Мэдээ мэдээлэл

September, 2013

  • 26 September

    “Хүнстрейд”-ийн хүйсийг тэмтэрчээ

    “Хүнстрейд” улсын үйлдвэрийн газар. Энэ газар хүртээмжээрээ ч, багтаамжаараа ч Монголдоо монополь байсан цаг саяхан. 21000 ам метр талбай бүхий халаалттай болон ердийн агуулах, нэг удаа 600 тонн бүтээгдэхүүн хадгалах аммикан хөргүүлтэй зоорь, 600 ам метр талбайтай бараа хадгалах саравч, хүнсний жижиг үйлдвэрүүдтэй. Төрийн өмчийн хорооны шалгалтын материал миний ширээн дээр байна. Эндээс харвал алдагдал бүхний цаана амин хувийн эрх …

  • 26 September

    Hyundai Motor, Kia Motors компаниуд 600 мянга гаруй авто машинаа зах зээлээс татжээ

    Дэлхийн хэмжээнд автомашин үйлдвэрлэлээрээ тэргүүлэх байр эзэлдэг Өмнөд Солонгосын томоохон машин үйлдвэрлэгч Hyundai Motor, Kia Motors компаниуд 600 мянга гаруй авто машинаа зах зээлээс татаж авснаа зарлалаа. Тэдний авто машинаа татах болсон шалтгаан нь машины механик эд ангид агрегатын доголдлын улмаас аж. Эл доголдлын дийлэнх хувь нь 2008-2011 онуудад үйлдвэрлэсэн машинуудад илэрсэн байна. Одоо үйлдвэрлэгч Hyundai Motor, Kia Motors компаниуд …

  • 26 September

    Банкууд болон Валют арилжааны төвүүдийн ханшийн мэдээлэл /2013.09.26/

    2013 оны 9 сарын 25 өдрийн хаалтын ханш Монгол банкны валютын хаалтын ханш:  Валютын төрөл Ханш Америк доллар 1,630.01 Хятад юань 266.30 Евро 2,197.58 ОХУ-ын рубль 50.98 БНСУ-ын вон 1,51 Английн фунт 2,607.85 Японы иен 16.53 Швейцарийн франк 1,786.90 Хонгконг доллар 210.23 Канад доллар 1,581.46 “Найман шарга” валютын зах дээр:  Валютын төрөл Авах ханш Зарах ханш Америк доллар 1645-1648 1650 -1655 …

  • 26 September

    Ээлжит бус чуулган өнөөдөр 14.00 цагт эхэлнэ

    Өнөөдөр эдийн засгийн байнгын хорооны хурал өглөө 09.00 цагт эхэллээ. Хурлын дараа УИХ-ын нэгдсэн чуулган хуралдахаар болоод байна. энэ удаагийн хурлаар байнгын хороогоор Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж, УИХ-ын чуулганд оруулах юм байна. Мөн өнөөдрийн чуулганаар Хөрөнгө оруулалтын сангийн тухай болон дагалдах хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм. УИХ-ын ээлжит бус чуулган 14.00 цагт эхэлнэ.

  • 26 September

    УИХ-ын ээлжит бус чуулган болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаантай

    УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр 14.00 цагт эхэлнэ. Чуулганы үеэр Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт гаргасан Эдийн засгийн байнгийн хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар танилцуулах юм. Мөн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Харин чуулганы хуралдаанаас өмнө Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Байнгын хорооны хуралдаан өндөрлөсний дараа чуулганы хуралдааныг …

  • 26 September

    Нийслэлийн 100-аас дээш настай ахмадуудад бэлэг хүргэж өгнө

    Нийслэлийн хэмжээнд олон улсын ахмадын баярын өдрийг угтан “АХМАД НАСТНАА ХҮНДЭЛЬЕ “ арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр 10-11 цагийн хооронд нийслэлийн 100-аас дээш настай 9-н ахмад настанд баяр хүргэж гэрээр нь явж гарын бэлэг гардуулах юм.

  • 26 September

    “ЭМЭГТЭЙЧҮҮД БА ШИНЭ ОРЧИН, ШИНЭ БОЛОМЖ” лидер эмэгтэйчүүдийн зөвлөлдөх уулзалт болно

     УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг болон Монголын эмэгтэйчүүдийн сан/МОНЭС/ хамтран 9 аймаг, 9 дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эмэгтэй төлөөлөгч болон эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын лидер эмэгтэйчүүдийн Зөвлөлдөх уулзалтыг 9-р сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Уулзалт нь хууль эрх зүйн бодлогын шинэчлэл хийгдэж байгаа энэ үед болж байгаагаар чухал ач холбогдолтой юм.  Эрх зүйн шинэ орчин бүрдэж байгаа энэ үед Иргэдийн …

  • 26 September

    Х.Уламбаяр: СИРИЙН СӨРӨГ ХҮЧИН

    Сирийн Сөрөг хүчин буюу босогчид маш олон нэгжээс бүрэлддэг. Хэдийгээр тэд өөрсдийгөө улс төрийн хүчин хэмээн батлахыг оролдож байгаа ч ямар нэг зохион байгуулалт, дэс дараа, үйл ажиллагааны “нэгдмэл бүтэц” гэж байхгүй. Өрнөдийн орнуудад зөвшөөрөгдсөн цор ганц субъект нь Сирийн Чөлөөт Арми. Бусад нь цэвэр аллага хүчирхийлэл, дээрэм тонуул хийгчид гэж ойлгож болох юм.  Судлаачид төдийгүй босогчид өөрсдөө хэдэн эвсэл, …

  • 25 September

    Хүнд бэртэл авсаны улмаас мэргэжлээ сольсон тамирчин

    Өөрийн нөр их хичээл зүтгэлийн үр дүнд ОХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан дэлхийн аварга болсон уран гимнастикч  Мария Столбова мэргэжлээ сольжээ. Учир нь тэрээр “Уран гимнастикийн дэлхий аварга” шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байгаад  айхтар бэртэл авчээ. Түүний энэхүү бэртэл нь  тэмцээний дараа хүндэрч нуруун дахь өвдөлт нь тэсвэрлэшгүй болсон тул цаашид уралдаан, тэмцээнд оролцож өөрийгөө зовоохоо болихоор шийджээ. Одоо …

  • 25 September

    Би тамхиа татаад алхаж байна

    Манай улсад тамхидалт  гэдэг зүйл   замбараагаа алдаж, долоон настай хүүхдээс далан настай хөгшин хүртэл тамхи татаж ойр орчмынхоо хүмүүсийг хордуулсаар байгаа. Харин өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж нэг хэсэгтээ л хүмүүс эмх замбараагүй, хаа таарсан газраа тамхи татах нь багассан. Тамхины хуулийн гол зорилго тамхины хор хөнөөлөөс Монгол Улсын хүн амыг хамгаалах, тамхитай холбоотой өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд …

  • 25 September

    Эхнэрээ хөнөөсөн Ж.Ганхуяг шоронд амиа хорложээ

    Говьсүмбэр аймагт эх­нэрийнхээ амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн Ж.Ганхуяг гэгч этгээд чанга дэглэмтэй 425 дугаар ангид хоригдож байгаад амиа хорложээ. Тэрээр өнгөрсөн ес­дүгээр сарын 14-ний өдөр хорих ангид нь тог тасрах үеэр хяналтын камер ажиллахгүйг далимдуулан өөрийгөө дүүжилж амиа хорлосон байна. Тодруулбал жижиг сал­хивчны шилийг хагалж, тө­мөр сараалжнаас өмдний нэг шуумгаа уяж, нөгөөг нь урж толгойдоо углаад дүүжлээстэй байсныг гэрэл …

  • 25 September

    “Монгол ур чадвар 2013” Өдөрлөгөөр МҮСТ-ийн хүүхдүүд 4 төрөлд өрсөлдлөө

    Өнөөдөр Сүхбаатарын талбайд 11 цагаас эхэлсэн “Монгол ур чадвар 2013” өдөрлөгөөр үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдхүүнээр үзэсгэлэн гаргасан байлаа. Мөн МҮСТ хүүхдүүд чадвараараа дөрвөн төрөлд өрсөлдсөн юм. Тэд үсчин, нүүр будалт, барилгын өрлөг, цахилгаан гагнуур гээд эзэмшсэн мэргэжлийнхээ ур чадвараар өрсөлдлөө. Мөн монголдоо анхдагч жинсэн өмд үйлдвэрлэгч “Урбан жинс” ХХК-ны загварын шоу болсон юм. Энэхүү шоунд загварын акулууд болох Топ модель …

  • 25 September

    “No-Gi British Open-2013”-т А.Мөнхбаяр аваргалжээ

    Англи улсад энэ сарын 22,23-ны өдрүүдэд болсон жюү-жицу бөхийн аварга шалгаруулах “No-Gi British Open-2013” тэмцээнд Монгол Улсын тамирчин А.Мөнхбаяр 64 кг жинд аваргалжээ. Дашрамд дуулгахад, Монголын жюү-жицү бөхийн холбооны тамирчид 10 сарын 4,5-нд АНУ-ын Лос-Анжелс хотноо зохиогдох мастеруудын болон ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 10-р сарын 27-28-нд Япон улсын Токио хотноо болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор тус тус бэлтгэл сургуулилтаа хийж байгаа ажээ. 

  • 25 September

    Цахилгаан эрчим хүчний түр хязгаарлалтын 9-р сарын сүүлийн өдрүүдийн хуваарь

    Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх ажил үргэлжилж байна. Энэ үеэр цахилгаан эрчим хүчийг түр хугацаанд хязгаарлаж байгаа юм. 9-р сарын сүүлийн өдрүүдийн засварын хуваарийг танилцуулъя гэж Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК-иас мэдээллээ. 25/IX 10.00-17.00 СБД 19-р хороо Шарга морьтын зуслангийн хэрэглэгчид 10.30-17.00 СБД 2, 3-р хороо Наран их дэлгүүр, Наран трейд ХХК, Аэрофлот, Айст Монголия, Сондор төв, 5-р хорооллын 8, 9, 10, …

  • 25 September

    250 гаруй Монгол үндэстэн Чингисийн талбайд тоглолт хийнэ

     Ирэх ням гаригт буюу 9-р сарын 28-ны өдөр 250 гаруй Монгол үндэстэн оролцсон “Хамаг Монгол” тоглолт Чингисийн талбайд болно. Тус тоглолт МУГЖ С.Жавхлангийн санаачилсан “Хамаг монгол” төслийн хүрээнд хийгдэж буй 10 дахь тоглолт бөгөөд тоглолтоор үндэсний дуу, бүжиг язгуур урлагийн гайхамшгийг мэдрүүлэх  зорилготой ажээ. Сохирхуулахад, “Хамаг Монгол” төсөл хэрэгжээд зургаан сарын хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд Монгол, Халимаг, Тува, Өвөрмонгол, …