Мэдээ мэдээлэл

July, 2013

  • 5 July

    “Нано” шатахуун хэрэглээнд нэвтэрлээ

    Монголын газрын тосны салбарт нэгэн шинэ үйл явдал тохиолоо. Тодруулбал “НИК”, “Петровис” компанийнхан нано бензин, шатахууныг өөрийн орны зах зээлд нийлүүлж байгаагаа өчигдөр албан ёсоор мэдэгдсэн юм. Аливаа материалыг атом молекулын түвшинд удирдан зохицуулах арга технологийг “Нано технологи” хэмээн нэрэлдэг. Өөрөөр хэлбэл нано технологи нь аливаа зүйлийг молекулын түвшинд сайжруулж, тухайн бүтээгдэхүүнийг илүү үр дүнтэй, чанартай болгохыг хэлдэг аж. Сүүлийн …

  • 5 July

    Манай улс ногоон хөгжлийн бодлоготой болно

     Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун өнөөдөр /2013.07.5/ Ногоон хөгжлийн үзэл баримтлал, Дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт ногоон хөгжлийн бодлогыг улс орны хөгжлийн тулгуур бодлогын нэг болгон хөгжүүлэх зорилгоор “Ногоон соёл иргэншил” үзэл баримтлал, хөтөлбөрийг боловсруулж, загваруудыг бий болгохоор тусгасан юм байна. Тиймээс дээрх …

  • 5 July

    Мод ,модон бүтээгдэхүүнийг гаалийн татвар болон НӨАТ-аас чөлөөлжээ

     Монгол орны ой мод жилээс жилд багасч байгаа учраас мод ,модон бүтээгдэхүүний импортыг дэмжиж, гаалийн татвар болон НӨАТ-аас чөлөөж байгааг БОНХЯ-аас мэдээллэв. Тодруулбал, ШӨХТГ, БОНХЯ хамтран мод, модон бүтээгдэхүүнээр үйл ажиллагаа явуулж буй захуудаар хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнд Улаанбаатар хотод энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 41 захаас ердөө ганц стандартын шаардлага хангаж ажилладаг нь тогтоогджээ. Захуудын ажиглагдаж …

  • 5 July

    Чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулна

     УИХ-ын чуулганы хуралдаан эхлээд байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. 1. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж нарын өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/: – Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна. 2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нөхөрлөлийн тухай хуульд нэмэлт, …

  • 5 July

    Р.Гончигдорж гишүүн ээ “өвдөг шороодсон нь аваргалдаг” хаанахын ёс вэ

    Ёстой хийх юмгүй хүн хүүхдэрээ тоглоно гэдэг шиг Р.Гончигдорж гишүүн “үндэсний бөхөөрөө тоглох”-оор шийдсэн бололтой. Олон жилийн турш болоод ирсэн бөхийн цол олгох дүрэмд Гончигоо дарга л гар дүрэхгүй бол болохгүй байгаа бололтой. Тодруулбал, тэрээр л ес давсан арслан цолтой бөхөд үзүүр түрүүний барилдааны өмнө аварга цол олгож байх хачирхалтай хуулийн төслийг өргөн бариад байгаа юм. Т.Гончигдорж гишүүний эл төслийн …

  • 5 July

    Ерөнхийлөгчийг тангараг өргөх үеэр ХЗХ-ын хохирогчид жагсана

     “Хадгаламж зээлийн хоршоо”-ны хохирогчид “хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хаврын чуулган өндөрлөхөөс өмнө хэлэлцэхийг УИХ-аас шаардаж байгаа аж. Учир нь төрөөс дампуурсан ХЗХ-оос нийт 43 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө болох 20 орчим газар, ашигт малтмалын 14 лицензийг битүүмжлэн авсан байна. Гэвч өдийг хүртэл хохирогч иргэдийн хохирлыг барагдуулахгүй явсаар байгаа тул иргэд …

  • 5 July

    Өнөөдөр “Нийслэлийн аялал жуулчлалын төв”-ийн нээлт болно

    Монгол улсад ирсэн гадаад, дотоодын жуулчдад аялал жуулчлалын бүх төрлийн мэдээлэл өгөх,  Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газрууд, хотын аяллын маршрутыг танилцуулах, аялал жуулчлалын байгууллагуудыг сурталчлах,  жуулчидтай холбох гүүр болох, гадаад, дотоодын жуулчид, гадаадад аялах Монгол иргэдэд аяллын мэдээлэл, зөвлөгөө өгөх, тусламж үзүүлэх зорилготой Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэдээлэл, сурталчилгааны төвийг нээхээр боллоо. Мэдээлэл сурталчилгааны  төвд жуулчдад …

  • 5 July

    Төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн зүлэгжүүллээ

    Наадамчин олноо тохилог цэвэр орчинд наадуулахаар нийслэлийн Хот тохижилтын газраас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн задгай талбай, хурдан морины замын усалгаа, био 00, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна орчны цэвэрлэгээ, ногоон байгууламжийн тохижилтын ажлуудыг эхлээд байна. Өнөөдрийн байдлаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна орчны 95 хувийг зүлэгжүүлээд байгаа бөгөөд өдөр бүр усалж, бут сөөгийг хэлбэржүүлж байгаа юм. Мөн Зам цэвэрлэгээ, Үйлчилгээний …

  • 4 July

    Монголын үндсэрхэг бүлэглэлүүд байгаль орчноо хамгаалж эхэлжээ

    Монгол дах REUTERS агентлагын сурвалжлагч /Carlos Barria/ ингэж мэдээлжээ. Сүүлийн нэг жилийн дотор Монголд үндэсэрхэг үзэлтэй бүлэглэлүүд ихсэж байна.  Тэдний дундаас неонацист “Цагаан хас” бүлэглэл илүү алдартай юм. Тэдний гол зорилго нь гадны уул уурхайн компаниудаас байгаль орчноо хамгаалах явдал юм. Энэ бүлэглэл 90 оны үед байгуулагдсан ба одоо 100 гаран идвэхтэй гишүүдтэй гэнэ. “Бид урьд нь гадаадын компаниудад найр …

  • 4 July

    Шүүх дангаараа шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлдэг боллоо

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр хууль сахиулах байгууллагуудын удирдлагатай уулзалт хийж хууль, шүүхийн салбарын шинэтгэлийг цаашид гүнзгийрүүлэх чиглэлээр ярилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Та бүхний түмэн амгаланг айлтгая. Саяын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг харахад ард иргэдийн зүгээс хууль, шударга ёсыг бэхжүүлэхтэй холбоотой үйл ажиллгааны талаар олон санал гарч байсан. Нөгөө талаар өнгөрсөн хугацаанд бидний хамтарч хийсэн …

  • 4 July

    Н.Алтанхуяг: 4 жилийн дараа бидний хөтөлбөр 150 хувийн биелэлттэй гарна

     “Ерөнхий сайдын 30 минут” уламжлалт нээлттэй ярилцлагын эхэнд Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт болсон зарим ажлын талаар товч мэдээлэл хийлээ. “Гудамж” төслийн хүрээнд долоо хоногт нэг уулзвар ашиглалтад орж байна. Өнөөдөр Дарь-Эхийн уулзварыг засаж өөрчлөн ашиглалтад орууллаа. Ерөнхий сайдын өрөөнд даваа гариг бүр болдог байсан “Бүтээн байгуулалтын цаг” ажлын уулзалтыг нээлттэй хийж эхэлсэн. Хууль бусаар хил давуулах гэж байхад нь …

  • 4 July

    Үндэсний Их Баяр наадмын хөтөлбөр

     Тулгар Төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын хөтөлбөрийг  өчигдөр хуралдсан баяр наадмын комиссоосбаталжээ. Энэхүү хөтөлбөрийг бүрэн эхээр нь танилцуулж байна. 7 дугаар сарын 7. /Ням гариг/ 9.00-21.00  Урианхай сурын харваа                  Сурын талбайд 7 дугаар сарын 8. /Даваа гариг/ 9.00-16.00  Буриад сурын харваа                      Сурын талбайд 7 дугаар сарын 9. /Мягмар гариг/ 9. 00-19.00  …

  • 4 July

    МАН-ын залуус албан тушаалд шунаагүй гэдгээ мэдэгдлээ

     МАН-ын залуу гишүүд болох Ж.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, О.Содбилэг нарын УИХ-ын гишүүдээр толгойлуулсан залуу гишүүд намдаа “Шинэчлэе” хөдөлгөөнийг байгуулсан. Тэдгээр залуус МАН улс төрийн сонгуулиудад амжилтгүй оролцож ирсэн нь намын өндөр албан тушаал хашиж ирсэн эрхэмүүд болоод намын удирдлагатай холбоотой хэмээн үзэж, намдаа шинэчлэл хийх шаардлага байгааг онцолж ажлаа эхлүүлээд буй юм. Тэднийг хөдөлгөөн байгуулсантай холбоотойгоор хэвлэл мэдээлэл, олон нийтийн зүгээс албан …

  • 4 July

    НААДМЫН ӨДРҮҮДЭД 80 ЧИГЛЭЛД НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮЙЛЧИЛНЭ

    Үндэсний их баяр наадмын өдрүүдэд зорчигч тээврийн үйлчилгээний үндсэн болон туслах, зуслангийн нийт 80 чиглэлд их, бага оврын 832 автобусаар наадамчин олонд үйлчилнэ. Мөн 7 дугаар сарын 11, 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 31 чиглэлээс нийт 258 их багтаамжийн автобус үйлчлэх юм. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо зөвшөөрөгдсөн авто зогсоолуудад зөвхөн албан ёсны зөвшөөрөлтэй автомашин байрлах учраас зөвшөөрөл аваагүй иргэд “Дүнжингарав”, …

  • 4 July

    Дэлхийн цараатай Ерөнхийлөгч

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж ялалт байгуулснаас хойш түүнд баярын мэндчилгээ гадаадын төрийн тэргүүдээс тасарсанүй. ОХУ, БНХАУ гээд хоёр том хөршөөс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама баяр хүргэлээ. Дэлхийн гурван том гүрний төрийн тэргүүн манай ерөнхийлөгчид дуу дуугаа авалцан баяр хүргэв. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама зургаадугаар сарын 27-ны өдөр, Ц.Элбэгдоржийг ялалтынхаа баяраа ард түмэнтэйгээ хуваалцах тэр агшинд баяр хүргэж,мэдэгдэл гаргав. …