Tag Archives: зөвлөгөө

March, 2018

  • 21 March

    Нүдний тань зовхинд хар толбо үүсээд байна уу? Үүнийг арилгаж болно

    Зовхин дээрх хар толбо нь ихэвчлэн хангалттай нойр авч чадаагүй, стресс, зарим нэг өвчнөөс үүдэн илэрдэг бөгөөд цөөн тохиолдолд удамшлын өвчнөөс үүдэн гардаг. Нүдний доод хэсэгт хар толбо үүсэх нь энгийн нэг зүйл гэхэд хилстэхгүй. Энэ нь ердөө түр хугацааны илрэл бөгөөд дараах зөвлөмжийн дагуу гэрийн нөхцөлд эмчилж болно. 1. Шинэхэн төмсний шүүс болон өргөст хэмхийн шүүсийг жигд хэмжээтэй холино. …

  • 21 March

    Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?

    Бид л мэддэггүй болохоос бие махбодь маань үргэлжид өөрчлөгдөж, хувирч, аливаа зүйлд дасан зохицож, “тэмцэж” байдаг. Үүний нэг илрэл бол хаврын ядаргаа юм. Хүний бие гэдэг цаг уурын байдалтайгаа зохицуулан бодисын солилцоо болон гормоны тэнцвэрээ өөрчилдөг ухаантай тогтолцоотой. Тиймээс ихэвчлэн бүүдгэр, сүүдэртэй, хүйтэн уур амьсгал ноёлдог өвлийн улиралд бидний бие махбодь өөрийгөө хамгаалахын тулд ерөнхий температураа бууруулж, цусны даралтаа ихэсгэн, …

  • 20 March

    Чихэвч байнга зүүвэл сонсгол муудах уу?

    Хэрвээ та гэр, ажил, хичээл дээрээ, алхахдаа, автобусанд гээд байнга чихэвч зүүдэг бол энэ нийтлэлийг заавал анхааралдаа аваарай. Чихэвч зүүж, хөгжим байнга сонссоноор сонсгол муудах, насан туршдаа сонсголгүй болох хүртэл сөрөг нөлөөг дагуулдаг. Яагаад чихэвчний хөгжим сонсголд муугаар нөлөөлдөг вэ? Залуу хүмүүсийн сонсгол муудах нь ихэвчлэн чихний дотор талд байрлах өчүүхэн жижиг мэдрэлийн эсүүд хэт чанга дуу чимээнээс болж гэмтсэнээс …

  • 19 March

    Эерэг бодох, ярих, биеэ авч явах гэж юу вэ?

    Энэ нь хувь хүнийг аз жаргалтай байлгах “шидэт рашаан” эсвэл гэр бүл, ажлын байр болон нийгмийн стресс бухимдлаас сахин хамгаалагч “тарнидсан зангиа” юм. Мөн элдэв халдварт өвчнөөс сэргийлэх “вакцин” ч гэж бас хэлж болно. Тэгэхээр эерэг бодол гэж юу вэ?  Өөрт байгаа олон сайхан боломжийг үл хайхран бусдын эд зүйлд шунах, өрөөл бусдын амар амгаланг эвдэн уурлах, үнэн худлыг үл …

  • 19 March

    Өгч байвал л баян

    1.Өгч байж авдаг Өгч байж л авах боломжтой. Ерөөсөө өгөхгүй зөвхөн авах л гээд байвал та удахгүй ялзарна шүү. Сэлгээгүй нуур өмхийрдөг юм. Өгсөнөөр л буцаад авах боломж олддог. Орох зай гардаг. Эс бөгөөс чи дэлбэрнэ шүү. Та амьсгалаа гаргахгүй аваад нэг үз л дээ. Амьсгалаа битгий гаргаарай. Дахиад улам гүн амьсгал ав даа. Ямар байна? Хир удаан тэсэх бол? …

  • 18 March

    Оскарын шагналт жүжигчин Жереми Айронсын амьдралын зарчим

    Английн жүжигчин Жереми Айронсыг кино урлагт дурлагсад андахгүй. “Оскар”-ын шагналтай тэрбээр өдгөө 70 настай. Шекспирийн театрт жүжигчин байсан түүнийг 1981 онд телевизийн цувралд тоглуулсан нь дэлгэцийн урлагт хөл тавих гараа нь болжээ. Үүнээс 10 жилийн дараа буюу 1991 онд Жереми Айронс “Хувь заяаны эргүүлэг” кинонд гол дүр бүтээсэн. Ийм нэгэн хүний амьдралын зарчмыг “Esquire” уудалсныг товчлон хүргэе. Миний тоглосон кинонуудаас …

  • 17 March

    Эрчүүдийн хэзээ ч гэрлэхийг хүсдэггүй 7 төрлийн эмэгтэй

    Эрчүүд хэд хэдэн төрлийн эмэгтэйчүүдтэй гэрлэхийг хүсдэггүй. Тэгвэл ямар төрлийн бүсгүйтэй гэр бүл болохыг хүсдэггүй талаар мэдье. 1. Дээрэнгүй үзэлтэн-цэргийн генерал Энэ төрлийн бүсгүйчүүдээс эрчүүд үргэлж зайгаа барьдаг. Дээрх бүсгүйчүүд бүхнийг ганцаараа шийдэж, хийх гэж оролддог. Мөн ойр дотныхоо хүмүүсийг өөрийн аясаар хөдөлгөх гэж оролддог. 2. Зүрхээр “наадагч” Зарим охид, бүсгүйчүүд хайрыг тоглоом хэмээн үздэг. Тиймдээ ч эрчүүд зүрхээр наадаж, …

  • 14 March

    Бүсгүй хүний энерги алдагдах шалтгаан

    • Үс – эмэгтэй хүний үс түүний эрч хүч, хүч чадал нь юм. Задгай тавьсан үс хавь орчны хүмүүст хүчтэй нөлөө үзүүлдэг хэдий ч, мөн үүний зэрэгцээ эмэгтэй хүн үсээ задгай тавьсан үедээ эрч хүчээ алдаж байдаг. Туршилт болгож нэг өдөр үсээ задгай тавиад маргааш нь үсээ боогоод яваад үзээрэй. Ер нь үсээ хайртай хүнийхээ өмнө л задгай тавьж болно. …

  • 14 March

    Ядуу амьдруулдаг сэтгэлгээ

    12 жилийн турш сэтгэл зүйчээр ажилласан эмч өөрийн ажигласан зүйлсийг хуваалцжээ. Ядуу хүмүүс доорх үйлдлүүдийг байнга давтаж байдаг. ДАДАЛ 1: Буруугаа тохох хүнийг хайдаг Ядуу хүн хариуцлага хүлээх дургүй. Өөрийн бүтэлгүйтэлд хамт ажилладаг хүнээ, даргаа эсвэл тогтолцоог буруутгана. “Тэр байгаагүй байсан бол би аль хэдийнээ амжилтад хүрчихсэн байх байсан юм” эсвэл “Бүгд надад саад болж байна, би юу ч хийж …

  • 12 March

    Шүдийг хэрхэн цайруулах вэ?

    Дур булаам инээмсэглэлийг үргэлж чимж байдаг шүдээ цасан цагаан хэвээр хадгалахад тань туслах зөвлөгөөг хүргэе. Энгийн бөгөөд үр дүнтэй дараах хэдэн зөвлөгөөг хэрэгжүүлээд нэг үзээрэй. • Цай, кофегоо аль болох сүүтэй ууж хэрэглэ. Энэ нь таны шүдийг толботон өнгөртөж, харлахаас бага ч болтугай сэргийлэх болно. • Хэт халуун, хүйтэн зүйлс уухаас зайлсхий. Хэт халуун, хүйтэн зүйл уух нь таны шүдний …

  • 2 March

    Хүүхдийн хоолонд ямар төрлийн тос хэрэглэх вэ?

    ЦӨЦГИЙН ТОС Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн дотроос хамгийн тэжээллэг нь цөцгийн тос гэж үздэг. Жижиглэсэн тосон бөмбөлөг хэлбэрээр байдаг, хайлах хэм багатай тул хүүхдийн хоол боловсруулах эрхтэнд амархан боловсорч шингэдэг. Цөцгийн тосонд агуулах тосны хүчил нь А, Д, Е аминдэм, ялангуяа А аминдэмийг шимэгдүүлэхэд нөлөөлдөг. Тос нь цөцгийн тосны хэлбэрээс хамаарч 60-80%-ийн агууламжтай байдаг. Цөцгийн тос хүүхдийн хоолонд өргөн хэрэглэгддэг. …

February, 2018

  • 28 February

    Хүүхдийнхээ хичээлийг давтуулах хамгийн шилдэг арга

    Бид хүүхдүүдээсээ хичээлээ сайн давтаж амжилт үзүүлэхийг хүсдэг. Тэдэнд үргэлж хичээл хий гэж хэлдэг боловч яаж давтахаа мэддэг эсэхийг нь огтхон ч боддоггүй шүү дээ. Тэгвэл Туркийн эрдэмтэн Фатих Калкынч хичээл давтах шилдэг зөвлөгөөг эцэг эхчүүдэд хүргэж байна. Эдгээр аргыг ашигласнаар хүүхдийн чадавх хоёр дахин нэмэгдэх боломжтой аж. Бид хүүхдүүдээсээ хичээлээ сайн давтаж амжилт үзүүлэхийг хүсдэг. Тэдэнд үргэлж хичээл хий …

  • 27 February

    Жирэмсэн байж болзошгүй 10 шинж

    Доорхи 10 шинж илэрч байвал та өөрийгөө жирэмсэн болжээ гэж таамаглаж болно.  1.    Хугацаа  Сарын тэмдэг тогтмол ирдэг өдрүүдээсээ 10 орчим хоногоор хойшлох нь жирэмсэн байж магадгүй шинж юм. Сарын тэмдэгийн ирэх хугацаа саатах нь баттай жирэмсэн гэдгийг нотолж чадахгүй. Магадгүй ажлын ачаалал, стресс, ууж байгаа эмтэй холбоотой саатсан байж болох талтай. 2.    Дотор муухай оргих эсвэл бөөлжих Жирэмсний эхний …

  • 23 February

    Салхинцэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд 

    Бага насны хүүхдийг хэрхэн асарч сувилах, гэрийн нөхцөлд уг өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх арга замуудын талаар эцэг эхчүүдэд зориулсан энэхүү зөвлөмжөөс хэрэгтэй мэдээллээ аваарай. САЛХИНЦЭЦЭГ ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГ Сүүлийн үед сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд нэлээд тархаж буй Салхинцэцэг өвчний шинж тэмдэг хэрхэн илэрдэг болон түүнийг яаж таньж мэдэх талаар энэхүү зөвлөмжийг хүргэж байна.  

  • 23 February

    Нохой авах уу, чихмэл авах уу?

    Нохойны групп дээр олон хүн цэвэрхэн, ухаантай, бараг л бааж шээдэггүй нохой авмаар байна ямар нохой дээр вэ гэж асуухад олон хүн “Чихмэл нохой ав!” гэж тоглоом маягаар боловч үнэн хариулт өгдөг. Нохой тэжээхэд хамгийн чухал зүйл бол миний хувьд “тэвчээр”. Гөлөг үедээ анх ирээд ээжийнхээ мөөмийг хайгаад шөнө дунд сэрж орилно, хуцна, шалаар шээж баана, тэр бүрт эзэн нь …