May, 2013

  • 17 May

    Улаанбаатарт 11 хэм дулаан

    Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Бусад нутгаар үүлшиж, төвийн нутгийн ихэнх, говь болон зүүн зүгтийн нутгийн зарим газраар хур тунадас орно.  Салхи ихэнх нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 18-20 метр, зарим үед секунднд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус, говийн нутгийн өмнөд хэсэг, зүүн зүгийн …

  • 17 May

    Хөх бич өдөр

    Билгийн тооллын найман. Хоёр хар мэнгэтэй, хөх бич өдөр. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, …

  • 17 May

    Хонхны баяртай холбогдуулан нийслэлийн ногоон бүсэд аялаж, зугаалахыг хоригложээ

     Нийслэлийн ногоон бүсэд түймэр дэгдэх болон иргэд хохирохоос урьдчилан сэргийлэх үүднээс оюутан, сурагчдын хонхны баяр болж байгаатай холбогдуулан нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалгаар явахыг зургадугаар сарын сарын 10-ныг хүртэл хориглосон байна. Учир нь он гарснаас хойш эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд нийт 85 удаагийн ой хээрийн түймэр гарч, 19.5 сая төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 4.3 сая төгрөгийн зардал …

  • 17 May

    Ерөнхий сайд “Чингис” бондын талаар мэдээлэл хийлээ

     Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 1,5 тэрбум ам.долларын үнэт цаасны зарцуулалтын талаар мэдээлэл хийлээ. Засгийн газар болон “Чингис” бондын Бодлогын зөвлөлийн шийдвэрээр Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт хүчин чадалтай цахилгаан станц барихад 50 сая ам.доллар зарцуулахаар болсон. Энэ цахилгаан станцыг 2017 онд ашиглалтад оруулсан байхаар төлөвлөж байна. Улаанбаатар хотын иргэдийн ая тухтай амьдрал, түүний орчныг сайжруулах, агаарын …

  • 17 May

    Маргааш зуслангийн зам дагуух хог хаягдлыг цэвэрлэнэ

     Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Монголын оюутны холбоо, “Залуусын хөгжлийн гүүр” ТББ хамтран Улаанбаатар хот орчмын ногоон бүс,зуслангийн зам дагуу болон Сэлбэ голын эрэг дагуу үүссэн хур хогийг цэвэрлэх бүх нийтийн цэвэрлэгээг маргааш /05.18/ зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа маргааш /05.18/ 10 цагаас Сүхбаатарын талбай дээр болно. “Эх дэлхийн цэвэрлэгээ” нэрийн …

  • 17 May

    “Туушин”-ийн хашаанд гал гарчээ

     Дөнгөж сая “Туушин” зочид буудлын хашаанд гал гарлаа. Азаар ямар нэгэн хохирол учраагүй бөгөөд ОБЕГ-ын гал унтраах ангийнхан цаг алдалгүй ирж уг галыг унтраасан юм. Гал гарсан шалтгаан нь тодорхойгүй байгаа ч, зочид буудлын ард хураасан байсан их хэмжээний барилгын хог шатсан байна. Энэ нь тамхиа унтраалгүй хаяснаас үүдэн гарсан байж болох гэнэ.

  • 17 May

    Ерөнхийлөгчийг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж үзжээ

     Өчгдөрхөн “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн шинэ дугаар телевизүүдээр цацагдсан билээ. Шинэ дугаарт МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож,өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралынхаа талаар хоёр хөтлөгчтэй илэн далангуй ярьж харагдсан. Тэгвэл эл нэвтрүүлэг цацагдсанд МАН-ын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг сонгуулийн хууль зөрчсөн хэмээн үзэж, өчигдөр ШӨХТГ-т гомдол санал хүргүүлжээ. Уг гомдолд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх …

  • 17 May

    Хамгийн аюултай нь арьсан цүнх

     Бүсгүй таны цүнхийг жорлонгийн суултуураас ч бохир гэвэл санал нийлэх үү? Мэдээж бүгд л үгүй гэх байх. Тэгвэл Их Британий “Анхдугаар угаалгын өрөөний ариун цэвэр” хэмээх байгууллагын судлаачид “Эмэгтэйчүүдийн таван цүнх тутмын нэг нь жорлонгийн суултуураас илүү бохир байдаг” болохыг судлан тогтооосн байна. Учир нь эмэгтэй хүний гар цүнхэнд төрөл бүрийн маш олон тооны зүйлс явдаг бөгөөд эдгээр нь олон …

  • 17 May

    Уул уурхайн сайд Австралиас туршлага судлана

     Энэ сарын 22-оос 24-ний өдрүүдэд Австралийн  Сидней хотноо “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга” олон улсын VI бага хурал болох гэж байна. Уг хуралд манай улсаас  Уул уурхайн сайд Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид оролцох ажээ. Манай төлөөлөгчид бага хурлын үеэр Күйнсланд мужийн Далби хотын ойролцоох “Carbon Energy” компанийн нүүрс шингэрүүлэх төсөлтэй танилцаж, Шинэ Өмнө Уэльс мужийн Их сургуулийн  Уул уурхайн сургуулиар …

  • 16 May

    Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нарыг СЕХ нэр дэвшигчээр бүртгэлээ

     Ардчилсан нам, Монгол Ардын нам, Монгол Ардын хувьсгалт намаас  Ерөнхийлөгчийн сонгуульд   нэр дэвшигчидтэй холбоотой ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх  үйл ажиллагаа  хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгаад Цахиагийн Элбэгдорж,  Бадмаанямбуугийн Бат-эрдэнэ, Нацагийн Удвал нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр тус тус бүртгэсэн тухай шийдвэрийг  Сонгуулийн Ерөнхий Хорооны өнөөдрийн хуралдаанаас  гаргалаа. Ийнхүү нэр дэвшүүлсэн намууд: Ерөнхийлөгчид нэр …

  • 16 May

    8 настай охиныг орцонд нь хүчинджээ

     Хүний ёсонд баймгүй аймшигтай, адгуус мэт болсон хүн гэж хэлэхэд ч хэцүүхэн хүн дүрстнүүд олширчээ. Өчигдөр Баянзүрх дүүрэгт наймхан настай охиныг орцонд нь хүчиндсэн жигшүүрт хэрэг гарчээ. Хохирогч гэр рүүгээ орохоор орцондоо ороход нь уг хэрэг тохиолдсон байна. Цагдаагийн байгууллагынхан цаг алдалгүй ажилласнаар гэмт этгээдийг баривчилсан бөгөөд хэрэгтэн 30 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн байсан гэнэ. Тиймээс бага насны охид, …

  • 16 May

    Магнат Мянгаа цуутай хурим хийх гэнэ

     Ц.Мянганбаярыг 20 настай, Намуунцэцэг хэмээх бүсгүйтэй учир ургуулж бүр хүүтэй болсон гэх шум гарсан билээ. Тэгвэл хосууд тун удахгүй нижгэр хурим хийхээр төлөвлөж байгаа тухай сураг сонсогдлоо. Хэзээний л дурламтгай сайхан охидыг шилж явдаг тэрээр анх удаагаа цуутай хурим хийх гэж байгаа нь нялх амраг нь түүнд хүү гаргаж өгсөн гэдэг нь үнэний ортой болохыг батлаж байна. Мянгаа ийнхүү анх …

  • 16 May

    Нулимсны хүүдийн архаг үрэвсэл буюу Дакриоцистит

     Нулимсны замд ямар нэг шалтгаанаар саад үүсэж хоёрдогчоор халдвар орж нулимсны хүүдий үрэвсэх Шалтгаан –       Ихэвчлэн хамар нулимсны сувгийн бөглөрөл –       Нулимсны хүүдийн цүлхэн –       Хамар дайврын мэс засал –       Гэмтэл –       Нулимсны хүүдийн хавдар –       Бактерийн гаралтай. Үүнд стафилококк, стрептококк Явцаар нь –       Хурц –       Архаг Хэлбэрээр нь –       Төрөлхийн       Анхдагч – нулимсны уутны       – Ялтас       – Ясны       – Холимог Хоёрдогч – Гэмтлийн – …