Мэдээ мэдээлэл

September, 2013

  • 23 September

    Анна Ушенина Хятадын шатарчин Хөү И Фаньд гурав дахиа ялагдлаа

    Дэлхиин эмэгтэйчүүдийн шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-28 хооронд Хятадын Тайжөү-д болж байгаа билээ.  Ингээд энэхүү оюуны их мастеруудын өрсөлдөөнд Хятадын залуу шатарчин Хөү И-фань  Дэлхийн аварга шалгаруулах 7 дахь тэмцээнд Дэлхийн аварга Украины шатарчин Анна Ушенинаг ялж гурав дахь удаагаа дэлхийн аварга боллоо. Тэрээр Ушенинаг 4 хожиж, 3 хайнцан, 5.5 : 1.5-ын оноогоор хожиж, тэмцээнээ урьдчилан дуусгасан юм. Энэ …

  • 23 September

    Дүүргүүдийн хэмжээнд үл хөдлөх эд хөрөнгийн тооллого явагдаж байна

    Нийслэлийн Засаг дарга болон Татварын Ерөнхий газрын дарга нарын хамтарсан захирамж, тушаалаар “Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх” ажил энэ сарын 20-ноос албан ёсоор эхэллээ. Тооллого, бүртгэлжүүлэх ажлыг 2 үе шаттай явуулах бөгөөд 1-р шат нь дүүргийн салбар комисс өөрийн нутаг дэвсгэртээ  2013  оны 9-р сарын 20-ноос 11-р сарын 01 хүртэл ажлын 30 хоногийн хугацаатай зохион байгуулах …

  • 23 September

    ТЕГ-ын Ч.Гансүхийн хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

     Татварын Ерөнхий Газрын Хяналт Шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхийн 17 тэрбум төгрөгийн хэргийн талаар өмгөөлөгч Ц.Гансүх, А.Ундрах, Т.Сарантуяа нар Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийлээ. Өмгөөлөгчдийн мэдээллэж буйгаар Ч.Гансүхийг улсаас шамшигдуулсан гэх 17 тэрбум төгрөгийн хэрэгтэй холбогдуулан  шалгаж байх хугацаандаа Төв аймаг болон Зүүн хараагийн хорих ангид саатуулж, улмаар Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байнга. Түүнийг ийнхүү гурван хорих анги дамжуулсан нь …

  • 23 September

    ОССК “Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци” боллоо

     Засгийн газраас орон сууцны талаар баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааг төвлөрсөн удирдлагаар хангах, иргэдийг орон сууцаар хангах төрийн орон сууцны төвлөрсөн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийг “Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци” болгон төр мэдэлдээ авчээ. Ингэснээр ОССК нь 100 хувь төрийн өмчит улсын үйлдвэрийн газар болж байгаа юм. ОССК нь хүн амыг орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх …

  • 23 September

    Хятад улс Еэвэнгийн баяраараа 1 тэрбум 324 сая юанийн орлого олжээ

    Бээжингийн аялал жуулчлалын хөгжлийн комиссын гаргасан судалгаагаар Еэвэн сарын амралтын 3 хоногийн хугацаанд Бээжин хот давхардсан тоогоор 3 сая 40 мянган хүнийг хүлээн авч, жуулчлалын нийт орлого 1 тэрбум 324 сая юаньд хүрсэн байна. Баярын өдрүүдэд цэцэрлэгийн яармаг жуулчлалын халуун цэг болжээ. 3 хоногийн хугацаанд энэхүү цэцэрлэгт яармаг нь 184 мянган жуулчинг хүлээн авч, Бээжин хотын хамгийн олон жуулчинтай газар …

  • 23 September

    Хатуу засаглал Бо Силайн амьдарлыг төгсгөв

    ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Чунчин хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Бо Силайн хэргийг Шаньдун мужийн Жинань хотын давж заалдах шатны шүүх  9-р сарын 22-нд  хахууль авсан, шамшигдуулсан, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэргээр дахин  шүүж ялыг оноолоо. Шүүхээр Бо Силайн хахууль авсныг тогтоож, насаар нь хорих ял ногдуулсан бөгөөд улс төрийн эрхийг нь хассан байна. Түүнчлэн засгийн …

  • 23 September

    Өнөөдөр У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг нар 16:00 цагаас халз өрсөлдөнө

    Дэлхий насанд хүрэгчдийн боксийн аварга шалгаруулах тэмцээн Казакстаны Алмата хотод тун удахгүй зохиогдох гэж байгаа билээ. Манай улсаас Дэлхий аваргад өрсөлдөх  эрхийн төлөө  МУГ тамирчин У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг нар хэн явахаа шийдэхээр  халз тулаан хийх гэж байна. Халз тулаан өнөөдөр     Эрдэнэт хотод 16:00 цагаас болох юм. Энэхүү халз өрсөлдөөнийг олон нийтэд ил байлгах үүднээс тэмцээнийг 16:00 цагаас “Эх орон …

  • 23 September

    МЗЭ-ийн удирдах зөвлөлийн даргаар Ц.Буянзаяа сонгогджээ

      Энэ сарын 20, 21-ны өдрүүдэд Монголын Зохиолчдын эвлэлийн ээлжит их хурал болж “тулгамдаад буй асуудал, түүнээс гарах гарц, цаашид хэрэгжүүлэх ажил болон ирэх дөрвөн жилийн турш зохиолчдыг толгойлон явах удирдлагууд”-аа сонголоо. Дөрвөн жил тутамд болдог их хурлаар МЗЭ-ийн дотоод журмын дагуу энэ жил Удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав ажлаа хүлээлгэн өгч, зохиолч Ц.Буянзаяа хаалааг нь авчээ. Шинээр сонгогдсон Удирдах зөвлөл ойрын …

  • 23 September

    Мэргэшлийн зэргийн нэмэгдэл хөлс олгох тухай

    Засгийн газрын   “Журам батлах, тогтоолд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын шинэчилсэн  тогтоолыг  “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 36 дахь дугаарт хэвлэн гаргажээ. Энэ тогтоолоор, сургуулийн нийгмийн ажилтны мэргэшлийн зэрэг, нэмэгдэл хөлс олгох журмыг баталсан байгаа юм байна.  Журмаар, мэргэшлийн зэрэг олгоход ямар нийтлэг шалгуур үзүүлэлтийг харгалзах, мэргэшлийн зэргийн нэмэгдэл хөлс, мэргэшлийн зэргийн хүчинтэй байх хугацааг тогтоож өгсөн бөгөөд ямар тохиолдолд түдгэлзүүлэх, нөхөн …

  • 23 September

    Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзав

    Хүн төрөлхтний парламент гэгдэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дахь удаагийн чуулганд Дэлхийн 102 орны Төрийн тэргүүн, 49 Улсын Засгийн газрын тэргүүн, 42 улс Гадаад хэргийн сайдын түвшинд оролцохоор АНУ-ын Нью-Йорк хотноо хуран цуглаад байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзаж, Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар болон …

  • 23 September

    Иран улс «Бушер» АЦС-аа өнөөдөр ашиглалтад оруулна

     Өнөөдөр Иран улс ОХУ-аас анхны дулааны блок «Бушер» АЦС-аа шилжүүлэн авч, ашиглалтад оруулах гэж байгаа тухай «Франс Пресс» агентлаг мэдээллэв. Учир нь 1992 оноос эхлэн ОХУ болон Иран улс хооронп АЦС барих хамтын ажиллангааны гэрээ байгуулсан юм. Тиймээс өнөөдөр Ираны тал АЦС-ыг бүрэн эрхээр нь ажиллуулахаар Оросын талаас шилжүүлэн авч байгаа аж. Гэхдээ тус станцид ОХУ-ын мэргэжилтнүүд хоёр жилийн турш …

  • 23 September

    Монголбанк юань, долларын ханшийг гацааж байна уу?

     Есөн сар гарахтай зэрэгцэн гадаад валютын ханш эрчимтэй өсөж доллар 1700 давж, юань бараг 300 төгрөгт хүрсэн билээ. Гэнэт өссөн ханшийн хөөрөгдлөөс болж бараа бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгдэж, улс эх оронд маань эдийн засгийн хямрал тулгараад байгааг мэргэжилтнүүд анхааруулах болсон. Тэгвэл эл ханшийн хөөрөгдлийг хэд хэдэн хөрөнгөтнүүд тодорхой цаг хугацаанд ашиг олох зорилгоор зохион байгуулалттайгаар бий болгосон хэмээх шүүмжийг УИХ-ын …

  • 23 September

    Чөлөөт бөхийн ДАШТ-ний мөнгөн медальт багийнханыг хүндэтгэлтэйгээр угтан авлаа

     /МЧБХ/Унгар улсын нийслэл Будапешт хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-нд оролцсон эмэгтэй багийг өчигдөр буюу 9-р сарын 22-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд өндөр хүндэтгэлтэйгээр угтан авлаа. Тэднийг МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Б.Болд, дэд ерөнхийлөгч Ж.Түмэн-Аюуш, менежер Д.Сүхболд, Э.Золзаяа, Б.Эрдэнэбаатар, Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Эрдэнэтуяа, мэргэжилтэн О.Баянмөнх, бөхчүүд, дасгалжуулагчдын гэр бүл, хамаатан садан, анд нөхөд, хөгжөөн …

  • 23 September

    Намын бүлгүүд болон Төсвийн байнгын хороо хуралдана

     Долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг дэгийн дагуу өнөөдөр УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралдана. Үүнд: – АН-ын бүлэг 09:00 цагт Төрийн ордны “А” танхимд – МАН-ын бүлгийн хуралдаан 09:00 цагт “Б” танхимд – МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг 09:00 цагт “В” танхимд тус тус хуралдана. Төсвийн байнгын хорооны хуралдаантай: Төсвийн байнгын хороо 11:30 цагт хуралдах бөгөөд хуралдаанаар: – …

  • 23 September

    Х.Уламбаяр: ХАРАА “ҮЛ ХҮРЭХ” ХОМС МУЖ

    Газар нутаг: 42,223 км 2  Хүн ам: 1,803,000 /2011 он/ Албан ёсны хэл: Араб Хомс буюу Мухафаза нь Сирийн хамгийн газар нутагтай муж бөгөөд Хомс, Мухаррам-эль-Фаукани, Пальмира, Эр-Растан, Эль-Кусайр, Телль-Калах гэсэн 6 дүүргээс бүрддэг юм байна. Эдгээр дүүргээс хамгийн том нь Пальмира ба хөдөө аж ахуйн хамгийн үржил шим бүхий хөрстэй гэж бичсэн нь харагдсан. Сөргөлдөгчдийн тулалдаан Эр-Растан, Эль-Кусайр гэсэн …