March, 2024

  • 21 March

    Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд бодлогын хүүг бууруулж байна

    Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа. -Монголбанк мөнгөний бодлогын шийдвэрээ танилцуулж, бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 12 хувьд хүргэлээ. Энэхүү бодлогын шийдвэрийг гаргахад эдийн засгийн гадаад болон дотоод ямар хүчин зүйлийг харгалзан үзсэн вэ? -Монголбанкны бодлогын хүү нэмэгдэж эхэлснээс хойш 26 сарын дараа анх удаагаа бууж байна. Та бүхэн санаж байгаа бол 2021 оны эцэст бодлогын хүү 6 …

  • 21 March

    Бямба гарагаас ихэнх нутгаар хүйтэрнэ

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ойрын хоногуудад буюу 3 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байх боловч 3 дугаар сарын 22-ны өдрөөс баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 23-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, салхины хурд 20 м/с хүрч ширүүсч цасан шуурга шуурч, 23-ны өдрөөс …

  • 21 March

    НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан энэ сарын 25-ны өдөр болно

    НИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хорооны өргөтгөсөн хурал боллоо. Хурлаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай, нийслэл дэх үйлдвэрлэл, технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчлөн байгуулах, дүрмийг шинэчлэн батлах тухай, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн хяналт, үнэлгээний тухай хэлэлцсэн юм. Хуралдааны эхэнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг танилцууллаа. Тодруулбал, НИТХ-ын 2021 …

  • 21 March

    МАН-д “Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци” сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах саналаа хүргүүллээ

    2024 оны УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаа энэ үед Монгол Ардын Нам иргэдийн болон иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын саналыг нээлттэйгээр авч байна.  МАН-ын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар, А.Ариунзаяа, О.Батнайрамдал, МАН-ын дэргэдэх Стратеги Академийн захирал Д.Бумдарь нар Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Удирдах Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл болон Удирдах Зөвлөлийн төлөөллүүдийг хүлээн авч уулзав.  Монголын Уул Уурхайн …

  • 21 March

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 21. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 12. Бархасбадь гараг. Үнэг одтой,  хар мэнгэтэй хөх бич өдөр. Өдрийн наран 6 цаг 52 минутад мандаж, 19 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой …

  • 20 March

    Э.Мөнхнасан: 2024 онд Болгар, Узбекистан, Иран зэрэг Европын холбоо болон дундад Азийн улсуудтай автотээврийн харилцааны тухай хэлэлцээр байгуулна

    Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасантай ярилцлаа. -Сүүлийн жилүүдэд хэчнээн улстай автотээврийн хэлэлцээр байгуулсан бэ? -Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс олон улсын автотээврийн харилцааг өргөжүүлэх, гадаад худалдааг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2022-2024 онд Словак, Польш, Холбооны Бүгд Найрамдах Герман улстай автотээврийн харилцааны …

  • 20 March

    “Хашаандаа сайхан амьдаръя” ТББ-аас АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах санал хүргүүллээ

    “Хашаандаа сайхан амьдаръя” ТББ-аас Ардчилсан намын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах санал хүргүүллээ Уулзалтад Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт, Ардчилсан намын Стратеги бодлого, сургалт судалгааны газрын дарга Г.Дэнзэн, Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга, ҮБХ-ны гишүүн Ж.Энхбат нар оролцож, “Хашаандаа сайхан амьдаръя ТББ”-ын тэргүүн Ц.Түмэнбаяр, Б.Бат-Эрдэнэ нарын төлөөлөл гэр хорооллын бүтэц, төлөвлөлт, цаашид хэрхэн утаа, хөрсний бохирдол зэрэг …

  • 20 March

    Д.Сүнжид: Хүний эрхийг хангах асуудал нь бүх нийтийн үйл хэрэг юм

    Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, доктор Д.Сүнжидтэй Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаар ярилцсаныг хүргэж байна. -Монгол Улсад хүний эрхийн нөхцөл байдал ер нь ямар байна вэ? -Иргэний болон улс төрийн эрхийн хувьд олон улсын индексээр “Хагас эрх чөлөөтэй”, дундаж түвшинд байдаг. Хэвлэлийн эрх чөлөөний байдал ухарч, 88-д орсон. Жендэрийн тэгш бус байдлын үзүүлэлт 80 дугаарт …

  • 20 March

    Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. Төрөлжсөн асрамжийн газарт амьдарч байгаа 14 хүртэлх насны хүүхэд бүрд асрамжийн газар нь данс нээлгэж, хүүхдийн мөнгийг банканд бүрэн хадгалуулна. Харин 14 ба түүнээс дээш насны хүүхэд бүрд хүүхдийн мөнгөний 80 хувийг банканд хадгалуулж, 20 хувийг хүүхэд өөрөө захиран зарцуулах зориулалт бүхий харилцах дансыг нээлгэх бөгөөд энэ …

  • 20 March

    Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хийлээ. Төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуулийн төсөлд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн улсын төсөвт төвлөрсөн орлогыг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн сан байгуулах, сангийн эх үүсвэр, төрөл, зориулалтыг тодорхойлох, сангийн хөрөнгийг удирдах бүтэц, …

  • 20 March

    Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүллээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.03.20/ болж “Тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.  Тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмлээ Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол гарлаа. Ингэснээр бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 650 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон …

  • 20 March

    Х.Булгантуяа: Дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100,000 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.03.20/ боллоо. Өнөөдрийн хуралдаанаар “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа танилцуулав. Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тэтгэврийн болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх  тухай төсөл дэмжигдлээ. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын …

  • 20 March

    МҮЭХ-ноос “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар хүргүүллээ

    Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа, Стратеги академийн захирал Д.Бумдарь, МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн дарга М.Мандхай нар  Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн дарга Х.Буянжаргалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр МҮЭХ-ноос Монгол Ардын Намд “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг өглөө. УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох улс …

  • 20 March

    Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

     Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын  хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням мал аж ахуйн салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Бид нарыг сонгоод дэмжээд УИХ-д төлөөлөл болгоод явуулсан хүмүүс биднийг шуудай гурил хивэг үүрээд 5,10 кг будаа гурил тараагаад яв гэж сонгоогүй. Биднийг малын махыг үнэтэй болгоод өгөөч, малын дайвар бүтээгдэхүүнийг …

  • 20 March

    Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

    “Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увснуур” дэвжээний бөх, даян аварга Намсрайжавын Батсуурь түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв. Дөрөвт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Их богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Жавхлант дэвжээний …