Мэдээ мэдээлэл

January, 2022

  • 10 January

    Б.Бямбадорж: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо нэмэгдэж байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр коронавирусийн халдварын нөхцөл байдал, дархлаажуулалтын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа. Тэрбээр “Он гарснаас хойш халдвар авах хүний тоо өссөн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо ч нэмэгдэж байна. Иймээс өнгөрсөн баасан гарагаас 1400 ор нэмж дэлгэхээр бэлтгэл ажлыг хангаж, 60 хувийг нь дэлгээд байна. Хэвтэн эмчлүүлж байгаа нэн хүнд өвчтөний тоо багассан. …

  • 10 January

    Итали улсын тамирчид Бээжингийн өвлийн олимпд оролцоно

    Өвлийн олимпын наадмыг хоёр ч удаа зохион байгуулсан Итали улс нь цас мөсний спортын урт удаан уламжлалтай орон бөгөөд 2026 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулах эрхийг авсан орон юм. Италийн баг тамирчдын бэлтгэг хэр хангагдаж байгаа? Тэд ямар зорилт тавьж байгаа зэрэг холбогдох мэдээллийг ХТРТ-ийн Италид суугаа сэтгүүлч Сүн Чэнжегийн ирүүлсэн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. Цас мөсний спортын орон …

  • 10 January

    МҮБХ: Бөхчүүдэд зөрчилтэй өмсгөлөө засахыг үүрэг болгов

    МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр болж, танхимаар 37 гишүүн, цахимаар 4 гишүүн оролцож, 41 гишүүн буюу 61 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хурлыг Цэцдийн зөвлөлийн дарга дархан аварга Г.Өсөхбаяр, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав нар удирдаж, тооллогын комиссын даргаар улсын начин Р.Цоггэрэл, гишүүдээр улсын начин А.Хатансайхан, аймгийн арслан С.Ерөөлт нар ажиллав. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн …

  • 10 January

    Цай Вэньруй: Замын-Үүд, Эрээний хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд бүхнээ зориулна

    Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 196 тоот захирамж нэгдүгээр сарын 5-ны өдөр гарсан. Ажлын хэсгийн ахлагч Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас …

  • 10 January

    Ц.Ариунзаяа “Neon Makeup” төрөлд дэлхийн аварга боллоо

    “DIVA” академийг үүсгэн байгуулагчдын нэг Ц.Ариунзаяа “Neon Makeup” төрөлд дэлхийн аварга болжээ. Мэргэжлээрээ ес дэх жилдээ ажиллаж буй тэрбээр БНСУ болон Тайваньд театр кино, тайз дэлгэцийн нүүр хувиргагч мэргэжлээр суралцсан байна. Ц.Ариунзаяа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван төрлийн неон гэрлийг ашигласан бүтээл хийж гүйцэтгэн аваргын алтан медаль хүртжээ. Гоо сайхны олимп гэгддэг уг тэмцээнд 50 гаруй орны гурван мянга гаруй …

  • 10 January

    ЭМГЭНЭЛ: Пүрэвхүүгийн Батхуяг (1974-2022)

    Зохиолч, яруу найрагч, судлаач, хэл шинжлэлийн ухааны доктор, тэргүүлэх профессор Пүрэвхүүгийн Батхуяг 2022 оны өвлийн адаг сарын 5-нд тэнгэрт дэвшлээ. П.Батхуяг 1974 оны есдүгээр сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр нийслэлийн 50 дугаар дунд сургууль, Дорно дахины утга зохиолын дээд сургуулийг төгсөн, утга зохиол судлаачийн мэргэжил эзэмшиж, МУИС, МУБИС-ийг дүүргэн 2005 онд хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. П.Батхуяг 1997 …

  • 7 January

    Хотын стандартуудыг боловсруулж, батлуулах ажлын хэсэг хуралдлаа

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдралын орчин, хэрэглэх бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын шаардлагыг хангахад чиглэсэн хотын стандартыг боловсруулан батлуулж хэрэгжүүлэх ёстой. Дээрх хуулийг хэрэгжүүлэхийн тулд Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1033 дугаар захирамжаар Ажлын хэсэг байгуулагдаж хотын стандартыг боловсруулж батлуулахаар ажиллаж байна. …

  • 7 January

    Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

    Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ш.Адьшаа, Б.Энх-Амгалан нар өнөөдөр (2022.01.07) Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т эрчим хүчний найдвартай, аюулгүй, тогтвортой байдлыг бүрэн хангах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг …

  • 7 January

    Дорноговь аймагт ховор амьтны жагсаалтад багтсан хуланг агнасан хэрэг гарчээ

    Ховор амьтны жагсаалтад багтсан хуланг агнасан хэрэг Дорноговь аймагт гарчээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт 30 настай иргэн Н агнахыг хориглосон Хулангийн ангийн мах хадгалж байсан үйлдлийг 01 дүгээр сарын 04-ний өдөр тус аймгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Иргэн та хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хууль бус ан агнуурын талаар …

  • 7 January

    Б.Даш-Ёндон: Үндсэн хууль бол нийт ард түмний маань оюуны бүтээл

    Одоогоос 30 жилийн өмнө 1992 онд өнөөгийн шинэ Үндсэн хууль батлах үйл хэрэгт гар бие оролцож явсан Бүдрагчаагийн Даш-Ёндонтой ярилцлаа. Тэрээр тухайн үед МАХН-аас сонгогдсон АИХ-ын депутатуудын бүлгийн даргаар томилогдож, 1991-1996 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, даргын албыг хашиж явсан нэгэн юм. -Шинэ Үндсэн хууль батлах явцын талаар та манай уншигчдад дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу? -БНМАУ-ын Ардын Их хурлын …

  • 7 January

    Эдийн засаг, хөгжлийн яам үйл ажиллагаагаа эхлүүллээ

    Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталж, тус яамыг түр хугацаагаар давхар хариуцуулахаар Сангийн сайд Б.Жавхлан, яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Х.Батжаргал нарыг томилсон.   Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга …

  • 7 January

    Э.Булган: Шар өнгө шиг тод гялалзаж явахыг хичээдэг

    Гал унтраах тэргүүн фронтод гал сөнөөгчдөө тэргүүлэн ажиллана гэдэг тийм ч амар биш. Тэр дундаа эмэгтэй хүнд. Хүнд хүчир, ахадсан ажил гэж хүлээж авалгүй мөрөөдлийнхөө төлөө мэргэжлийг нь эзэмшин, албандаа 7 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа дэслэгч Э.Булганыг “Блиц” асуулт булангийнхаа анхны зочноор урьлаа. Тэрбээр Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн салааны захирагчаар ажилладаг. …

  • 7 January

    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр 2 үе шаттай хэрэгжиж байна

    Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар  Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.1 хувийн саналаар баталсан билээ. Монгол Улс анх 2002 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан 2010 он хүртэл хэрэгжүүлж байв. Анхны хөтөлбөр нь тунхагийн шинж чанартай бөгөөд хэрэгжилт нь үр дүн муутай байсан гэж дүгнэдэг. Монгол Улсад авлигын түвшинг бууруулах, төрийн …

  • 7 January

    Г.Гангамөрөн: ЖДҮҮ эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг япон улсын зах зээлд борлуулж эхэллээ

    Энэ сарын 1-нээс эхлэн Япон Улсын www.sto-ory.com  сайтаар дамжуулан нийслэлийн 20 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүн борлуулагдаж эхэлсэн. Энэ талаар болоод жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн дунд нээгдэж буй онцлох боломжуудын тухай Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөнтэй ярилцлаа. -Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төвөөс сүүлийн үед хийж хэрэгжүүлж байгаа онцлох ажлуудын талаар …

  • 6 January

    Монгол улсаас АНУ-ын Чикаго хотод суух консул Т.Батцэцэгт консулын патентыг гардуулав

    Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суух Консул Т.Батцэцэгт консулын патентыг гардуулав. Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр АНУ-д Монгол Улсын 30 гаруй мянган иргэн, үүнээс Чикаго хотод 10 гаруй мянган монгол иргэн ажиллаж, амьдарч байгааг тэмдэглээд Консулын газрын тойрогт буй иргэддээ төрийн …