Суулгалт гэдэг нь хоногт 3 ба түүнээс олон удаа эмгэг хольцтой (ус, цус, боловсорч гүйцээгүй хоолны үлдэгдэл, залхаг гэх мэт) хүндрэхийг хэлдэг. Үүнд: • Цочмог суулгалт /14 хоног хүртэл үргэлжилсэн/, • Архаг суулгалт /14 хоногоос дээш үргэлжилсэн/ гэж ангилна. Суулгалт нь таваас доош насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгааны нэг бөгөөд дэлхий дээр жилд 200 мянган хүүхэд тус өвчнөөс болж …
Tag Archives: эрүүл мэнд
October, 2020
-
16 October
ЭМЯ:Хоёр хүний бие хүндэвтэр байна
Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит (2020.10.16) мэдээллээ хийлээ. Сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 879 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 320 болж, үүнээс 311 буюу 97 хувь нь эдгэрээд байна. Эдгэрсэн хүмүүсийн 10 нь сувилалд, дөрөв нь гэрийн ажиглалтад, үлдсэн 297 хүний ажиглалт, …
April, 2020
-
12 April
ОХУ-аас ирсэн 282 иргэнийг 6 газарт тусгаарлалаа
УОК-ийн шийдвэрийн дагуу өчигдөр буюу энэ сарын 11-нд 282 иргэнээ ОХУ-аас эх орондоо авч ирсэн. Үүнээс 20 иргэн ХӨСҮТ-д, “Асралтмед” эмнэлэгт 28, “Амар” амралтын газарт 80, “Бага баян” амралтын газарт 41, Дархан-Уул аймагт 11 хүн, Сэлэнгэд хоёр хүнийг тусгаарлажээ. Энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэхдээ, “Бага баян” амралтын газарт тусгаарласан хүмүүсээс нэг эмэгтэй зүрхний …
-
12 April
Д.Нарангэрэл: ДЭМБ-аас 40-өөс доош насны залуучууд коронавирусийн халдвараар өвчилж байгааг анхаарууллаа
Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө. Тэрбээр “Дэлхийд коронавирусээр өвчилсөн хүмүүсийн 10 гаруй хувь нь эмч, эмнэлгийн ажилчид байна гэсэн тооцоо судалгаа гарсан. Иймд эмнэлгийн газраар олуулаа явахгүй байхыг зөвлөж байна. Манай улсад эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн эргэлтийг хязгаарласан байгаа. Эмнэлгийн хоол унд хүрэлцээтэй, тухайн өвчтөнд тохирсон хоолыг өгдөг тул ирэх шаардлагагүй. ОХУ-д өвчтөний …
-
11 April
ДЭМБ-аас тусламжаар ирүүлсэн хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур хүлээлгэн өглөө
Коронавируст халдвар (COVID-2019)-ын үед нэн шаардлагатай хувийн хамгаалах хэрэгсэл оношлуурыг ДЭМБ-аас манай улсад хандивлаж байгааг хүлээлгэн өгөх арга хэмжээ 2020 оны 04 сарын 11-ний өдөр Эрүүл мэндийн яаманд боллоо.Коронавируст халдвар (COVID-2019)-ын тархалт нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын хэмжээнд хүрч 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 213 улсад 1,698,232 тохиолдол бүртгэгдэж, 102,696 нь нас барсан байна. Манай улсын …
-
11 April
“Нарны мөргөл” дасгалын ач тус
Завгүй амьдрал, шахуу цагийн хуваарьт баригдаад өглөө дасгал хийж амжихгүй гэж боддог хүн олон. Түүний оронд усанд орж, аяга кофе, өглөөний цайгаа ууж, ажилдаа яаран гарч одно. Тэгвэл 5-хан минутанд хүний биеийг эрүүлжүүлэх, сэргээх увидастай Нарны дасгалын ач тусыг товчхон танилцуулъя. Энэ дасгалыг хийхэд хүний биеийн бүх булчин шөрмөс, үе мөч, эд эсүүд хөдөлгөөнд ордог байна. Тодруулбал, хүний биед байх …
-
10 April
НМХГ: Малын эмийн сангуудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдэж байнав
НМХГ-ын даргын баталсан 02-01/90 дугаартай “Малын эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагад төлөвлөгөөт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар мал эмнэлгийн эмийн санг мал эмнэлгийн боловсрол эзэмшээгүй мэргэжлийн бус хүн удирддаг, малын их эмч нь, мал эмнэлгийн эм зүйн сургалтад хамрагдаагүй, итгэмжлэлийн хугацаа дууссан, ажилчдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулаагүй, эм худалдан борлуулах өрөө, агуулахын цэвэрлэгээ угаалга …
-
10 April
БНХАУ-ын ӨМӨЗО-оос Монгол улсад эмчилгээний техник хэрэгсэл болон эмчилгээний бүтээгдэхүүн гардуулав
БНХАУ-ын ӨМӨЗО-оос Монгол Улсын Улаанбаатар хотод Сөрөг даралтын түргэн тусламжийн машин, шинэ коронавирусын оношлуур, сорьц шинжилгээний аппарат болон хамгаалалтын бодис, ариутгалын шингэнийг гардуулан өгөх арга хэмжээ 2020 оны 04 сарын 10-ны өдрийн 09:00 цагт ӨМӨЗО-ы Ардын засгийн ордонд болов. Тус арга хэмжээнд ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бу Сяолин, Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг, ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч, Улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүн …
-
10 April
АНУ-д хоногт 32 мянган хүн халдвар авч, 1851 өвчтөн нас барлаа
АНУ-д сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдварын 32,857 тохиолдол бүртгэгдсэнээр нийт өвчтэй хүний тоо 467,887 болсон байна. Харин нас барагсдын тоо 1851-ээр нэмэгдэж 16 мянгыг давлаа. Дэлхий дахинд нийт 1,602,220 хүн халдвар авч, 95,636 өвчтөн нас бараад буй. Харин эдгэсэн хүний тоо 355,671-д хүрчээ. Нэг өдөрт хамгийн олон халдварын шинэ тохиолдол илэрсэн улсууд: АНУ – 32’857 /Нийт 467’887/Испани – 5002 …
-
9 April
Нэгдүгээр эмнэлэгт бамбай булчирхайн дурангийн мэс заслыг анх удаа хийлээ
Бамбай булчирхайн дурангийн мэс засал УНТЭ-т анх удаа: УНТЭ-ийн мэс заслын эмч: С.Отгонбаяр(ахлагчтай), М.Баярмагнай, Б.Ганзориг, Ц.Ишдорж Анестезиологич эмч Б.ХишигсүрэнМэс заслын сувилагч С.Жанболат, Анестезиологийн сувилагч Б.Энхтуяа резидент эмч Б.Наранцогт, Д.Хишигжаргал нар 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр УНТЭ-т анх удаа бамбай булчирхайн зангилааг хөх, суганы хүрц (BABA)-ээр дурангийн аргаар авах мэс заслыг хармоник ашиглан амжилттай хийлээ. Үйлчлүүлэгч 37/эмэгтэйд хүзүүнд үүсгэвэр гэнэт …
-
9 April
Дархан-Уул аймагт архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг ХОРИГЛОЛОО
Дархан-Уул аймгийн Засаг дарга өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 08-ны өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох тухай захирамж гаргажээ. Тус захирамжид: 1. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалтыг бууруулах зорилгоор 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд аймгийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр …
-
9 April
ЭМЯ: Коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна. Дэлхий дахинд 212 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгджээ. Герман, Швейцарь, Турк улсаас гадна Япон, ОХУ-д өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдсөн коронавирусийн 15 тохиолдол бүртгэгдсэнээс дөрөв нь эдгэрч, 11 нь ХӨСҮТ-д эмчлүүлж буй юм. 2020 оны 4 сарын 8-ны байдлаар 1484 хүн тусгаарлагдаж байгаа бол 92 …
-
8 April
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Маск зүүх чиглэлд шаардлагаа чангатгахыг уриаллаа
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Бид илүү хянуур, нямбай байхгүй бол шинэ төрлийн коронавирусийн бодит аюул бидэнд байна. Цаг агаар дулаарч, гадуур хөл хөдөлгөөн ихтэй байна. Иргэд гадуур амны хаалтгүй их явж байгаа харагдаж байна. ХӨСҮТ-ийн лабораторийн эрхлэгч Б. Дармаа доктороосоо би Франц иргэнээс монгол иргэд яагаад халдвар авсангүй вэ гэхэд тэрээр “Сайдаа гуравдугаар сарын 2-нд монголчууд бүгдээрээ маскаа зүүдэг болсон …
November, 2019
-
29 November
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авах хариу арга хэмжээ, мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлнэ
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлаар ирэх сарын 06-нд зохион байгуулах “Нийслэлийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”, НЭМГ-аас Өрхийн эрүүл мэндийн төвийн 2019 оны гүйцэтгэлийн гэрээний жилийн эцсийн үнэлгээнд хөндлөнгийн хяналтаар ажиллах, 2020 онд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийн тендерийн бэлтгэл ажлыг хангах, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, эмнэлгийн шилдэг …
-
18 November
ЭМЯ: Нэг төлөөлөгчөөс холер өвчний шинж тэмдэг илэрсэн
Кени улсад зохион байгуулагдсан хуралд оролцсон нэг төлөөлөгчөөс холер өвчин илэрсэн талаарх мэдээлэл гарах болсон. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-наас сэрэмжлүүлэг гаргасан байна. Үүнд: “Найроби хотод энэ сарын 11-14-ний хооронд зохион байгуулагдсан НҮБ-ын Хүн амын сангийн Олон улсын уулзалтад манай улсын 20 төлөөлөгч оролцсон. Тэдний нэг төлөөлөгчид нь бөөлжих, суулгах шинж тэмдэг илрэн холер өвчин болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, тус улсын эмнэлэгт …