Леелах Алкорн /17 настай амиа хорлосон ижил хүйстэн хүү/ АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама гей, лесби, трансжендер залуусын сэтгэцийг эмчилэх зорилготой эмчилгээг буруутгаж байна. Ноён Обамагийн мэдэгдэлд онлайн болон өргөдөл хэлбэрээр маш олон хариу ирсэн бөгөөд 3 сарын хугацаан эмчилгээг эсэргүүцсэн хоригт 120 мянга гаруй хүн гарын үсэг зурсан байна. Мэдэгдэлд нөлөөлөх том шалтгаан нь 12-р сард амиа хорлосон Леелах Алкорн …
Tag Archives: гадаад мэдээ
April, 2015
-
9 April
Уснаас харшилтай 17 настай охин
Ховор төрлийн харшил буюу усны харшилтай хүмүүс байдаг гэж та урьд нь сонсож байсан уу? Тиймээ ийм төрлийн харшил байдаг байна тэр ч байтугай усанд сэлэх хүрэх үед маш их загатнаж эмнэлгийнхний хэллэгээр чонон хөрвөшийн яр гарч эхэлдэг гэнэ. Энэ нь тэсэхийн аргагүй загатнуулдаг яр юм. Ютахгийн Маплетон хотод амьдардаг 17 настай Александра Аллен энэ сонин төрлийн харшилаар оношилогдсон өвчтөнүүдийн …
-
8 April
Алга болсон аутизмтай хүү 5 хоногийн дараа олджээ
11 настай Австрали хүү гэр бүлийнхэнтэйгээ хээрийн аялалаар явж байхдаа алга болж, тав хоногийн дараа эсэн мэнд олдсон байна. Аутизм өвчтэй Люк Шамбрук хүү Виктория дахь Эйлдон нуурын ойролцоо, гэр бүлийнхнийхээ буудалласан газраас гурван км-ийн зайд байхдаа олдсон аж. Түүний биеийн дулаан алдагдсанаас болж эмнэлэгт хүргэсэн ч, гэмтэж бэртээгүй байсан гэдгийг эх сурвалж мэдэгдлээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд тус хүрээлэнд амралтаа …
-
8 April
Обама Цагаан ордны дэргэд хүүхдүүтэй өндөг өнхрүүлж тоглов
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Улаан өндөгний баяр тохиолдуулан Цагаан ордны дэргэд хүүхэд багачуудтай хамт өндөг өнхрүүлж, үлгэр уншин өнгөрүүлжээ. Баяр эхлэхийн өмнө ерөнхийлөгч цугларсан хүүхдүүдээс эхнэр Мишелдээ төрсөн өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлэхийг хүсчээ. Дараа нь тэрээр багачуудтай хамт өндгийг хоолны халбагаар өнхрүүлдэг уламжлалт тоглоом тоглосон байна. Улаан өндөгний энэ баярын ерөнхийлөгчтэй хамт 35 мянган хүн тэмдэглэж баярлажээ. Томцуул энэ үеэр …
-
8 April
Иракт шилжин суурьшихаас аргагүйд хүрсэн хүмүүсийн тоо 3 саяд хүрчээ
Ирак дахь шилжин суурьшихаас аргагүйд хүрсэн хүмүүсийн тоо 3 саяд хүрлээ гэж тус улсын шадар сайд Салех аль-Мутлак мэдэгджээ. Түүний хэлснээр “одоогийн байдлаар шилжин суурьшихаас аргагүйд хүрсэн болон орон гэрээ орхин дүрвэсэн иракчуудын тоо 3 саяд хүрчээ”. Гэхдээ энэ бол “зөвхөн албан ёсоор бүртгүүлсэн хүмүүс” болохыг аль-Мутлак хэлсэн байна. Энэ хүмүүс Иракийн 538 мянган гэр бүлийг төлөөлж байгаа гэж Иракийн …
-
8 April
АНУ-д нэгэн гэр бүл химийн бодисонд хорджээ
АНУ-ын Виржиний аралд амарч байсан нэгэн гэр бүл хордсон байна. Тэд одоо эмнэлэгт байгаа бөгөөд хоёр хүү нь комд байгаа бөгөөд эцэг эхийн биеийн байдал муу байгаа юм. Тэд Сиренуса амралтын газар амарсан ба хоёр долоо хоногийн өмнөөс бие нь огцом муудаж эхэлжээ. Гэр бүлийн амарч байсан хэсэгт метил бромид гэх химийн бодис их хэмжээгээр тархсан байсан байна. Метил бромид …
-
7 April
Өвөрмонголчууд бэлчээрийн бүсдээ химийн боловсруулах үйлдвэр ажиллуулахыг эсэргүүцлээ
Ойролцоогоор гурван долоо хоног үргэлжилж байгаа энэ тэмцэл нь Хятадын засгийн газар Өвөр Монголын бүс нутагт химийн боловсруулах үйлдвэр байгуулан химийн гаралтай хаягдлыг устгах зорилготойгоор ажиллаж байжээ. Үүнийг ард иргэд эсэргүүцэж жагсаал зохион байгуулсан байна. Энэ нь тус улсын хойд хэсгийн бэлчээрийн нутагт байрласан байжээ. Гээгээ хэмээх эсэргүүцэгч энэ талаарх мэдээллийг интернетээр цацсанаар мэдээлэл олон нийтэд тархсан байна. Жагсаал цуглааны …
-
7 April
“Furious 7” кино Box Office-ийн жагсаалтыг тэргүүллээ
“Furious 7” адал явдалт кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 384 сая долларын орлого олсноор дэлхийн Box Office-ийн жагсаалтыг шууд тэргүүллээ. Дээрх орлогын тал хувь нь буюу 190 сая долларын ашиг нь АНУ-ын Box Office-т бүртгэгджээ. Ийнхүү ашиг орлогоороо тус кино нь нээлт хийсэн эхний долоо хоногтоо бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон дөрөв дэх бүтээлээр шалгарч байгаа юм. …
-
7 April
“Маша, баавгай хоёр” италичуудын таашаалд нийцэв
Оросын “Маша, баавгай хоёр” хүүхэлдэй Италид олон эцэг эх, хүүхдийн сэтгэлд нийцжээ. Италийн “Rai YoYo” хүүхдийн телевизийн томоохон суваг урьд нь гол төлөв Япон, баруун Европын орнуудад хийсэн бүтээл гаргаж байсан хэрнээ эрсдэл гаргаж, тус хүүхэлдэйг гаргах эрхийг авсан аж. Гэтэл “Маша, баавгай хоёр” хүүхэд төдийгүй томчуудын сонирхлыг татаж, тус суваг хүүхэлдэйн гурван ангийг нэг дор гаргах болжээ. Сувгийн төлөөлөгч …
-
7 April
Samsung улиралд 5.44 тэрбум долларын ашигтай ажиллажээ
Өмнөд Солонгосын Samsung Electronics компани 2015 оны эхний гурван сар буюу нэг улиралд 5,44 тэрбум долларын ашиг олсон гэсэн урьдчилсан таамаглал байна. Энэ нь зах зээлийн орлогыг огцом тэргүүлж байгаа ч өнгөрсөн жилийн ашигаас даруй 30 хувиар буурчээ. Дэлхийд дээгүүр байр эзэлдэг гар утас, электрон барааны томоохон үйлдвэрлэгч компани маань энэ хугацаанд 47 их наяд вон олох зорилготой байсан аж. …
-
7 April
Фэйсбүүкээр салалтаа зарлахыг хүсчээ
Фэйсбүүкд удахгүй “ Бүгдэд үйлчилдэг салалтын бичиг” гаргах хэрэгтэй болсон байна. Сошиал ертөнцөөр хосууд гэдгээ зарлан харилцаа холбоотой гэх мэдээллийг нилээдгүй хосууд тараадаг билээ. Харин Брооклинд амьдардаг нэгэн эмэгтэй Нью Иоркийн шүүхэд хандаж салсан гэх мэдээлэл тараахыг хүссэн байна. Тэрээр нөхрөөсөө салахын тулд хэдэн жилийн турш оролдож байгаа гэнэ. Гэтэл түүний нөхөр болох залуу олдохгүй байгаа бөгөөд тодорхой оршин суугаа …
-
6 April
Кенид 143 оюутныг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийг саатуулав
Кенийн хууль сахиулах байгууллагынхан Гарисса хот дахь их сургуулийн оюутны хотхонд 147 хүний амь насыг хөнөөсөн хэрэгт таван хүнийг сэжиглэн саатуулсан тухай мэдээлжээ. Кенийн Дотоод хэргийн яамны мэдээллээс үзэхэд өнгөрсөн баасан гаригт болсон уг халдлагын үеэр нийт 142 оюутан, гурван цагдаагийн ажилтан амь насаа алдаж, 14 хүн шархадсан байна. Халдлагыг “Аль Кайда” бүлэглэлтэй холбоотой “Харакат аш-Шабаб”-ын дайчид үйлдсэн гэдгийг тогтоосон …
-
6 April
Хятадууд 7 хоногт 4 өдөр ажиллахыг хүсч байна
Хятадын Жэньминийн их сургуулийн судлаач, профессор Ван Циянь нэгэн судалгаа явуулж, судалгаанд хамрагдсан хүмүүсийн 88 хувь нь Хятадын нийгэм-эдийн засаг, амьжиргааны түвшнээ сайжруулахын тулд амралтын гурав өдөртэй болохыг дэмжсэн талаар “businessinsider” сайтад нийтэлсэн байна. Ажлын дөрвөн өдөртэй болохыг дэмжигчид амралтын гурван өдөртэй ч хөдөлмөрийн бүтээмж өндөр Европын хэд хэдэн улс, тэдгээрийн дотор Нидерландыг жишээ болгон дурдсан байна. Тус улс ажлын …
-
6 April
104 настай мэт харагдах 17 настай охин нас баржээ
Их Британид генетикийн эрт хөгширдөг ховорхон өвчнөөр өвчилсөн Хэйли Окинс (Hayley Okines), нас баржээ. Энэхүү өвчнөөс болж хүний бие ердийнхөөс 8 дахин хурдан хөгширдөг бөгөөд 17 настай охины бие нь 104 настай эмээгийн бие шиг байжээ. Эмч нар түүнийг 13 наснаас хэтэрч наслахгүй гэсэн ч 4 жилээр алджээ.Сүүлийн үед тэрээр АНУ-д орчин үеийн шинэ эмээр эмчлүүлж байсан бөгөөд уушигны хатгаа …
-
6 April
“Revenge porn” сайтын эзэн 18 жилийн хорих ял авчээ
Калифорнид байрладаг одоо ч ажиллаж байгаа “Revenge porn” цахим сайтын эзэн өнгөрсөн баасан гаригт Сан Диегогийн улсын яллагчийн дүгнэлтээр 18 жил хорих ял авчээ. Кевин Кристофер Боллаерт нь одоо 27 настай бөгөөд мэдээллийн хулгайн хэргээр баривчлагджээ. Тэрээр шүүхээс хамгийн дээд тал нь 21 жилийн ял авах ёстой байсан байна. Ерөнхий прокурор Камалла Харрисийн мэдээлсэнээр Боллаерт нь хүмүүсийн зураг бичлэгийг зөвшөөрөлгүй …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл