Мэдээ мэдээлэл

May, 2013

  • 25 May

    Солонгосууд Хөгжлийн банкинд зөвлөнө

     Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банк болон БНСУ-ын Хөгжлийн банкны хооронд Зөвлөхийн хугацаатай гэрээ байгуулахыг зөвшөөрсөн байна. Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаа тогтворжсонтой холбогдуулан “Монгол Улсын Хөгжлийн банк, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөгжлийн банк болон Удирдлагын багийн хооронд байгуулсан Удирдлагын гэрээ”-г дуусгавар болгож, Зөвлөхийн хугацаатай гэрээ байгуулахыг зөвшөөржээ. Т.Түвшин Ugluu.mn

  • 25 May

    Тамхинд хяналт тавих журмыг баталлаа

     Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2013 оны тавдугаар сарын 25-ны бямба гаригт/ болж, 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмыг баталлаа Журамд Монгол Улсын нутаг дэвсгэрт тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээ явуулах, түүнд хяналт тавих байгууллагуудын хооронд үүсэх харилцаа, хяналт тавих чиг үүргийн нарийвчилсан зохицуулалтыг тусгасан байна. Мөн тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд тавигдах …

  • 25 May

    Дархан-Уул аймагт нэг гэр бүлийн дөрвөн хүнийг хөнөөжээ

     Дархан-Уул аймагт нэг гэр бүлийн дөрвөн хүний амийг хөнөөсөн ноцтой гэмт хэрэг гарчээ. Хэрэг урьд шөнө үйлдэгдсэнийг хуулийн байгууллага мэдэгдээд байна. Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтэст өглөө 09:00 цагийн үед хэргийн талаар дуудлага ирсэн аж. Хэргийг тус Цагдаагийн хэлтэс, ЦЕГ-аас гарсан ажлын хэсгийнхэн хамтран шалгаж, гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж эхэлжээ. ЦЕГ-аас Ажлын хэсгийнхэн Дархан-Уул аймагт шуурхай ажиллаж эхлээд байгаа юм байна. …

  • 25 May

    АН-ынхан сонгуулийн асуудлаар мэдээлэл хийв

     Ардчилсан намын  Монгол Улсын  Ерөнхийлөгчийн сонгуулийн штабаас сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, АН-ын Сонгуулийн төв штабын Олон нийттэй харилцах менежер А.Ганбаатар, хуулийн зөвлөх Н.Ариунболд нар оролцсон юм. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь “Энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны хугацаа харьцангуй бага байгаа бөгөөд эфирийн цаг ч тэр хэмжээгээр давчуу байгаа. Тиймээс …

  • 25 May

    “Петро Чайна”-гийн ажилчид ажил хаяжээ

      Дорнод аймагийн Матад суманд орших “Петро Чайна”-гийн ажилчид энэ сарын 25-нд ажил хаялт зарлахаа долоо хоногийн өмнө мэдэгдсэн. Гэсэн ч удирдлагууд нь ямар нэг хариу үйлдэл үзүүлээгүй тул өнөөдрөөс ажил хаялтаа эхэлжээ. Ажилчид цалин хөлсөө нэмүүлэх, ажлын хоногоо багасгах хүсэлт удаа дараа тавьсан боловч удирдлагууд нь анхаарал хандуулахгүй байгаа гэлээ. “Петро Чайна” компанийн монгол ажилчдын цалин Оюу толгойн ажиллагсадтай …

  • 25 May

    Аймаг бүр кино театртай болно

     Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “Монголын кино урлагийн шинэчлэлийн форум” Төрийн ордны их танхимд боллоо. Монголын кино урлагийн зөвлөлөөс санаачилсан уг арга хэмжээнд үе үеийн кино уран бүтээлчид оролцож байна. Тэд ололт, амжилтаа дүгнэхийн дээр тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж, цаашид кино урлагийг хэрхэн хөгжүүлэх талаар санал зөвлөмжөө нэгтгэн, Засгийн газрын зүгээс ямар дэмжлэг хэрэгтэй байгаагаа тодорхойлох …

  • 24 May

    Монгол охидоо хүний наймаанаас хамгаалья

    Сүүлийн жилүүдэд манай улсад хүний наймаа далд хэлбэрээр эрчимтэй хөгжиж байгаа нь нууц биш. Дэлхийн хамгийн өндөр орлоготой бизнес бол яахын аргагүй хүний наймаа бөгөөд энэ бизнесийн хүрээнд жилд 30 триллион доллар эргэлдэж байдаг гэсэн тоо байдаг байна. Дэлхийн жишгээр жилд дунджаар 600-800 мянган хүн энэ наймааны золиос болдог. Эл гэмт хэрэгт холбогдож буй байдлаар нь дэлхийн улс орнуудыг “гаргагч”, …

  • 24 May

    АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Сүхбаатар аймагт ажиллав

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өчигдөр Сүхбаатар аймагт ажиллалаа. Монгол орноо нар зөв тойрон ард иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа талаар танилцуулахаас гадна ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулж яваа юм. Сүхбаатар аймгийн төв Баруун-Уртад Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхэд Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн М.Зоригт болон нутгийн ард иргэд угтан авлаа. Аймгийн …

  • 24 May

    Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгаас сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэв

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өнөөдөр өглөө өөрийн төрж өссөн нутаг Хэнтий аймгаас эхлэн сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн байна. Түүнийг Хэнтий аймгийн иргэд, дэмжигчид Хэрлэн голын эрэгт хүлээн авч баяр хүргэжээ. Тэрээр Өмнөдэлгэр, Цэнхэр, Өлзийт сумдаар орж иргэдтэй уулзжээ. Мөн өнөөдөр орой Хэнтий аймгийн төв Өмнөдэлгэр суманд ажиллах аж. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ нь тус аймгаас 2004, …

  • 24 May

    Б.Бат-Эрдэнэ хувийн цахим хуудасаа ажлуулж эхэллээ

     МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсаа нээжээ. Тэрээр B-Baterdene.mn сайтаа ажлуулж эхэлжээ. Сонгуулийн сурталчилгаагаа энэхүү сайтаар дамжуулан хүргэх бөгөөд өмнө нь хийж байсан ажлынхаа талаарх мэдээлэл, гэрэл зургийг байрлуулжээ. Т.Түвшин Ugluu.mn

  • 24 May

    Маргааш байгаль орчинд ээлтэй бие засах газрын үзэсгэлэн нээгдэнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачилгаар НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран маргаашнаас энэ сарын 28-ны өдрийг хүртэл “Ариун цэврийн байгууламж ба эрүүл ахуй” сэдэвт сурталчилгааний  үзэсгэлэнг дэлгэх гэж байна. Үзэсгэлэнд айл өрхийн хэрэглээнд зориулсан  агааржуулагчтай, байгаль орчинд ээлтэй, зөөврийн бие засах газар, хогийн сав, угаалтуурын загваруудыг дэлгэх аж. Тус үзэсгэлэнг Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын салбар агентлагууд хамтран зохион байгуулж, олон улсын болон дотоодын …

  • 24 May

    “МонЭнКо” Хөшөөтийг эрчим хүчгүй орхино

     “Energy Mongolia-2013” чуулга уулзалт болж байна. Монголын эрчим хүчний эх үүсвэрийг хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр гадаадынхан хүртэл ирж. Үүнээс харахад манайд өрнөж буй бүхий л үйл явдал сонирхолтой юм шиг ээ. Манай улсын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлын 95 хувийг дулааны цахилгаан станц, 4.7 хувийг импортын эрчим хүч, үлдсэнийг нь дизель болон усан цахилгаан станц, бусад сэргээгдэх эх үүсвэр …

  • 24 May

    Сонгогч санал өгөх хэсэг болон байршлаа мэдэх боломжтой боллоо

     Улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20.4 дэх хэсэгт заасны дагуу өөрийн байгууллагын www.burtgel.mnцахим хуудаст энэ сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд хэсэг оноогдсон 1,896,382 иргэний мэдээлэл буюу cонгогч аль хэсгийн хороонд санал өгөх, санал өгөх байршлын талаар мэдэх боломжтой веб програмыг шинэчлэн суурилуулах ажлыг бүрэн хийж дуусгалаа. Програм шинэчлэгдэж дээрх нийт иргэдийн мэдээллийг цахим хуудаст байршуулснаар …

  • 24 May

    Вьетнам иргэдийг хүний наймааны хэргээр баривчиллаа

    Монголын маань хацар гоо охид өдрөөс өдөрт хүний наймааны золиос болсоор байна. Энэхүү далд бизнесийн сүлжээ цөөхөн хүн амтай манай оронд улам бүр хүчтэй нэвтэрч, хүрээгээ тэлсээр байгаа. Түүнчлэн манай улсад вьетнам автозасварын газар гэсэн нэртэй олон газрууд байдаг бөгөөд дандаа вьетнамчууд ажлуулдаг. Тэгвэл Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд Вьетнам улсын иргэдийг хүний наймааны хэргээр баривчилжээ. Эдгээр вьетнамчууд автозасварын газар ажиллуулдаг …

  • 24 May

    Л.Ганзул Хөх хотод болсон ОУ-ын яруу найргийн наадамд түрүүлжээ

     Өвөрмонголын Хөх хотод болсон “Дархан хэл” олон улсын яруу найргийн наадамд манай уран бүтээлчид, амжилттай оролцжээ.  Монголын зохиолчидын эвлэлийн гишүүн, яруу найрагч Л.Ганзул тус наадамд түрүүлсэн байна. Мөн тус наадмын дэд байрыг МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч В.Нэргүй хүртжээ. Яруу найрагч Л.Ганзул “Эгшиглэнт эх орон” шүлгээр тэргүүн байр эзэлсэн байна. Эгшиглэнт эх орон Мөнгөн сар нь хавиргалж хийссээр сэтгэлд гийх Их …