Мэдээ мэдээлэл

August, 2015

  • 14 August

    Нийслэлийн иргэддээ талархлаа илэрхийлье

    Нар хур тэгширсэн  налгар өдрүүд үргэлжилж, Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа энэ үед нийслэлчүүд Та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилж байна. Монголын бурхан шашны сүм хийдүүдээс санаачлан зохион байгуулсан Даншиг наадам Хүй мандлын дэнжид амжилттай болж, сүсэгтэн олны  залбирал ерөөлийн хамт наадамчин түмэн минь дэнж хотойтол сайхан наадлаа. Хүн төрөлхтөн туулсан түүхээ санан сэрж, өнгөрсөнд мартагдсан ч …

  • 14 August

    Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл мэдэгдэл хийлээ

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл Өршөөлийн хууль батлагдсантай холбогдуулан тус хуулийг хэрэгжүүлэх комисст орж ажиллахаас татгалзаж байгаа талаар мэдэгдэл хийлээ. МЭДЭГДЭЛ   Монгол улс 1990 оноос хойш 1991, 2000, 2006, 2009 онуудад өршөөл үзүүлэх тухай хууль гарган гэмт хэрэг үйлдсэн иргэдэд засарч хүмүүжих боломж олгосон. Эдгээр хуулиудын хувьд гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн …

  • 14 August

    Ээлжит бус чуулганыг хааж УИХ-ын даргын хэлсэн үг

    Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ     2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нээгдсэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулган 11 өдөр хуралдаж өнөөдөр өндөрлөж байна.     Ээлжит бус чуулганаар Галт зэвсгийн тухай, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Өршөөл үзүүлэх тухай зэрэг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэгдэж байсан хуулиудыг үргэлжлүүлэн хэлэлцэж баталлаа. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн …

  • 14 August

    УИХ-ын ээлжит чуулган өндөрлөлөө

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2015.08.14.Баасан гараг/ нэгдсэн хуралдаан 16 цаг 45 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Ээлжит бус чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар эхлээд Комисс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссыг …

  • 14 August

    Ц.Элбэгдорж экс ерөнхийлөгч Н.Энхбаярт хэлэх үгээ хэлсэн шиг хэллээ

    Прокурорын байгууллагын 85 жилийн ой өнөөдөр тохиож байна. Прокурорын байгууллагын ойд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрээр Хууль, Шүүхийн салбарт өрнөж буй шинэтгэлийн асуудал, УИХ-аар саяхан батлагдсан Өршөлийн тухай хууль болон авлигатай тэмцэх сэдвээр тодорхой байр сууриа илэрхийлсэн юм. Энэ үеэрээ тэрбээр өршөөлийн хуульд хориг тавихаа мэдэгдэв. Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Өршөөлийн хуулийг өөрчилсний цаана аюултай наймаа явагдаж байна. …

  • 14 August

    Ерөнхийлөгч хориг тавьлаа, харин гишүүдийн 3-ны 1 нь дэмжих эсэхийг хүлээе

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр тохиож буй Прокурорын байгууллагын 85 жилийн ойд зориулж үг хэллээ. Тэрбээр энэ үеэрээ сүүлийн үед олны шүүмжлэлийг дагуулаад байсан Өршөөлийн хуулийн талаар маш хариуцлагатай нэг мэдэгдлийг хийсэн юм. “Өршөөлийн хуулийн эцсийн найруулгыг одоо болтол надад танилцуулаагүй. Тиймээс хууль танилцуулсан өдрөөс хойш хориг тавих тав хоногийн эрх нээгдэнэ. Авлигачдыг өөгшүүлсэн хуулийг Монголын төрийн босгоор алхуулахгүй” хэмээгээд Өршөөлийн хуульд …

  • 14 August

    Авлигачдаа өршөөгөөд байвал Авлигатай тэмцэх газар гэж байхын хэрэг байна уу?

    Сүүлийн өдрүүдэд хаалттай дэгээр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл олон нийтийн дунд маш их шүүмжлэл дагуулаад буй. Өдрөөс өдөрт “шоронжсон” оронд шилжээд байсан Монгол Улсын хувьд өршөөлийн хууль маш чухал хууль байсан хэдий ч эрх мэдэлтнүүд өөрсдийн талд урвуулан баталчихлаа. Санамсаргүй байдлаар зам тээврийн осол гаргасан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг өршөөх ёстойн дээр төсвийн мөнгийг гэдсээ …

  • 14 August

    “БАРИЛГА ОРОН СУУЦ 2015” үзэсгэлэн яармаг болно

    Монгол Улсад Барилгын салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойн баярыг тохиолдуулан “Барилга Орон Сууц 2015” үзэсгэлэн яармаг 2015 оны 8-р сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд уламжлал ёсоор зохион байгуулагдана.Үзэсгэлэнд орон сууцны төсөл хэрэгжүүлэгч, гадаад болон дотоодын барилгын материал үйлдвэрлэгч, импортлогч 120 гаруй аж ахуйн нэгж оролцох юм. Тэдгээрээс 80 орчим нь иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй …

  • 14 August

    УИХ-ын гишүүн С.Одонтуяа зам талбайн үйлчлэгчидтэй уулзалт хийлээ

    Энэ сарын 11-ний өдөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-н ажилчидтай зангиагүй уулзалт хийлээ. Нийгмийн даатгал төлдөг ч даатгалаараа ямар үйлчилгээ авч болохыг бид төдийлөн сайн мэддэггүй. Тэгвэл энэ уулзалтаар С.Одонтуяа гишүүн ажилчдад эрүүл мэндийн тухай хууль, хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, нийгмийн даатгалын тухай хууль зэрэг тэдний өдөр тутмын амьдралд зайлшгүй шаардлагатай хуулийн талаар товч мэдээлэл өгөн ажилчдын санал хүсэлтийг …

  • 14 August

    Өмнөд Солонгост 6500 ялтныг өршөөжээ

    БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Кын Хэ Дэлхийн хоёрдугаар дайн дуусгавар болсны 70 жилийн ойд зориулж 6527 хоригдолд өршөөл үзүүлжээ. Өршөөлд хамрагдсан хүмүүсийн дотор гэр бүлийн эзэмшлийн SK Group холдингийн тэргүүн Чой Тхэ Вон байгаа юм. Түүний эхнэр Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Ро Дэ Угийн охин билээ. 2013 онд бизнесмэн эр 40 гаруй сая доллар шамшигдуулсан хэрэгт буруутгагдсан бөгөөд дөрвөн жилийн хорих …

  • 14 August

    “С.Эрдэнэ гишүүнийг эргүүлэн татая” сонгогчдын түр хороо байгуулагджээ

    Баянгол дүүргийн сонгогчдоос итгэл хүлээлгэн УИХ-д сонгосон С.Эрдэнэ гишүүн нь УИХ-ын гишүүн хүний чанд сахин мөрдөх хууль дээдлэх үндсэн хуулийн зарчмыг удаа дараа зөрчиж байгаа тул УИХ-ын гишүүн байх ЁС ЗҮЙГҮЙ хүн гэж үзэж УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах түр хороог байгуулагдсан байна. Уг түр хороо нь Баянгол дүүргийн 23-н хорооны 1000 гаруй иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд нийт …

  • 14 August

    Н.Энхбаяр Их хурлын даргатай уулзлаа

    МАХН-ын дарга Н.Энхбаяр, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, дэд дарга З.Баянсэлэнгэ нар дөнгөж сая УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдтой уулзлаа. Уулзалт 30 орчим минут үргэлжилсэн байна. Хоёр дарга шинээр томилогдох сайд нарын асуудлаар санал солилцсон аж. Өчигдөр хуралдсан Шударга ёс эвслийн бүлэг МАХН-ын дарга Н.Энхбаярыг Засгийн газрын сайд нарыг томилох асуудлыг АН-тай зөвшилцөх ажлын хэсгийн ахлагчаар томилоод байгаа. Г.Ган

  • 14 August

    Гурван хүүхдийн ээж болсон топ модель Д.Пүрэвсүрэн уран бүтээлдээ эргэн оржээ

    Загварын ертөнцийнхөн дундаа хамгийн их дуулиан шуугиантай,олон нийтийн анхаарал дунд байдаг нь топ модель Д.Пүрэвсүрэн. Анх арван жилээ төгсмөгцөө алтны магнатын цайг чанаж, үрийн зулай үнэрлэсэн ч удалгүй хоёр тийш болсон. Үүнээс хойш олон залуустай нэр холбогдож байсан ч хоёр дахь амьдралаа Б.Ганбаяр гэх уул уурхайн копаний захиралтай эхлүүлж өдгөө гурван хүүхдийн ээж болж загварын тайз болоод кино ертөнцөөс хөндийрөөд …

  • 14 August

    “Шударга ёс эвсэл”- ийн шударга бус үйлдэл

    Постмодернист яруу найрагч Б.Галсансүхийн “Бурханд өгөх зөвлөгөө” шүлгийн “Бурхан…     ….Чи гаргасан зарлал бүхэнд нэжгээд НАЙДВАРТАЙ гэсэн үг байх ёстой гэж     Чанга дуугаар хэлсэн. Найдвартай гэсэн зарлал нээрээ хүмүүсийг их залхааж байна … “ хэмээх мөр үүнийг бичихийн өмнө өөрийн эрхгүй санаанд орж байна. Улс төрийн намуудаас  МАХН, МҮАН 2012 оны сонгуулиар эвсэж оролцсон. Тэд эвслийнхээ нэрийг “Шударга ёс” …

  • 14 August

    Авилгачдыг өршөөх үү, ардчиллаа хамгаалах уу өөрөө л мэд Элбэгээ

    “Надаас муусайн авилгачид бүгд айдаг юм. Би Ерөнхий сайд байхдаа Гаалийн Баатар тэргүүтэй албан тушаалтны гэмт хэрэгтнүүдийг илчилж байсан. Ерөнхийлөгч болох юм иймэрхүү албан тушаалтнуудыг бүгдийг нь байх ёстой газар руу нь явуулна. Шударга л байцгаая л даа. Шударга байя” хэмээн 2009 онд уриалсаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулж, 2013 онд Ардчилсан анхны Ерөнхийлөгч гэдэг сайхан нэртэйгээр …