Мэдээ мэдээлэл

November, 2013

  • 29 November

    Өнөөдөр замын цагдаа нарт торгуулийн төхөөрөмж тараана

    Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнийг зохицуулж буй 400 орчим цагдаа нарт торгуулийг банкаар дамжуулан төлөх төхөөрөмжийг өнөөдөр гардуулан өгөхөөр болжээ. Төхөөрөмжийг цагдаа нарт хүлээлгэн өгөх ажиллгаа 12:30 цагт Чингисийн талбайд болох юм. Цагдаа нар хэвлэгч, уншигч төхөөрөмжид тухайн жолоочийн иргэний  үнэмлэх, жолооны үнэмлэх, хурууны хээг уншуулснаар торгуулиа бэлэн бусаар төлөх боломжтой болох гэнэ.

  • 29 November

    ШӨХТГ-аас банкуудын “зээлийн хүү, АТМ-ын шимтгэл”-д шалгалт хийж байна

     ШӨХТГ-т иргэдээс “Банкуудын зээлийн хүү болон АТМ-аас мөнгө авахад шимтгэл төлж байгаа нь иргэдийг хохироож байна” гэх гомдол их ирэх болсон байна. Тиймээс иргэдийн эл гомдлын дагуу ШӨХТГ банкуудад шалгалт хийж эхэлжээ. Уг шалгалтыг явуулснаар аль банк бүх төрлийн зээлийн үйлчилгээндээ ямар хэмжээний хүү тооцдог, АТМ-аас авдаг шимтгэл нь хэд байдаг гэдэг нь олон нийтэд ил тод болох юм байна. …

  • 29 November

    Өнөөдөр “Хурд” хамтлаг 20-н жилийн ойн тоглолтоо хийнэ

    Монголын рок попын түүхэнд төдийгүй дэлхийн рок хөгжмийн түүхэнд бүтэн 20-н жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар яваа хамтлаг бол “Хурд” гэдэгтэй уншигч бүр санал нийлэх бизээ. Энэ жил 20-н жилийн ойдоо зориулж олон гайхалтай арга хэмжээг зохион байгуулж, сонин содон гэнэтийн бэлгүүдийг дэлгэж буй тэд энэ сарын 29, 30-нд буюу өнөөдөр, маргааш “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд 20-н …

  • 29 November

    Цэцэрлэгийн хэт ачааллаас болж хүүхдүүд бөөсджээ

    Сүхбаатар дүүргийн 149-р цэцэрлэгийн нэгэн ангид хүмүүжигч зургаан хүүхдээс бөөс гарсан байна. Тиймээс тус цэцэрлэгийн багш нар амралтын өдрөөр ажиллан хүүхдүүдийнхээ толгойг хулсан шүүрээр нэгд нэгэнгүй сайн самнаж, хүүхдүүдийн цагаан хэрэглэл болон анги танхимаа ариутган цэвэрлэжээ. Мөн хүүхдүүдийн эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хувийн ариун цэврийг сайтар хангахыг анхааруулсан байна. Одоо нэг ч хүүхэд бөөсгүй болсон ажээ. Нийслэлийн хэмжээн дэх бүх цэцэрлэгүүд …

  • 29 November

    Ерөнхийлөгч Хонгконгт айлчилж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Азийн зарим орнуудад хийж буй төрийн айлчлалынхаа хөтөлбөрийн дагуу БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт энэ сарын 27-нд хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгчийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Монгол Улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонгконгт суугаа Ерөнхий консул Ц.Ганболд нар угтан авлаа.

  • 29 November

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

    09:00 цагт Төрийн ордны А танхимд ”Усны салбарын тулгамдсан асуудлууд” сэдэвт төр, хувийн хэвшлийн үндэсний чуулга уулзалт болно. 10:30 цагт Хоршоологчдын холбооны байранд монгол малын үржил шим, чанарыг сайжруулахад орон нутгийн хөгжлийн санд суулгасан мөнгөнөөс төсөв гаргаж байх талаар хэлэлцүүлэг болно. 11:00 цагт ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх өдөр буюу “12 дугаар сарын 1”-ний өдрийн хэвлэлийн бага …

  • 29 November

    Чуулганы өнөөдрийн хуралдаан “Ерөнхий сайдын цаг”-аар эхэлнэ

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10:00 цагт Ерөнхий сайдын цагаар эхлэх болжээ. Хуралдаан хуваарийн дагуу 09:00 цагт эхлэх ёстой байсан боловч хэлэлцэх ёстой хуулийн төслүүдийг байнгын хороогоор хэлэлцээгүй учраас ийнхүү Засгийн газрын цагийг урагшлуулан хуралдахаар болсон байна. Баасан гаригт бүрт чуулганы нэгдсэн хуралдаанд ажлаа тайлагнадаг Ерөнхий сайдын цагаар “Нээлттэй ухаалаг төр лүү хөгжиж байгаа ажил” нэртэйгээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл өгөх …

  • 29 November

    Амралтын өдрийн хуулийн төсөл батлагдлаа

    Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн /2013-11-28/ үдээс хойшх хуралдаанаар “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүд, Ногоон хөгжлийн шинэ загварт шилжих цаг нь нэгэнт болсныг тэмдэглээд хэлэлцүүлгийн явцад эдгээр үзэл баримтлал, хөтөлбөрийг нэгтгэн бодлогын нэг баримт бичиг болгох, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг нарийвчлан тодорхойлох, …

  • 28 November

    Автомашины хамгийн, хамгийн…

    Хамгийн үнэтэй машин –  Macbach Exelore  нь Германы тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Маy-bach  брендийн 2005 онд анх удаа танилцуулсан загвар юм. Хоёр хүний суудалтай энэ суудлын автомашины хурдны дээд хязгаар нь 351 км/цаг бөгөөд  найман сая USD-оор үнэлэгджээ. Энэхү гайхамшигтай төмөр хүлэг нь V12  цилиндр бүхий хос турбо мотортой бөгөөд 100 км/цагийн хурдыг ердөө 4.4 секунтын хугацаанд  авдаг гэнэ.   Хамгийн …

  • 28 November

    Орос, Монголын тал төмөр замын асуудлаар уулзана

    Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын 17 дугаар хуралдаан Москва хотноо арваннэгдүгээр сарын 25-27-нд боллоо. Энэ удаагийн ээлжит хуралдааны үеэр худалдаа, эдийн засаг, тээвэр, байгаль орчин болон газрын хэвлийн асуудлаарх ажлын хэсгүүд хуралдаж, хоёр орны худалдаа, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн харилцааны талаар санал солилцож эрчим хүч, тээвэр, уул уурхай, хөдөө …

  • 28 November

    Зун цагийн наймаа машин угаалга, өвөл цагийн наймаа дулаан гарааж

    Үеийн үед нохой явган гахай нүцгэн явж үзээгүй Монголчууд морьтойгоо дэлхийг хэмжсэн ард түмэн. Өнөөдөр ч гэсэн төмөр хүлэг хөлөглөн хорвоогийн явдлыг амжуулж буй. Машингүй хэсэг нь нийтийн тээвэр, такси гэхчилэн бусад унаагаар ажил хэрэгээ амжуулна. Өдгөө их хотын иргэдийн  хөл дүүжлэх унаа гэх 300 мянга гаруй авто хэрэгслэл хөдөлгөөнд ордог гэсэн тооцоо байна. Эл тоо жил бүр 20 мянгаар …

  • 28 November

    Дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэхийг иргэдийн 70,1 хувь нь дэмжжээ

    Нийслэлийн ЗДТГ автомашины дугаарын хязгаарлалтыг цуцлах эсэх асуудлаар өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 08.00-22.00 цагийн хооронд хотын төвийн зургаан дүүргийн иргэдээс мессеж судалгаа авсан юм. Тус судалгаанд 20-60 насны санамсаргүй сонгогдсон эрэгтэй 123.460, эмэгтэй 78.934 хэрэглэгч рүү “Та автомашины улсын дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна уу” гэсэн асуултыг илгээсэн байна. Үүнээс мессеж асуулгад 46957 хүн хариу …

  • 28 November

    Саналаа худалдсан Увсын иргэд сая төгрөгөө СЕХ-нд өгнө

    Увс аймгийн Тариалан сумын иргэд сонгогчдын төлөөлөл Увс аймагт мөнгө тарааж УИХ-ын гишүүн болсон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын асуудлаар  маргааш буюу 11 сарын 29-нд Монгол ньюс мэдээллийн төвд 11 цагт хэвлэлийн хурал зарлажээ. Мөн Тариалан сумын иргэд хэвлэлийн хурлын дараа СЕХ-нд шаардлага хүргүүлж, нэг сая төгрөгөө буцаан тушаах юм байна.

  • 28 November

    Сурталчилгааны ертөнцөөр аялалаа

    “Монгол Маркетер” ТББ-аас санаачлан МТШХХГ, ХХЗХ-той хамтран хоёр дахь жилдээ 11 сарын 15-17-нд Мишээл Экспо төвд “Зар сурталчилгааны нэгдсэн үзэсгэлэн яармаг 2013” амжилттай зохион байгуулагдсан бөгөөд энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог 2014 оны 7-р сарын 31-ээс Монгол орон даяар тоон системд шилжихтэй холбогдуулан тоон системийн технологийн дэвшлээр тодорхойлогдсон юм. Мөн үзэсгэлэн яармагийн хүрээнд болсон “Зар сурталчилгааны салбарын чиг хандлага” сэдэвт бага …

  • 28 November

    “Бавари” Аваргуудын лигт шинэ рекорд тогтоов

    Энэ сарын 27-ны үдэш болж өнгөрсөн Аваргуудын лигийн “А”, “В”, “С”, “D” хэсгийн тав дахь тоглолтод “D” хэсэгт Германы “Бавари Мюнхен” клуб Оросын “ЦСКА”-г талбайд нь 3:1-ээр хожиж, Аваргуудын лигт 10 дараалж хожсон шинэ рекорд тогтоожээ. Бусад хэсгүүдийн тоглолт: “А” хэсэгт Английн аварга “Манчестер Юнайтед” Германы “Байер”-ыг төрөлх Леверкузенд нь 5:0-ээр бут ниргэснээр дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авчээ. “В” хэсгээс …