Tag Archives: зөвлөгөө

March, 2016

  • 21 March

    Мөрөөдлөө биелүүлэхэд туслах арга

    Мөрөөдлөө зөв хэлбэржүүлэхгүй бол биелэхгүй, эсвэл биелсэнд нь та баярлахгүй, харин ч харамсаж магадгүй юм болно. Тиймээс дараахь хэдэн дүрмийн дагуу “ажиллаарай”. 1. Хэзээ ч өөр хүнд муу юм бүү хүс. Таны хүсэл зөвхөн сайхан энерги агуулж байх ёстой. Санаандгүйгээр ч, хүнд муу юм болох байдлаар хүслээ илэрхийлэхээс болгоомжлоорой. “Доржийг халаад оронд нь намайг тавиасай” гэж хүсэхийнхээ оронд “Би хэлтсийн …

  • 21 March

    Гэдсээрээ турахад тань туслах йогийн 5 хөнгөн дасгал

    1. Могой байрлал (Бхужангасана) Унжсан гэдэснээс салгахаас гадна нуруу нугасны булчинг суллахад тус болно. Энэ дасгалыг хийснээр таны нуруу илүү уян хатан болж булчингууд нь хүчтэй болно. Гүйцэтгэх техник: Нүүрээрээ доош харж хэвтэнэ, хөлийн улыг нийлүүлнэ, хөлийн хурууг татна. Гарын алгаа мөрөн дор байрлахаар тавина. Амьсгалаа аваад их биеэ дээш өргөнө, гэхдээ гар дээрээ бүх хүчийг төвлөрүүлэхгүй (гар зөвхөн дээш …

  • 21 March

    Өглөөний гүйлтээр үр дүнтэй турах долоон зөвлөгөө

    1. Гүйлтийн зайгаа уртасга. Их калори шатаахыг хүсч байвал урт зам туулах хэрэгтэй. Ямартай ч үргэлж шинэ зүйлийг туршина гэдэг гайхалтай биш гэж үү? Хэрэв та ихэвчлэн богино зайд гүйдэг бол замаа уртасгаарай. Жин хасах гэж байгаа бол фитнессийн шинэ зорилго тавьж байгаарай. 2. Давтамжтай гүйцэтгэ. Жигд хурдаар гүйснээр бодисын солилцоог идэвхжиж, илүү их калори шатдаг. Эхлээд дээд хурдаараа 5-6 …

  • 18 March

    ​Өдрийн турш нойрмоглохгүйгээр хэрхэн эрч хүчтэй байх вэ?

    Бид бүгд л шөнө сайн унтаж амрах нь чухал гэдгийг сайн мэддэг. Нойр дутуу байх нь таныг уур уцаартай, тогтворгүй болгож, мэдээлэл хүлээн авах чадварыг бууруулдаг бөгөөд таны бүтээлч байдал бүхэлдээ алдагддаг. Гэвч заримдаа үнэхээр шөнө бүрэн амрах боломжгүй тийм завгүй үеүүд таарах нь ч бий. Тиймээс та бүхэнд өдрийн турш хэрхэн эрч хүчээ хадгалах талаар хэдэн зөвлөгөөг хүргэе. Хөшгөө …

  • 18 March

    ”Аяга ус” хүсэл биелүүлнэ

    “Аяга ус” нэртэй хүсэл биелүүлэх арга техникийг Хосе Сильва боловсруулсан бөгөөд тэрээр энэхүү цогц сэтгэлзүйн сургалтаараа дэлхий даяар алдаршсан байдаг. Сэтгэлзүйн сургалтын гол “орц” нь ердөө л хүний өөрийнх нь итгэл үнэмшил, зөн совин юм. Хүсэл биелүүлэх дараалал Хуудас цаасан дээр биелэхийг хүссэн зүйлээ буюу зорилгоо бичнэ. Жишээлбэл: “Би хамгаас дур булаам эмэгтэй. Надаас дур булаам байдлыг илтгэх дотоод гэрэл, хайр дурлал, дур тачаал бүгд цацарч байна. …

February, 2016

  • 26 February

    Долоон бурхан одыг тахих тухай

    Монголчууд оддын ордоос Долоон бурхан оддыг хамгийн их шүтэж эрхэмлэн дээдэлж ирсэн. Долоон бурхан одонд харгалзах бурхадыг тохиолдуулдаг шашны зан үйл ч бий хийгээд монголчууд өөрийн төрсөн жилийн одыг шүтэн, тэнгэр лусыг баясган нас, буян хишиг, зам мөрөө даатгаж цай сүүнийхээ дээжийг өргөдөг уламжлалтай билээ. Мөн Долоон бурхан одыг тахих тахилга, балин, тахил, сэржим өргөх бурхны шашны ёс, дэгийг өвөг …

  • 26 February

    Амьдралаас заавал мэдрэх 10 төрлийн үнсэлт

    Үнсэлт гэдэг чиний амьдралд өнгө нэмэх сайхан зүйлсийн нэг яах аргагүй мөн. Тиймээс өдөр бүр хэн нэгнийг үнсэж байх хэрэгтэй. Хайртыгаа, гэр бүлийнхнийгээ, хүүхдээ, найзыгаа заримдаа бүр танихгүй хүнийг ч үнсэж амьдралын сайханы зах зухаас мэдэрч болох юм. Ингээд чиний туршиж үзэх хэрэгтэй, чамайг аз жаргалтай болгох 10 төрлийн үнсэлтийг хүргэж байна. 1. Анхны үнсэлт Цөөхөн хэд л байдаг гайхамшигтай …

  • 26 February

    Гадаад хэл сурахад зөвлөх 52 зарчим

    # Гадаад хэл сайн сурах нэг үндэс нь эх хэлээ сайн сурсан байх явдал # Сонсох, ярих, унших, бичих гэсэн дөрвөн чавдарын аль нь чухал вэ гэвэл ярих нь хамгийн чухал. Ярих процессын эхлэл нь сонсох чадвар. Мөн дээрх чадваруудаас аман орчуулгын чадвар том зүйл бий. # Уламжлалт сургалтын гол алдаа нь ярианы чадварыг орхигдуулдаг. # Яриа гэдэг бол хэл …

  • 26 February

    Аргалын утаа 300 – аад нянг устгадаг

    Аргалын утаа 300-аад нянг устгах чадвартайг Японы эрдэмтэд судалж тогтоожээ Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би Атар хээр нутгаа өлгий минь гэж боддог… гэж бид хүүхэд байхдаа энэшүлгийг мөн ч их уншдаг байлаа. Одоо ч энэ шүлгийг сонсохоор аргалын тэр “тансаг” гоё утаа үнэртэх шиг болдог юм. Хотын бид ч сүүлийн үед нүүрсний хорт утаагаар амьсгалсаар байгаад аргалын утааныхаа …

  • 26 February

    Үргэлж амжилттай амьдрах хүний 9 чанар

    Энэ бүх хугацаанд амжилттай амьдрахад мэдлэг чадвараас гадна өөр олон зүйл чухал гэдгийг чи ойлгосон биз ээ. Яг юу гэдгийг доорх жагсаалт чамд тодорхой харуулах болно. Тэгэхээр ажил төдийгүй, хувийн амьдралдаа ч амжилттай байх бүсгүй чи мөн үү? 1. Бусдын амжилтаар чи бахархаж, баярладаг. Ажил, гэрийн алинд нь ч амжилттай байхын гол түлхүүр бол бусдын амжлтыг хараад өөрийгөө харьцуулах биш …

  • 25 February

    Унтаж байгаа үрсийнхээ зургийг хэзээ ч бүү аваарай!

    Унтаж байгаа хүний зургийг авч болохгүй, яагаад гэвэл хүн унтаж байхдаа их эмзэг, аливаа сөрөг зүйлд өртөмтгий байдаг. Сүнс шөнө хүний биеийг орхиж явдаг тул сул дорой, хамгаалалтгүй болдог гэж ойлгож болно. Үнтаж байгаа хүн зураг дээр сүнсгүйгээр гарах магадлалтай. Өөрөөр хэлбэл ямар ч хамгаалалтгүй гэрэл зураг дээр гардаг учраас эргээд өөрт нь сөрөг нөлөөлнө. Бараг бүх зөнбилэгч, гоц чадвартай …

  • 24 February

    Үргэлж амжилттай амьдрах хүний 9 чанар

    Энэ бүх хугацаанд амжилттай амьдрахад мэдлэг чадвараас гадна өөр олон зүйл чухал гэдгийг чи ойлгосон биз ээ. Яг юу гэдгийг доорх жагсаалт чамд тодорхой харуулах болно.Тэгэхээр ажил төдийгүй, хувийн амьдралдаа ч амжилттай байх бүсгүй чи мөн үү? 1. Бусдын амжилтаар чи бахархаж, баярладаг. Ажил, гэрийн алинд нь ч амжилттай байхын гол түлхүүр бол бусдын амжлтыг хараад өөрийгөө харьцуулах биш тэдний …

  • 24 February

    Хүүхдээ хэзээ дүүтэй болгох вэ?

    Ганц бие байхдаа хамаатнууд, ээжийн найзуудад “Найз залуутай болсон уу” гэж шалгаалгана. Харин хайраа олсныхоо дараа “Хэзээ гэрлэх гэж байна?”, гэрлэснийхээ дараа “Хэзээ маамуутай болох гэж байна?” гэсэн асуултанд жил бүрийн цагаан сараар булуулна. Тэгээд хүүхэдтэй болсныхоо дараа тэднийг одоо нэг юм “тайвширсан” болов уу гэж бодохоор ахиад л “Дүүг нь хэзээ гаргах гэж байна даа?” гэж шахаж эхэлнэ дээ. …

  • 24 February

    Эрчүүдийг үнсэлтээр нь шинжье

    Зарим хvмvvс vнсэлтийг огт ойлгож vздэггvй гэнэ. Харин vнсэлт урт наслахад туслах, арьс залуужуулах зэрэг олон сайн талтай болгодог байна. Мөн vнсэлтээр хvнийг тодорхойлж болдог гэнэ. Шунаг тачаангуй vнсэгчид Уруулыг чинь чангаар сорж, хэлээрээ тоглож vнсэж чаддаг залуугаас бvсгvйчvvд салж чаддаггvй. Тэд нэлээд нvvрэмгий бөгөөд таныг эргvvлэхдээ чамгvй заль гаргана. Цаг vргэлж гэнэтийн бэлэг барьж, ямар нэг байдлаар таны анхаарлын …

  • 24 February

    Солонгосын хамгийн сайхан арьстай оддын нууц

    Хамгийн сайхан арьстай эмэгтэйчүүд хаана байдаг вэ гэвэл Солонгост гэж хариулах хүн цөөнгүй байх. Ялангуяа жүжигчид нь. Тухайн орон нутгийн цаг агаарын байдал нөлөөлдөг ч арьсанд арчилгаа хамгийн чухал. Ингээд Солонгосын хамгийн сайхан арьстай гэгдэх Сун Хег Ю, Гу Хён Жо, И Ми Жин нарын арьсаа хэрхэн арчилдаг талаарх зөвлөгөөг хүргэж байна. 1. Сун Хёг Ю Солонгосын хамгийн хөөрхөн, царайлаг …