амралтын өдрийг цөөрүүлэх талаар ямар саналтай байгааг тодруулахад төсөл санаачлагч “Хөдөлмөрийн хуулиар …

  • 26 November

    11 сарын 25-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    Замын хөдөлгөөний удирдлагын төвд 11 сарын 25-ны өдөр  гэрлэн дохионы 154, хурд хэтрүүлсэн 70 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна. үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.

  • 26 November

    Цэргийн инженер, эмнэлгийн чиглэлээр япон улстай хамтарч ажиллана

    Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар Япон Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Масанори Нишигийн урилгаар 2013 оны 11 дүгээр сарын 25-28-ний өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын эхний өдөр Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар Япон Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Масанори Нишитэй албан …

  • 26 November

    Ногоон хөгжил гэж юу вэ?

    Энэхүү өгүүллийн зорилго бол ногоон хөгжил гэж юу болохыг тайлбарлаж танилцуулахад оршино. Ногоон хөгжил бол Монголчуудад тун ойр энгийн ойлголт юм. Дулаан, цахилгаан, ус, хоол, хувцсаа хэмнэх нь өрх гэрийн эдийн засагт ч ашигтай. Манай нүүдлийн соёл иргэншил ч материаллаг бус, хэмнэлттэй, дахин ашигладаг, хог хаягдалгүй амьдралын хэв маягт суурилсан байдаг. Иймээс Монгол Улс нүүдлийн уламжлалт соёл иргэншил дээрээ суурилж, …

  • 26 November

    Эрүүл мэндийн сайд Н.Удвал доктор элэгний эмч Намиш Мехтатай уулзлаа

             Энэтхэг Улсын элэг шилжүүлэн суулгах дөрвөн том эмнэлгийн нэг болох Сир Ганга Рам эмнэлэгийн мэс заслын ерөнхий  эмч, доктор Намиш Мехтаг  Монголд ирж, Эрүүл мэндийн сайдад уулзах хүсэлт тавьсан тухай  бид өмнө мэдээлсэн билээ.  Тэрээр  өөрийн эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс зсал хийлгэсэн  20-иод монгол иргэнтэй уулзаж, биеийн байдлыг үзэхийн зэрэгцээ  элэгний өвчлөл өндөр хувьтай байдаг манай улсад  эмнэлгийнхээ  …

  • 26 November

    Архитай биш, Тархитай ажилладаг хууль хэрэгтэй

    Монголын Залуучуудын Холбоо 2012 оны 2-р сараас эхлэн “Спирт үү, Спорт уу” аяныг орон даяар эхлүүлсэн. Энэ хүрээнд “Залуу дугуйчин” клуб, “Залуучуудын аялал жуулчлалын төв”-ийг байгуулж “Нийслэлийн машингүй өдөр”-ийг тохиолдуулан “Улаанбаатар-2013” дугуйн парад, долоо хоног бүрийн амралтын өдрөөр залуустай хамт явган аялал болон дугуйтай аялалыг зохион байгуулсан билээ. Мөн нийслэлийн сургуулиудад спорт заалаа нээлттэй болгох уриалгыг хүргүүлсэн. Ингэснээр хүүхэд залуучуудаа …

  • 26 November

    Чингэлтэй дүүрэг иргэдийнхээ дунд хэлэлцүүлэг өрнүүлжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Авлигатай тэмцэх газар, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо хамтран “Монгол улсад Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулан орон даяар хэлэлцүүлэх ажил эхлээд байгаа билээ. Үүний хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульч эмэгтэйчүүдийн холбоотой хамтран “Монгол Улсад Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх” үндэсний хөтөлбөрийг иргэд болон төрийн албан хаагчдын …

  • 26 November

    Хайрын шүлгийн “Цагаан уул-2014” наадмын бүртгэл эхэллээ

    Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан уул-2014” хайрын шүлгийн наадам 16 дахь жилтэйгээ золгож байна. Өнгөрсөн жил “Монгол хэлний яруу сайхны төлөө” уриатайгаар зохион байгуулагдсан энэхүү наадамд 150 орчим хайрын шүлгийн тэнгэрлэг яруу найрагчид үгийн урнаар уралдсан гэгээлэг үдэш болсон юм. Энэ үдшийг хайрын шүлгээрээ эрхгүй уяраасан залуу яруу найрагч Э.Бүжинлхам /МУИС-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн …

  • 26 November

    16-34 насны залуучууд сүрьеэгээр өвчлөх нь ихсэж байна

    “Сүрьеэгийн эсрэг хамтдаа” сэдэвт сүрьеэгийн зохицуулагч, лабораторийн эмч, лаборант нарын үндэсний зөвлөгөөн өнөөдөр Эрүүл мэндийн яамнаа зохион байгуулагдаж байна. Хоёр өдрийн турш үргэлжлэх уг зөвлөгөөнд хот, хөдөөгийн эрүүл мэндийн нэгдлүүдийн эмч, лаборантууд оролцож, өөрсдийн ололт амжилт, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх юм.  Зөвлөгөөнийг нээж УИХ-ын гишүүн С.Ганбаатар үг хэлж, илтгэл тавьсан. Тэрээр илтгэлдээ сүрьеэгийн өвчлөл залуучууд тэрдундаа 16-34 насныханд их байгааг …

  • 26 November

    Эргүүл хийж буй аав, ээжүүдэд цалинтай чөлөө олгох ёстой

    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулийн 12 дугаар зүйл “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулах”, 12.1.1 хэсэгт “Иргэдийг нийтийн эргүүлд гаргах” гэсэн заалтыг үндэслэн нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх “SCHOOL POLICE” эргүүлийн ажиллах журмыг баталсан. Энэхүү журам нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой …

  • 26 November

    “Алтны салбарыг хөгжүүлэх зөвлөл” байгуулагдана

    Монгол Улсад алтны салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллаж Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх, зохистой төлөвлөлтийн дагуу алтыг олборлох болон баяжуулах, боловсруулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийг стандартын дагуу гүйцэтгэх , хуулийг дээдлэх, ил тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилгоор Уул уурхайн яам, “Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Алтны салбарыг хөгжүүлэх зөвлөл”-ийг байгуулахаар …

  • 26 November

    Улс тунхагласны түүхт 89 жилийн ой тохиож байна

     1924 оны 11-р сарын 26-нд Монгол улс анхны үндсэн хуулиа батлаад Богд Хаант Монгол улсаас Бүгд Найрамдах Монгол Ард Улс /БНМАУ/ болон дэлхий дахинаа тусгаар тогтнолоо зарлаж байжээ. Үүнээс хойш Монгол улс маань тусгаар тогтнолоо баталгаажуулан бэхжүүлсээр 89 жилийн нүүрийг үзээд байгаа бөгөөд дэлхийн 196 оронтой дипломат харилцаатай байдаг юм. Уг нь эл өдөр өүх нийтийн амралтын өдөр байсан ч …

  • 26 November

    Улс тунхагласны өдрийн барилдаан болно

    Улс тунхагласны түүхт 89 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой хүчит бөхийн барилдаан өнөөдөр 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. 1990 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй зохион байгуулагдаж буй тус тэмцээн анх 1984 онд улс тунхагласны 60 жилийн ойд зориулан Спортын төв ордонд зохион байгуулж, 128 бөх барилдаж байжээ. Тус тэмцээнд дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, аварга Д.Хадбаатар үзүүрлэж байсан аж. …

  • 26 November

    Ус ашигласны төлбөрийг төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга “Усны нөөц ашигласны төлбөрийн орлогын гүйцэтгэлийг хангах тухай”  А/1020 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нийслэл, дүүргийн төсөвт төвлөрүүлэх ус ашигласны төлбөрийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх  зорилгоор 2013 оны 11-р сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 30-ныг хүртэл ажлын 27 хоногийн  эрчимжүүлсэн  ажил зохион байгуулахыг Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт даалгалаа. Эрчимжүүлэх …