Мэдээ мэдээлэл

August, 2013

  • 9 August

    Монгол ногооны үнэ нэмэгджээ

    Үндэсний Статистикийн газраас мэдээллэж буйгаар Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 8-р сарын эхний долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 20 нэрийн барааны үнэ тогтвортой, 8 нэрийн барааны үнэ буурсан, 7 нэрийн барааны үнэ өсчээ. Хонины ястай мах килограмм нь дунджаар 7550 төгрөг, үхрийн ястай мах …

  • 9 August

    Азийн хүүхдийн спортын наадамд оролцогчидыг өнөөдөр үднэ

       ”Наньжин 2013” Азийн хүүхдийн спортын хоёрдугаар наадамд оролцох Монголын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордоно. Тамирчин хүүхдүүдийг гаргах ёслолын арга хэмжээ өнөөдөр МҮОХ-нд 12:30 цагаас болно. ”Наньжин 2013” Азийн хүүхдийн спортын хоёрдугаар наадамд спортын 10 төрлөөр 87 тамирчин оролцох юм. Ugluu.mn Т.Түвшин

  • 9 August

    УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймагт ажиллав

      Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн 8 дугаар сарын 02-ноос 05-ны өдрүүдэд сонгогдсон тойрогтоо ажиллажээ. Тэрбээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн 40-жилийн ойн арга хэмжээнд оролцон мэндчилгээ дэвшүүлж, 120kb-ын цахилгаан дамжуулах шугамтай болж буй тус багийнхантай баярыг нь хуваалцсан байна. Түүнчлэн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон, Шарга багууд Цэцэрлэг сумын 6-р багийн иргэд сонгогчидтой мөн …

  • 8 August

    “Шарилжгүй Улаанбаатар” аяныг Ерөнхий сайд дэмжихээ илэрхийллээ

      “Улс төрийн тойм” сонин, ipost.mn сайтаас санаачлан зохион байгуулж буй аянд нэгдэх хүсэлтээ байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс нэмэгдсээр байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэхүү аянг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Одоогоор тус аянд дэмжиж оролцох хүсэлтээ 30-аад байгууллага ирүүлээд байгаа юм. Тухайлбал, БОНХЯ, Уул уурхайн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Зам тээврийн яам, ССАЖЯ, Эрүүл мэндийн …

  • 8 August

    Хувьцаа авагчидын тоо багасав

      Монголын хөрөнгийн биржийн өнөөдөр нийт 16 ХК-ийн 44602 ширхэг хувьцааг 34.67 сая төгрөгөөр арилжлаа. Нийт 34 хэлцэл хийгдсэнээс дөрвөн үнэт цаасны ханш өсөж, зургаан үнэт цаасны ханш буурсан байна. Топ-20 индекс 1469.89 нэгжид хүрч, өмнөх өдрөөсөө 134.94 нэгжээр буурав. Харин зах зээлийн нийт үнэлгээ нэг их наяд 382 тэрбум 14 сая 433 мянга 708 төгрөг болжээ. “Монгол савхи”, “Адуунчулуун”, …

  • 8 August

    Н.Энхбаярыг цагаатгуулахаар ОУ-ын байгууллагад хандана

       МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр хуралджээ. Хурлаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган уучилал үзүүлсэн асуудлыг намын гишүүд ярилцсан байна. МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллагдсанаас хойш анх удаагаа Гүйцэтгэх товчоо хуралдсан нь энэ юм. Гэхдээ намын дарга Н.Энхбаяр энэ хуралд суугаагүй байна. Учир нь тэрээр биеийн байдал нь тааруу байгаагаас Клиникийн нэгдсэн II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй юм. …

  • 8 August

    Энэтхэгт дахин аймшигт хүчингийн хэрэг гарчээ

     Энэтхэгийн Калькутт хотноо нэгэн аймшигт хүчингийн хэрэг гарчээ. Тодруулбал, 11 настай охиныг хүчиндэхийг завдан амьдаар нь шатаасан байна. Охиныг гэрийнхээ ойролцоо явж байхад нь үл таних нэгэн зэлуу хүчиндэхийг завдсан байна. Азаар охин залуугийн өөдөөс эсэргүүцэл үзүүлж чадсан ч керосин цацуулж, амьдаараа шатжээ. Одоогоор Калькутт хотын цагдаа нар нутгийн нэг эрийг сэжигтнээр баривчлан, хорьж байцааж байгаа гэнэ.  Т.Анир

  • 8 August

    Долларын ханш 1590 төгрөгт хүрээд байна

     Өнөөдрийн байдлаар “Найман шарга” вальютын захад ам.долларын ханш 1590 төгрөгт хүрээд байна. Ам.долларыг 1585 төгрөгөөр авч, 1590 төгрөгөөр зарж байна. Харин өчигдрийн байдлаар ам.долларыг 1575 төгрөгөөр авч, 1590 төгрөгөөр зарж байсан юм. Долларын ханш өсөж байгаа нь өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхэд нөлөөлж, эдийн засгийн хямралд хүргэж болзошгүйг эдийн засагчид анхааруулж эхлээд байгаа билээ. Монголбанкнаас долларын ханшны өсөлтөөс сэргийлж 8-р …

  • 8 August

    Эрүүл аюулгүй хот бидний гарт

     Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба өнгөрсөн зургадугаар сарын 03-ны өдрөөс эхлэн “Эрүүл аюулгүй хот” аянг эхлүүлсэн. Одоогийн байдлаар тус аяны шилжин явах туг Баянзүрх дүүрэгт очоод байна. Аяны хүрээнд Баянзүрх дүүрэг олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулж байна. Өнөөдөр Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн нэгдэл, хамтран “Эрүүл амьдрал бидний гарт” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үер зохион байгуулагчид …

  • 8 August

    Шинэлэг сонирхогчдын хөлбөмбөгийн тэмцээн болно

    “Титэм Спорт” ТББ, “Хүчит Чулуут” ХХК хамтран “Лиг-1” сонирхогчдын хөлбөмбөгийн тэмцээнийг тун ч шинэлэг хэлбэрээр зохион байгуулах гэж байна. Монголд урьд өмнө нь болж байсан сонирхогчдын хөлбөмбөгийн тэмцээнүүд зохион байгуулалт, шүүлтийн хувьд асуудалтай байсан бол “Лиг-1”-ийнхэн үүнийг давтахгүйг хичээн ажиллаж байгаа аж. Тэмцээн наймдугаар сарын 17, 18, 24, 25-ны амралтын өдрүүдэд Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуулийн талбайд болох бөгөөд аль ч …

  • 8 August

    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 30 дахь дугаарын тойм

      Эмхэтгэлийн шинэ дугаарт Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг нийтэллээ. Энэ хуулиар гэмт хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэднийг мэдээллээр хангах, дэмжлэг, туслалцаа үзүүлэх эрх зүйн үндсийг тогтоожээ. Хамгаалалтын арга хэмжээ нь аюулгүй байдлын хамгаалалтын, сэтгэл зүйн хамгаалалтын гэсэн 2 төрөлтэй байхаар хуульд тусгасан байна. Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ нь урьдчилан сануулах, тодорхой …

  • 8 August

    Жүжигчин О.Дөлгөөн хөл хүнд болжээ

    Хэдхэн сарын өмнө найз залуугийнхаа зургийг постлон олны дунд шугиан дэгдээгээд байсан “Мөрөөдлийн театр”-ийн авьяаслаг жүжигчин О.Дөлгөөн хөл хүнд болсон гэнэ. Хэдий бэлтэй айлын хүү ч би найз залуугийнхаа мөнгөнд нь болоогүй хэмээн ярьж байсан хөөрөхн бүсгүй маань тун удахгүй ээж болох нь ээ… Г.Сонор ugluu.mn

  • 8 August

    Б.Бат-Эрдэнэ: Намын ах нар 2016 онд шууд ялна гэвэл уучлаарай

    НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Сая болж өнгөрсөн Бага хурлын талаарх та бүхний дүгнэлт ямар байгаа вэ. Ер нь та бүхний хүсч байснаар Бага хурлаа хуралдуулж чадсан болов уу МАН? -Энэхүү асуултанд хариулахын өмнө яагаад МАН ийм байдалд хүрэв гэдгийг бас бид бодох ёстой байх. Өнөөдөр энэ бүхнийг маш олон талаас нь шүүмжлэлтэйгээр авч үзэх …

  • 8 August

    Баянбүрдийн тойргоос Дэнжийн мянгын уулзвар хүртэлх замыг 12-нд нээнэ

    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Наранбулаг-Хан” ХХК-ийн шинэчилж байгаа Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх 1.7 км авто замын Баянбүрдийн тойргоос Дэнжийн мянгын уулзвар хүртэлх 900 метр замын хөдөлгөөнийг хязгаарлан, хучилт хийж байна. Сүүлийн үед усархаг бороо орсноос шалтгаалан зам барилгын ажил хоёр хоногоор хойшилсон хэдий ч ирэх даваа гаригт буюу 8 сарын 12-нд замын хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөж байна. Урьдчилсан төлөвлөгөөгөөр …

  • 8 August

    ЕБС-ийн сурагчдыг нэгдсэн автобусаар тээвэрлэнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2012 оны 12-р сард “Улаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуулах нэмэлт арга хэмжээ авах тухай” захирамж  гаргасан. Захирамжийн 4 дэх хэсгийн заалтын биелэлт хангалтгүй байгаа тул  Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч Н.Гантөмөр нийслэлийн харьяа төр захиргааны байгууллагуудын дарга, Их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад албан бичиг хүргүүллээ. …