Мэдээ мэдээлэл

January, 2014

  • 24 January

    2014-2015 онд сэтгэл, оновчтой зохицуулалт, хамтын хариуцлагаар утаатай тэмцэнэ

    Шинэчлэлийн Засгийн газраас нээлттэй зарласан үйлдвэржилтийн төслийн дүн мэдээллийг өчигдөр болсон “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцууллаа. Энэ ажлыг анхнаас нь ил тод, нээлттэй явуулахыг чухалчилж байна. 2013.12.23-наас 2014.01.17-ны 17:00 цаг хүртэл төслийн санал хүлээн авч, төслийн жагсаалтыг 2014.01.22-нд www.zasag.mn-д нээлттэй мэдээлсэн. Нийт 1151 төсөл хүлээн авснаас 500 сая төгрөгөөс бага үнийн саналтай 381, 500 саяас …

  • 24 January

    УИХ-ын чуулган болон байнгын хороо хуралдана

    БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: 1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 08.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал:  Ашигт малтмалын тухай  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: 1. Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд …

  • 23 January

    Түүх соёлоо хамгаалах асуудлаар ҮАБЗ-д хандана

    Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 121 жилийн ойд зориулсан “Түүх соёлын үнэ цэнэ” сэдэвт эрдэмтэн, судлаачдын нээлттэй хэлэлцүүлгийг  УИХ дахь МАН-ын бүлэг, Нийгмийн ардчиллын хүрээлэн, Түүх соёлоо хамгаалах хөдөлгөөнөөс хамтран зохион байгуулж байна. Улс төрийн зорилгоор түүхийг гуйвуулж, түүхийн дурсгалт зүйлсийг нураан сүйтгэж байгаа эрх баригчдын үйлдэлд эмзэглэж байгаагаа уг хэлэлцүүлэгт оролцогсод хэлж, түүхийн үнэн зөв ойлголтод онцгой анхаарах шаардлагатайг онцолж …

  • 23 January

    Асуудал Ц.Мөнхбаярт байгаа биш түүний тэмцлийн гол зорилгод байгаа

    Тодруулбал, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, С.Ганбаатар, Г.Уянга, Ж.Батзандан нар юу хэлэв? УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Ц.Мөнхбаярыг одоо очиж эргэнэ Тухайлбал Ж.Батзандан гишүүний хувьд “Ц.Мөнхбаярт ял өгөх бус шагнал өгөх ёстой. Би Байгаль орчин, эх орныхоо төлөө тэмцдэг хүн бүрийг хамгаална. Асуудал Ц.Мөнхбаярт байгаа биш түүний тэмцлийн гол зорилгод байгаа. Засгийн газар хуулиа дагахгүй хэрнээ яах ч үгүй, харин иргэн нь хуулиа биелүүлэхийг …

  • 23 January

    АН-ын бүлэг “давхар дээл”-ийн асуудлаар 5 хоногийн завсарлага авлаа

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Завсарлага авсан шалтгаан нь тус хуулийн төсөлд тусгагдаад буй “давхар дээл”-ийн асуудлыг яг хэзээнээс эхлэн мөрдөх дээр нэгдсэн нэг байр суурьтай …

  • 23 January

    Төвдүүд алсан дайсныхаа сүнсийг хүүхэлдэйд шингээн жуулчдад зардаг байжээ

    Хүүхэлдэй эрт дээр үеэс л охидын хамгийн дуртай тоглоом байсаар ирсэн. Зарим нь хайртай хүүхэлдэйгээ насан туршид хадгалдаг. Сүүлийн үеийн хүүхэлдэй улам гоё болж, хүнтэй улам адилхан болсоор. Гэвч бэлэглэсэн гоё хүүхэлдэй болгон хүүхдэд аз жаргал авчирдаггүй гэнэ. Заримдаа аймшигт явдал тохиолдоход хүүхэлдэйг хамаг гай зовлон, эмгэнэлт явдлын шалтгаан гэж буруутгадаг. Өнгөрсөн зууны эхэн үеийн “бейло-беби” хэмээх хүүхэлдэйн түүх тун …

  • 23 January

    Олборлосон алтаа банкинд тушааснаар валютын нөөц нэмэгдэнэ

    Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат танилцуулав.   Засгийн газар Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хуулийн төслийг нам, эвслийн бүлэг болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд төслийг хэлэлцэхийг …

  • 23 January

    Эмэгтэй гишүүд “Архи тамхигүй бэлэг барьцгаая” аяныг эхлүүллээ

    УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг, Монголын сурагчдын холбоо, Монголын залуучуудын холбоо хамтран нийт ард түмэндээ хандан уриалга гаргаж, “Архи тамхигүй бэлэг барьцгаая” аян өрнүүлж байгаа талаар өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. УИХ-ын гишүүн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг Цагаан сар бол монголчуудын хамгийн эрхэмлэн дээдэлдэг, бэлэгдлийн баяр юм гээд цагаан сарын баярын бэлгэнд …

  • 23 January

    БНСУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 0.9 хувиар өссөн байна

    Төв банкнаас мэдээлснээртус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх улирлаасаа 0.9 хувиар, харин өнгөрсөн оны мөн үеэс 3.9 хувиар өсчээ. Харин гуравдугаар улиралд БНСУ-ын эдийн засаг өмнөх улирлаасаа 1.1 хувиар өссөн дүнтэй гарч байсан юм. Тус улсын Төв банкны тооцоолсноор Азийн дөрөв дэх том эдийн засаг энэ онд 3.8 хувиар өсөх төлөвтэй байна. “Бодит үзүүлэлт ингэж гарвал энэ нь 2010 оноос …

  • 23 January

    Нийтийн дууны шилдгүүдийг шалгаруулах “Алтан хуур” наадам болно

    Нийтийн дууны шинэчлэлийг харуулах, уран бүтээлийг чанаржуулахад өрсөлдөөн бий болгох, энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулж алдаршуулан шагнах зорилгоор зохион байгуулагдаж буй “Алтан хуур-2014” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ  “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд 03-р сарын 02-нд 19:00 цагаас зохион байгуулагдахаар товоо зарлалаа. Монголын нийтийн дуучдын нэгдсэн холбоо, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Монголын зохиолчдын эвлэлийн яруу найрагийн үндэсний төв, “Нандин үндэс” ТББ, …

  • 23 January

    Нүүрсний хэрэглээ 3.5 тонноор буурна

    Улаанбаатар хотын гэр хороололд нийт 189 мянган  айл өрх оршин суудгаас 45 хувь нь монгол гэрт, 55 хувь нь байшинд амьдардаг. Эдгээр өрхүүд өвлийн улиралд орон байраа дулаацуулахад зориулж жилд дунджаар 850-940 мянган тонн түүхий нүүрс, 750-800 мянган шоо метр мод шатаадаг гэсэн статистик байна. Гэхдээ ийм хэмжээний түүхий нүүрс болон мод шатааж агаар бохирдуулахгүй байх боломж гэр хорооллын иргэн …

  • 23 January

    Луис Суарэз багтаа шинэ рекорд тогтоожээ

    Луис Суарэз 2013 онд Ливэрпүүлийн улаан өмсгөлтэй нийт 33 удаа талбайд гарахдаа, 33 гоол оруулсан нь рекорд амжилт болсон байна. Тодруулбал, түүнээс өмнө Ливэрпүүлийн ямар ч домогт довтлогчид тоглосон тоглолттойгоо тэнцүү тооны гоолыг оруулж байгаагүй юм. Түүний хувьд 2013 он хэзээ ч мартагдахааргүй өнгөрсөн болов уу. Өнгөрсөн 4 -р сард Чэлсигийн тоглогчийг хазсан үйлдлийнхээ төлөө 10 тоглолтоор торгуулснаас гадна өнгөрсөн …

  • 23 January

    Багануурын уурхайн нүүрс ачих, бутлах байгууламжийн өргөтгөл нээгдэв

    “Багануур” компани  нүүрс ачих, бутлах байгууламжийнхаа өргөтгөлийг ашиглалтанд оруулжээ. Өргөтгөл ажиллаж эхэлснээр үйлдвэрийн хүчин чадал жилд 500 мянган тонноор нэмэгдэж байгаа аж. Нүүрс бутлан ачих байгууламжийн өргөтгөл нь газар доогуур 100 метр, газар дээгүүр 400 метр бүхий нийт 500 метр конвейрын систем бүхий байгууламж аж. 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн энэхүү өргөтгөлийн ажлыг “Багануур” компанийн захиалгаар Монгол Улсын “Монничикон …

  • 23 January

    Гэмтлийн эмч нар хүүхдийн эмчилгээний мөнгөнөөс “завшдаг”

    Улсын тодотголтой хэдэн эмнэлгүүд тариа хийсэн ч “Гаднаас авч ир” гээд өвч­төнүүдээ гүйлгэдэг нь энгийн үзэгдэл болсон. Тэгвэл ир­гэдээс “Бүр сүүлдээ өвчин зовлондоо энэлэн, шаналж байгаа бяцхан үрсийнхээ эмчил­гээ­ний төлбөрөөс хумсалдаг болжээ” гэх гом­дол ирсэн юм. Бид дээрх гомдлын дагуу эхлээд Нийс­лэлийн Эрүүл мэндийн газрын Хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийн асуудал ха­­риуцсан мэргэжилтэн Б.Бадам­ханд­тай уулзсан. Тэрбээр “Эрүүл мэндийн яамнаас тендерт …

  • 23 January

    С.Одонтуяа гишүүний онигоо дуусахгүй нь

    УИХ-ын цөөхөн эмэгтэй гишүүний нэг С.Одонтуяа сүүлийн үед жинхэнэ онигооны баатар болж байна гэнэ. Ихэмсэг хийгээд донж­лог гишүүн энэ хэвээрээ гүйгээд бай­вал онигооны баатар бо­лоод л байх янзтай. Учир нь жиргээч ги­шүүнийг өчигдөр твит­терийн нэгэн “анд” нь ёстой нүүр хийх газаргүй болгож орхив. Саваагүй жиргээч С.Одонтуяа гишүүн рүү “Эрээн цавын” гэх то­дот­­голтой Д.Нямсүрэн най­рагчийн зургийг ил­гээж, “Энэ хүнийг таних уу, …