-Амар амгалан бидний дотор байдаг. Түүнийг гаднаас хайгаад хэрэггүй. -Оюун санаа цэвэр үед баяр баясал сүүдэр мэт дагаж, хэзээ ч чамайг орхихгүй. -Эрүүл бие, эрүүл ухааны нууц нь өнгөрсөндөө харамсахгүй, ирээдүйдээ санаа зовохгүй, яг одоо ухамсартай амьдрахад оршино. -Уур хилэн гэж улайссан нүүрс гартаа бариад хэн нэгэн рүү шидэх гэж оролдохыг хэлнэ. Гэвч тэр эхлээд чамайг шатаана. -Амьдралын утга учир …
Tag Archives: зөвлөгөө
February, 2018
-
22 February
Лааны өнгөний бэлгэдэл
Лаануудын өнгө өөр өөрийн бэлгэдэл, хүч энергийг агуулдаг тухай танд хүргэж байна. 1. Улаан өнгийн лаа Улаан өнгө өөрөөсөө их эрчим ялгаруулдаг бөгөөд долоон хүрдэнд төгс нөлөөлж, сөрөг энергийг устгадаг. 2. Улбар шар өнгийн лаа Амьдралын ноён нурууг тэгшилж, хөлний тушаа арилгаж, өөртөө итгэх итгэлийг нэмж, үүдэн хүрдний энергийг тэтгэнэ. 3. Шар өнгийн лаа Мөнгөн сүлжээ буюу мөнгө эд баялагийн …
-
15 February
НЭМГ: Баярын өдрүүдэд нийт иргэдэд анхааруулах зөвлөмж
Сар шинийн баярын үеэр төрөл бүрийн хордлого, ялангуяа хоолны хордлого, архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт, хөлдөлт, томуу томуу төст өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг. Иймээс нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, эрсдэлт бүлгийн болон бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд хүндрэх магадлалтай тул олон айл хэсэхгүй байх. Сүүлийн үед салхин цэцэг …
-
15 February
Яаж сөрөг бодлоо эерэг болгох вэ?
Та өдрийн турш өөрийнхөө бодол дээр анхаарлаа нэг төвлөрүүлээд үзээрэй. Та нэг бол сөрөг, нэг бол эерэг бодол бодож байгаа. Тэгээд эдгээр бодол танд ямар мэдрэмж өгч байна вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүл. Хэрвээ бодсон бодлууд таныг тааламжгүй болгож байвал тэр бодлоосоо салах хэрэгтэй. Та хэнд, юунд гомдоллож байна вэ? Та хэнд, юунд уурлаж байна вэ? Танд хэн, юу таалагдахгүй …
-
13 February
Валентины баяраар эхнэртээ гэнэтийн бэлэг барьжээ /видео/
Саяхнаас тэмдэглэж эхэлсэн ч өргөн дэлгэр тархсан нэгэн баяр бол “Гэгээн Валентины баяр” юм. Энэ баярыг манайд ч хайрын, хосын өдөр хэмээн нэрийдэх болжээ. Дурлалт хосуудын хувьд хүсэн хүлээдэг энэ баяр маргааш тохионо. Тэгвэл нэгэн залуу эхнэртээ энэ өдрөөр гэнэтийн бэлэг барихаар шийдсэнийг доорх бичлэгээс сонирхъё.
-
4 February
Мэнгэ таны хувь заяаг хэлж чадах уу?
Мэнгэ том байх тусам ихээхэн амжилттай, эсвэл хувь заяагүй байдлыг илэрхийлдэг гэнэ. Хэрэв мэнгэ дугуй хэлбэртэй бол сайны билэгдэл, харин гонзгойвтор байвал сайн муу ээлжлэх аж. Мэнгэний өнгө тод байх тусам сайн, муу үйлийн үр дүн илүү мэдэгдэхүйц байна. Эрт үед мэнгийг шулмасын тэмдэг гэж vздэг байжээ. Мэнгэтэй эмэгтэй хүнийг ХV зуунд Европт шатаасан түүх ч бий. Өнөөдөр мэнгэнд нэг …
January, 2018
-
30 January
Өнөө үед яагаад олон хүн аз жаргалгүй байна вэ?
Хүн бүр аз жаргалтай байхыг хүсдэг. Гэвч аз жаргал бидний хяналтаас гарчихаад байна. Зарим хүн хорвоо ертөнцийг солонгийн гэрлээр харж, ирээдүйдээ итгэн, түүгээрээ жигүүрлэн амьдардаг байхад зарим нь “болохгүй байна”, “тэр ч бүтэхгүй нь”, “ер нь ямар ч нэмэр алга”, “дэмий” … хэмээн гутрах нь элбэг байдаг. Энэ гутрал нь ойр тойрондоо ч нөлөөлөх нь бий. Гэвч амьдрал л юм …
-
28 January
Аарцтай гурилтай шөл хийх арга
Тогоондоо ус хийж буцлах үед нь хонины гуя, шаант чөмөгний бор махаас хавтгай нимгэн зорж хийгээд буцалсаны дараа давс (жамц давс) хийж 10 минут буцалгана. Гурилаа хатуувтар зуурч нухаж элдэнэ. Гурилаа хэрчээд буцалж буй шөлөндөө нэмнэ. Буцалсаны дараа нимгэн хэрчсэн хонины сүүл, уулын зэрлэг сонгино, гоньдоо хийж гурван минут буцалгаад гаргана. Аягалахын өмнөхөн аарцаа хийж хутгана. Тавтай хооллоорой!
-
28 January
“Төмөр хатагтай” Маргарет Тэтчерийн өндөгний дэглэмээр жингээ хасах арга
Маргарет Тэтчер дэлхийн хамгийн анхны эмэгтэй ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байсан түүхтэй юм. Тэрээр дэлхий дахинаа “Төмөр хатагтай” хэмээн алдаршсан бөгөөд Их Британийн түүхэн дэх цорын ганц эмэгтэй ерөнхий сайд байсан юм. Ингээд илүүдэл жингээсээ салахыг хүссэн бүсгүйчүүддээ зориулан “Төмөр хатагтай” Маргарет Тэтчерийн дөрвөн долоо хоногийн дотор 10-20 кг турах өндөгний дэглэмийг санал болгож байна. Маргарет Тэтчерийн санал болгож буй …
-
25 January
Бидний гар хүрдэг хамгийн бохир зүйлс
Бидний өдөр тутмын амьдралдаа гар хүрч байдаг зүйлс тоймгүй олон. Харин тэр олон эд зүйлс дотор их бохирдол, нян агуулж байдаг хэдэн зүйл байдаг. Санаанд ч оромгүй эдгээр зүйлсэд хүрсний дараа гараа тогтмол угааж, өөрийгөө хамгаалж байгаарай. 1. Хумсны дотор тал Тийм ээ, өдөр тутам хүрдэг бүх зүйлсийн хамгийн бохир нь бидний биед байдаг. Энэ бол хумсны дотор тал. …
-
21 January
Амжилттай хүмүүсийн өглөөг угтах 11 арга
Өдөрт 24 цаг байдаг. Гэхдээ тухайн өдөр хэр их зүйл амжуулснаар нь өдрийн үр дүн тодорхойлогддог. Харин өдрийн амжилт, үр бүтээл өглөөг хэрхэн угтсанаас шалтгаалдаг. Тиймээс амжилтанд хүрсэн хүмүүс өглөөг чухалчилж үздэг байна. Мөн сар бүрийн эцсээр санхүүгийн тайлан тооцоо гаргадаг шиг өглөө бүрийн үр дүнгээ өөртөө тайлагнаж чадвал амжилтанд хүрэхэд ойрхон болно. 1. Өглөө эртлэн бос. Өглөөгүүр хүний …
-
21 January
Амралтын өдрөөр үр бүтээлтэй байх 10 зөвлөмж
Амралтын өдрүүдээр бид олон зүйлийг хийж, амжуулна даа гэж төлөвлөх нь элбэг. Тэгээд ням гаригийн орой ирэхэд бодож, төлөвлөсөн 15 зүйлээсээ ганц хоёрыг л амжуулсандаа сэтгэл дундуур амралтаа дуусгах бол түгээмэл зүйл. Ингээд амралтын өдрүүдээ илүү үр бүтээлтэй өнгөрүүлэхэд туслах 10 зөвлөмжийг хүргэе. 1.Ажлын өдрүүдэд хэрэглэдгээс өөр чадвар, чадавхаа хэрэглэ, хөгжүүл Ажлын өдрүүдэд ихэнх хүн давтагдмал, хэвшмэл зүйлийг хийдэг. Амралтын …
-
21 January
Монгол цай чанах аргууд
Сүүтэй цай Цайгаа хүйтэн усанд хийж давстай уудаг бол давсаа хийж буцалсных нь дараа, шар тос эсвэл цөцгийн тос, сүүгээ хийн самарч болгоно. Хийцтэй цай Халуун тогоонд шар тос эсвэл нимгэн хэрчсэн хонины сүүл хайлуулан дээр нь бага зэргийн гурил цацаж хуурмаглаад идээшүүлж тунгаасан /шааргүй/ цайгаа хийж, сүүгээ нэмж самарч буцалгана. Будаатай цай Будаагаа /шар будаа ч болно/ угааж ууранд …
-
18 January
Дейл Карнеги: Ухаантай хүн бусдыг буруутгах бус, ойлгохыг хичээдэг
Сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, зохиолч Дейл Карнеги АНУ-ын Миссури мужийн нэгэн тосгонд ядуу айлын хүү болон төржээ. Тэрээр хар багаасаа өглөөний дөрвөн цагт босож үнээгээ саахаас эхлэн үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл борви бохис хийлгүй ажилладаг байсан ч өөрийгөө дайчлан Уорэнсбургийн Багшийн коллежид суралцан боловсрол эзэмшиж чадсан юм. Карнеги тухайн үеийн сэтгэл зүйчдийн боловсруулсан онолын үндэслэлийг амьдралд хэрэгжүүлсэн төдийгүй, хүмүүсийн …
-
15 January
Өглөө бүр инээмсэглэлээр угтаж чадвал эрч хүч нэмэгдэнэ
Сэтгэлийн хөдөлгөөнөө хүчээр дарах гэж оролдох хэрэггүй. Харин ч хэлэх гэсэн зүйлээ ил тод хэлж аль болох илэн далангуй бай. Ингэвэл сэтгэл онгойж тайвширдаг. Дотроо шаналж өөрийгөө тарчлаах нь эрүүл мэндэд маш хортой. Өөрийнхөө боломж бололцоог бодитойгоор дүгнэ. Бусдыг дууриах байдлаар ч юм уу хэрээс хэтэрсэн үүрэг, зорилго өөртөө бүү тавь. Ингэвэл та юу ч хийж чадахгүйд хүрнэ. Бүх хүмүүст …