Зөвлөгөө

November, 2016

  • 7 November

    Царайг тань сэргээх чадалтай таван маск

    Дутуу нойртой хонох, стресстэй байх зэрэг нь хүний нүүрний арьсанд шууд сөргөөр нөлөөлдөг. Өнгөгүй саарал болж арьс унжих нь энүүхэнд. Ийм царайтай явахыг хэн ч хүсэхгүй. Элдэв нэмэлт зардалгүйгээр гэртээ өөрөө бэлдэх боломжтойгоос гадна өндөр үр дүнтэй маскыг танд санал болгож байна. Таны нүүр царай эрүүл мэт гэрэлтэх болтугай. Өргөст хэмхийн маск  Орц: Өргөст хэмх – 1 ш Өндөгний цагаан …

  • 5 November

    Ядаргаа тайлах аргууд

    Ямарваа нэг дарамтаас өөрийгөө зайлуулах нь таны эрүүл мэндэд маш их чухал гэдэгийг зөвлөж байна. Ууж идэж, унтаж хэвтэхдээ ч гэсэн ямар нэг сэтгэлийн дарамттай байдаг бол таны бие эрүүл мэнд чинь чимх чимхээр үхэж үрэгдэж байгаа гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа бизээ. Ингээд дарамт ядаргаагаа тайлах 10 арга заавал хийгээрэй. – Нүүрээ сарнайн шүүсээр угаа. Энэ нь тайвшруулж, амраадаг. …

  • 5 November

    Эрүүл мэндэд хамгийн хэрэгтэй 10 цэцэг

    Таны толгой өвдөх, амьсгал давчдах, эрч хүч буурах зэрэг нь орчны бохирдлоос болдог аж. Өөрөөр хэлбэл танай гэрийн, ажлын өрөөний агаар эрүүл биш, хорт бодис агуулж байгаа хэрэг юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн үзэж байгаагаар гэр оронд байгаа агаар гаднахаас 4-6 дахин, зарим тохиолдолд 8-10 дахин хортой байдаг аж. Статистикийн дунджаар өрөө тасалгааны агаарт 20 хүртэлх тооны экологи бохирдуулагч …

  • 5 November

    Таны машин өвөлд бэлэн үү

    ТА МАШИНАА ӨВӨЛД БЭЛДСЭН ҮҮ? ТА БҮХЭН ДАРААХ ЗӨВЛӨМЖҮҮДИЙГ УНШИЖ ТАНИЛЦААД ӨӨРИЙН АВТОМАШИНДАА ХЭРЭГЖҮҮЛЭЭРЭЙ. ХӨДӨЛГҮҮРИЙН ТОС Хүйтэн температур тосыг зуурамтгай болгодог. Тиймээс зууралдамтгай чанар багатай өвлийн тос сонгоорой. 5w30 нь 10w40-өөс зууралдамтгай чанар нь бага байдаг. Тиймээс мэргэжлийн байгууллагаар шалгуулж, тохирсон тос хийх хэрэгтэй. АККУМУЛЯТОР Холболтууд чанга эсэх, толгой нь ямар нэгэн байдлаар бохирдсон эсэхийг үргэлж шалгаарай. Хэрвээ таны аккумулятор …

  • 5 November

    Буддын шашны тайвшруулах дасгал

    Буддын шашины стрессээс ангижруулж, тайвшруулах 6 төрлийн амьсгалын дасгалыг хүргэж байна. Дасгалыг 5-10 удаа давтан хийгээрэй. Стресээс ангижруулах дасгалын дүрэм Нуруугаа цэх зогсоод, нүдээ зөөлөн аниад, биеэ суллаж , инээмсэглэ аяндаа сайхан бодлууд орж ирэх болно. Сайн сайхан зүйл бод. Чадвал юу ч бодохгүйгээр тархиа амраа. Богино хугацаанд стрессээс гарах Нуруугаа цэх зогсоод урт амьсгаа аваад 4 секунд барина. Дараа …

  • 5 November

    Өөрийгөө өөрчлөх 12 арга

    1. Алдаагаа даван туулж сур. Цаг хугацаа буцаж ирэх биш, дэмий бүү өнгөрөө. Хийснээ сайтар хяна. Алдаан дээрээ бус, дахин давдахгүй байхад анхаар. Түүнчлэн амьдралд шинэ эргэлт болсон зүйлээс ч гаргах үр дагавараар нь тунгааж сур. Жишээ нь чи нөхрөөсөө салсан бол амьдралынхаа 5 жилийг хэрэггүй амьтантай өнгөрөөснөө уучилж боломгүй алдаа гэж тооцож байгаа. Үүнийгээ өөрөөр дүгнэх гээд үзээч. Мэдээж …

  • 5 November

    Унжсан арьс чангалах долоон маск

    25 нас хүрэхэд арьс суларч үрчлээ үүсэх үйл явц эхэлдэг байна. Нэгэнт үүсэн үрчлээг арилгахад маш их цаг, мөнгө үрэх тул үрчлээтэхээс нь өмнө ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй. Арьсаа өнгөлөг, чанга үрчлээгүй байлгахыг хүсвэл дараах маскуудыг хэрэглээд үзэхийг зөвлөе. 1. Сарнайн ус, лимон, алмондын тос  2 цайны халбага сарнайн ус 1 цайны халбага лимоны шүүс Хэдэн дусал алмондын тос Бүх орцоо нийлүүлэн …

  • 4 November

    Стрессийг даван туулах нь

    Стресс гэж юу вэ? Аливаа нэгэн тааламжгүй цочролын нөлөө үзүүлэхэд хүн биеийн болон сэтгэл санааны таагүй байдалд орохыг стресс гэнэ. Бидний өдөр тутмын амьдралд жижиг стрессүүд байнга тохиолдож байх нь хэвийн зүйл бөгөөд, зарим талаараа биднийг урагшлуулагч хүчин зүйл болох тал ч бий. Харин удаан хугацаанд стресстэй явах нь доор дурдах тулгамдсан асуудлуудыг үүсгэнэ. Стресс үүсгэдэг хүчин зүйлүүд: -Зуд ган …

  • 4 November

    Өвлийн улиралд сармистай нимбэгний ханд хэрэглэх нь эрүүл мэндэд тустай

    Сармисыг нимбэгний шүүсэнд дарж өвлийн цагаар хэрэглэх нь эрүүл мэндэд маш сайн. Төвдүүд уг хандыг бүр хүнийг залуужуулах ид шидтэй гэж үздэг ажээ. Сармис өөртөө олон төрлийн эрдэс бодис агуулдаг төдийгүй зарим төрлийн сөрөг бактерийг устгах чадвартай байдаг. Даралт бууруулах, цус шингэлэх, цусны судасны ханан дахь өөх тосыг цэвэрлэх, цусан дахь холестролыг бууруулах зэрэг олон талын үйлчилгээтэй. Сармисны хувьд мэдээж …

  • 4 November

    Эрүүл эмэгтэй байхын тулд

    Жирэмсэлж, хүүхэд төрүүлэх нь эмэгтэй хүмүүс бидэнд байгалиас заяасан үндсэн үүрэг юм. Иймээс эмэгтэй хүний бие Бурханаас заяасан гайхамшигт бүтэцтэй байдаг. Эмэгтэй хүн нөхөн үржихүйн эрүүл мэнддээ анхаарч, эрүүл саруул байхын тулд хэд хэдэн зүйлийг маш сайн анхаарах ёстой. • Хань ижилдээ үнэнч байх Эмэгтэйчүүдийн ихэнх өвчлөлүүд бэлгийн замаар халдварладаг. Олон бэлгийн хавитагчтай байх нь эмэгтэйчүүдийн өвчлөл, өндгөвч, бэлгийн замын …

  • 4 November

    Хагийг яаж арилгах вэ

    Хаг бол хуйхны арьсны хэт хурдан ургалтаас гуужин унаж буй эсүүд бөгөөд гэм хоргүй боловч  хүнийг эвгүй байдалд оруулдаг юм.Хуйханд болон үсэнд жижигхэн хайрснууд харагдаж зарим үед загатнадаг. Энэ нь залуу насанд тохиолддог ба Pitrosporim orale гэдэг мөөгөнцрөөс шалтгаалдаг Хагыг яаж арилгах вэ? -Сармисыг угааж цэвэрлээд машиндаж юм уу, үрж жижиглэн маарилан дээр жигд тарааж тавиад хагтаж үс халзарч буй …

  • 4 November

    Эмгүйгээр ханиад томууг эдгээх 24 зөвлөгөө

    Өвлийн улиралд хүний биеийн  дархлаа суларч хүмүүс ханиаданд нэрвэгдэх нь элбэг болдог. Дөнгөж ханиад хүрэх үед хамар хоолой сэрвэгнэх, битүүрэх, шархирах, нус гоожих шинж тэмдэг илэрнэ. Эм тариа, эмч гэлгүйгээр хамгийн энгийн аргаар гэрийн нөхцөлд ханиадаа эмчлэх 24 зөвлөгөөг хүргэж байна. 1. Ханиадны эхний шинж тэмдэг илрэнгүүт ядаж ганц өдөр гэртээ өнжиж хагас хэвтрийн дэглэм баримтлахыг хичээх нь зүйтэй. Өвчний …

  • 3 November

    Стрессээс ангижруулах массаж

    Компьютерийн дэлгэц  ширтэж, бичиг баримт , ном сонин их уншисанаар хүний тархи, нүд ядарч улмаар стресс үүснэ. Тиймээс оройдоо өөртөө 5 минут царцуулаад эдгээр нүүрний массажийг хийж стрессээс ангижраарай. Хамгийн гол нь нүдээ аниад, сэтгэлээ тайвшруулаад, аажуухан массажаа хийгээрэй. 1. Эхлээд тосоо сонгоод нүүрний цэгийн дагуу жигд түрхэж өгнө. Массажны чийгшүүлэх үйлчилгээтэй тос оснгоорой. – хуурай арьстай бол: Наргил модны …

  • 3 November

    Сармис хүний биед онцгой сайн

    Бидний өдөр тутмын хүнсний хэрэгцээнд залуужуулах, эрүүлжүүлэх  үйлчилгээтэй олон зүйл байдгаас өндөр настнуудад илүүтэй хэрэгтэй ганц зүйл бол сармис юм.  Сармисыг хэрэглэх нь нойронд сайн, ханиад шуухинаа, хамар хоолойн өвчинд тустай. Идээт шархыг ч анагаана. Тэр бүү хэл судасны ханыг хатуурахаас хамгаалдаг. Өргөссөн судсыг ч агшаана гээд бодохоор олон талын ач холбогдолтой нь тодорхой. Иймээс сармисны ашиг тусын  талаар цөөн …

  • 3 November

    Зөгийн балыг гоо сайхандаа хэрэглэх 11 арга

    Зөгийн бал нь эрүүл мэндэд тустай хүнс байхаас гадна арьс болон үсний гоо сайханд маш их хэрэгтэй бүтээгдэхүүн юм. Зөгий нь цэцгийн бал, тоос, давирхай зэргийг хүртэж, бал боловсруулдаг учир энэ нь чийгшүүлэх, хөгшрөлтэй тэмцэх, бактери устгах шидтэй байдаг. Зөгийн балны шидийг бүрэн хүртье гэвэл цэвэр зөгийн бал сонгож хэрэглээрэй. 1. Чийгшүүлэх маск Зөгийн бал нь байгалийн чийгшүүлэх шидтэй бөгөөд …