Мэдээ мэдээлэл

December, 2013

  • 18 December

    Байнгын хороод болон дэд хороо хуралдана

    1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд болно. Хэлэлцэх асуудал: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай …

  • 17 December

    Ипотекийн зээлийг түр хугацаагаар зогсооно

    Засгийн газар, Монголбанкнаас  хамтран найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан иргэдэд олгож эхэлсэн билээ. Тэгвэл жилийн эцэс болж байгаатай холбогдуулан уг зээлийг түр хугацаагаар зогсоохоор болсон байна. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 25-наас нэгдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд найман хувийн хүүтэй зээлийг олгохгүй бөгөөд энэ хугацаанд банкууд жилийн эцсийн тайлан, тооцоогоо нэгтгэх юм байна.

  • 17 December

    Ирэх пүрэв гаригаас эхлэн гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэнэ

    УИХ-ын дарга  чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн ирцийг хангалттай төвшинд хүргэхийн тулд хурууны хээгээр бүртгэх шинэ журмыг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Шинэ журам ирэх пүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас эхлэн мөрдөгдөх аж. Чуулганы хуралдаанд оролцох гишүүн эхлээд хурууны хээгээ бүртгүүлж, дараа нь УИХ-ын даргаас картаа авснаар хуулийн төсөлд санал өгөх эрхтэй болох юм байна. Хэрвээ гишүүд хурууны хээгээ бүртгүүлэхгүй,  УИХ-ын даргаас картаа …

  • 17 December

    Нийслэлийн хамгийн гоё чимэглэл, тохижилттой 22 байгууллага

    Шинэ жилийн гоёмсог гэрлэн чимэглэлтэй аж ахуйн нэгжийг шалгаруулна НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 63 дугаар тогтоолоор байгууллага аж ахуйн нэгжүүдэд 50 метр хүртэлх талбайг тохижилтын чиглэлээр эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаа эрхэлж буй газраас гадагш 50 метр хүртэлх зам талбай, ногоон байгууламжид тохижилт хийж, ашиглалт засвар үйлчилгээ хамгаалалтыг сайжруулах үүрэгтэй юм. Тиймээс Улаанбаатар …

  • 17 December

    12 сарын 16-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    Өчигдөр буюу 12-р сарын 16-ний өдөр 167 тээврийн хэрэгслийн жолооч гэрлэн дохио зөрчиж, 18 жолооч хурд хэтрүүлсэн байна. Жолооч нараа замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна. ЗХУТ Хурд хэтрүүлсэн Гэрлэн дохио зөрчсөн

  • 17 December

    Салют, бенгалийн гал, бусад хэрэгсэл ашиглах, худалдах талаар ААН, байгууллага, иргэдэд сэрэмжлүүлж байна

    Салют, бенгалийн гал, бусад хэрэгсэл ашиглах, худалдах талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд сэрэмжлүүлж байна Шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Пиротехникийн хэрэгсэл /салют, бенгалын гал, бусад/ импортлох, ашиглах эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагын анхааралд: • Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоолоор баталсан “Пиротехникийн хэрэгсэл худалдаалах, ашиглахыг хориглох тухай журам” –ын хэрэгжилтийг ханган ажиллах …

  • 17 December

    2013 онд төрийн 24 албан хаагч АТГ-т сэжигтнээр татагдан шалгагджээ

    АТГ-аас төрийн бай­гуул­лагуудын 2013 онд авли­гын эсрэг авч хэрэг­­­жүүл­сэн үйл ажил­лагааны үнэлгээний дүнг өчигдөр олон нийтэд танил­­цууллаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр АТГ-ын захиалгаар “MDS” болон “Онч шийдэл” ТББ-ын судлаачид нийслэл төдий­гүй хөдөө орон нутгийн яам, агентлагууд, төрийн өмчит аж ахуйн нэгж, ком­паниудад шалгалт хийсэн байна. Уг шалгалтаар ма­най улсад 4653 төрийн албан хаагч байгаагаас 200 албан хаагч тутмын нэг нь …

  • 17 December

    НББСШУ-ны байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө

    УИХ-ын  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр  хуралдаж,   дөрвөн сайдын мэдээллийг сонсох байсан ч зарим сайд тодорхой шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй учир   Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын мэдээллийг хойшлууллаа.  Харин  хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх зорилгоор хүүхдийн кино театр, усан бассейн, арилжааны телевизүүдийн бодлого, хөтөлбөр, нэвтрүүлгийн агуулгад тавьж байгаа хяналт, тэдгээр нь хүүхэд, …

  • 17 December

    Оюутолгойн санхүүжилтийг ирэх 3-р сарыг дуустал хойшлуулахыг хүсчээ

    Манай улсад болж буй “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн хурлаар тус төслийн ирэх 2014 оны үйл ажиллагааны төсвийг батласан тухай “Turquoise Hill” /“Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшдэг/ компани мэдээлжээ. Ирэх онд төслийн үйл ажиллагааны зардал ойролцоогоор 1 тэрбум ам.доллар төсөвлөсөн бөгөөд үүний 160 сая ам.доллар нь тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулагдах юм байна. Мөн 2014 онд төслийн хүрээнд 150-175 мянган тонн зэс, …

  • 17 December

    Орон сууцыг өнөөдрийн ханшнаас 50 хувийн хямд үнээр хэрэглэгчдэд нийлүүлэх бүрэн боломжтой

                Аливаа улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгодог хамгийн гол нөхцөл нь хүн амын дундаж давхарга байдаг гэдэг. Дээд мэргэжилтэй, тогтмол ажлын байртай хэн боловч өөрийгөө дундаж давхаргад тооцох байх. Хятадад дээд сургууль төгсгөсөн мэргэ¬жил¬тэнд төрийн албанд ажилласны эхний таван жил 40 ам.метр сууц, 15 жил ажилласны дараа 70 гаруй ам.метр талбай бүхий орон сууц маш хөнгөлөлттэй нөхцөлөөр …

  • 17 December

    Банкуудад 20 сая юань нийлүүллээ

    2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 11.0 сая ам.доллар худалдах, 20 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй болно. 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр банкууд 12.3 сая ам.доллар худалдан авах, 10 сая ам.доллар худалдах своп, форвард санал, 20 сая юанийн своп хэлцэл хийх санал тус …

  • 17 December

    “Гайхамшигт дэлгэц” ирэх сараас гарч эхэлнэ

    Сүүлийн үед  монголд  телевизийн олон сувагтай болж тэр  хэрээр  ток шоу ,   цэнгээнт  нэвтрүүлгүүд нэмэгдсэн билээ. Ж. Солонго захиралтай Монгол кино нэгтгэлийн уран бүтээлчид мөн МУГЖ Н. Батцэцэг захиралтай “Монголжин” студийн уран бүтээлчид хамтран нэгэн шоу нэвтрүүлгийг эхлээд байгаа юм. Уг шоу нэвтрүүлэг  ”Гайхамшигт дэлгэц” хэмээх содон нэртэй бөгөөд ирэх сараас эхлэн үзэгчдийн хүртээл болох аж.  Энэхүү нэвтрүүлгээрээ Монголын кино …

  • 17 December

    Дархлаажуулалтын загвар кабинет нээлтээ хийлээ

    Ховд аймгийн ЭМГазарт НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгждэг “Сум дүүрэг бүрт хүрч үйлчилье” төслийн хүрээнд Жаргалан өрхийн эрүүл мэндийн төвд дархлаажуулалтын загвар кабинет 2013 оны 12 р сарын 13-ны өдөр нээлтээ хийлээ. Нээлтэнд аймгийн ЭМГ-ын дарга Т.Баяртогтох, Засаг даргын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн С.Дорж, Жаргалант сумын Засаг даргын орлогч н.Чинзориг нар оролцож, нээлтийн тууз хайчлав. НҮБ –ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлдэг “Сум …

  • 17 December

    Харшийн сүлд модны наадам 12 сарын 26-нд болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаабаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хүүхдийн харшийн сүлд модны наадам” зохион байгуулах тухай А/1049 тоот захирамж гаргасан. Захирамжийн дагуу амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүнд нөхцөлд амьдарч буй болон хөгжлийн бэрхшээлтэй 1000 хүүхдэд зориулан “Хүүхдийн харшийн сүлд модны наадам”-ыг зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус наадмаар …

  • 17 December

    Гурван тэрбумын уутыг хайгаад олсонгүй

    Нийслэлийн Засаг дарга нь захирамжлаад гурван тэрбум төгрөгөөр хогны уут тарааж байгаа ч манайд нэг л удаа ирэв. “Ингэхдээ арваннэгдүгээр сард ирээд, өмнөх сарын хогны уут шүү, удахгүй арваннэгдүгээр сарын уутыг өгнө”  гээд 15 ширхэг ногоон уут өгөөд явав. Үүнээс хойш дахин сар гаруй хугацаа өнгөрсөн ч өнөөх уутны сураг алга. Уг нь сар бүр айл болгонд хогны уут өгнө …