Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Мобикомын гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй нар өнөөдөр дэлхийн хамгийн анхны авто зам барилга байгууламжийн мэдээллийг гар утаснаасаа авах “UB construction” аппликэйшнийг танилцууллаа. Энэхүү аппликейшнийг “Баяжуулсан хиймэл дүрслэл” технологийг ашиглан Мобиком компани бүтээсэн бөгөөд объектын байршил, чиглэл, хүрэх алслалыг тодорхойлох боломжтой төдийгүй хэзээ ч хаанаас ч Улаанбаатар хотод баригдаж буй барилга байгууламж, орон сууц, зам засварын ажил, …
Мэдээ мэдээлэл
March, 2014
-
24 March
Налайх дүүрэгт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан гахайн фермд өвчин гарчээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын 03 сарын 24-ний өдрийн ээлжит шуурхай зөвлөгөөнөөр Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар тус дүүргийн нутаг дэвсгэрт олон тооны гахай үхсэн талаар шуурхай мэдээлэл өгч, шаардлагатай асуудлыг шийдвэрлүүллээ. Налайх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт амьдардаг иргэн М.Дамдинхүү 2014 оны 03-р сарын 18-ны өдөр нийслэлийн Мал эмнэлгийн газарт олон тооны гахай үхсэн талаар дуудлага өгчээ. Дуудлагын дагуу холбогдох хүмүүс …
-
24 March
Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто замын ажил эхэллээ
Нийслэлийн Авто замын газрын захиалгаар 2014 онд Улаанбаатар хотод хэрэгжих зам барилгын ажлын эхлэл болж “ЭСТО” ХХК Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто зам барих ажлаа 3 сарын 10-нд эхлүүлэн, хоёр жижиг гүүрийн засварын ажлыг төлөвлөсөн хугацаанаас өмнө гүйцэтгээд байна. Өнөөдрийн байдлаар талбай дээр төмөр замтай огтлолцсон 24.7 у/м төмөрбетон гүүрийн ажил, газар шорооны ажил ид …
-
24 March
Ерөнхийлөгч маргааш эмчилгээ хийлгэхээр Япон улсыг зорино
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон жил суугаа ажил хийхдээ буруу сууснаас болж нуруундаа эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон талаараа сэтгүүлч Б.Эрдэнэцогттой уулзах үеэрээ ярьсан юм. Төрийн тэргүүний эмчилгээг Япон улсад хийлгэхээр болсныг түүний эмч нь өнгөрсөн долоо хоногт хэвлэлд ярьсан юм. Ерөнхийлөгч маргааш өглөө 11.00 цагт Япон улсыг зорих аж. Тэрбээр өмнө нь хоёр ч удаа монголд мэс засал хийлгэж байсан …
-
24 March
Украин Крымтэй залгаа хилээ хаалаа
Украины хилийн харуулууд Крымтэй залгаа хилээ хаасан талаар орон нутгийн эрх баригчид “РИА Новости”-д мэдээлжээ. Ингэснээр Крымыг орхих хүсэлтэй Украины армийн алба хаагч нар хүртэл хил давж чадахааргүй болсон хэмээн өнгөрсөн баасан гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигаар байгуулагдсан Крымын холбооны дүүргийн засаг захиргаанаас мэдэгджээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Крым дэх баазад байрлаж байсан Украины армийн 18 мянган алба хаагчаас …
-
24 March
Манай хоккейчид “Сhallenge Cup 2014”-өөс хүрэл медаль хүртлээ
Азийн хоккейн холбооноос Арабын Нэгдсэн Эмират улсад зохион байгуулсан “Сhallenge Cup 2014” тэмцээнд манай хоккейн баг тамирчид амжилттай оролцож, хүрэл медаль хүртжээ. Тэмцээн гуравдугаар сарын 16-22-ны өдрүүдэд АНЭУ-ын Абу Даби хотноо болсон бөгөөд Монголын шигшээ баг эхний тоглолтоо өнгөрсөн жилийн аварга Тайваны багтай хийж 3-10 харьцаагаар ялагдаж, хоёр дахь тоглолтоо Хонконгийн багийг (9:2), Тайланд (8:2), Кувейт(3:1) шигшээг тус тус ялсан юм. Ингээд …
-
24 March
Нийслэлд 16 цэцэрлэг барина
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар орон сууцны томоохон хороолол дунд сургууль, цэцэрлэг барихаар болжээ. Ингэхдээ хуучин хороолол болон шинээр баригдах дахин төлөвлөлтийн хүрээнд барих орон сууцны хороололд нийт 80 бага сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн байна. Үүнээс энэ онд нийслэлийн төсөвт суулгаснаар 16 цэцэрлэг барих юм байна. Тэдгээр цэцэрлэгт нийт 10700 хүүхэд хамрагдах боломжтой аж. Цаашдаа шинээр төлөвлөлтөд багтааж барих цогцолбор, хотхонуудад …
-
24 March
ГАЗАР ӨМЧИЛЖ АВАХ ТУХАЙ ХҮСЭЛТИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ХҮЛЭЭН АВЧ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ
Нийслэлийн Газар өмчлөлийн ажлыг шинэчилсэн арга хэлбэрээр зохион байгуулах талаар “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хууль хэрэгжиж эхэлснээр /2003-2013/ 10 жилийн хугацаанд 98002 иргэн газар өмчлөн авсан нь нийслэлийн нийт хүн ам /1.226.991/-ын дөнгөж 8%-тай тэнцэж байна. НИТХ-ын 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор батлагдсан Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх 15309 га бүхий 52 газрын байршил тогтоогоод байна. Уг …
-
24 March
Хятадын Weibo сүлжээ сайтуудаар Монгол Улсыг Крымын нэг адил авах тухай хэлэлцүүлэг өрнөжээ
Биднийг эдийн засгаа яаж аврах вэ гэж хэлэлцэж, мэтгэлцэж байх хооронд Хятадын иргэдийн хэрэглэдэг бараг л Twitter шахуу Weibo сүлжээ сайтуудаар Монгол Улсыг Крымын нэг адил авах тухай хэлэлцүүлэг өрнөсөн сурагтай. Одоогоос хэдхэн цагийн өмнө Dawn.com дээр Хятадууд Крымийн араас Монголыг нэгтгэх бүх нийтийн санал хураалт явуулахыг уриалж байна гэх нэртэй мэдээлэл нийтлэгджээ. Эх сурвалж нь: http://www.dawn.com/news/1094609/chinese-recall-mongolian-referendum-after-crimea Үүнд: Украйны Крымийн …
-
24 March
Хүүхдийн үндэсний дуулалт жүжгийн өдрүүд болно
Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа урлаг гоо зүйн боловсролыг нэмэгдүүлэх, үндэсний урлагаа дэмжих, түүгээр бахархан, өвлүүлэн хөгжүүлэх, төрөөс баримтлаж буй соёлын бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор ХҮҮХДИЙН ҮНДЭСНИЙ ДУУЛАЛТ ЖҮЖГИЙН ӨДРҮҮДИЙГ 4 сарын 11-15 хооронд ҮДБЭЧуулга дээр зохион байгуулж байна. Цуутын цагаагч гүү монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн, адал явдалт, сургамжит түүхийг өгүүлсэн “ЭРХ ЦАГААН УНАГА” хүүхдийн дуулалт жүжгийг 4 сарын 11-14 ны өдрүүдийн 11:00, 13:00-н цагуудаас, …
-
24 March
Цогц бүтээл туурвих зорилготой “Ethnosphere” төсөл ирэх сард нээлтээ хийнэ
Үндэсний соёл урлагаа хөгжүүлж, мэргэжлийн төвшний цогц бүтээл туурвих зорилготой “Ethnosphere” төсөл хэрэгжихэд бэлэн болжээ. Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын урлагийн зөвлөл болон мэргэжлийн хөгжмийн зохиолч, хөгжимчид, загвар зохион бүтээгчид, зураачдыг хамтатгасан энэ төслийн нээлт ирэх сард болох аж. Орчин үеийн чиг хандлагатай үндэсний хөгжмийн бүтээл, хувцас загварын шоу, уран зураг нэгдэн Монголыг дэлхий дахинаа сурталчлах цогц бүтээл …
-
24 March
Техникийн захуудыг 10 дугаар сарын 01-ний дотор хотын төвөөс нүүлгэнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 3 сарын 21-нд болсон хуралдаанаар техникийн захуудыг Улаанбаатар хотын төвөөс нүүлгэж СХД-ийн 32-р хороо, хуучнаар 22-ын товчоо байснаас ургаш 130 га газарт “Авто худалдааны нэгдсэн цогцолбор” барих асуудлыг хэлэлцэн баталлаа. Хуралдааны үеэр нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, “Авто худалдааны нэгдсэн цогцолбор барих асуудлаар нийслэлээс томоохон мэдээллийн сувгуудаар дамжуулан иргэдээс санал авсан …
-
24 March
Улаан бурхан өвчингүй 4 орны тоонд Монгол улс багтжээ
ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн Австрали, Макао, Монгол, Солонгос улсууд улаанбурхан өвчний гаралтыг эрс бууруулж чадсан болохыг албан ёсоор зарлажээ. Энэ дөрвөн улс бүсээс дэвшүүлсэн зорилтыг хангасан анхны улс орнууд болсон тухай БНСУ-ын Сөүл хотод болж буй Номхон далайн баруун бүсийн орнуудын Баталгаажуулах хорооны хурлын үеэр онцолсон байна. Улаанбурхан өвчний улмаас дэлхий дээр өдөрт дунджаар 330 хүн нас бардаг, тэдгээрийн …
-
24 March
УИХ дарга З.Энхболд “Асгатын мөнгөний орд”-д ажиллав
УИХ дарга З.Энхболд болон дагалдан яваа төлөөлөгчид өчигдөр /2014.03.23/ Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын дөрөвдүгээр багийн нутагт орших “Асгатын мөнгөний орд”-д ажиллав. Асгатын мөнгөний орд Монгол орны баруун хэсэгт, ОХУ-ын Алтайн хязгаартай хиллэн оршдог. УИХ-ын даргын ажлын айлчлал хийж буй Өлгий сумаас 180 км, харин Улаанбаатар хотоос 1800 км-ийн зайтай оршдог. УИХ-ын даргын /2014.03.22/-ны өдөр зочлон очиж, ажил байдалтай нь танилцсан …
-
24 March
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг алслагдсан нутгийн хүн амд хүргэх төсөл амжилттай хэрэгжиж байна
Каритас Чех Олон Улсын байгууллага Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газартай хамтран “Монгол орны алслагдсан бүс нутаг дахь эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нь” төслийг 2011-2013 онд хэрэгжүүлсэн. Каритас Чех ОУБ нь хүмүүнлэгийн болон хөгжлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч Бүгд Найрамдах Чех Улсын томоохон ашгийн бус хүмүүнлэгийн байгууллага юм. Тус байгууллага нь 2006 оноос Монгол Улсад нийгмийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл