naraa

March, 2024

  • 26 March

    Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Боомтын сэргэлт” үндэсний форумд оролцож үг хэллээ. Тэрбээр, “Шинэ сэргэлтийн бодлого”-оос амжилттай хэрэгжиж буй ажлуудын тэргүүн эгнээнд боомтын сэргэлттэй холбогдох ажлууд эрэмбэлэгдэж байна.  Боомтын сэргэлтийн ажил амжилттай, үр дүнтэй байгаа нь Монгол Улсын эдийн засгийн сэргэлтэд ч хувь нэмрээ оруулж байна. 2023 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 68.9 их наяд  төгрөг болон тэлж, нэг …

  • 26 March

    Ш.Анужин:Хар тамхины хэргээр ял шийтгүүлсэн эмэгтэйчүүд жилийн дотор гурав дахин нэмэгдсэн

    НҮБ-ын Хар тамхитай тэмцэх албанаас гаргасан тайланд Монгол Улсыг 2010 онд хар тамхийг дамжин өнгөрүүлэх орон хэмээн тэмдэглэж байсан бол 2014 онд хэрэглэгч орон болгож бүртгэсэн. Жил ирэх бүр хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, энэ төрлийн гэмт хэргээр ял шийтгүүлж байгаа иргэд ч нэмэгдсээр байна. Өнгөрсөн жил энэ төрлийн хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээсэн нийт хүний …

  • 26 March

    Хүүхэд залуучуудын театрын барилгын ажил дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо

    Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 158 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд баригдаж буй “Хүүхэд, залуучуудын театр”-ын барилгыг байнгын ашиглалтад хүлээж авах Улсын комисс ажиллалаа. Хүүхэд, залуучуудын театрыг дахин байгуулснаар монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг …

  • 26 March

    ОУХМ С.Жамбалжамц Испанийн “Volta a Catalunya” 7 өдрийн уралдаанд оролцсон анхны Монгол дугуйчин боллоо

    Монголын дугуйчид сүүлийн жилүүдэд ОУДХ-ны /UCI/ мэргэжлийн дугуйчдын тэмцээнүүдэд идэвхтэй оролцож буй бөгөөд ОУХМ С.Жамбалжамц “UCI 2.UWT” ангилал буюу Дэлхийн дээд ангиллын тэмцээний нэг 103 жилийн түүхтэй Испанийн “Volta a Catalunya” 7 өдрийн уралдаанд оролцож уралдсан анхны Монгол дугуйчин боллоо. UCI тэмцээнүүд нь үндсэн 6 ангилалд хуваагддаг ба хамгийн чансаатай нь 2.UWT буюу “UCI World Tour” ангиллын олон өдрийн тэмцээнүүд …

  • 26 March

    Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа

    1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Улмаар 2007 онд компанийн дүрэмд бус Т.Нямдаваагийн хүсэлтэд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар тус компанийг 100 хувь Т.Нямдаваагийн эзэмшил болгон бүртгэжээ. …

  • 26 March

    Хөлийн голын орчимд суваг, шуудуу татаж, урсцыг нэмэгдүүллээ

    Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хөлийн голын дагуу суурьшсан айл өрхийн гэр, байшин, аж ахуйн нэгж, байгууллагуудын хашааг шар усны үерт өртөх эрсдэлээс сэргийлэх, хариу арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд зохион байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Геодези, усны барилга, байгууламжийн газрын нийт 32 албан хаагч 13 техниктэйтэйгээр Хөлийн голын …

  • 26 March

    Үндэсний номын сангийн хуучин барилга Баримтат өвийн судалгаа, монгол судлалын эрдэм шинжилгээний төв болно

    Үндэсний номын сан 1951 онд одоо байрлаж буй 4560 м² талбай бүхий байранд 500 мянган номтой үйл ажиллагаа эхэлж байсан бол эдүгээ 3.5 сая болж, ном, судрын тоо 7 дахин, барилгын талбай, багтаамж, сан хөмрөгийн даац, ачааллыг номын сангийн стандартад нийцүүлэн тооцоолж, үзэхэд 4-9 дахин хэтэрсэн судалгаа гарсан. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үндэсний номын …

  • 26 March

    Олон улсын дүрслэх урлагийн биеннальд А. Очирболд Монгол Улсаа төлөөлөн оролцоно

    60 дахь удаагийн олон улсын дүрслэх урлагийн Венецийн Биенналь дахь Монголын павильоны уран бүтээлчээр УГЗ А.Очирболд сонгогдож, Монголын павильоны комиссараар Монгол Улсын Соёлын Сайд Ч.Номин, куратороор ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч CTA О.Оюунтуяа томилогдон, ко-куратороор ХБНГУ-ын Күнстхалле Дюссельдорф музейн захирал Др. Грегор Янзэн уригдан хамтран ажиллаж байна. Монголын павильоны үзэсгэлэн нь “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” сэдэвтэй бөгөөд уран барималч А.Очирболд бүтээлээрээ …

  • 26 March

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 26. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 16. Ангараг гараг. Тэргүүн дагуул одтой, зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 6 цаг 42 минутад мандаж, 19 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, …

  • 25 March

    “С.Зоригийн аллагыг КАЗИНОГИЙН ДУУЛИАНААР ЗАМХРУУЛСАН”

    Ардчиллын удирдагч С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн эргэн тойронд, тэр талаар хүмүүсийн хэлсэн үг, байр суурийг цувралаар хүргэж байгаа билээ. Үүний өмнөх дугаарт УИХ-ын гишүүн асан Т.Эрдэнэбилэгийн 2015 онд хэвлэлд өгсөн ярилцлагын эшлэлийг хүргэсэн. Уншигчдаас ирсэн хүсэлтийн дагуу цуврал ярилцлагын онцлох хэсгүүдээс эшлэн хүргэж байна. Т.Эрдэнэбилэг бол БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн орлогч дарга, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны …

  • 25 March

    Японы засгийн газар малчдад цахилгаан үүсгүүр, усны сав, хөнжил хандивлав

    Япон улсын Засгийн газраас зудад нэрвэгдсэн малчдад хүмүүнлэгийн тусламж, хандивыг илгээжээ. Хандивыг тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөллийн хамт гардуулан өглөө. Энэ үеэр Элчин сайд Игавахара Масарү, “Малчид зудад нэрвэгдэж их хэмжээний малаа алдаж, хохирол амсаж байна. Цаашид хохирол бага учраасай гэдэг үүднээс Японы Засгийн газраас тусламжийн …

  • 25 March

    “Ногоон автобус”-ны худалдан авалтыг хянан шалгах түр хороо Хянан шалгагч, шинжээчдийг томилох тогтоолын төслийг баталлаа

    “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны өнөөдрийн /2024.03.25/ хуралдаан 14 цагт эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Хянан шалгах түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ. Уг хуралдаанаар Хянан шалгагч шинжээч томилох тухай болон Хянан шалгагчийн …

  • 25 March

    Мэргэжлийн сэтгэл зүйчдэд зориулсан чадавхжуулах сургалт эхэллээ

    Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хооронд байгуулсан Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хүрээнд “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төсөл дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн зөн Монгол ОУБ, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн хамтран мэргэжлийн сэтгэл зүйчдэд зориулсан “Хүн худалдаалах гэмт хэргийн гэрч, хохирогч хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж үзүүлэх …

  • 25 March

    Канад улс хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфани-г хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Сандра Шуфани Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч байгаа тул зудын гамшгийг даван туулахад зориулан Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон тухай мэдэгдэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд тохиосон Монгол, Канад Улсын хооронд …

  • 25 March

    Үндэсний аудитын газарт улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ

    Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт ирүүлснийг хүлээн авлаа. Төрийн аудитын тухай хууль, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргахаар 2024 оны 3 …