Мэдээ мэдээлэл

October, 2013

  • 17 October

    Маргааш нийслэлийн захирагчийн ажлын албаны нээлттэй хаалганы өдөрлөг болно

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Ажлаа танилцуулах нээлттэй хаалганы өдөр”-ийг 2013 оны 10-р сарын 18-нд 10.00-14.00 цагийн хооронд Хангарьд ордны 1 дүгээр давхарт зохион байгуулахаар боллоо.  Энэ үеэр хэлтсүүд энэ онд хийсэн томоохон ажлуудын талаар мэдээлэл өгч, иргэдэд нээлттэй үйлчлэх юм.  Мөн нээлттэй хаалганы өдрөөр иргэн та худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгох журам, “Ахмадын орон сууц” хөтөлбөр гэх мэт …

  • 17 October

    Гурван эгнээтэй замын 1-р эгнээнд хашлага байрлуулж эхэлжээ

    Нийслэлийн ИТХ-ын Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс 3 эгнээтэй авто замын 1 дүгээр эгнээг нийтийн тээврийн автобус зорчиход зориулж туршилтын журмаар хашлага байрлуулж эхэлжээ. Одоогоор “Техник импорт” ХХК-ны урдаас “Гермес” төвийн уулзвар хооронд 2 метрийн урттай автозамын 140 ширхэг хашлагыг 2,7 метрийн зайтайгаар байрлуулсан …

  • 17 October

    III төрөхийн эмч нар хариуцлагагүй үйлдлээсээ болж дөнгөж төрсөн эхийн савыг хэлэлгүй авчээ

    2011 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Иргэн Э эмч нарын буруутай үйлдлээс болж саваа авахуулж хойшид дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болсон байна. Эмэгтэй хүн болсон хойно байгалийн жамаараа төрөх хугацаа нь болж харъяаллын дагуу III төрөх эмнэлэгт ирсэн байна. Өөрөөрөө төрөх бүрэн боломжтой цоо эрүүл эхийг эмч нар хайхралгүй удаасан учраас эхэс доторхи ус бүгд гарч улмаар хүүхэд нь бүтэж үхэхэд хүрсэн байна. Энэ …

  • 17 October

    Монгол охид эмэгтэйчүүд, хүүхдүүдийн зургийг авч байсан Хятад иргэдийг албадан нутаг буцаана

     Манай сонин 2013 оны аравдугаар сарын 11-ний №199 дугаартаа «Хятад эр юуны учир охид эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүдийн зургийг нууцаар авч байна вэ» гэсэн нийтлэл гаргаж байсан. Тэгвэл манай мэдээллийн мөрөөр ГИХАЭГ-аас дээрх хятад иргэдийн бичиг баримтыг шалгаж нутаг руу нь буцаахаар болсон мэдээг дуулгахад таатай байна. Учир нь эл үйл явдлын улмаас Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт орших …

  • 17 October

    Тавантолгойн цахилгаан станц барих шалгаруулалтад гадны компаниудын хамтарсан нэгдэл үлджээ

    Тавантолгойн ордыг түшиглэн эхний ээлжид 450 мВт цаашлаад 1200-1400 МВт хүчин чадал бүхий томоохон цахилгаан станцыг барихаар төлөвлөн ажиллаж байгаа билээ. Тэгвэл цахилгаан станцыг барих сонгон шалгаруулалтад Японы “Marubeni” корпорац, БНСУ-ын “Daewoo Engineering & Construction” компани, Японы “Kansai Electric Power” болон Францын “GDF Suez”, БНСУ-ын “Posco Energy” компанийн хамтарсан нэгдэл шалгарч үлдээд байгаа ажээ. Сонирхуулахад, 2016 онд цахилгаан станцын 50 …

  • 17 October

    Тамхины хууль бус худалдааг хориглоно

     Өчигдөр үдээс хойш хуралдсан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Манай улсад мөрдөгдөж буй тамхины хууль мөн хяналтын суурь конвенцийн “Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай асуудлаар хэлэлцжээ. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк  хооронд байгуулах “Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөх тухай  асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Манай улс ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь …

  • 17 October

    Ливэрпүүлийн хамгийн муу 10 наймаа

    Сэтгэл хөдөлгөм мартагдашгүй тоглолтууд, хөгжөөн дэмчигчид, тоглогчид, тэдний талбайн гаднах амьдрал, тоглогч дасгалжуулагчдын шилжилт гээд энэ бүхэн цогцолж, бидний дурладаг хөлбөмбөг гэх гайхамшигт спортыг улам амттай болгодог. Хөлбөмбөгийн тэмцээнүүд завсарлаж, амрах үеэрээ ч дэмжигчдийгээ завгүй байлгаж чаддаг нь энэ спортын онцлог биз. Энэ үеэр дэлхий нийтийг шуугиулсан, олныг алмайруулж заримыг нь гомдоосон тоглогчдын шилжилт хөдөлгөөн өрнөх нь олонтаа. Мэдээж, энэ …

  • 17 October

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан одоо 09:00 цагаас эхлэх гэж байна. Хуралдаанаар доорхи асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: 1. Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /нэг дэх хэлэлцүүлэг/: · Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий …

  • 17 October

    Жижиг дунд, үйлдвэрийг хөгжүүлэх сан иргэдэд нээлттэй ажиллана

    Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас гаргасан зээл, төслийн сонгон шалгаруулалт, яамнаас баримталж буй бодлогын талаар өнөөдөр Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Гантулга, ЖДҮХГ-ын дарга Б.Бат-Амгалан, ЖДҮХС-ийн захирал Б.Баттүвшин нарын албаны хүмүүс мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Гантулга “Төрөөс олгож байгаа хөнгөлөлттэй зээлийг ЖДҮ эрхлэгчид их сонирхдог. Үүнтэй холбоотой санал гомдол манай яаманд их ирдэг. Энэ сангийн …

  • 17 October

    Баянзүрх дүүргийн иргэдэд шүдний үнэгүй, үзлэг эмчилгээ хийнэ

    Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооноос дүүргийнхээ иргэдэд хандаж нэгэн урилгыг хүргүүлж байна.  2013 оны 10 дугаар сарын 18 буюу ирэх баасан гарагт 12.00 цагаас эхлэн бүтэн өдрийн турш “СОНТЕМ ДЕНТ” шүдний эмнэлгийн эмч нар дүүргийн харьяат иргэдэд үнэгүй, үзлэг эмчилгээ хийх юм байна. Уг арга хэмжээг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанзагалмайн хорооноос хамтран зохион байгуулж байгаа аж. “СОНТЕМ ДЕНТ” …

  • 17 October

    Владимир Путиныг Нобелийн энх тайвны шагналд дэвшүүлжээ

    Оросын Ерөнхийлөгч Владимир Путины намтарч Британийн лорд Питер Траскотт түүнийг Нобелийн энх тайвны шагналд дэвшүүлжээ. Сирийн байдлыг эв зүйгээр зохицуулж, тус улсын химийн зэвсгийг устгах тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн санаачилга иймэрхүү асуудлыг шийдвэрлэх түгээмэл загвар болж мэднэ гэж лорд Лондонд нийтлүүлсэн мэдэгдэлдээ тэмдэглэсэн байна. «Владимир Путины санаачилга жишээ нь ираны асуудлыг шийдвэрлэх загвар болж мэднэ» гэж Траскотт үзэж байна. Владимир Путиныг …

  • 16 October

    Хулгай хийсэн Монгол залуус баригджээ

    Тус улсад ажиллаж, амьдарч байхдаа санаатайгаар бүлэглэн хулгай хийж байсан Монгол улсын иргэн  3 залууг саатууллаа гэж өнөөдөр Сөүл хотын Намдэмүн дэхь цагдаагийн газраас мэдээллээ. Дөнгөж 20-25 настай эдгээр Монгол залуус нь хүн амын хөдөлгөөн ихтэй хотын гудамжаар амарч, зугаалан яваа Солонгос залуу бүсгүйчүүдийн халаас, цүнхнээс гар утсыг бүлэглэн хулгайлахдаа 2 нь тухайн хохирогчийн анхаарлыг өөр тийш хандуулан хажуугаар нь …

  • 16 October

    Гишүүдийн төсөв өмнөх оныхоос 4.8 тэрбумаар нэмэгдсэн ч, тэд цалин хангамжаа голж байна

                               -УИХ-ын гишүүдийн төсөв өмнөх оныхоос 4.8 тэрбумаар нэмэгджээ- УИХ-ын гишүүдийн цалин бага байна хэмээн Су.Батболд гишүүн өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр гомдолложээ. Олон жилийн өмнө тогтоосон гишүүдийн тусгай хангамжууд өнөөдрийг хүртэл нэмэгдээгүй байгаад эрхэм гишүүн сэтгэл дундуур явдаг юм байна. Тухайлбал гишүүдийн унадаг унааны бензин …

  • 16 October

    Гадаад орнуудад суугаа элчин сайд, дипломат төлөөлөгчидтэй Ерөнхий сайд цахим уулзалт хийв

    Монгол Улсаас гадаад орнуудад суугаа элчин сайдууд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдтэй Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр цахим уулзалт хийлээ. Өнгөрөгч 5 дугаар сарын 14-нд хийсэн анхны видео уулзалтаар Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд, элчин сайдуудын ажлыг дүгнэх гол үзүүлэлтүүдийн талаар ярилцаж, үүрэг чиглэл өгсөн юм. Энэ дагуу хийх ажил, хэрэгжүүлж болох жишээ туршлагын талаар ажил хэрэгч санал санаачилгыг …

  • 16 October

    Чингисийн талбайд залуус тавцантай тэшүүрээр уралдана

    Нийслэлийн 374 жилийн ойн хүрээнд “Идэвхитэй амьдралын амт-X Games Mongolia 2013”тэмцээнийг 10 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагт Чингис хааны талбайд зохион байгуулахаар боллоо. Сонирхол нэгтэй залуусыг нэгтгэж, эсктрим спортыг хөгжүүлэх үүднээс Монголд анх удаа зохион байгуулах гэж байгаа  “X-Games Mongolia-2013”уралдаанд оролцогчиднасны хязгааргүй бөгөөдskateboarding–тавцантай тэшүүр, skating- тэшүүр, trail- моторт дугуй, bike– тавцантай дугуй  гэсэн 4 төрөлд хурд, хүчээ сорих боломжтой. Уралдааны …