Monthly Archives: September 2015

September, 2015

  • 30 September

    Ким Кардашьян алдартай болохоосоо өмнө

    Кардашьяны гэр бүлийнхэн папараццийн болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр үргэлж шуугиан тарьж, тэдний тухай цахим хуудас болон сонин, сэтгүүл дээр байнга бичдэг билээ. Ингээд бид та бүхэндээ Ким Кардашьяны алдарт хүрэхээс өмнөх ховор зургуудыг толилуулж байна. “Keeping up with Kardashians” шоу нь анх 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр америкийн “E!” сувгаар цацагдаж эхлэсэн бөгөөд нэг анги нь 22 минутын …

  • 30 September

    Нинжа нарыг Гацууртын ордоос албадан гаргажээ

    Уул уурхайн сайд Р.Жигжид энэ сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших “Дууш мандал хайрхан” ТББ-ын хүдэр баяжуулах бичил уурхайн үйл ажиллагаа болон Гацууртын ордтой танилцжээ. “Дууш мандал хайрхан” төрийн бус байгууллага нь 400 гаруй гар аргаар алт олборлогчийг эгнээндээ нэгтгэж, нөхөрлөлийн зохион байгуулалтад орсон бөгөөд Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөлд хамрагдаж алтны баяжуулах цехийг байгуулжээ. Мөн …

  • 30 September

    Тарваган тахлаар нас барсан нь тогтоогджээ

    Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Жаргалант багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” хоолны газар Б /44 настай, эрэгтэй/ 2015.09.20-ны өдөр Увс аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явах замдаа тарваганы түүхий элэг залгисан. Дээрх иргэн 2015.09.24-ний өдрөөс эхлэн 39 хэм өндөр халуурч байгаад 2015.09.25-ны өдрийн 15:50 цагт Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт нас барсан тухай мэдээллийг 2015.09.26-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Дээж авч аймгийн …

  • 30 September

    Сураггүй болсон 2 иргэнийг хайх ажиллагааг үргэлжлүүлж байна

    Сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын Хужиртнарийн багийн “Дөвхөн” гэдэг газар ойд самар түүхээр явсан тус сумын иргэн Д /60 настай, эмэгтэй/ 2015.09.29-ний өдрийн 18 цагийн орчимд төөрч сураггүй болсон мэдээллийг сумын тамгын газрын дарга Б аймгийн Онцгой байдлын газарт 2015.09.29-ний өдрийн 21:05 цагт мэдээлснийг хүлээн авч тус аймгийн орон нутгийн 11 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр; Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар …

  • 30 September

    Сурах бичгийг үйлдвэрийн үнээр борлуулах цэгүүд

    № Хэвлэлийн компани Борлуулах хаяг, холбогдох утас: 1 “Адмон принт” ХХК “Интер ном”  номын их дэлгүүр бусад салбарууд:  330-900, “Налайх” дүүрэг 9665-1241, “Багануур” дүүрэг 9983-6622 Аймгийн төвүүд дэх борлуулах цэгүүдээр дамжуулж худалдаална. Утас: 318-339 Борлуулалт хариуцсан ерөнхий менежер Г.Гэрэлцэцэг 8998-4199 2 “Би Си Ай” ХХК Номун дэлгүүр, 9919-0216 Нацагдоржийн номын сан, 9607-2075 Зүүнхараа номын сан Сэлэнгэ аймгийн номын дэлгүүр Завхан …

  • 30 September

    Уриалга

    “Эрүүл амьдралын төлөө хамтдаа”     “Утаагүй нийслэл-2015” марафон гүйлтийн тэмцээн “Цэвэр агаар-эрүүл амьдрал” уриан дор 2015 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 09:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах тул бүх насныхныг идэвхтэй оролцохыг Нийслэлчүүддээ хандан Эрүүл мэнд, спортын яамнаас уриалж байна.     Нийслэл хотод сүүлийн жилүүдэд хүн амын тоо өсөн нэмэгдэхийн хэрээр хөрсний болоод агаарын бохирдол олон …

  • 30 September

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвийн мэдээ /2015.09.30/

    2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад: Тарваган тахал өвчин:  Өвчтөн “Б”, 44 настай, эрэгтэй. Аймгийн Засаг даргын захирамжаар тарваган тахал өвчинтэй тэмцэх арга хэмжээг эрчимжүүлж, хөл хорионы дэглэм тогтоож, хариу арга хэмжээг хэрэгжүүлж байна. 1-р хавьтлын 26, 2-р хавьтлын 18 хүнээс эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй. Цогцосыг 10 дугаар сарын 2-ны өдөр оршуулахаар бэлтгэж …

  • 30 September

    Зам тээврийн ослын гаралтын талаар судалсан байна

    Дундговь аймгийн прокурорын газраас орон нутагт үйлдэгдэж буй гэмт хэргүүд тэр дундаа сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, зөрчил гарч буй шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор тус аймгийн хэмжээнд 2014, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар гарсан зам тээврийн осол, хэргийн талаар судалгаа хийсэн байна. Судалгааны дүнд зам тээврийн осолтой холбоотой …

  • 30 September

    УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулган маргааш нээлтээ хийнэ

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулган маргааш /2015.10.01/ 09.00 цагт нээлтээ хийнэ. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны цагийг тогтоох тухай 197 дугаар захирамж гарган, Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоногийн Пүрэв, Баасан …

  • 30 September

    Нийслэлд золгүй байдлаар 5 хүн нас баржээ

    2015 оны 09-р сарын 29-с 30-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэргийн 169, зөрчлийн 505 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 49 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 31 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 5 хүн, булаах гэмт хэрэг 2, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 16, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 1, …

  • 30 September

    Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт Ховд аймаг 95,68 хувьтай шалгагдлаа

    Монгол улсын Ерөнхий сайдын 2015 оны 124 дүгээр захирамжаар “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт”-ийн улсын үзлэгийг орон даяар зохион байгуулах шийдвэр гарсан. Энэ хүрээнд тус үзлэгийг зохион байгуулах ажлын хэсгийн 3 хүний бүрэлдэхүүнтэй баг манай аймагт 9-р сарын 25-наас эхлэн 4 өдөр ажиллаа. Аймгийн хэмжээнд тус үзлэгт хамрагдах 17 сумын 103 байгууллага, Засаг даргын эрхлэх асуудлын …

  • 30 September

    Э.Бат-Үүл: Баар, ресторанд төрийн захиргааны албан хаагчид ордог

    Өчигдөр хуралдсан нийслэлийн ИТХ-ын 29 дүгээр хуралдаанаар “Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай”, “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх бүртгэлээс хасах мэдээлэл солилцох журам батлах тухай” асуудлуудыг тус тус хэлэлцэн баталлаа. УИХ-аас 6 сард баталсан хууль маргаашнаас хэрэгжиж эхэлнэ.  Үүнтэй холбогдуулан баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн 4 төрлийн үйлчилгээ, бүх төрлийн архи, тамхины жижиглэн худалдаанд хотын албан татварыг …

  • 30 September

    “Тал” толгойтой хүү олныг гайхшруулж байна

    Залуу хос хэвлийдээ бойжиж буй анхны үрээ үзүүлэхээр эмчид очиход тэдэнд аймшигт мэдээг дуулгажээ. Хосуудын хүү анэнцефалия гэх хүнд хэлбэрийн ургийн гажигтай нь тогтоогдсон байна. Энэхүү гажиг нь гавлын яс болон тархины ихэнх нь хэсэг нь байдаггүй, тал толгойтой байдаг хүнд хэлбэрийн гажиг аж. Хосуудад эмч ийм төрлийн гажигтай хүүхэд амьдрах найдлага тун бага учир үр хөндүүлэхийг зөвлөсөн байна. Гэвч …

  • 30 September

    Гурван жилд барилгын 164 осол гарчээ

    Сүүлийн гурван жилд барилгын ажлын явцад 164 осол гарч, 63 хүн амиа алдсан бөгөөд ихэнх нь хавар, намрын улиралд гарчээ. Мөн гадна агаарын температур тигээс бага хэмд даацын бүтээцийн бетоныг цутгаснаар зуурмаг бэхжиж амжилгүй хөлдөж, бат бэх муудаж, нурах эрсдэл үүсдэг. Хүйтний улирал эхэлж байгаа энэ үед барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад болзошгүй аваар осол, эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй ажиллагааны …