XX зууны үйлдвэрлэлийн технологийн аугаа дэвшлүүд нь хөгжлийнхөө оргил үед нэгэнт хүрчээ. Үүнийхээ хэрээр дэлхийн хүчирхэг улсууд энэхүү шаардлагад нийцсэн шийдлүүдийг гаргахыг хүсч, түүнийгээ амьдралд хэрэгжүүлж эхлээд байна. Орчин үеийн шинжлэх ухаан, технологийн нэр томъёонд “нано” гэсэн үг хэрэглэгдэх болж, нано-шинжлэх ухаан, нанотехнологи, наноматериал гэх олон салбар үүсч эдгээр нь амьдралд нэвтрээд хэдэн арван жилийн нүүрийг үзжээ. АНУ, Япон, Хятад …
Мэдээ мэдээлэл
March, 2014
-
25 March
“Буянт-Ухаа 1” хороололд бүртгүүлсэн иргэдийн ихэнх нь 2 болон 3 өрөө байр захиалжээ
“Буянт-Ухаа 1” хорооллын захиалгыг төрийн үйлчилгээний ТҮЦ машинаар гуравдугаар сарын 10-аас 14 хоногийн хугацаанд бүртгэж өчигдрөөр дуусгавар болсон. Энэ хугацаанд нийт 9081 иргэн байр авахаар бүртгүүлсэн байна. Бүртгүүлэгчдийн 3987 төрийн албан хаагч, 1729 залуу гэр бүл, 2385 ахмад настан, 980 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа бөгөөд бүртгүүлсэн иргэдийн ихэнх нь 2 болон 3 өрөө байр авахаар хүсэлт гаргажээ. “Буянт Ухаа 1” …
-
25 March
Нийслэлийн нутаг дэвсгэрт гамшгаас хамгаалах дадлага, сургалт Пүрэв гарагийн 16 цагт болно
Нийслэлийн Засаг дарга “Гамшгаас хамгаалах дадлага, сургалт зохион байгуулах тухай” А/190 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газраас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудад Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам” “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-аар 2014 оны 3-р сарын 27-ны өдөр буюу …
-
25 March
Багануурын уурхайн нийтийн байрыг хувьчлах ажлын бэлтгэл хангагдаж байна
“Багануур” ХК-ийн балансанд бүртгэлтэй Уурхайн нийтийн байр болон 61-11 тоот, 58-15 тоот, 48-57 тоот, 56-34 тоот нийт 58 өрхийн орон сууцыг төрийн өмчийн хороо, “Багануур” ХК, дүүргийн төрийн захиргааны байгууллын шийдвэрээр хувьчлахаар болсон. 2014 оны 3 дугаар сард дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 17 дугаар тогтоол гарч дүүргийн Засаг даргаар ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй орон сууц хувьчлах товчоо байгуулагдсан. Мөн …
-
25 March
Крым, Украины мөнгөн тэмдэгтээ рублиэр сольж эхэллээ
ОХУ-ын харьяанд ороод удаагүй байгаа Крым Украины мөнгөн тэмдэгт болох гривенийг рублиэр сольж эхэлжээ. Одоо Крым болон Севастопольд татвар төлөх, төрийн албан хаагчдын цалинг тавих, тэтгэвэр, тэтгэмж олгох гээд бүх төлбөр тооцоог рублиэр хийх юм байна. Оросын засаг захиргааны гаргасан тооцоогоор 2016 оны нэгдүгээр сарын нэгэн гэхэд гривенийг гүйлгээнээс бүрэн гаргах аж. Энэ хугацаа хүртэл гривениэр энэ хойгт бэлэн болон бэлэн …
-
25 March
“Southgobi Resources”нүүрсний ханш унаснаас үүдэж 237.5 сая ам.долларын цэвэр алдагдал хүлээжээ
Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Southgobi Resources” компани өнгөрсөн онд нүүрсний ханш унаснаас үүдэж 237.5 сая ам.долларын цэвэр алдагдал хүлээсэн байна. Үүнийг 2012 онд хүлээсэн цэвэр алдагдлын хэмжээтэй харьцуулахад хамаагүй өндөр дүн болжээ. 2012 оны хоёрдугаар улирлаас эхлэн үйл ажиллагаа нь зогсоод байсан Овооттолгойн олборлолтыг өнгөрсөн оны гуравдугаар сарын 22-ноос хэвийн болгоод байна. “Southgobi Resources”-ийн нүүрсний олборлолт 3.06 сая тонн болж, …
-
25 March
Хөвсгөлийн нисэх буудлын дарга М.Амарбаясгалан ноцтой ослуудыг нуун дарагдуулж байна
Гудамжинд лааз өшиглөөд явж байсан хэсэг нөхөд өнөөдөр УИХ-д суудалтай гурван бие даагч гишүүний буянаар ИНЕГ-т эзэн мэт сууж буй билээ. Бие даагч Ц.Даваасүрэн гишүүний ивээлд багтаж ИНЕГ-ын даргын зөөлөн сэнтийд заларч байсан тус газрын дарга асан С.Буяндалайг “Ажлаа хийхгүй байна” гэж салбарын сайд нь огцруулсан. Тэгвэл ямар ч мэдлэг туршлагагүй нөхдийн бөөгнөрөл тус газарт буй болсноос хойш энэ газрын …
-
25 March
Монгол-Швейцарийн зөвлөлдөх уулзалт боллоо
Монгол-Швейцарийн Гадаад хэргийн яамд хоорондын 3 дахь Зөвлөлдөх уулзалт энэ оны 3 дугаар сарын 24-ний өдөр Швейцарийн Холбооны Улсын нийслэл Берн хотноо болов. Зөвлөлдөх уулзалтад монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, швейцарийн талаас Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудтай харилцах асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга Б.Нобс нар төлөөлөгчдөө тэргүүлэн оролцов. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар талууд хоёр …
-
25 March
Уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж буй “Хөрөг зургийн үзэсгэлэн” нээгдлээ
Монголын Уран зургийн галерейн танхимд Хөрөг зургийн үзэсгэлэн өнөөдрөөс эхэлэн ирэх 4-р сарын 30-ыг хүртэл үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тус үзэсгэлэнд галерейн сан хөмрөгт хадгалагдаж буй хөрөг бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байгаа юм. Монгол Улсын төрийн шагналт, ардын зураач Н.Цүлтэмийн “Өөрийн хөрөг”, “Ү.Ядамсүрэн”, “Зураач Маньбадар”, Г.Одонгийн “Ахмад уран бүтээлчид”, Ү.Ядамсүрэнгийн “Д.Сүхбаатар”, “Х.Чойбалсан”, До.Болдын “Барималч Амгалан”, Монгол Улсын ардын зураач Б.Гомбосүрэнгийн …
-
25 March
Төрсөн эцэг нь 2 настай, 8 настай хүүхдээ хазаж тамлажээ
2014 оны 03 сарын 24-нд шилжих шөнө Лантуун дохио ТББ-д бага насны хүүхдүүдийг төрсөн эцэг нь аймшигтайгаар тамлан зовоосон жигшүүрт хэргийн талаархи мэдээлэл ирлээ. Уг хэрэг Сүхбаатар дүүрэгт үйлдэгдсэн бөгөөд эхийг нь хичээлдээ явсан хойгуур төрсөн эцэг нь 2 настай охин болон 8 настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ өдөржин хазаж, боож, тамлан зовоосон байна. Яргачин этгээдийг сэтгэцийн эмгэгтэй юм уу гэтэл …
-
25 March
Дулаан, цэвэр, бохир усны шимтгэл нэг үнэлгээнд орно
Нийслэлийн хэмжээнд 240 мянган иргэн орон сууцанд амьдардаг. Үүнээс 86 мянган иргэн орон сууц, төрийн өмчийн ОСНААУГ –ын конторт харьяалагддаг. Харин эдгээр орон сууцны хэрэглэгчдэд төрийн 21, хувийн 44 контор үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр конторууд орон сууцны байршлаас шалтгаалан хэрэглэгчдээс цэвэр бохир ус, дулааны төлбөрөө өөр өөрөөр тооцож шимтгэлээ авдаг. Хураасан төлбөрөө дулаан, цэвэр бохир усаар хангагч байгууллага руу шууд …
-
25 March
Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд
Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/189 дүгээр захирамжаар нийслэлийн төсвийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2 үе шаттай зохион байгуулж эхлээд байна. 3 дугаар сарын 20-ны өдрөөс 05 дугаар …
-
25 March
Твиттерийг “арчиж хаях”-аа мэдэгджээ
Туркийн Засгийн газрын зүгээс твиттерт тавьсан хориг, хяналтаа улам чангатгаж байгаа ч иргэд нууц сүлжээгээр жиргэсэн хэвээр байгаа талаар “ВВС” мэдээллээ. Жиргээчдийн нэг нь Туркийн Засгийн газрын авлигын гэмт хэргийн талаар твиттерээр цацсаны улмаас улс улсын Ерөнхий сайд Тайип Эрдоган твиттерийг “арчиж хаях”-аа мэдэгдэж, удалгүй хориг тавьсан юм. Тэрээр энэ үйлдлийнхээ төлөө олон улсын зүгээс ихээхэн шүүмжлэл хүртэж байгаа юм. …
-
25 March
Украин зэвсэгт хүчнээ Крымээс татах шийдвэрийг албан ёсоор гаргалаа
Украины Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчынов зэвсэгт хүчнээ Крымын хойгоос татах шийдвэрийг албан ёсоор гаргасан талаар “ВВС” мэдээллээ. Ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр, Оросын цэргүүд тус бүсэд байгаа алба хаагчид болон гэр бүлийнхнийг нь заналхийлж эхэлсэн тул ийм шийдвэр гаргахаас аргагүйд хүрсэн байна. Ерөнхийлөгчийн мэдэгдлийг Украин даяар зурагтаар шууд дамжуулжээ. Тэрээр “Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөл Батлан хамгаалах яамны зааврын дагуу Крымын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл