Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Дэлхийн эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн баг оффшорт байгаа данс, мөнгөний хэмжээг саяхан тодорхой зарласан. Бид өнөөдрийг хүртэл Монголын оффшор дансны тухай нэг сая доллар л байгаа талаархи мэдээлэлтэй явж ирсэн. Энэ худлаа болсон. Монголын улстөрчид нэг сая биш, нэлээдгүй олон сая долларыг оффшорт нуусан байна. Үүнийг …
Tag Archives: улс төр
April, 2016
-
14 April
АТГ-ын дарга Н.Ганболдыг чөлөөллөө
УИХ-ын чуулганы хуралдаанаар Авилгатай тэмцэх газар/АТГ/-ын дарга Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж гишүүдийн 75.4 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжлээ. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Бүрэн эрхийн хугацаа тань дуусаагүй байхад албан тушаалаасаа чөлөөлөгдөх болсон шалтгаан юу байв. Таныг хэн нэгэн дарамталсан уу. Төрөөр бизнес хийдэг, хууль хяналтын байгууллагаар зэвсэг хийдэг байгууллага, иргэдийг хэлж тус болооч. Авлигатай тэмцэхэд саад болж …
-
14 April
С.Дэмбэрэл гишүүнд “зөнөг” залгаад байна уу
УИХ-ийн гишүүн С.Дэмбэрэл зөнөөд байх шиг. Чуулгандаа хоцорч ирдэгийгээ олон нийтэд “хэнэг ч үгүй” даапаалан зарлаж байсан тэрээр энэ хаврын чуулган дээр унтаж байх юм. Тэрээр үүнийгээ бас л би “унтдийшдээ, чуулган дээр унтаад өгдийшдээ” гэх мэтээр тайлбарлах байх. Хийсэн бүтээсэн гэх “гавьтай” зүйл байхгүй тэрээр УИХ-д бэлэг тэмдэгийн чанартай суудаг. Түүнд хэлж байгаа хүн ч алга, дугарч байгаа ч …
-
13 April
Р.Гончигдорж: Нямдоржоо чиний ам чинь тос, үйл чинь ус битгий байгаасай
УИХ-ын хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж, хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд саналаа хэлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Би чам шиг нэг их лут хүн болж ярьж чадна шүү Ц.Нямдоржоо. Энэ цэцийн тухай бүх хуулиудыг чинь би Бага хурлын дарга байхдаа гарын үсэгтэй батлаж байсан юм. Цэцийн бүрэлдэхүүнийг чинь анх батлаж гаргаж байсан юм. Би Ардчилсан хувьсгалыг амь …
-
13 April
Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг АН нэр дэвшүүлэх үү
Олон нийт АН-ын дотоод зөрчил тэмцэл хурцадлаа хэмээн дээгүүрх хэдэн хүмүүс болох тус намаас нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нарыг хараад байна. Тэднийг харах нь зүйтэй, зөвхөн тэд л АН-ын гишүүд биш хамгийн гол тоглолт бусад идэвхтэй гишүүдийнх нь хүрээнд …
-
13 April
УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулъя!
Манайд УИХ-ын чуулганы танхимд УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй. Өөрөөр хэлбэл, хэнийг ч гүтгэж, доромжилж болно гэсэн үг. Чуулганы танхимаас гадна УИХ-ын гишүүд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй нь тэдний үг, үйлдлээс харагддаг. Наанадаж л УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг гэхэд “МоАХ-ны квоттой дөрвөн сайд бий. Энэ баривчилгаа нэгжлэг бол цагдаагийн газраас хийж байгаа ажил. Цагдаагийн газрын даргыг томилдог Ерөнхий сайд, цагдаагийн …
-
13 April
Х.Баттулга, Н.Алтанхуяг, Н.Энхбаяр, З.Энхболд нар Ерөнхийлөгчийн эсрэг тохироо хийжээ
УИХ-ын гишүүн Х.Баттулга, Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд болон МАХН-ын дарга Н.Энхбаяр нар нэгэн улс төрийн тохироо хийсэн талаар сошиал сүлжээнд ярилцаж байна. Тодруулбал, Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах буюу АТГ-ын даргыг Ерөнхийлөгч биш УИХ-аас нэр дэвшүүлж улмаар томилдог хуулийн төслийг санаачилж хэлэлцүүлэхээр тохирсон гэнэ. Өнөөдөр хэдхэн хоромын өмнө УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх …
-
13 April
ОХУ-ын гадаад хэргийн сайд маргааш манайд айлчилна
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Тэрбээр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар маргааш манай улсад ирнэ. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт бараалхах юм байна. Эх сурвалж: Zaluu.com
-
13 April
МоАН фракцийн найранд Ч.Сайханбилэг очиж таанц эргэжээ
Фракцгүй ардчилсан намын төлөө уриан доор байгуулагдсан АН дахь отгон фракц бол МоАН санаачилга. Г.Батхүү, Лу.Болд нарын байгуулсан МоАН санаачилга нь нэдэр дээрээ эрх ашгаараа нэгдсэн Алтангадас, МҮДН, МоАХ, Шонхор лугаа фракц гэдэг нь өнгөрсөн хугацаанд тодорхой болсон. Товчхондоо, МоАН санаачлага бол АН-д гомдсон, нам дотроо нөлөөллөө алдсан, өнөө маргаашгүй АТГ-д шалгагдаж Ганц худаг руу ачигдаж магадгүй хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл …
-
13 April
АТГ-ын дараагийн дарга Б.Хурц уу
АТГ-ын дарга Н.Ганболд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ажлаа хүлээлгэж өгөх хүсэлтэй байгаагаа уламжлан өргөдөл өгсөн. Асуудлыг яаралтайгаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын чуулганы хуралдаанд оруулахаар гишүүд санал нэгдсэн. Энэ хооронд амжуулж, Ерөнхийлөгч өөрийн санал болгосон хүний хүсэлтийг хүлээж авч, дараагийн даргыг томилох хүсэлтээ УИХ-д өгөх шаардлага үүсээд байгаа юм. Сонгуулийн жил АТГ-ынхан улстөрчдийн талаарх гомдол, материалд дарагдаж, нэлээд ажилтай байдаг …
-
13 April
АН доторх асуултын тэмдэг
Ийм асуултын тэмдгүүд АН-д олон. Эдгээр асуултын тэмдгүүд нь бүр анхаарлын тэмдэг болж өөрчлөгдөж байх шиг. Өнгөрсөн долоо хоног АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол улсаа хувааж идэх увайгүй бодлого явуулж байна. Улс төрийн энэ хуйвалдаан бүхний цаана байгаа хүнийг өнөөдөр түүн шиг ил цагаан нэрлэх хүн байхгүй байгаа. Иймд би өөрийн амаар энэ хүн …
-
12 April
АТГ-ын дарга ажлаа өглөө
Өчигдөр АТГ-ын дарга, тэргүүн комиммсар Н.Ганболд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэх мэдээлэл бидэнд ирлээ. Тэрээр 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн УИХ-ын 52 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдон өчигдрийг хүртэл ажилласан юм. Энэ талаар тодруулах гэсэн боловч эх сурвалжууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. Эх сурвалж: Dorgio.mn
-
12 April
Сонгуулийн өмнөх сценари
Ирээдүйд үйл явдал хэрхэн өрнөж болохыг харуулах зорилготой өгүүлэмжийг сценари гэдэг. Ийм өгүүлэмж дөрвөн жил тутам сонгуулийн өмнө болдог нь тун сонин. Өнгөрөгч 2012 оны сонгуулийн өмнө экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчилж, түүндээ ирдэв үү МАН-аас сонгуульд нэр дэвшиж байсан Ц.Анандбазар тэргүүтэй нэр бүхий хэд хэдэн хүмүүсийг АТГ-аас шалгаж, саатуулж эхэлсэн. Хачирхалтай нь, сонгуулийн дараа тэдний хэргийг хэрэгсэхгүй болгож, “өө уучлаарай” …
-
12 April
“Монголоо аврая” хөдөлгөөнийг бүү улс төржүүл…
Монголоо аврая, хамгаалая гэсэн хүн бүрийн үйлийг улс төржүүлж хэний гар, хөл, үсэг, үзүүр болж явна хэмээн хардаж заншсанаараа л хардаж байна. Хэн хаана байх нь сонин биш ярьж байгаа нь хүчтэй зөв бодолтой санагдсан гэх иргэдийн “сэтгэл ханамж” их байна. Хүн бүр л үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх уг нь хуулиндаа заагдсан байгаа ч ганцаараа хашгираад ямар ч нэмэргүй …
-
11 April
Х.Баттулгын өрөө рүү хуулийнхан дайрч орлоо
УИХ-ын гишүүн Х.Баттулгын өрөөрүү хуулийнхан хүчээр нэвтэрч багагүй шуугиан дэгдээгээд байна. Тус үйл явдал яг одоо Баянгол зочид буудлын Х.Баттулгын өрөөнд болж буй юм. Дашрамд, УИХ-ын гишүүн Х.Баттулга болон УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарыг Шинэ төмөр замын төсөл болон Сайншандын Аж үйлдвэрийн паркийн төслийг хэрэгжүүлэх явцад улсад их хэмжээний хохирол учруулсан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл