Олон улсын хүний эрхийн өдөрт зориулав Хүний эрхийн боловсрол нь бүх хүнд зайлшгүй хүртэх ёстой суурь боловсрол хэмээх үзэл хандлага дэлхийд тогтож байна. Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хангах нь төрийн гол үүрэг юм. Энэхүү үүрэгт иргэдийн өмнөөс хяналт тавих тэдний ойлголтыг нэмэгдүүлэх мэдээ мэдээллийн хүртээмж хангалтгүй байсаар байна. Цөөнхийн эрх ашгийг хамгаалах тэдний эрх, эрх чөлөөг баталгаажуулах талаар …
Иргэний мэдээлэл
December, 2013
November, 2013
-
30 November
Барилгын аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчиж байна /бичлэг/
Хан-Уул дүүргийн Алтай хороололын өмнө, Дунд голын хойно баригдаж байгаа 12 давхар орон сууцны барилга барьж байгаа ажилчид шуудайтай барилгын хогоо 12 давхарын цонхоороо шидэж байх. Энэ нэг талаас барилгын аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчиж байгаа бол нөгөө талаас ойр орчимдоо их хэмжээний тоосжилтыг бий болгож байгаа юм. Холбогдох газрууд энэ барилгын үйл явцад анхаарлаа хандуулан ажиллана биз ээ. А.Галт
-
20 November
Аугаа өнчрөл “Н” үсэг /фальетон/
Аугаа өнчрөл “Н” үсэг Юуны түрүүнд, эрхэм “Ь” таны гэгээн мэлмийн өмнө толгой гудайн хүлцэл өчье. Хатууг аргадаж, зөөлнийг учирлаж ирсэн ЗӨӨЛНИЙ ТЭМДЭГ танд Монгол хэлний үгсийн сангийн нийт үйл үг, нэр үг, Оноосон нэрсийн өмнөөс хийсэн бүтээсэн бүхнийг тань дурсан гүн талархлаа илэрхийлье. Бидний журмын нөхөр “Ь” таны аливаа сайн сайхан, хийсэн бүтээсэн үгсийг энд дурсвал энэ өдөр битгий …
-
20 November
Монголд “худал”-ыг ойлгодог хүн байна уу?
Худал бүхэн Монголыг баллаж байна Төрийн Тэргүүн минь Монголд худлыг ойлгодог хүн байна уу? Монголын нийгэм дээрээсээ доошоо бүгд худал бүхнээр дүүрлээ. Бид худал хуурамч нийгэмд хэр удаан амьдарч ирсэнээ бидний ихэнх маань хэзээнээс эвлэрч амьдарч ирсэнээ үл мэднэ. Улс орон өнөөдөр хөгжөөд байна гэж ярьж байгаа ч ард иргэдийн амьдралд дээшилж хөгжсөн юм харагдахгүй байна. Харин улс төрд байгаа …
-
19 November
“Төрийн тэргүүн минь, тоть шувуунууд аюултай байна”
Монгол оронд өөрийгөө улс төрч гэж нэрийдсэн хэсэг бүлэг хүмүүс бүгд тотьнууд болжээ. Одоо яана аа төрийн тэргүүн минь. Магадгүй яагаад гэж асуумаар байгаа байх, яагаад вэ гэвэл тэдэнд мэдлэг байхгүй, хүний хэлсэн ярисан бичсэн зүйлийг давтаж дуурайдаг. Уул нь улс төрч хүн мэдлэгтэй байх ёстой. Тоть бол хүний зааж сургасан зүйлийг л давтдаг. Төрийн түшээд нэртэй хүмүүс нь хүний …
-
15 November
450 мл архи = 2.100.000 төгрөг
Нэг үеэ бодвол Монголчууд бидний амьдрал ахуй дээшилсэн. Тиймдээ ч баар ресторанаар үйлчлүүлэгчдийн тоо цөөрөхгүй харин улам ч нэмэгдэж байгаа мэт. Гэхдээ бидний дунд 450 мл архийг 2.1 сая төгрөгөөр авч ууж чадах нь хэд билээ. Тэгвэл ийм хэмжээний өртөгтэй архи дарс, виногоор үйлчилдэг газар Улаанбаатар хотод бас байх. Үүгээр үйлчлүүлдэг элитүүд байдаг гэж бодохлоор улс орон маань баяжаад байгаа …
-
15 November
Монголд Хайлюкс, 4Раннер, Такома автомашин хэрэглэгчдийн фэйсвүүк групп байгуулагджээ
Иргэдийн автомашин унах хэрэгцээ сонирхолтой уялдан манай улсад олон төрлийн автомашинууд орж ирдэг болсон. Автомашин хэрэглэгч залуус хүсэл сонирхол, машиныхаа нэр төрлөөрөө ижилсэж клуб болох нь ихсэж байгаа билээ. Тэдгээрийн дундаас өөрсдийн гэсэн онцлогтой нэгэн клуб бол Монголын Тоёота Хайлюкс, 4Раннер, Такома клуб билээ. Энэ клуб нь SUV ангиллын жийп төрлийн клубууд дотроос хамгийн олон гишүүнтэй, хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй залуусаас …
-
13 November
Нийтлэл: Монгол аархал нэг л биш ээ
Хүний амьдрал гэдэг их сонин юм гээд эхлүүлбэл нэг их амьдрал үзчихсэн, нас дээр гарсан хүн шиг сонсогдож байна уу? Үнэхээр бодоод үзэхээр хүний амьдрал гэдэг нэг нэгнийхээ дээр гарч доошоо харж бахаа хангаж амьдрах эцэс төгсгөлгүй тэмцэл мэт. Манай монголчуудыг тамын тогооны үлгэртэй адил сайн яваа нэгнээ доош нь татдаг гэж ярих хүмүүс цөөнгүй. Гүй ээ үнэхээр амжилт бүтээлээрээ …
-
13 November
Иргэд замын цагдааг ажлаа хийхийг сануулжээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциацийн Фейсбүүк дэх Paparazzi+traffic групп нээгдээд нэг жилийн хугацааг үдэж байна. Энэ хугацаанд тус групп 16039 гишүүнтэй болжээ. Эдгээр гишүүд бүгд л замын хөдөлгөөний аюулгүй байдал, зөрчилгүй тайван байдлын төлөө зүрх сэтгэлээ гаргаж, албан бус замын цагдаагийн үүргийг гүйцэтгэж ирсэн болов уу гэж боддог. Гэвч сүүлийн нэг сар хагасын хугацаанд группын гишүүдийн илрүүлсэн баримт нотолгоотой зөрчилд Замын цагдаагийн …
-
11 November
Авлигагүй шүүгчтэй байх нь гадаадын хөрөнгө оруулалтыг татна
-ХАРААТ БУС ШҮҮХИЙН ТӨСӨВ ШҮҮГЧИЙГ АВЛИГААС АНГИД БАЙЛГАНА- Хөрөнгө оруулалт буурсан шалтгааны нэг хүчин зүйл нь шүүхийн шийдвэрт үл итгэх байдал хэмээн ОХУ-ын хуулийн салбарын мэргэжилтнүүд тодорхойлжээ. Орос оронд гадаадын болоод дотоодын хөрөнгө оруулалт муудаж байгаа шалтгаан нь хуулийн байгууллагын унтаа байдал, шүүгчдийн улс төр ба авлига хээл хахуултай холбоотой хэмээн энэ салбарын эрдэмтэд өөрсдөө дүгнэлт хийсэн нь анхаарал татаж …
-
10 November
МОХ-ны удирдлагууд “өөрсдийнхөө саналыг сонс” хэмээн Ерөнхийлөгчөөс шаарджээ
Эрх мэдэл, мөнгөнд оюутан байхаас нь залуусыг дуртай болгодог ч үнэндээ чухал оюутны эрх ашгийг төлөө дуугарч чаддаггүй нэгэн байгууллага байх. Түүнийг МОХ гэнэ. Энэ байгууллагын удирдлагууд гэж улс төрийн нам дагасан, мөнгө эрх мэдэлд нүд гархилсан залуус байх. МОХ-ын удирдагыг гартаa авахын тулд тэрүүхэндээ бөөн будлиан, хор найруулалт, авлига болно. Тэд оюутны эрх ашгийг хамгаалдаг гэж хэлдэг ч үнэндээ …
-
8 November
Оюутны 70 мянгыг өгөхгүй бол Монголд байгаагүй том жагсаал хийнэ
Их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд төр засаг, эцэг эхээсээ авахаа мэдэхээс үүрэг хариуцлага хүлээх чадваргүй болжээ. Оюутан хүн гэхээрээ л бүгдийг хөнгөлөлттэй эдэлж, хэрэглэх ёстой юм шиг олиггүй үзэл тэдний толгойд суучихаж. Энэ бүхэн дээр нь тоглолт хийж сурсан МОХ-ны хэдэн залуучууд жил бүрийн намар “Сургалтын төлбөр үндэслэлгүй нэмлээ” хэмээн сүржин дуугарцгааж хэвлэлийн бага хурал хийснээр төгсгөл болдог. Оюутнууд …
-
8 November
Дэлхийн JCI залуучуудын байгууллагын дэд ерөнхийлөгчөөр Монгол залуу Ш.Алтанбагана сонгогджээ
11 сарын 04–09-ний хооронд Бразил улсын Рио де Жанейро хотод болж буй дэлхийн JCI байгууллагын чуулга хуралдаан үргэлжилсээр байгаа билээ. Тэгвэл тус хуралдаанаар JCI Монгол байгууллагын 2012 оны Үндэсний ерөнхийлөгч, JCI байгууллагын 2013 оны Санхүүч Ш.Алтанбагана Дэлхийн 117 орны залуучуудтай өрсөлдөж Дэлхийн JCI залуучуудын байгууллагын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
-
8 November
“CHINADAILY” сайтад Монголчуудын үндэсний хувцастай зураг тавигджээ
Монголчууд жил бүрийн долдугаар сард үндэсний хувцсаараа гоёдог “Дээлтэй Монгол” наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. Дээлтэй монгол наадмыг одоогоос долоон жилийн өмнө анх зохион байгуулж байх үед 100 гаруй монгол дээлтэн энэхүү наадамд оролцож байсан бол 2013 оны 7 дугаар сарын 20-нд болсон үндэсний хувцасны энэ наадамд 10 мянга гаруй монгол дээлтэн оролцсон юм. Энэхүү наадам Монгол үндэсний дээлээр гоёсон олон …
-
8 November
Б.Гончигдамба: Өмнө нь хүмүүсийг шар сонин дээр гүтгээд биччихсэн байна гэхээр нь итгэдэггүй байсан
Тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улсын 807 жил, Тусгаар тогтнолын 102 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баярт өсөх идэр начин цолтой барилдаж, үзүүрлэн Монгол Улсын гарьд цол хүртсэн Б.Гончигдамбатай ярилцлаа. Тэрбээр Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Алдар” спорт хорооны тамирчин билээ. -Сайхан намаржиж байна уу, гарьд аа? -Сайхан. Сайхан намаржиж байна уу. -Энэ цолдоо дасч байна уу. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл