Tag Archives: МЗХ

June, 2015

  • 12 June

    Залуучуудын Бизнесийн Байнгын хорооны даргаар Ц.Өлзийхишиг сонгогдлоо

    Монголын Залуучуудын холбоо нь Үндэсний Залуучуудын Зөвлөлийн анхдугаар хурлаа 2015. 04.28 өдөр зарлан хуралдуулж олон олон асуудлыг хэлэлцэж баталсан билээ. Уг хурлаар залуучуудын өмнө хамгийн их тулгамдаж буй асуудал руу чиглэн ажиллах 16 байнгын хороог байгуулж ажиллахаар тогтоол баталсан бөгөөд уг тогтоолын дагуу байнгын хороодын байгуулах анхдугаар хурлыг 2015. 06. 08-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд хуралдуулж эхлээд байгаа юм. Байнгын …

  • 12 June

    Өсвөр насны хүүхдийг үе тэнгийнхнээр удирдан чиглүүлэх “Бүтээлч удирдагч” клуб байгуулагдлаа

    Монголын Залуучуудын Холбоо нь  залуусаа дэмжин, тэднийг чадваржуулах, боловсрол мэдлэгтэй болгох, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь түлхэц үзүүлэх зорилгоор дэргэдээ мэргэжил, сонирхлоороо нэгдсэн мэргэжлийн хороод, клубүүдийг байгуулж, залуустаа хамтдаа суралцаж, хамтдаа хөгжих боломжийг нээж өгсөн юм. МЗХ-ны дэргэд одоогоор  Залуу дугуйчин, Залуу эмэгтэйчүүд,  Үзэгний эрх чөлөө, Япон хэл сонирхогчдын клуб, Хөдөлмөрч залуус, Nice Bike, Өглөөний хүн, Номонд дурлагсдын клуб, Англи …

  • 11 June

    Залуучуудын Эрүүл мэндийн Байнгын хорооны даргаар Ж.Амарсанаа сонгогдлоо

    Монголын Залуучуудын Холбоо нь 12 жил завсарласан V Их хурлаа өнгөрөгч гуравдугаар сарын 28 –ны өдөр хуралдуулж үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулж, удирдах хороотой байх нь зүйтэй гэж үзсэн билээ. Тиймдээ ч 2015.04.28-нд Үндэсний Залуучуудын Зөвлөлийн анхдугаар хурлыг зарлаж олон олон асуудлыг хэлэлцэж баталсан. Уг хурлаар төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулж, ҮЗЗ-ийн үйл ажиллагааны журмаа хэлэлцэж, Дэд ерөнхийлөгчдөө батламжилсан юм. Мөн тус хуралдаанаар …

  • 11 June

    МЗХ-ны эрхэм хүндтэй шагналаар энхийг сахиулагчид энгэрээ мялаалаа

    БНӨСУ дах НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй хурандаа М.Батчулуун захирагчтай Монгол Улсын  Зэвсэгт хүчний цэргийн багийн IV ээлжийн батальон НҮБ-ын энхийн төлөөх үйлсэд хүчин зүтгэсний илэрхийлэл болсон “IN THE SERVICE OF PAECE” медаль авах ажиллагааг 5 сарын 10-ны  өдөр ёслол төгөлдөр зохион байгууллаа. Мөн энэ үеэр цэргийн алба, ажил үйлс, үүрэг гүйцэтгэлтээр бусдыгаа манлайлан ажиллаж байгаа 30 дайчдыг …

  • 8 June

    Унадаг дугуйн параданд 1500 дугуйчин оролцлоо

    Өнгөрсөн 2012 оноос хойш  Монголын Залуучуудын Холбооноос санаачлан зохион байгуулж ирсэнСпирт үү, Спорт уу аяны нээлт өнөөдөр Автомашингүй өдрийн хүрээнд боллоо. Тус аяны нээлтийг Унадаг дугуйн парадаар эхлүүлсэн нь нийслэлчүүдийн анхаарлыг татсан юм. Ойролцоогоор 1500 дугуйчин дугуйн параданд нэгдэж, дугуй унахын ач холбогдлыг олон нийтэд сурталчиллаа. Манай улсад сүүлийн хоёр жилийн хугацаанд унадаг дугуйн хэрэглээ 7 дахин өссөн гэсэн судалгаа …

  • 5 June

    О.Сансархүү: “Хүүхэд зорчиж байна” аян зам тээврийн ослыг бууруулна

    2009 оноос 2014 он хүртэлх  хүүхдийн зам тээврийн осол 2 дахин нэмэгдсэн, жилд дундажаар 40 хүүхэд амь насаа алдаж байгаа харамсалтай тоо мэдээ байна. Аюулын харанга дэлдэж буй энэхүү аймшигт гэнэтийн ослоос үр хойчоо аврахын тулд хүн бүрийн үүрэг оролцоо чухал. Иймд Монголын Залуучуудын Холбоо, Нийслэлийн замын цагдаагийн газар хамтран хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүүхэд зорчиж байна” …

  • 5 June

    Дугуйн параданд нэгдэцгээе залуус аа

    Өнгөрсөн 2012 оноос хойш  Монголын Залуучуудын Холбооноос санаачлан зохион байгуулж ирсэн Спирт үү, Спорт уу аяны нээлт Автомашингүй өдөр буюу энэ бямба гарагт болох гэж байна. Залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, зөв зүйлд уриалах  зорилготой тус аяны нээлтийн үеэр Монголын Залуучуудын Холбоо, Залуу дугуйчин клубтэй хамран унадаг дугуйн парадыг зохион байгуулахаар болжээ. Манай улсад сүүлийн хоёр жилийн хугацаанд унадаг …

  • 3 June

    МЗХ-ны харьяа УБ татах хэсгийн залуучуудын зөвлөл байгуулагдлаа

    Монгол улсын гавъяат тээвэрчин Н.Хуяг-Эрдэнэ даргатай Улаанбаатар татах хэсэг тэртээ 1956 онд байгуулагдсан өдрөөсөө эхлэн Монгол залуусын хүчээр төмөр замын салбарын ажлын хүндийг нугалж 60-н жилийн нүүрийг үзжээ. Өнөөдөр  тухайн үед тус байгууллагыг байгуулан явсан залуус болох ахмад буурлууд маань бидэнд үргэлж ярьдаг юм. 1960 онд манай зүтгүүрийн депогоос улс ардын аж ахуй болон төмөр замын хэмжээнд төдийгүй бүр улсын …

  • 3 June

    Улаан Чулуутын хүүхдүүдэд бэлэг тараалаа

    Монголын Залуучуудын Холбооны харьяа УБТЗ-н Улаанбаатар Татах Хэсгийн залуучуудын зөвлөлийн 2015.05.04-ны өдрийн тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр ОУ-н хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6-р сарын 1-ний өдөрт зориулан  Улаанбаатар Татах хэсгийн нийт ажилтан, албан хаагчдыг хамруулсан“Та хандивла, Бид түгээе” уриан дор сайн үйлсийн аяныг зарлалаа. Аяны үйл ажиллагаа 5-р сарын 17-н д албан ёсоор хандивийн хайрцаг байрлан эхэлсэн бөгөөд тус аяны хүрээнд  …

  • 2 June

    Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье !

    Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүр баян болохыг төлөө зорилтыг дэвшүүлэн сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж байгаа бөгөөд 6 дугаар сарыг “Хүүхдийн сар” хэмээн нэрлэж хүүхэд рүү чиглэсэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн билээ. Ийнхүү энэ сарын эхний ажлыг “Хүүхэд зорчиж байна” аянаар эхлүүлж байна.

May, 2015

  • 29 May

    МЗХ 6 дугаар сарыг “Хүүхдийн сар” болгон зарлалаа

    Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүр баян болохыг төлөө зорилтыг дэвшүүлэн сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж байгаа бөгөөд 6 дугаар сарыг “Хүүхдийн сар” хэмээн нэрлэж хүүхэд рүү чиглэсэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байна. Ийнхүү хүүхдийн сар болгон зарласан нь хүүхэд багачууд, өсвөр үеийхнийхээ хөгжлийг …

  • 29 May

    Азийн залуучуудын XIII ерөнхий Ассамблейд оролцсон сайн дурын ажилтнуудад сертификат гардууллаа

    Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтранАзийн залуучуудын  XIII ерөнхий Ассамблей энэ сарын 18-21-ний өдрүүдэд “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” гэсэн сэдвийн дор амжилттай зохион  байгууллаа. Уг чуулганы зохион байгуулалтанд 100 орчим сайн дурын залуус маш идэвхитэй оролцсон бөгөөд сайн дурын ажилтнууд нь хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийг угтах, үдэх, орчуулга хийх, ерөнхий зохион …

  • 28 May

    Азийн Залуучуудын Ассамблейн Бэсрэг наадам болж өндөрлөлөө

    Азийн залуучуудын  XIII ерөнхий Ассамблейн Нэг Ази нэрийн доор зохион байгуулагдсан бөгөөд хурэлцэн ирсэн нийт зочид төлөөлөгчиддөө зориулан Бэсрэг наадмыг зохион байгууллаа. Бэсрэг наадам нь Цонжин болдог цогцолборт болсон бөгөөд Монгол Ардын уртын дуу  Хэрлэнгийн барьяагаар эхэлж, Морин хуурын татлага, Баяд бүжиг бүжгээр үргэлжилж  наадамчин олны уухайн дуун дунд дунд ёслол төгөлдөр өрнөсөн юм.  Үүний дараагаар хүчит бөхийн барилдаан, хурдан …

  • 28 May

    “Нийслэлийн шилдэг сурагч -999” төсөл хэрэгжиж эхэллээ

    Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Сургалт судалгааны Полиси төв нь залуучуудыг хөгжүүлэхэд чиглэсэн “Vision 70200”, “Best staff”, “Эмэгтэйчүүдийн алсын хараа” зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, нийгэмд танигдаад байгаа билээ. Тэгвэл эдгээр төслийн үргэлжлэл болгон Ерөнхий боловсролын шилдэг сурагчдыг Полиси төвийн Залуучуудын Хөгжлийн Сургуульд эрчимжүүлсэн сургалтын тусгай хөтөлбөрөөр сургах “Нийслэлийн шилдэг сурагч-999” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төсөлд Нийслэлийн Ерөнхий Боловсролын 118 сургуулийн урлаг, …

  • 27 May

    “Спирт үү, Спорт уу” аяны нээлт ирэх сарын 6-нд болно

    Монголын Залуучуудын Холбоо 2012 оны хоёрдугаар сараас эхлэн “Спирт үү, Спорт уу” аяныг орон даяар эхлүүлж байсан билээ.  Энэхүү аяныг эхлүүлснээр “Залуу дугуйчин”, Nice bike клуб, “Залуучуудын аялал жуулчлалын төв”-ийг байгуулахын зэрэгцээ “Нийслэлийн машингүй өдөр”-ийг тохиолдуулан дугуйн парад, долоо хоног бүрийн амралтын өдрөөр явган аялал болон дугуйтай аялал тогтмолыг зохион байгуулж залуусаа спортлог давалгаанд нэгтгэж чадсан юм. Тэгвэл уг аяны …