Ардын хувсгалын 92 жилийн ойн Үндэсний бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын аварга Г.Эрхэмбаярт нутгийнхан нь хүндэтгэл үзүүлж наадам хийхээр болжээ. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод наймдугаар сарын 2-нд “Сэлэнгэ түмний бахархалын баяр наадам” нэртэйгээр зохин байгуулагдах юм. Наадмаар Бөх барилдаж, их нас, соёолон, дааганы уралдаан зохион байгуулна. Халх сурвын харваа харвана. Мөн нутгаас төрсөн …
Мэдээ мэдээлэл
July, 2013
-
19 July
“Алтан түрүү” цомыг Соёолонгийн түрүү магнайд гардууллаа
Тулгар төрийн 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өлзий учралтай өдрүүдэд уяачдын галд хүүхдийн гийнгоо цангинаж, газар газрын хурдан буянууд уяач эзэн, наадамчин олноо баярлуулж хотол түмнээрээ сайхан наадлаа. Үндэсний их баяр наадмын хурдан хүлгүүдийн уралдаанаас хамгийн үзүүштэй нь болох Соёолонгийн гараанаас газар газрын 354 хүлэг эргэснээс Ховд …
-
19 July
МАН Д.Сүхбаатарын талбайн нэр өөрчлөхийг эсэргүүцэж мэдэгдэл гаргалаа
ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХЭЭ ХАМГААЛАН МЭДЭГДЭХ НЬ: Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Нийслэлийн төв талбайн нэрийг өөрчлөх тухай шийдвэр гаргасан нь олон нийтээр хэлэлцүүлэлгүй ард иргэдийнхээ бодол саналыг тусгаагүй, хэдхэн дарга нарын явцуу эрх ашигтаа ороогдон гаргасан бодлогогүй, хууль зөрчсөн үйлдэл хэмээн Монгол Ардын Нам үзэж байна. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны …
-
19 July
Төмөр замынхан болон цагдаа нарын цалинг 15% нэмлээ
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ажилчдаа хэсэгчлэн амрааж цалин мөнгөө хэмнэж байсан Төмөр замын удирдлагууд ирэх сараас эхлэн ажилчдынхаа цалинг 15 хувиар нэмэхээр болжээ. Урьд өмнө нь төмөр замын ажилчдын цалинг нэмэгдүүлэхдээ хөдөлгөөний, хөдөлгөөний бус гэсэн 2 янзаар нэмэгдүүлдэг байсан бол энэ удаад дээрх ялгаагүйгээр бүх ажилчдын цалинг нэгэн ижил 15 хувиар нэмэгдүүлэхээр болов. Ийнхүү Төмөр замын удирдлагууд ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэхээр …
-
19 July
Жаргалантын наадмын унаач хүүхдүүд бүгд хамгаалалтын хувцасгүй байжээ
Төв аймгийн Жаргалант суманд болсон хурдан морьдын уралдааны үеэр 7 настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг гасрсан билээ. Тэгвэл эл уралдааны үеэр унаач бүх хүүхдүүд хамгаалалтын хувцас хэрэглэлгүй байсан тухай талийгаач хүүгийн ээж мэдэгдсэн байна. Уг нь хурдан морь унаач хүүхдүүдийг хамгаалалтын хувцас хэрэглэлээ бүрэн өмсөөгүй тохиолдолд уралдаанд оролцуулахгүй журамтай ч орон нутгийн наадамд эл журмыг мөрдөөгүй бололтой. Талийгаачийн тухайд айлын …
-
19 July
Шүүгчид 3,8-4,5 сая төгрөгийн цалин авдаг болно
Өнгөрсөн 4-р сарын 15-аас мөрдөгдөж эхэлсэн Шүүхийн шинэтгэлийн тухай багц хуулийн дагуу шүүгчдийнхээ цалинг Шүүхийн Ерөнхий зөвлөл өөрөө төсөвлөн тогтоохоор болсон байна. Энэ дагуу шүүгчдийн цалинг 3,8-4,5 сая төгрөг болгохоор хэлэлцэж байгаа аж. Монгол улсын хэмжээнд нийт 400 гаруй шүүгч байдаг бөгөөд эдгээрийн 70 хувь нь анхан шатны шүүгч, үлдсэн нь давж заалдах, хяналтын шатны шүүгч нар байдаг байна. Нийт шүүгчдийн …
-
19 July
Нүүрс шингэрүүлэх төслүүдийн анхны ТЭЗҮ дэмжигджээ
“Багануур Энержи корпорэйшн” компанийн CTL буюу нүүрс шингэрүүлэх төслийн нарийвчилсан ТЭЗҮ нь Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр дэмжигджээ. Энэхүү компанийг MCS групп Өмнөд Солонгосын “Поско” компанитай хамтран 50:50 хувийн эзэмшилтэйгээр байгуулсан юм. Багануур дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн хүрээнд жилд 450 мянган тонн дизель, 100 мянган тонн хийн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн цогцолборыг байгуулах юм. …
-
19 July
Ерөнхий сайд Н.Алтанхуяг зүүн чиглэлийн авто замын ажлын явцтай танилцлаа
Энэ онд зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбоно. Улаанбаатар-Баянхонгор чиглэлийн замын ажил дууссан бол бусад аймгийг нийслэлтэй холбох ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг зүүн чиглэлийн буюу Улаанбаатар-Чойбалсангийн чиглэлийн замын ажлын явцтай танилцаж, үүрэг даалгавар өглөө. Өндөрхаанаас Чойбалсан хүртэл 288 км замд зургаан компани, 200 орчим тоног төхөөрөмж, 300 гаруй ажилчин ажиллаж байна. …
-
19 July
Махны ченж үйлчлүүлэгчээ луйварджээ
Энэ сарын 16-ны өдөр “Хүчит шонхор” захын гадна талбайд иргэн Э-ийн худалдаалах гэж байсан хонины махны жинг хуурамчаар тогтоон худалдан авсан хэрэг гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 12-р хороонд оршин суугч 51 настай, М гэгч иргэн Э-ийн 132 кг хонины махыг бусадтай бүлэглэн буруу жигнэж 90 кг хэмээн бага үнээр авсан байна. Ингэснээр иргэн Э-д 243 мянган төгрөгийн хохирол учирсан ажээ. …
-
19 July
Цахилгааны хязгаарлалт хийж байна
Цахилгааны шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбоотойгоор Нийслэлийн зарим хороо, дүүргүүдэд цахилгааны хязгаарлалт хийж байна. Чингэлтэй дүүрэгт 10.30-18.00 цагийн хооронд, Сонгинохайрхан дүүргийн Баянголын ам, Найрамдал зуслангийн баруун аманд 14.00-16.00 цагийн хооронд харин Налайх дүүргийн Дулааны станц орчмоор 10.00-17.00 цагийн хооронд цахилгааны хязгаарлалт хийх ажээ. “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ХХК -иас гаргасан цахилгаан эрчим хүч хязгаарлах цагийн хуваарийг танилцуулья.
-
19 July
Эрчим хүчний үнэ нэмэх асуудлаар мэдээлэл хийнэ
Эрчим хүчний зохицуулах хороо өнөөдөр 11:00 цагаас хэвлэлийн хурал зарлалаа. Хэвлэлийн бага хуралд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга болон холбогдох мэргэжилтнүүд оролцож цахилгааны үнийг нэмэх болсон талаар мэдээлэл хийнэ. Эрчим хүчний салбар өнгөрсөн онд 60 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн тул цахилгааны үнийг нэмэх болсон байна. Т.Түвшин Ugluu.mn
-
19 July
Голд автомашинаа угаавал жолоо барих эрхийг нь хасна
Гол мөрөн, булаг шандад автомашин болон эд зүйлээ угаах, бохирдуулах явдал их гардаг. Үүнтэй холбоотойгоор Туул голд машинаа угаасан жолоочийн эрхийг хоёр хүртэлх жилээр хасах, хивс хувцас, эд зүйлээ угаавал хорьж саатуулах арга хэмжээ авдаг журмыг 2010 онд баталж байжээ. Гэвч иргэдэд энэ талын мэдээлэл муу байдгаас зуны улиралд Туул, Сэлбэ голд автомашин, хувцасаа угаах явдал гарсаар байгаа юм. …