Мэдээ мэдээлэл

December, 2013

  • 26 December

    Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнэ ханш

    Нийслэлийн статистикийн газраас мэдээллэж буйгаар нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 12-р сарын 4-р долоо хоног /2013 оны 12-р сарын 25/-ийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 6 нэрийн барааны үнэ тогтвортой, 5 нэрийн барааны үнэ буурсан, 21 нэрийн барааны үнэ өсчээ. Махны дундаж үнэ 2013 оны 12-р …

  • 26 December

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

    – 09:00 цагаас Хангарьд ордны 14 давхарт НИТХ-ын энэ оны отгон хуралдаан болно. Хуралдаанаар Нийслэлийн Өмчийн талаар баримтлах бодлого, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршил тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 88781218 325044 – 10:30 цагаас Авлигатай тэмцэх газар хэвлэлийн бага хурал хийнэ. – 11.00 цагт шинэчлэгдэн хэвлэгдсэн Монгол Улсын Улаан номын нээлт Цаг уур, орчны шинжилгээний газарт болно. – …

  • 26 December

    Нийслэлийн хөдөлмөрийн аваргаар 22 хүн шалгарав

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөдөлмөрийн аварга шалгаруулах тухай” А/1131 тоот захирамж гаргалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хооронд байгуулсан 2012-2013 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээрийн дагуу  Улаанбаатар хотын байгууллага, аж ахуйн нэгжид ажиллаж, эрхэлсэн ажил хөдөлмөртөө өндөр амжилт гарган нийслэл хотыг хөгжүүлэх үйлсэд …

  • 26 December

    70 тонн цас хайлуулах бодис цацаад байна

    “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ 12 сарын 24-ний өдрийн 13 цагаас эхлэн таван портер, бүрэн тоноглогдсон гурван камаз, хоёр 30 машин нийт 10 техник, 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр маршрут замууддаа бодис цацах, зам талбайг цэвэрлэх ажлыг гүйцэтгэлээ. Мөн Замын хөдөлгөөний төв, Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс “Нарны гүүр” орчмын замд хальтиргаа үүслээ гэсэн дуудлагын дагуу хоёр портер, дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг …

  • 26 December

    Өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

    УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ 12 ДУГААР 26, 27-НЫ /ПҮРЭВ, БААСАН ГАРАГ/- ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААН 09.00 ЦАГААС ЭХЭЛНЭ. Хэлэлцэх асуудлууд: -Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцийн гишүүдээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигчийг хэлэлцэх; -Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл: -Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг Монгол Улсын …

  • 25 December

    12 сарын 24-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    Авто замаар зорчигчдын цаг хугацааг хэмнэн, аюулгүй байдлыг хангах зорлигоор замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулан 2013 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ЗХУТөвийн хяналтын камерт илэрсэн зөрчилд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн билээ. Замын хөдөлгөөний удирдлагын төв “Монгол шуудан” ТӨХК-аар дамжуулан 2013 оны 12-р сарын 24-ны өдрийн байдлаар “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 142 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна. …

  • 25 December

    Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг дэмжлээ

    Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг дэмжлээ УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2013.12.25/ хуралдаанаар эхлээд Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцийн гишүүдээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигчийг хэлэлцэв. Энэ асуудлыг байнгын хорооны энэ сарын 18-ны хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг эдгээр нэр дэвшигчийн тухай асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцээгүй байгаа, асуудлыг судалж хэлэлцэхэд хугацаа шаардлагатай байна гэсэн үндэслэлээр …

  • 25 December

    МУИС-ын сургалт хариуцсан дэд захирал, албаны эрхлэгчийг ажлаас нь чөлөөлжээ

    МУИС-ийн Удирдах зөвлөл хуралдаж 15 бүрэлдхүүн сургуулий цомхотгон 5 сургууль болгох шийдвэр гаргаад байгаа билээ. Үүнэтэй холбоотойгоор тус сургуулийг тойрсон олон асуудал хөгдөгдөөд байгаа бөгөөд багш ажилчдын халаа сэлгээ их явагдах болжээ. Тухайлбал тус сургуулийн сургалт хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Бакалаврын сургалтын албаны эрхлэгч Г.Цагаач нар ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргаж албан үүргээсээ чөлөөлөгдсөн аж. Тиймээс сургалт хариуцсан дэд захирлын …

  • 25 December

    18:00 цагаас анх удаа “Үнэртэнд дурлагсдын” өдөрлөг болно

    Монголд анх удаа сүрчиг цуглуулах дуртай, сонирходог хүмүүсийн уулзалт өнөөдөр 18:00 цагаас болох гэж байна. Тодруулбал, Н.Орчлонгийн санаачилгаар “Үнэртэй усанд дурлагсдын клуб” хэмээн энэ онд нээгдсэн фейсбүүк группынхэн анхны уулзалтаа хийх гэж байгаа аж. Уг өдөрлөг үнэртэнд дурласан хэн бүхэнд нээлттэй бөгөөд өдөрлөгийн үеэр сонгодог хөгжим эгшиглэн, үнэртэй усны зохистой хэрэглээний тухай ярилцаж, “Аттар” үнэрт тосны дуудлага худалдаа болон дэлхийн …

  • 25 December

    Нөөцийн махыг нийслэлд 3 цэгт худалдаж эхэллээ

    Өнөөдрөөс эхлэн нийслэл хот болон Дархан, Эрдэнэт хотуудын нөөцийн махыг худалдаалж эхлээд байна. Энэ жил нийт 14 мянган тонн нөөцийн мах худалдаалахаар төлөвлөсөн бөгөөд үүний 12 мянган тонныг нийслэлд, Дархан-Уул, Орхон аймагт мянга мянган тооныг тус тус худалдаалах аж. Үнийн хувьд өнгөрсөн жилийнхтэй адил нэг кг үхрийн мах 5950 төгрөг, ямааны мах 4900 төгрөг, хонины мах 5750 төгрөгөөр худалдаалагдах ба …

  • 25 December

    Уул уурхайн салбар энэ жил макро эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэжээ

    Уул уурхайн салбар оны биелэлтээ дүгнэлээ Уул уурхайн салбарын бүхий л ажиллагааг ил тод байлгах зорилготой, ялангуяа олон нийтэд нээлттэй байлгах үүднээс Уул уурхайн яамнаас сар бүр хурал зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн “Ил тод уул уурхай” хурал жилийн сүүлийнх болж буй бөгөөд салбарын тоон үзүүлэлтийг нэгтгэн дүгнэснээрээ онцлог байлаа. Хурлыг УУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид  ахлан явуулж, салбарын …

  • 25 December

    “Евро 2016”-гийн урьдчилсан шатанд тоглох багуудыг хуваарилжээ

    2016 онд Франц улсад болох хөлбөмбөгийн Европын АШТ-ний урьдчилсан шатанд тоглох багуудыг хуваарилжээ. Энэ тэмцээнээс эхлэн буурал тивийн шилдэг 24 баг тэмцээнд өрсөлдөнө гэдгээрээ онцлогтой. UEFA-д бүртгэлтэй 54 улсаас зохион байгуулагч Франц эрхээ шууд авсан бол үлдсэн 53 баг зургаан хэсэгт хуваагдан өрсөлдөхөөр боллжээ. Хэсгүүдийг Испани, Герман, Голланд, Итали, Англи, Португал, Грек, ОХУ, Босни Герцеговина толгойлж, бусад нь тэдэн дээр …

  • 25 December

    Нөхрийгөө хардаж, амь насыг нь хороосон хэрэг гарлаа

    Сүүлийн үед хардалт хэмээх сэтгэцийн өвчний улмаас олон хүмүүс харамсалтайгаар амиа алдсан тухай мэдээлэл гарах болсон билээ. Ялангуяа эрэгтэй нь эмэгтэйгээ хардаж амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарч байсан бол эхнэр нь нөхрөө хардаж, амийг нь тасласан хороосон хэрэг гарсан байна. Тодруулбал, СХД-ын долдугаар хороонд оршин суух 25 настай эмэгтэй Б гэгч нөхөр 27 настай Б-г бусадтай хардан хутгалж, амь …

  • 25 December

    Н.Батболд: ТЕГ-ынхан толгойд хар даавуу углаж, гар гавлаад бүтэн өдөр суулгасан

    Түүхэн кино хийх хүсэл эрмэлзлээсээ болж “Онц хүнд гэмт хэрэгтэн” гэгдэж шүүгдэх болчихоод байгаа “Галдан Бошогт Хаан” сан ТББ-ын тэргүүн Н.Батболдтой ярилцлаа.  -Хэдхэн сарын өмнө “Муушгийг заавал таван гар тоглох албагүй” гэдэг кино хийж явсан хүн яагаад өнөөдөр төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэх хэрэгт ор­­чихдог байна аа?  -Тагнуулын Ерөнхий газраас намайг өнгөрсөн оны тавдугаар сарын 7-нд барьж саатуулсан. …

  • 25 December

    Ким Чен Ун зарим цаазлах тушаалыг согтуудаа өгсөнийг тогтоожээ

    Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун авга ах Чан Сон Тхэкийн хоёр туслахыг юунаас болж буудах тушаал өгснийг Японы хэв­лэ­­­лүүд олж тогтоожээ. БНАСАУ дахь эх сур­вал­­жаас авсан мэдээллээс эш татан “Yomiuri Shimbun” сонинд бичсэнээр “Ким Чен Ун согтуу, гунигласан үедээ  цаазын тушаал өгсөн” гэжээ. Түүнчлэн эрх бүхий албан тушаалтнууд нүүрс олборлож, Хятад руу экспортлох ашиг­тай бизнесийг цэргийнхний хяналтад өгөхийг хүсээгүйтэй …