Tag Archives: эрүүл мэнд

July, 2015

  • 26 July

    “Эрүүл элэг” хөтөлбөр Сайншандад нээлтээ хийлээ

    “Эрүүл элэг” хөтөлбөр үндэсний арга хэмжээний УБТЗ ХНН-н төв зөвлөлийн Сайншанд дахь салбар зөвлөлийг албан ёсоор нээлээ. Өнөөдөр болсон нээлтийн үйл ажиллагаатай холбогдуулан Монголын Элэгний эмч нарын нийгэмлэг, Элэгний төвийн нарийн мэргэжлийн эмч нарын баг Сайншандад ажиллаж байна. Тэд иргэдэд зөвөлгөө өгч В, С вирүсийн оношлогоог үнэ төлбөргүй хийж байгаа юм.   Eagle.mn

  • 25 July

    Элэгний С вирусийн шинжилгээний үнийг улсаас хөнгөлөх боломжгүй

    Монгол Улсад хепатитийн халдвартай 150 мянга гаруй хүн байгаагаас 50 мянга орчим нь яаралтай эмчилгээнд орох шаардлагатай гэсэн судалгаа бий. Энэ нь гуравхан сая хүн амтай манай улсын хувьд ноцтой тоо гэдгийг олон улсын мэргэжилтэнүүд хэлж буй юм. Тиймээс манай улсад элэгний С вирусийн эсрэг харвони эмийг онцгой хямдралтайгаар оруулж ирэхээр болсон билээ. Уг эм нь дэлхийн зах зээл дээр …

  • 22 July

    Амаржих газруудад Эмгэг нярайн тасаг байгуулна

    Нийслэлийн Нэгдүгээр амаржих газрыг “Өргөө” Хоёрдугаар төрөхийн “Хүрээ”, Гуравдугаар амаржихыг “Амгалан” гэх болсон. Тэгвэл энэ сарын 17-нд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга тушаал гарган, дээрх амаржих газруудад Эмгэг нярайн тасаг байгуулахаар болжээ. Нийслэлийн Өргөө амаржих газар зохион байгуулалт, хүний нөөц, багаж, тоног төхөөрөмжийн бэлтгэл хангасан тул Эмгэг нярайн тасаг нь ирэх наймдугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулах аж. Харин “Хүрээ”, …

  • 20 July

    Япончууд хөгжлийн бэрхшээлтэй тамирчин хүүхдүүдийг дэмжив

    Энэ оны 7-р сарын 25-аас 8-р сарын 2-нд АНУ-ын Лос-Анжелес хотноо болох Дэлхийн Тусгай Олимпийн Зуны Наадамд Монгол улсаас 14 тамирчин оролцох гэж байна. Энэ Наадамд оролцох дэлхийн 177 орны 7000 тамирчин дасгалжуулагч нарын дотор Монголын тамирчид гүйлт, бөөрөнцөг шидэлт, ширээний теннис, жүдо гэсэн 4 төрөлд өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байна. Тусгай Олимп бол оюуны бэрхшээлтэй тамирчдын дунд зохион байгуулагддаг олон …

  • 17 July

    Баярын өдрүүдэд 377 эх төржээ

    Баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн Түргэн тусламжийн төв нийт 7605 дуудлага хүлээн авснаас  1375 буюу 18.1 хувь  хүүхдийн дуудлага ,1277  нь зүрх судасны өвчлөлийн дуудлага  дийлэнх хувийг эзэлсэн бол  12.6 хувь нь осол гэмтэл, 8.5 хувь нь архины хордлого , 8.1 хувь нь хоолны хордлого, 5.0 хувь нь төрөх, бусад дуудлага 47.6 хувийг тус тус эзэлсэн байна.  Нийслэлийн Амаржих газруудад нийт …

  • 16 July

    Хөтлөгч Б.Тамирын гэргийн бие сайжирчээ

    Цэнхэр дэлгэцээр өдөр бүр улс эх орны цаг үеийн шуурхай мэдээг дамжуулан хүргэдэг мөн олон сонирхолтой нэвтрүүлгийг бэлтгэн үзэгч түмнийхээ мэлмийг мялаадаг нэвтрүүлэгч Б.Тамирыг уншигч та эс андахгүй ээ. Түүнийг ирээдүйн Цоодол хэмээн мэргэжлийн хүмүүс үнэлдэг. Гэвч хэдэн сарын түүний гэр бүл таагүй мэдээг сонссон юм.  Тодруулбал, нэвтрүүлэгч залуу гэргий М.Болормаатайгаа 2013 онд танилцаад  хуримаа хийжээ. Гэтэл хамтдаа амьдралаа эхлүүлээд  6 сарын дараагаар хайртай ханийх …

  • 11 July

    Баяр наадмын өдрүүдэд эмнэлгүүдийн ажиллах цагийн хуваарь

    Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2015 оны долоодугаар сарын 16-ны өдрийн 09 цаг хүртэлх баяр наадмын өдрүүдэд хариуцлагатай жижүүр ажиллуулж, 320981 дугаарын утсанд 24 цагаар 1, 2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар гомдол санал хүлээж авна. 2015 оны долоодугаар сарын 11, 12, 13, …

  • 3 July

    Эрүүл мэндийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхэллээ

    УИХ-аас батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль  хэрэгжиж эхэллээ. Эрүүл мэндийн даатгалын хуулийн долдугаар зүйлд Даатгуулагчийн эрх үүргийг ингэж заажээ. 7.1.Даатгуулагч нь дараах эрхтэй: 7.1.1.эрүүл мэндийн чанартай, аюулгүй, тэгш, хүртээмжтэй тусламж, үйлчилгээ авах; 7.1.2.энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг энэ хуулийн дагуу тогтоосон хэмжээгээр эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх; 7.1.3.эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ …

June, 2015

  • 17 June

    Компьютерийн халалт харшил үүсгэгчийг арилгадаг

    Харшлын улирал эхэлж байна. Ингэж хэлэхийн учир нь сүүлийн үеийн судалгаагаар нийслэлийн иргэдийн 70 орчим хувь нь хүнсний болон цэцэг ургамлын харшилтай гэж тогтоогджээ. Иймээс эрхэм уншигч таныг харшлаас хэрхэн сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна. Хоол хүнсний харшлаас-харшил үүсгэгч бүтээгдэхүүнүүд: сүү сүүн исэлтийн бүтээгдэхүүн, өндөгний уураг, загас, далайн амьтнаар бэлтгэх хоол, жимс ногоо, самар, жүржлэг исэл, шоколад болон бусад бүтээгдэхүүнүүд ордог. …

  • 17 June

    Ядарсан нүдийг хэрхэн “эмчлэх” вэ?

    Зарим үед бид шөнөжин сууж ажиллах эсвэл ядрах гээд бусад шалтгаанаас болж улайссан нүдтэй явах өдрүүд цөөнгүй байдаг. Улайссан нүд хичнээн сайхан нүүр будалт байсан ч “гутааж” өгөөд байдаг. Тэгвэл нүд улайсахыг хэрхэн багасгах болон зүгээр болгох вэ? Мөн нүдний доогуур гарсан хар зураасыг хэрхэн арилгах вэ? 1. Ногоон ургамалтай мөс Энэхүү маск нь хавдсан нүд боон нүдний доогуурх хар …

  • 17 June

    Улаанбурханы халдвар буурч байгаа гэв

    Улаанбурхан өвчний халдвар буурах хандлагатай байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Өмнө нь тус эмнэлэгт улаанбурхан өвчний халдвараар өдөрт 700 гаруй хүн ирдэг байжээ. Тэгвэл энэ тоо 400 болж буурсан байна. Харин одоогоор тус эмнэлэгт улаанбурхан өвчний улмаас 449 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Улаанбурхан өвчний вакцинжуулалтын аян дууссан. Гэхдээ 90 гаруй хувьтайгаар дуусгажээ. Тиймээс вакцинаас хоцорсон хүүхдэд …

  • 17 June

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна. /2015.06.17/

    2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол Улсын хэмжээнд: Улаанбурхан өвчин: -Улсын хэмжээнд 16841 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 797 хүн лабораторийн шинжилгээгээр, 3583 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. Эх сурвалж: ХӨСҮТ Архины хордлого:  6 дугаар сарын 9-16-нд Нийслэлийн эмнэлгүүдэд нийт 323 хүн хандаж, 20 хүн (6.1%) нь хэвтэн эмчлэгдсэн байна. Дэлхий дахинд: Ойрхи-Дорнодын …

  • 17 June

    Цусны донорын өдөрлөгийг тэмдэглэн өнгөрүүллээ

    Жил бүрийн 6-р сарын 14-нд дэлхий дахинд “Цусны Донорын Дэлхий Өдөр”-ийг тэмдэглэдэг бөгөөд энэ жил 12 дахь удаагийн өдөрлөгийг Чингисийн талбайд зохион явууллаа. Энэхүү арга хэмжээ зөвхөн Улаанбаатар хот төдийгүй 21 аймагт нэгэн зэрэг болсноороо онцлог байв. Уг өдөрлөгийн үйл ажиллагаанд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, МУЗН-ийн ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Н.Энхболд, ЦССҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр, ДЭМБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч …

  • 17 June

    Элэгний гепатит, В, Д вирустэй иргэдийг бүртгэх ажил явагдана

    Монгол дахь элэгний вирусийн өвчлөлтөй иргэдийг эмчлэх, тархалтыг зогсоох зорилгоор “Эрүүл Элэг Үндэсний хөтөлбөр”-ийг “Оном” сангаас санаачилсан билээ. Үүнтэй холбогдуулан салбарын яам, Монголын элэгний нийгэмлэг болон бусад байгууллагууд хамтран гепатит С вирусийг устгах эм оруулж, эмчилгээнд нэвтрүүлэхээр болжээ. Энэ ажлын хүрээнд хийгдэх зарим хөтөлбөрийн  талаар “Оном” сангийн удирдах зөвлөлийн дарга, шинжлэх ухааны доктор Д.Наранбаатараас тодрууллаа. -Элэгний гепатит С вирусийн өвчлөлтэй …

  • 16 June

    Түгшдэг эхчүүдийн хүүхэд илүү уйлдаг

    Жирэмсэн болохоосоо өмнө стресс, сэтгэл зовинох, гэнэт сандрах зэрэг бэрхшээлтэй тулгарч айж түгшсэн эхчүүдийн хүүхэд их уйлдаг ажээ. Судлаачид үүний шалтгааныг нарийн тодорхойлж чадаагүй байна. Тийм ээжүүд хүүхэд хүмүүжүүлэхдээ илүү их тулган шаарддагаас хүүхэд их уйланхай болдог гэсэн таамаглал дэвшүүлжээ. Түүнчлэн эх үрээ тээх явцдаа стрессийн даавар хэт ихээр ялгаруулснаас болсон байх магадлалтай гэнэ. Уг даавар ихсээр нэвтэрч, хүүхдийн тархины …