Мэдээ мэдээлэл

October, 2013

  • 18 October

    2-р ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ

    Нийслэлийн 2013 оны 2-р ээлжийн цэрэг татлагын  нээлтийн ажиллагаа  Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль дээр эхэллээ. Хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн 18-25 насны эрэгтэйчүүдийг цэргийн жинхэнэ албанд татдаг бөгөөд зарлан дуудах хуудас авсан цэргийн жинхэнэ албанд татагдагчид нь тогтоосон өдөр, цаг хугацаанд цэрэг татлагын байранд болон товлосон газарт ирсэн байх үүрэгтэй байдаг. Энэ жилийн хувьд цэргийн жинхэнэ алба хаагаагүй …

  • 18 October

    Улаанбаатар хотын архитекторууд Италийн хот төлөвлөлтийн өдөрлөгт оролцоно

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Итали Монголын худалдааны тэнхимийн ерөнхийлөгч Микель Де Гасперис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.Итали улсын барилгын салбарын шилдэг архитектор, төлөөлөгчидУлаанбаатар хотын “Гэр хорооллын дахин төлөвлөлт” буюу иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн талаар  Засаг даргын орлогчтой санал солилцож,  барилгын салбарын шийдлийг харуулсан хороолол бий болгох талаар өөрсдийн хийсэн төсөл, хөтөлбөрийг танилцуулсан юм. Тэд …

  • 18 October

    Хотын дарга үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний байгууллагуудад хандан уриалга гаргалаа

     Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын   хамт олонд:               Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Хүнс,  худалдаа, үйлчилгээний  салбарын  хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэх, хүнсний хангамж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрүүл  зохистой  хэрэглээг хэвшүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангуулахад нийслэлийн төр захиргааны  байгууллагуудтай хамтран ажилладаг та бүхэнд талархал илэрхийлье. Улсын маань нийслэлийн 374 жилийн ой хэдхэн хоногийн дараа  тохионо.Энэ …

  • 18 October

    Өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

    УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхэлнэ. чуулганы хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /нэг дэх хэлэлцүүлэг үргэлжилнэ/: 2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх …

  • 18 October

    Насанд хүрээгүй хүүхдүүд автомашин хулгайлах нь ихэсчээ

    Сүүлийн үед авто машины хулгай, эд ангийн нь тонох гэмт хэрэг ихээр гарах болсон байна. Тэр дундаа насанд хүрээгүй хүүхдүүд автомашин хулгайлсан тохиолдол хэд хэд бүртгэгдээд байгаа ажээ. Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр БГД-ийн есдүгээр хорооны II байрны гаднаас иргэн 34 настай эрэгтэй Б-н Toyota Cresta автомашиныг иргэн 17 настай эрэгтэй нь түлхүүр тааруулан хулгайлсан байжээ.  Мөн БЗД-ийн 27-р хорооны …

  • 17 October

    10 сарын 16-ны өдөр дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    Замын хөдөлгөөний удирдлагын төвд 10 сарын 16-ны өдөр  гэрлэн дохионы 149, хурд хэтрүүлсэн 111 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна. PassDate PlateNumber ReasonCode Violation Info 2013/10/16 01:09:16 0049УНТ SPEED 69km/h 2013/10/16 00:24:46 0078ДГА SPEED 70km/h 2013/10/16 00:07:47 0354УНС SPEED 84km/h 2013/10/16 11:37:53 0440УБС SPEED 68km/h …

  • 17 October

    Нийслэлийн өдрөөр худалдаа үйлчилгээний байгууллагууд онцгой хямдрал зарлана

    Улаанбаатар хотын 374 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын санаачлагаар нийслэлийн иргэддээ нэгэн бодитой бэлгийг барьж, “Урамтай урамшуулал, хэмнэлттэй  хямдрал” арга хэмжээг Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулахаар боллоо. Энэхүү ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд хүнс, худалдаа, нийтийн хоол, барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг томоохон аж ахуйн нэгжийн удирдлагуудыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хүлээн авч уулзсан юм. Уулзалтад …

  • 17 October

    Зөрчил илрүүлэх төхөөрөмж 2013 оны 10-р сарын 16-нд 258 зөрчил илрүүлжээ

    Авто замаар зорчигчдын цаг хугацааг хэмнэн, аюулгүй байдлыг хангах зорлигоор замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулан 2013 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ЗХУТөвийн хяналтын камерт илэрсэн зөрчилд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн билээ. Замын хөдөлгөөний удирдлагын төв “Монгол шуудан” ТӨХК-аар дамжуулан 2013 оны аравдугаар сарын 16-ны өдрийн байдлаар “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 258 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна. Үүнээс гэрлэн …

  • 17 October

    “Унадаг дугуйтай Улаанбаатар дугуйн” парад болно

    Манай улсад дугуйн спорт төдийлөн хөгжөөгүй. Тэр битгий хэл тийм ч боломж бүрдээгүй гэхэд хэлсдэхгүй байх. Гэхдээ дугуйн зам ямар хэрэгтэй, ач холбогдолтой талаар нурших нь илүүц биз. Товчхондоо улсын нийслэл Улаанбаатар хотод маань дугуйн зам зайлшгүй хэрэгтэй болжээ. Тэгвэл энэ асуудлыг шийдэхийн тулд  Монголын Залуучуудын Холбооны хэрэгжүүлж буй “Спорт уу, спирт үү” аян, “Залуучуудын чөлөөт цагийг хэрхэн зөв өнгөрөөх …

  • 17 October

    Хүү, бэр хоёрынхоо хөлийг “тушсан” тагнуулч аавын паян үзэгчдэд хүрлээ

    Гавьяат жүжигчин Д.Хүрэлхүү өнгөрсөн зуны турш зэхсэн дэлгэцийн шинэ уран бүтээлээ өчигдөрхөн өлгийдөж авлаа. Тэрбээр энэ удаад хошин урлагийн нэрт жүжигчдийг хүүхдүүдийнх нь хамт дэлгэцийн бүтээлд урьсан бөгөөд “Тагнуулч аав” киноны продюссерээр ажиллаж, гол дүрд нь тоглосон юм. Харин уг киноны ерөнхий найруулагчаар “Go” студийн захирал Д.Галбаяр ажилласан бөгөөд гавьяат жүжигчин Д.Хүрэлхүү болон түүний охин Х.Намуун, гавьяат жүжигчин И.Одончимэг болон …

  • 17 October

    МҮЭ намын бүлгүүдэд санал хүргүүлэв

    Монголын Үйлдвэрчний эвлэл /МҮЭ/-ийн холбооноос УИХ-ын намын бүлгийн дарга нарт хандан санал хүргүүлсэн байна. МҮЭ холбоо болон  салбар, аймаг, нийслэлийн ҮЭ-ийн холбооны удирдлагууд сүүлийн нэг сарын хугацаанд Улаанбаатар хот, хөдөө орон нутагт ажиллаж иргэд, хөдөлмөрчдийн амьдралтай газар дээр нь очиж танилцахад цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа нь харагдаж байна гэж үзсэн байна. Тиймээс УИХ-аар 2013 оны Улсын …

  • 17 October

    Улаанбаатар хотын 99 цэгт ҮНЭГҮЙ WiFi цэгийг байгууллаа

    Утасгүй интернэтийн үйлчилгээ эрхлэгч Кевико компани, Нийслэлийн мэдээлэл технологийн газар хамтран Улаанбаатар хотын 99 цэгт ҮНЭГҮЙ WiFi цэгийг байгууллаа. Та бүхэн Сөүлийн гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Бага тойруу, Налайх дүүргийн соёлын төвийн урд талбай болон Нийслэлийн бүх цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ҮНЭГҮЙ WiFi-д холбогдох юм. Дээрхи дурьдсан газруудад та өөрийн ухаалаг гар утас, таблет, нөүтбүүк зэрэг WiFi дэмждэг төхөөрөмжүүдээ ашиглан ямар нэгэн хэрэглээ, хугацааны хязгаарлалтгүйгээр хүссэн үедээ …

  • 17 October

    Энэ сарын 21-ээс эхлэн ихэнх нутгаар эрс хүйтэрнэ

    2013 оны 10 дугаар сарын 18-наас 10 дүгаар сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 18-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, 20-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 18-нд говь талын нутгаар, 20-нд баруун болон төвийн нутгаар, 21-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 …

  • 17 October

    “Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2013” үзэсгэлэн болж байна

    Нийслэлийн Засаг даргын гаргасан  “Үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах” тухай А/950  тоот захирамжийн дагуу нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газраас “Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2013” үзэсгэлэн худалдааг 10 сарын 17-ноос 21-ний өдрүүдэд   “Мишээл экспо” төвд зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаанд нийслэлд арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 100 гаруй аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг худалдах юм. Үзэсгэлэн худалдааг зохион …

  • 17 October

    Маргааш нийслэлийн захирагчийн ажлын албаны нээлттэй хаалганы өдөрлөг болно

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Ажлаа танилцуулах нээлттэй хаалганы өдөр”-ийг 2013 оны 10-р сарын 18-нд 10.00-14.00 цагийн хооронд Хангарьд ордны 1 дүгээр давхарт зохион байгуулахаар боллоо.  Энэ үеэр хэлтсүүд энэ онд хийсэн томоохон ажлуудын талаар мэдээлэл өгч, иргэдэд нээлттэй үйлчлэх юм.  Мөн нээлттэй хаалганы өдрөөр иргэн та худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгох журам, “Ахмадын орон сууц” хөтөлбөр гэх мэт …