Мэдээ мэдээлэл

December, 2013

  • 4 December

    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг ирэх оноос үнэгүй тараана

    УИХ-ын Тамгын газраас эрхлэн гаргадаг долоо хоног тутмын хэвлэл “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг  2014 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн  үнэ төлбөргүй тараахаар болсон тухай УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Төрийн мэдэээлэл” эмхэтгэлийн Зөвлөлийн дарга Б.Болдбаатар мэдэгдэв. Тус эмхэтгэлийг иргэдэд үнэгүй тараах нь “эмхэтгэлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн хууль тогтоомжийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, тайлбарлан таниулах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих …

  • 4 December

    Ш.Чоймаа багш дууны шүлэг бичжээ

    Ш.Чоймаа багшийн зохиосон удахгүй дуу болон мэндлэх гэж  байгаа  “Хан тэнгэр эцэг минь ниргээч” шүлгийг хүргэж байна. Нутаг ус, эх болсон газар шороог маань ухан сэндийчиж байгааг  хараад Их номын хүмүүн хүртэл сэтгэлээ чилээн  арга ядахдаа    шүлэглэн сууна.   “Хан тэнгэр эцэг минь ниргээч…” Мөнх тэнгэрийн онгон сахиустай Мөргөж шүтдэг хайрхан уулсыг минь Мөнгө зүүдэлсэн мөлхөө дээрэмчид Мөрлөн малтсаар, мөхөөн хөнөөх …

  • 4 December

    Брэндан Рожэрс: Бид хожигдолд хариу барина

    Өнгөрсөн Ням гарагт Халл Ситид ялагдсан муу тоглолтоо засах боломжтой гэж Брэндан Рожэрс найдаж байна. Долоо хоногийг Ливэрпүүл “Кингстон Комуникейшн” –д 3:1 харьцаатай ялагдал хүлээж, таагүй байдлаар эхлүүлсэн ч энэ долоо хоногт гэртээ хийх 2 тоглолтондоо ялалт байгуулж, алдаагаа засах боломжтой юм. Ливэрпүүл өнөөдөр буюу лхагва гарагийн шөнө Анфилд цэнгэлдэхдээ Норвичийг хүлээн авч тоглох бөгөөд тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал …

  • 4 December

    Монголын их хатдын түүхийг бүжгэн жүжгээр өгүүлнэ

    ҮДБЭЧ-ын уран бүтээлчид Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг 9 хатдын түүхэн амьдралыг бүжгийн жүжгийн хэлээр үзүүлж буй “МОНГОЛЫН ИХ ХАТАДЫН ТУУЛЬС” бүжгэн жүжгээ 2013 оны 12 дугаар сарын 16,16,17-ны өдрүүдэд 19:00 цагаас өөрийн тайзнаа тоглохоор бэлтгэл ажилдаа …

  • 4 December

    Ам.долларын ханш 2,4 төгрөгөөр суларчээ

    Өчигдрийн Монголбанкны зарласан хаалтын ханшаар ам.доллар төгрөгийн эсрэг 2,4 төгрөгөөр суларчээ. Ам.доллар төгрөгийн эсрэг 1742,6 төгрөгөөс 1739,66 төгрөгт хүрч 2 төгрөг 40 мөнгөөр суларсан байна. Ам.доллар төгрөгийн эсрэг суларсан нь Еврог төгрөгийн эсрэг сулрахад хүргэсэн бөгөөд евро төгрөгийн эсрэг 2370,51 төгрөгөөс 2356,98 төгрөг  хүрч 13 төгрөг 53 мөнгөөр суларлаа. Харин иень төгрөгийн эсрэг 16,99-өөс 16,88 төгрөг хүрч 11 мөнгөөр суларсан …

  • 4 December

    Налайхын замд автомашин дэлбэрсэн ноцтой осол гарчээ

    “Урган наран” хорооллын урд замд өнөөдөр өглөөний 06.30 цагийн үед зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, УНЧ 2423 улсын дугаартай “Соната V” маркийн автомашин Улаанбаатараас Налайхын чиглэлд явж байгаад өөдөөс ирж явсан НАА 4263 улсын дугаартай “Тоёота Чезер” маркийн автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас “Чезер” маркийн автомашин жалга руу унаж,  шатжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Чезер” маркийн автомашинд жолоочоос гадна …

  • 4 December

    Даатгалаа дамжуулдаг, өвлүүлдэг болъё

    -Зөвхөн өөрийнхөө төлөө бус гэр бүл, аав ээж, хань ижил, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө амьдардаг араншин үеэс үед дамжсаар байх нь үнэн болохоор нийгмийн даатгал болон ЭМД-д зориулж буй мөнгийг ойр дотныхондоо дамжуулдаг, бүр цаашлаад өвлүүлдэг болгох цаг болжээ. Харин үүнийг зориглон дуугарах эрх мэдэлтэн, хууль санаачлагч одоогоор алга байна- Анх ажил хийж, 12 мянган төгрөгийн цалинтай байх үеэсээ …

  • 4 December

    3 настай охиныхоо толгойг тасдсан Ж-г прокурорт шилжүүлжээ

    Төв аймгийн Батсүмбэр суманд нэгэн эмэгтэй гуравхан настай охиныхоо толгойг тасдаж амийг нь бүрлэгсэн аймшигт хэрэг өнгөрсөн 10-р сарын сүүлээр гарсан билээ. Тэгвэл эл хэргийг үйлдсэн охины ээж Ж гэгчийн мөрдөн байцаалт дуусч хэргийг прокурорт шилжүүлээд байгаа аж.  Хэрэгтэн Ж-ийн хувьд “Хүчит шонхор” зах дээр малын гэдэс ангилж зардаг байсан бөгөөд хэрэг гарахаас өмнөхөн Батсүмбэр суманд айлын мал маллахаар ирээд …

  • 4 December

    Өнөөдөр нөөцийн махны бэлтгэл ажилын явцтай танилцана

    Өнөөдөр 12:15 цагаас Офицерүүдийн ордны зүүн урд байрлах “Тэнгэр” худалдааны төвийн агуулахаас эхлэн нөөцийн махны бэлтгэл ажилтай танилцан, мах бэлтгэгчдэд хэрхэн ажиллах талаар  чиг үүрэг өгөх гэж байна. Уг ажлыг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал ахлан явуулах аж. Нөөцийн махны худалдаа энэ сарын 25-аас эхлэх боловч шаардлагатай махны нөөц одоогоор 50 хувьд ч хүрээгүй байгаа …

  • 4 December

    Л.Болд сайд НАТО-гийн чуулга уулзалтад оролцож байна

    Афганистан дахь “НАТО-гийн Аюулгүй байдлыг дэмжих олон улсын цэргийн хүчний ажиллагаа” (ISAF)-нд цэрэг илгээгч  НАТО-гийн гишүүн болон түнш орнуудын Гадаад хэргийн сайд нарын чуулга уулзалт НАТО-гийн Төв байранд энэ сарын 3-нд эхэллээ. Чуулга уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Энэ өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Элчин сайд А.Вершбоутай хоёр …

  • 4 December

    Тайланд, Украин улсад болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

    Сүүлийн үед Тайланд, Украин Улсад улс төрийн тогтворгүй нөхцөл байдал үүсээд байгаатай холбогдуулан эдгээр улсад ажиллаж амьдарч буй болон зорчихоор төлөвлөж буй монгол иргэдэд  олон хүн цугласан газраар, мөн засаг захиргааны байрных нь ойр орчмоор явахгүй байхыг ГХЯ-наас сэрэмжлүүлж,  тус улсуудын хууль сахиулах байгууллагын зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөж байна. ГХЯ

  • 4 December

    Бизнес эрхлэгчидтэй үйлчилгээ явуулах зөвшөөрлийн талаар төрийн байгууллагийнхан уулзалт хийнэ

    Бизнес эрхлэгчдийн анхааралд! Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа зөвшөөрлийн шинэчлэлийн ажлын хүрээнд  Худалдан авах ажиллагааны газар, Хил хамгаалах ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Мал эмнэлгийн үржлийн газар, Эрчим хүчний зохицуулах хороо, МҮХАҮТанхимаас олгож байгаа зөвшөөрөл, бүртгэл …

  • 4 December

    Өрөө төлөөгүй бүсгүйг шатааж, хороожээ

    Эрт дээр үеэс хуульгүйгээр шүүн шийтгэх ёс уламжлагдсаар ирсэн Төв Америкийн Гвантемал арлын улсад өрөө төлөөгүй эмэгтэйг амьдаар нь шатааж алсан хэрэг гарчээ. Бусдад өрөө төлөлгүй удсан эмэгтэйг Сан Хуан хотын 250 орчим иргэд хамтран урьдаас зохион байгуулж шатаасан бөгөөд эмэгтэйг шатаах явцдаа цагдаа хүчний байгууллагынханыг нэвтрүүлэхгүй байх хаалт хүртэл хийжээ. Өртэй эмэгтэйн гэрийг тэр чигт нь бүсэлж, чирч гарган …

  • 4 December

    “Гал үндэстэн холбоо”-ныхон бусдаас 67 сая төгрөг авсан нь тогтоогджээ

    Өнгөрсөн 9-р сарын 16-ны өдөр төрийн ордон руу гал нээж, хэд хэдэн обьектэд тэсрэх бөмбөг суурилуулсан байсан гэх “Гал үндэстэн холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Ц. Мөнхбаяр нарын зургаан хүнд холбогдох хэрэгт  Эрүүгийн хуулийн 91.2 буюу хүний амь насыг санаатай хороохыг завдсан мөн 177.1 зандалчлах гэсэн зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлээд байгаа билээ. Тэднийг одоогоор өөр …

  • 4 December

    38-р сургуулийн байрыг, дүүргийн Нутгийн захиргааны ордонтой зэрэгцүүлж шинээр барина

    Нийслэлийн “Иргэд хүлээн авах төв”-өөр дамжуулан нийслэлийн Засаг даргатай уулзах хүсэлт ирүүлсэн 9 иргэнийг  Баасан гарагт хотын дарга хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын зөвлөх болон бусад холбогдох албаныхан оролцож, иргэдийн асуултад хуулийн дагуу хариу өгч, боломжтой зарим хүсэлтийг шийдвэрлэсэн юм. Иргэдийн дийлэнх нь газрын маргаан шийдвэрлүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайд барилга барьж байгаа асуудлыг зогсоох, гэр хорооллын дахин …