Мэдээ мэдээлэл

November, 2013

  • 27 November

    Монголд анх удаа тоглогдох “Мөсөн цирк Монголд” тоглолтын тасалбар худалдаанд гарлаа

    “Монгол Циркийн хөгжлийн төв” ТББ-ынхан Монголын үзэгчид, хүүхэд багачуудын шинэ жилийн баярт зориулан дэлхийд алдартай “Сircus on ice” буюу “Мөсөн цирк”-ийн тоглолтыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулахаар товоо зарлаад байгаа билээ. ОХУ-ын Москвагийн төв циркийн жүжигчдийн  алдарт “Мөсөн цирк”  тоглолт ирэх арванхоёрдугаар сарын 7-ноос эхлэн “АСА” циркт ердөө долоо хоног үргэлжлэх юм.  Уг тоглолтын тасалбарыг “АСА” циркийн кассаар борлуулж …

  • 27 November

    Усанд сэлэлтийн өсвөрийн тамирчид аваргаа шалгаруулна

    Монголын усан спорт сонирхогчдын холбооноос усанд сэлэлтийн өсвөрийн тамирчдын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 28-аас 30-ны өдрүүдэд Орхон аймгийн “Хангарьд” клубт зохион байгуулахаар болжээ. Тэмцээнд “Хангарьд”, Усан спорт сургалтын төв, “MCS –Орчлон”, “MCS Vista” зэрэг зургаан клубын 170 орчим өсвөрийн тамирчид оролцохоор мэдүүлгээ өгсөн бөгөөд тэмцээн 8  нас, 9-11 нас, 12-14 нас, 15-аас дээш гэсэн насны ангилалаар хувийн болон холимог, …

  • 27 November

    Ажлын хэсгүүд хуралдана

    Өнөөдөр төрийн ордонд 13:00 цагаас эхлэн ажлын хэсгүүдийн хуралдаан болно. Тодруулбал, – Газрын тосны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд, – Химийн хорт болон аюултай бодисын тухай болон холбогдох бусад хуулийн хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө …

  • 27 November

    Ерөнхийлөгч “Дэлхий 2014 онд” олон улсын эдийн засгийн арга хэмжээнд оролцлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Сингапур Улсад /БНСУ/ энэ сарын 26-нд болсон “Дэлхий 2014 онд” олон улсын эдийн засгийн арга хэмжээнд оролцлоо. The Economist сэтгүүлийн эрхлэгч Дэниэль Фрэнклин “Дэлхий 2014 онд” арга хэмжээг нээж үг хэлсний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тайзнаа урин сонирхсон асуултандаа хариулт авлаа. Дэниэль Фрэнклин: Эрхэмсэг ноён Цахиагийн Элбэгдоржийн талаар товч танилцуулахад тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр …

  • 27 November

    Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

    Өнөөдөр УИХ-ын дөрвөн байнгын хороо болон нэг дэд хороо хуралдана. Үүнд: Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд болно. Хуралдаанаар: “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/; Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах Үндсэн чиглэл, Төв банкны тухай хууль болон Монголбанкнаас Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн …

  • 27 November

    “Азийн хөгжлийн банк” эрчим хүчний салбарын шинэчлэлтэд зориулж зээл олгоно

    Эрчим хүчний Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Аяуми Кониши тэргүүтэй төлөөлөгчдийг 2013 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Аяуми Кониши хэлэхдээ “АХБ-наас Монгол Улсын Засгийн газартай ирэх 3 жилийн хугацаанд хамтран ажиллах шинэ гэрээ байгуулахаар болж байна. АХБ-нас олгох зээл нь зээлийн гэрээ нь Монгол Улсын Засгийн газраас тавьж байгаа …

  • 27 November

    Дугаарын хязгаарлалтын санал асуулгыг өнөөдөр 22:00 цаг хүртэл авна

    Нийслэлийн иргэдээс нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Иргэдийг хүлээн авах төвд хүйтний удиралд дугаарын хязгаарлалтыг цуцалж өгөх талаар нилээдгүй хүсэлт ирүүлсэн. Нийслэлийн удирдлагууд аливаа томоохон шийдвэр гаргахдаа иргэдээсээ асуух зарчим баримталж байгаа тул иргэдийн хүсэлтийн дагуу дугаарын хязгаарлалтыг цуцлах эсэх талаар 2013 оны 11-р сарын 13-наас 15 хүртэл 48 цагийн хугацаанд санал авсан. Саналыг цахим хуудас, мессеж гэсэн 2 хэлбэрээр авсан бөгөөд …

  • 26 November

    Р.Гончигдорж: Цагаан сараар 3 өдөр биш нийтдээ таван өдөр амардаг байх нь зүйтэй

     УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу Цагаан сараар амрах өдрийн тоог нэмэгдүүлэх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Баярцогт хууль батлагдсанаар амралтын өдөр нэгээр нэмэгдэхээр байгаа тул нийт амралтын өдрийг цөөрүүлэх талаар ямар саналтай байгааг тодруулахад төсөл санаачлагч “Хөдөлмөрийн хуулиар …

  • 26 November

    11 сарын 25-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    Замын хөдөлгөөний удирдлагын төвд 11 сарын 25-ны өдөр  гэрлэн дохионы 154, хурд хэтрүүлсэн 70 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна. үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.

  • 26 November

    Цэргийн инженер, эмнэлгийн чиглэлээр япон улстай хамтарч ажиллана

    Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар Япон Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Масанори Нишигийн урилгаар 2013 оны 11 дүгээр сарын 25-28-ний өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын эхний өдөр Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар Япон Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Масанори Нишитэй албан …

  • 26 November

    Ногоон хөгжил гэж юу вэ?

    Энэхүү өгүүллийн зорилго бол ногоон хөгжил гэж юу болохыг тайлбарлаж танилцуулахад оршино. Ногоон хөгжил бол Монголчуудад тун ойр энгийн ойлголт юм. Дулаан, цахилгаан, ус, хоол, хувцсаа хэмнэх нь өрх гэрийн эдийн засагт ч ашигтай. Манай нүүдлийн соёл иргэншил ч материаллаг бус, хэмнэлттэй, дахин ашигладаг, хог хаягдалгүй амьдралын хэв маягт суурилсан байдаг. Иймээс Монгол Улс нүүдлийн уламжлалт соёл иргэншил дээрээ суурилж, …

  • 26 November

    Эрүүл мэндийн сайд Н.Удвал доктор элэгний эмч Намиш Мехтатай уулзлаа

             Энэтхэг Улсын элэг шилжүүлэн суулгах дөрвөн том эмнэлгийн нэг болох Сир Ганга Рам эмнэлэгийн мэс заслын ерөнхий  эмч, доктор Намиш Мехтаг  Монголд ирж, Эрүүл мэндийн сайдад уулзах хүсэлт тавьсан тухай  бид өмнө мэдээлсэн билээ.  Тэрээр  өөрийн эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс зсал хийлгэсэн  20-иод монгол иргэнтэй уулзаж, биеийн байдлыг үзэхийн зэрэгцээ  элэгний өвчлөл өндөр хувьтай байдаг манай улсад  эмнэлгийнхээ  …

  • 26 November

    Архитай биш, Тархитай ажилладаг хууль хэрэгтэй

    Монголын Залуучуудын Холбоо 2012 оны 2-р сараас эхлэн “Спирт үү, Спорт уу” аяныг орон даяар эхлүүлсэн. Энэ хүрээнд “Залуу дугуйчин” клуб, “Залуучуудын аялал жуулчлалын төв”-ийг байгуулж “Нийслэлийн машингүй өдөр”-ийг тохиолдуулан “Улаанбаатар-2013” дугуйн парад, долоо хоног бүрийн амралтын өдрөөр залуустай хамт явган аялал болон дугуйтай аялалыг зохион байгуулсан билээ. Мөн нийслэлийн сургуулиудад спорт заалаа нээлттэй болгох уриалгыг хүргүүлсэн. Ингэснээр хүүхэд залуучуудаа …

  • 26 November

    Чингэлтэй дүүрэг иргэдийнхээ дунд хэлэлцүүлэг өрнүүлжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Авлигатай тэмцэх газар, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо хамтран “Монгол улсад Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулан орон даяар хэлэлцүүлэх ажил эхлээд байгаа билээ. Үүний хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульч эмэгтэйчүүдийн холбоотой хамтран “Монгол Улсад Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх” үндэсний хөтөлбөрийг иргэд болон төрийн албан хаагчдын …