Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 23-ны орон даяар явагдсан. Монгол хэл бичгийн шалгалтыг 16,436 шалгуулагч өгжээ. Шалгалтын дүнг ирэх долоо хоногийн Даваа гарагт гарна. “Энэ жил 16,436 шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтыг өгсөн. Одоогийн байдлаар шалгуулагчдын материалыг засах үйл ажиллагаа явагдаж байна. Шалгалтын дүн 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний 09:00 цагт Боловсролын үнэлгээнийн төвийн http://www.eec.mn/ …
Tag Archives: боловсрол
April, 2019
-
1 April
JCI Централ байгууллагаас Active Citizens for Global Goals төслийг хэрэгжүүлж эхэллээ
Улс орнуудын гэрийн даалгавар – Active Citizens for Global Goals төсөл Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хамгийн өргөн хүрээнд түгээж эхэллээ. НҮБ-аас батлагдсан “Тогтвортой хөгжил -2030 хөтөлбөр”-ийн дагуу манай улс 2016 оны 2-р сард УИХ-ын тогтоолоор Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 хөтөлбөрийг баталсан. Үүний хүрээнд олон ажлууд хийгддэг ч Монгол Улсын ирээдүйг тодорхойлох залуу үе хариуцлагатай хэрэглээ, чанартай боловсролыг жигд хүртээх, …
March, 2019
-
29 March
Монгол хэл бичгийн шалгалтын дүн ирэх даваа гарагт гарна
Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалт өнгөрсөн Бямба гарагт орон даяар явагдсан. Монгол хэл бичгийн шалгалтыг 16,436 шалгуулагч өгжээ. Шалгалтын дүнг ирэх долоо хоногийн Даваа гарагт гарна. “Энэ жил 16,436 шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтыг өгсөн. Одоогийн байдлаар шалгуулагчдын материалыг засах үйл ажиллагаа явагдаж байна. Шалгалтын дүн 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний 09:00 цагт Боловсролын үнэлгээнийн төвийн http://www.eec.mn/ …
-
28 March
АШУҮИС-ийн Эрдмийн сургуулийн нээлтэд оролцлоо
Эрүүл мэндийн салбарт 25 мянга гаруй боловсон хүчнийг бэлтгэсэн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль өнөөдөр ахисан түвшний сургалт явуулах Эрдмийн сургуулийн нээлтээ хийлээ. Хөгжингүй улс орнууд орчин цагийн шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурлан мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх замаар үндэснийхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хөгжлийн бодлогоо чиглүүлж, уг асуудлыг шийдвэрлэх гол гарц болох судалгааны их сургуулийг хөгжүүлэхэд онцгойлон анхаарал хандуулж байна. …
-
28 March
JCI Mentorship төсөл хөгжлийн боломжийг залуучуудад олгоно
“JCI Монгол” олон улсын залуучуудын байгууллагын JCI Централ салбар байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй “JCI Mentorship” төслийн нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 3 сарын 20-ны өдөр зохион байгуулагдав. “JCI Mentorship” төсөл нь НҮБ-аас гаргасан “Тогтвортой Хөгжлийн Зорилго-2030”-д үндэслэн их дээд сургуулийн төгсөх курсын оюутнуудыг Ментороор дамжуулан хувь хүний болон ажил мэргэжлийн карьерээ хөгжүүлэхэд туслах зорилготой төсөл юм. Монгол Улсад 20-25 насны …
-
26 March
“Би нар” захидлын уралдаанд оролцож “Найрамдал”-д ангиараа амраарай
Нэрт найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Би нар” гэр бүлийн уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Тэгвэл уг уран бүтээлийг санаачлагчид хүүхэд багачууд, өсвөр үеийнхний дунд “Би нар” сэдэвт захидлын уралдааныг орон даяар зарлажээ. Хүүхэд бүрийн хүсэл мөрөөдлийг сонсож, эх орондоо хүүхэд бидний зүгээс юу хийж чадах, гэр бүлийнхээ аз_жаргалтай байдлын төлөө бид юу хийх, сургууль, анги хамт олондоо …
-
26 March
53 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын шав тавилаа
Нийслэлийн ерөнхий боловсролын 53 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Уг арга хэмжээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Масато Такаока, “Жайка” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга, хатагтай Эрико Тамура болон Нийслэл, дүүргийн холбогдох албаны хүмүүс оролцов. Төрийн нарийн бичгийн …
-
26 March
Нийслэлийн сурагчдын амралт 4 дүгээр сарын 6-наас эхэлнэ
2018-2019 оны хичээлийн жилийн бүтэц, суралцагчдын амралтын хуваарьт салбарын сайд өөрчлөлт оруулснаар нийслэлийн ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт нэг сар гаруй үргэлжилсэн билээ. Хуваарь ёсоор гуравдугаар улирлын амралтаараа нийслэлийн бүх ангийн сурагчид 4 дүгээр сарын 6-14-нийг дуустал нэг долоо хоног амарна. Харин аймаг, сум, тосгон, багийн сурагчдын амралт 3 дугаар сарын 23-наас 4 дүгээр сарын 14-нийг дуустал гурван долоо хоног …
-
26 March
С. Хишигжаргал: Багш нар тасралтгүй хөгжих хэрэгтэй
Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтад тав дахь жилдээ хамрагдаж байгаа Орхон аймгийн 14-р сургуулийн бага ангийн багш С.Хишигжаргалтай ярилцлаа. – Тав дахь жилийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдлаа. Сургалтын талаар сэтгэгдлээ хуваалцана уу? – Дэлхийн боловсролын чиг хандлага хүүхэд төвтэй болж өөрчлөгдөж байгаа. Үүнийг дагаад манай боловсролын тогтолцоо ч гэсэн өөрчлөгдөж байна. Хүүхдүүд биднээс илүү хурдан биднээс түрүүлж сэтгэж байгаа болохоор багш нар …
-
25 March
Монгол хэлбичгийн шалгалтад босго оноондоо хүрээгүй сурагчид дахин шалгалт өгөх боломжтой
Монгол хэлбичгийн элсэлтийн шалгалтыг гуравдугаар сарын 23-ны өдөр 12.00 цагаас улс даяар нэгэн зэрэг болсон. Энэ удаагийн шалгалтад шалгуулагч хоцорсон тохиолдол гараагүй бөгөөд улсын хэмжээнд шалгалтын ирц 87 хувьтай байсан байна. Монгол хэлбичгийн шалгалтын дүн дөрөвдүгээр сарын 1-нд гарна. Монгол хэлбичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоосон. Энэ удаагийн шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар ирж чадаагүй, шалгалтаа өгөөд босго 400 оноондоо …
-
25 March
Цээж бодолтын тэмцээнд зургаан настнууд аваргаллаа
Цээж бодолтын олон улсын тэмцээн Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо болсон билээ. Тус тэмцээнд долоон улсын 360 тамирчин 5 насны (5-6 нас, 7-8 нас, 9-10 нас, 11-12 нас, 13-16 нас) ангилалд өрсөлдлөө. Тэмцээний хамгийн бага насны ангилалд эх орноо төлөөлөн оролцож, олон арван тамирчнаас оноогоороо тэргүүлэн 0,1 секундын давтамжтай гарч ирж буй тоонуудыг бодон хоорондоо халз өрсөлдсөн Монголын Оюун Ухааны …
-
23 March
ЭЕШ: Монгол хэл бичгийн шалгалт өнөөдөр 12:00 цагаас эхэлнэ
Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэлбичгийн шалгалт авахаар тусгасан бөгөөд шалгалт энэ сарын 23-ны бямба гарагт 12:00 цагаас улс орон даяар эхэлнэ. Энэхүү шалгалт нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой. Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирж, танхимд 10 …
-
21 March
ЭЕШ-ын Монгол хэл бичгийн шалгалт Бямба гарагт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ
ЕЭШ-ын Монгол хэл бичгийн шалгалт 2019 оны гуравдугаар сарын 23-ны Бямба гарагт 12:00 цагаас улс орон даяар нэгэн зэрэг эхэлнэ. Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх бөгөөд шалгалт өгөх, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон бол шалгалтад оруулахгүй гэж ЭЕШ-ын журамд заажээ. Монгол хэл бичгийн шалгалт нь монгол хэл болон монгол бичгийн …
-
20 March
Уран бодолтын аваргаар Б.Долгормаа тодорлоо
“Тусгаар тогтнол” Улсын математикийн зургадугаар уралдаан энэ сарын 9, 10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж шилдгүүд тодорлоо. Үндэсний уралдаанд 16 аймаг, нийслэлээс 1890 сурагч оролцож, оюун ухаан мэдлэг чадвараа сорин уралдлаа. Энэ удаагийн олимпиадад Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайд Г.Ганбаярын санаачлагаар “Уран бодолт” гэсэн шинэ төрөл нэмэгдэж “Олонлог” төв сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Долгормаа шагналын эзнээр тодорлоо. Б.Долгормаа …
-
20 March
ЕБС-ын сурагчдын дунд гэр бүлдээ захиа бичих захидлын улсын уралдаан зарлагдлаа
“Би нар” хүүхдийн уран сайхны уран бүтээлчид Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн хүүхдийн нэвтрүүлгийн ерөнхий редакцтай хамтран гэр бүлдээ захиа бичих захидлын улсын уралдааныг зарлалаа. Ирэх сарын 5-нд нээлтээ хийх “Би нар” хүүхдийн уран сайхны киног Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачлагаар найруулагч Ж.Сэнгэдорж найруулжээ. Хүүхэд бүрийн хүсэл мөрөөдлийг сонсож, эх орондоо хүүхэд бидний зүгээс юу хийж чадах, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл