Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Янгүн хотын Их сургуульд лекц уншсаныхаа дараа нь “Мьянмар Интернэшнл” телевизэд ярилцлага өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгч МХБНУ-д хийж буй төрийн айлчлалынхаа талаар тодорхой хариулт өглөө. Мөн сурвалжлагч хоёр орны цаашдын харилцаа чухам ямар замаар хөгжих төлөвтэй байгаа талаар асууж сонирхов. “Мьянмар Интернэшнл” нь 50 хувийн төрийн өмчтэй байгуулага бөгөөд үзэгчдийн тоогоор улсдаа тэргүүлэх телевизүүдийн нэг …
Мэдээ мэдээлэл
November, 2013
-
21 November
2 цагийн хугацаанд цахилгаан хязгаарлана
Нийслэл хотын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, хэрэглээний ачаалал даах чадвар, найдвартай байдлыг хангах үүднээс 110/10 кв-ын “Баруун” дэд станцын 10 кв-ын 1 ба 2-р секцийн шинэчлэлтийн ажлыг хийх гэж байна. Уг станц нь жилд дунджаар 170 гаруй сая квт. цаг цахилгаан эрчим хүч дамжуулдаг. Дэд станцын 2 ширхэг хуучин хүчний трансформаторыг 2009 онд 25 МВА болгож, …
-
21 November
Улаанбаатар хотод 321 мянга 159 тээврийн хэрэгсэл байна
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор НИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоолоор нийслэлийн зарим гудамж, замуудад тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон. Энэхүү тогтоолын дагуу шинэ журам мөрдөгдөж эхэлснээр замын хөдөлгөөнд оролцож байгаа машины тоо ажлын нэг өдөрт 34 мянгаар буюу 20 хувиар буурчээ. Харин өдөр ирэх бүр тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсээр байгааг холбогдох байгууллагуудаас авсан …
-
21 November
Монгол Улсын босоо тэнхлэгийн авто зам бүрэн ашиглалтад орлоо
Монгол Улсын босоо тэнхлэгийн авто зам бүрэн ашиглалтад орлоо Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан гэрээний хүрээнд бүс нутгийн автозамыг хөгжүүлэх төсөл болон мянганы сорилтын сангийн санхүүжилтээр Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн хатуу хучиттай авто замыг барих төсөл хэрэгжсэн бөгөөд Сайншандаас Замын-Үүд хүртлэх 116,25 километр замыг нээж, ашиглалтад хүлээн авлаа. 2013 онд манай улсад 1824 км автозам, 900 гаруй метр …
-
21 November
Энэ өвөл зам даваа нээж онгойлгоход 421,6 сая төгрөг зарцуулна
-Энэ өвөл зам даваа нээж онгойлгоход Засгийн газраас 421,6 сая зарцуулна- Монгол улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва өнөөдөр аймгуудын засаг дарга нартай холбогдон аймгуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ чиглэлээр видео хурал зохион байгууллаа. Видео хурлын үеэр орон нутгийн зүгээс тавьсан санал, хүсэлтийг сонсч, тодорхой үүрэг, чиглэлийг өглөө. Тус хуралд Улсын Онцгой комиссын …
-
21 November
Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл
Монгол ньюс төвд: 11.30 цагт Дархан-Уул аймгийн АН-аас намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийг хууль зөрчсөн гэж үзэн сэтгүүлчдэд хандлаа. Бусад: 09:00 цагт Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохиуцуулах зөвлөлөөс хэрэгжүүлэх гэж буй сургуулийн эргүүл “School police” шинэ төслийн нээлт нийслэлийн Иргэний танхимд болно. 09.00 цагт МҮЭ-ийн холбоо, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сантай хамтарсан ”Хөдөлмөрийн судалгааны хэрэгцээг тодорхойлох нь” сэдэвт уулзалт-семинар …
-
21 November
Мьянмар-Монголын Бизнес форум болов
Монгол Улсын Ерөнхийлөгч Мьянмар-Монголын Бизнес форумд оролцлоо Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж төрийн айлчлалаар хамт яваа албаны бусад төлөөлөгчдийн хамтаар энэ сарын 20-нд Мьянмар-Монголын Бизнес форумд оролцлоо. Форумыг нээж Мьянмарын Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн холбооны /МХАҮТХ/ Ерөнхийлөгч Юү Уин Аунг хэлсэн үгэндээ “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болон хүндэт төлөөлөгчид өө. Та бүхэн Мьянмар-Монголын Бизнес форумд хүрэлцэн ирж, оролцож буйд …
-
21 November
Өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр 09.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/; “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/: Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА …
-
20 November
Эцэг, эхчүүд сургуулийн орчимд эргүүлд гарна
ЕБС-ийн хүүхдүүдийг дээрэмдэх, дарамтлах зэрэг олон аюултай хэргүүд суралцаж буй сургуулийнх нь оройлцоо гардаг билээ. Тэгвэл маргаашнаас эхлэн эл байдалд эцэг эхчүүд санаа зовох хэрэггүй боллоо. Учир нь сурагчдын аюулгүй байдлыг хангах зорилготой Нийслэлийн Засаг даргын тамгын газраас санаачилсан “Сургуулийн эргүүл” төслийн нээлтийн ажилллагаа маргааш өүх ЕБС-д дээр болох гэж байна. Уг төслийн зорилгын хүрээнд эцэг, эхчүүд хагас өдрийн турш сургуулийн …
-
20 November
МАНАН болохыг мөрөөдөгсөд эрүүл мэндийн салбар руу нумаа нуугаад сумаа тавьжээ
Сүүлийн үед эрүүл мэндийн салбар руу дайрсан ортой, оргүй мэдээлэл хэвлэл мэдээллийн бүх л хэрэгслээр цацагдаж, орой болгон нас барсан хүний тухай цаг агаарын мэдээ мэт мэдээлж, эмнэлгийн ачаалал дийлдэхгүй болсон, ард түмэн чирэгдэж байна, өвчтөнүүд шалаар нэг хэвтэж байна гэж ард түмэнд хайр зарласан мэдээлэл тасралтгүй явж байгаа нь олны анхаарлыг өөрийн эрхгүй татаж байлаа. Эхэн үедээ хариуцсан …
-
20 November
Ан Сан Су Чи: Та бүхэн Мьянмарт 730 жилийн дараа хөл тавьсан Монголын анхны төлөөлөгчид
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ сарын 19-нд МХБНУ-ын парламентын Байнгын хороонд дугуй ширээний уулзалт хийлээ. Уулзалтад Мьянмарын Ардчиллын төлөө үндэсний холбоо намын тэргүүн, Ан Сан Су Чи болон албаны бусад хүмүүс оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ “Та бүхэнтэй уулзахдаа сэтгэл хангалуун байна. Монгол-Мьянмарын хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоосноос хойш би анх удаа төрийн тэргүүний хувьд …
-
20 November
Цэцэрлэг бариулах иргэдийн саналыг ирэх оны төсөвт тусгахаар төлөвлөж байна
Нийслэлийн Засаг даргын “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай А/984 тоот захирамжийн дагуу нийслэлийн 152 хороогоор дамжуулан 318,000 өрх бүрээс нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд тусгах ажлуудыг саналын хуудсаар авсан. Саналыг орон сууцны өрх, гэр хорооллын өрх гэсэн 2 төрлөөр Нийгэм, дэд бүтэц, нийтийн үйлчилгээ, тохижилт, аюулгүй байдлын 5 чиглэлээр авсан бөгөөд иргэдийн дийлэнх нь хороондоо нэн түрүүнд цэцэрлэг …
-
20 November
Дугаарын хязгаарлалтыг цуцлах санал асуулгын дүнг маргааш танилцуулна
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 11-р сарын 21-ний өдөр буюу Пүрэв гарагт 14 цагаас Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар дараахь 10 асуудлыг хэлэлцэнэ. Авто машины улсын дугаараар замын хөдөлгөөнд хязгаартайгаар оролцуулах асуудлыг цуцлах талаар явуулсан санал асуулгын дүнгийн тухай танилцуулна. Улаанбаатар хотыг Улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг Нийслэлийн ИТХ-д өргөн мэдүүлэх тухай Нийслэлийн Эрүүл мэндийн зарим байгууллагуудыг менежментийн болон …
-
20 November
Инженерийн шугам сүлжээний худгаа таглаагүй аж ахуйн нэгжүүдийг дулаанаар хангахгүй
Нийслэлийн Засаг даргын 2012 оны “Шугам сүлжээний худгийн ашиглалтыг сайжруулах тухай” А/590 тоот захирамжийн дагуу инженерийн шугам сүлжээ, камерын ашиглалтын байдалд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэргэжлийн байгууллагуудтай хамтарч тогтмол хяналт тавин ажиллаж байна. Байнгын хэвийн ажиллагааг хангуулахын тулд дүүргүүдийн Засаг дарга, инженерийн хангамжийн байгууллагуудад “Хэрэглэгч байгууллагууд инженерийн шугам сүлжээний худгийн бүрэн бүтэн байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол …
-
20 November
“Тоска” дуурь хоёрхон өдөр тоглогдоно
Сонгодог урлагт хайртай хэн бүхний үзэх дуртай дууриудын нэг, хөгжмийн зохиолч Ж.Пуччинигийн “Тоска” дуурь энэ сарын 23,30-ны өдрүүдэд ДБЭТ-ын тайзнаа тоглогдох гэж байна. Гурван бүлэг, гурван үзэгдэл бүхий 2 цаг гаруй үргэлжилэх тус эмгэнэлт дуурь анх 1982 онд манай тайзнаа тавигдаж байжээ. “Тоска” дуурийг энэ удаад УГЗ Л.Эрдэнэбулган найруулж, удирдаачаар УГЗ Ж.Бүрэнбэх, зураачаар АЗ Ч.Гунгаасүх, туслах найруулагчаар СТА Е.Сарантуяа нар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл