Мэдээ мэдээлэл

November, 2013

  • 5 November

    Уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын“Metals Mongolia-2013″ чуулга уулзалт болно

    Хоёр жил тутамд болдог уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын “Metals Mongolia-2013″ хоёр дахь удаагийн чуулга уулзалт 11-р сарын долоо, наймны өдөр “Туушин” зочид буудалд болох гэж байна. Металлургийн салбарын чиг хандлага, бодлогыг тодорхойлж тодорхой үр дүнгийн төвшинд хэлэлцдэг тус чуулганд 250 гаруй төлөөлөгчид оролцох бөгөөд 16 илтгэгч илтгэл тавих аж. Чуулга уулзалт үндсэн дөрвөн асуудлын талаар хэлэлцэх бөгөөд уул …

  • 5 November

    Ерөнхийлөгч “Шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэчлэл” уулзалтад оролцов

    Шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэчлэл уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэллээ Шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэчлэл уулзалт өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Уг уулзалтыг хууль, шүүхийн байгууллагын удирдлага, иргэдэд зориулан хийсэн юм. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож шүүхийн шинэтгэлийн дараагийн алхам болох шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэчлэлийн сэдвээр дэлгэрэнгүй үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсыг …

  • 5 November

    ОБЕГ, МХЕГ-ын байцаагчид “нөөцийн мах”-ны хадгалалт, хамгаалалтын горимыг өдөр бүр хянана

     2014 онд Улаанбаатар хот, ДарханУул, Орхон аймгийн хүн амын хэрэгцээнд зориулан 14 мянган тонн мах нөөцлөх, нөөцийн махны менежерээр  Дархан-Уул аймгийн “Дархан миит фүүд” ХХК, Орхоны “Эрдмийт” ХХК, Улаанбаатар хотын “Эй Эн Ди Эм” 6000, “Баатрууд тэнгэр” ХХК сонгогдоод байгаа билээ. Өнгөрсөн 9-р сард бол тус сонгон шалгаруулалтад заасан ёсоор “Дархан миит фүүд” ХХК, Орхоны “Эрдмийт” ХХК тус бүр 1000, …

  • 5 November

    Улаанбаатар хот “Ази, Номхон далайн бүсийн хотуудын холбоо”-ны гишүүн боллоо

    Ази Номхон далайн бүсийн хотуудын /Ситинет/ ээлжит 7-р хуралдаан БНСУ-ын Сөүл хотноо 11 сарын 03-наас 07-ны өдрүүдэд  болж байна. Тус хуралдаанд Улаанбаатар хотыг төлөөлж нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Монголын Хотуудын холбооны төлөөлөгч болон бусад албаны хүмүүс оролцож байна. Энэ удаагийн хуралдаанаар ирэх 4 жилд Ази Номхон далайн бүсийн хотуудын холбоог удирдах хотыг сонгосон …

  • 5 November

    “Улаан-Овоо” эрчим хүчний нүүрсний уурхайн олборлолт эхэлжээ

    Өчигдрөөс эхлэн Канадын “Професи Коал” компани “Улаан-Овоо” эрчим хүчний нүүрсний уурхайн олборлолтоо эхлүүлжээ. Оросын хилээс 17 км, Монгол-Оросыг холбосон төмөр замаас 120 км-ийн зайтай орших тус ордод өнгөрсөн 7-р сараас эхлэн зогсолт хийгээд байсан билээ. Харин тус компани өнгөрсөн хугацаанд 28 байгууллагатай нүүрсний борлуулалтын гэрээ байгуулсны дүнд ийнхүү үйл ажиллагаагаа явуулах боломжтой болсон юм. Гэрээний дагуу “Професи Коал” сард 30 …

  • 5 November

    Улсын заан Ч.Санжаадамба “Монгол бахархлын өдөр”-ийн барилдаанд түрүүлэв

    Тулгар төрийн 2222 жил, Чингис Хаан мэндэлсний 851 жил, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болсон билээ. Тус барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат “Бөхбилэгт” дэвжээ, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, “Ажнай” корпорацийн бөх улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, ХЦ-0311-р анги, “Увс нуур” дэвжээний …

  • 5 November

    2014 ны 2 сараас эхлэн нийслэл дэх авто захуудыг хаана

    Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд барилгын материалын зах болон техникийн захуудыг нүүлгэн шилжүүлж нэгдсэн цогцолбор барихаар төлөвлөөд байгаа юм. Энэ дагуу нийслэлийн  Засаг дарга А/980 дугаар захирамж гаргаж, барилгын материалын захуудыг Налайх дүүрэгт 130 га газарт, автомашин техникийн захуудыг  22-ын товчооны орчим 70 га газарт нүүлгэн шилжүүлэхээр боллоо. Захирамж гарсантай холбогдуулан 22-ын товчооноос техникийн захын төлөвлөлт хийх …

  • 5 November

    “Шинэчилж шийдье-222” уулзалт болно

    Засгийн газраас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шинэчилж шийдье-222” уулзалт өнөөдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд болно.  Уулзалтаар аймгийн төв бүрийг хот болгох асуудлаар ярилцах бөгөөд уулзалтад Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон аймгуудын Засаг дарга, ИТХ-ын дарга нар оролцох юм байна.

  • 5 November

    “Урлагийн байгууллагуудын нэгдсэн үзэсгэлэн” өнөөдөр нээгдэнэ

    Соёл, урлагийг хөгжүүлэх сангаас зохион байгуулж буй “Урлагийн байгууллагуудын нэгдсэн үзэсгэлэн” өнөөдөр Уран зургийн галерейд нээгдэнэ. Үзэсгэлэнд Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга, Улсын филармони болон Хүүхдийн номын ордон, “Хадгаа” цирк зэрэг Соёл, урлагийг хөгжүүлэх сантай хамтран ажилласан 30 гаруй байгууллага оролцох юм байна. Мөн үзэсгэлэнд оролцогчид зураг, кино, видео төрлийн бүтээл …

  • 5 November

    “Увертюра” хамтлагийн “…ТӨГСГӨЛГҮЙ – ЭХЛЭЛ…” үргэлжилнэ

       Монголын дууны урлагийн энэ цаг үеийн өнгийг тодорхойлогч, монгол поп опера урсгалыг үндэслэгч “Увертюра” хамтлаг анхны бие даасан  “…ТӨГСГӨЛГҮЙ – ЭХЛЭЛ…”  тоглолтоо аравдугаар сарын 23, 24-нд УДЭТ-ын тайзнаа толилуулж өөрсдийн дуу хоолой, онгод мэдрэмж, авъяас билгийн эхлэлийг өөрсдийн үнэнч үзэгч, сонсогчиддоо хүргэсэн билээ.    Тэд үнэхээр азын дөрвөн бэрх эвлэлдэн буух шиг тайзнаа эвлэлдэн тоглогдож чадсан. Тэгвэл энэхүү тоглолт …

  • 5 November

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээ

    MN төвд: 11.00 цагт Монгол Улсад цохивор хөгжимчдийг мэргэжлийн сургалтаар бэлтгэж эхэлсний 50 жилийн ойд зориулж ХБК-ийн Цохивор хөгжмийн тэнхимээс мэдээлэл хийнэ. 11.30 цагт Монголын дотоод аудиторуудын институтээс “Төсвийн ерөнхийлөн захирагч нар албан тушаалаа өгөхөд ойрхон байна” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа. 12.00 цагт Хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргалын “Хар хархан харц” тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой. 12.30  цагт “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” …

  • 5 November

    Нийслэлийн төсвийг иргэдийн оролцоотой батална

    Нийслэл анх удаа ирэх оны төсвийн төсөлд иргэдийнхээ оролцоог хангаж, санал авахаар “Иргэний оролцоотой төсөв-2014” кампанит ажил өнөөдрөөс эхэллээ. 12 хоногийн турш үргэлжлэх энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд нийслэлийн 2014 оны төсвийг иргэдийн оролцоонд тулгуурлан боловсруулж, төсвийг үр ашигтай зарцуулан, амьдрах орчин нөхцөлөө өөрсдийн оролцоотойгоор сайжруулах боломж бүрдэх юм. Иргэдийн оролцоог хангаж, санал авахаар өнөөдөр, маргааш нийслэлийн өрх бүрт тухайн хороонд …

  • 5 November

    Намын бүлгүүд болон байнгын хороод хуралдана

    УИХ дахь намын бүлгүүдийн ээлжит хуралдаан өнөөдөр 09:00 цагт эхэллээ. АН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “А” танхимд, МАН-ын бүлгийн хуралдаан “Г” танхимд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг “В” танхимд тус тус хуралдаж байна. Байнгын хороодын хуралдаан: Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан болно. Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан УИХ-ын дэд …

  • 4 November

    Д.Содномыг Чингис хаан одонгоор шагналаа

      Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содномыг өнөөдөр Чингис хаан одонгоор шагнав. Чингис хаан одонг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Ерөнхий сайд асан Думаагийн Содномд гардуулан өгөв. Ерөнхий сайд асан Думаагийн Содном нь эзэн Чингис хааны одонгоор шагнуулсан долоо дахь хүн болж байгаа юм. Шагнал гардуулах ёслолын …

  • 4 November

    “Чингис” бондын санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд “Чингис” бондын зарцуулалт, Монгол Улсын гадаад өр төлбөрийн байдлын талаар дараах мэдээллийг хийлээ. 1. “Чингис” бондын санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд Чингис бондын хөрөнгөөс Засгийн газрын 2011 оны 336, 2012 оны 47, 110, 2013 оны 80, 81, 82, 118, 124, 126, 141, 180, 263, 285 дугаар тогтоолуудаар батлагдсан авто зам, инженерийн …