Tag Archives: гэмт хэрэг

February, 2015

  • 12 February

    Өнгөрсөн Пүрэв гарагт зам тээврийн хэрэг 8, осол 7 гарч 8 хүн гэмтсэн байна

    2015 оны 02-р сарын 12-с 13-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1278 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 52 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 35 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод хүнийг санаатай алах гэмт хэрэг 1, золгүй байдлаар нас барсан 8 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 3, булаах гэмт хэрэг 1,хулгайлах гэмт хэрэг 20, бусдын биед …

  • 12 February

    Онц хүнд гэмт хэргийг шийдвэрлэжээ

    Баянхонгор аймгийн Прокурорын газраас О, А нар нь 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр орой 20 цагийн үед урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн  Баянхонгор сумын 1 дүгээр баг 19 дүгээр байрны 08 тоотод  иргэн О-ийн  3.880.160 төгрөгийг дээрэмдэх үедээ хутга хэрэглэн түүний цээж хэвлий, нуруу, нүүр зэрэгт олон удаа хутгалан, олон тооны шарх  болон хүнд гэмтэл учруулж, шунахайн сэдэлтээр, дээрэмдэх …

  • 11 February

    Машины эд зүйлийг хулгайлдаг бүлэг этгээдийг баривчиллаа

    Өвлийн улирал болсонтой холбогдуулан иргэдийн харуул хамгаалалтгүй байгаа машины эд зүйлс хучлага бусад эд ангийг хулгайлах гэмт хэрэг өсдөг байна. Тэгвэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид иргэдийн автомашины дугуй, хучлага, эд зүйлсийг хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ. Насанд хүрээгүй хүмүүсийг уруу татан хулгай хийлгэн зах зээлийн үнээс хямд үнээр борлуулдаг гэмт хэргийг үйлддэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Тээврийн …

  • 11 February

    Өлсгөлөн зарлаж буй бүлгэмийн машиныг шатаажээ

    “Босоо хөх Монгол” бүлгэмийн машиныг бензин цацаж шатаасан хэрэг гарлаа. Хэрэг явдал өчигдөр 21.00 цагийн үед гарсан байна. Уг үйлдэл нь хэн нэгний санаатай хийсэн зүйл  гэдгийг тус бүлгэмээс мэдээлж байна. Бүлгэмийн гишүүдийн хэлж буйгаар “Нохойн наадам эхэллээ. Суулт эхлээд найман цаг, өлсгөлөн зарлаж эхлээд 10 гауй цаг болж байхад “Босоо Хөх Монгол” бүлгэмийн арын албаны “Hyundai starex” маркын машиныг …

  • 10 February

    Авлигын хэргийг шийдвэрлэлээ

    Увс аймгийн Өмнөговь сумын дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Л  нь ажиллаж байх хугацаандаа М, Б, П нарыг ажилд оруулж өгнө гэж удаа дараагийн үйлдлээр хээл хахууль авсан, М, Б, П нар нь хээл хахууль өгсөн хэрэгт  аймгийн прокурорын газраас  яллах дүгнэлт үйлдэж  сум дундын 24 дүгээр  шүүхэд шилжүүлсэн  байна. Шүүх хэргийг 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хянан …

  • 10 February

    Цагдаагийн байгууллагад бууз баншны хулгайн дуудлага их ирж байна

    Цагдаагийн байгууллагад Туул голын шугуйд хоёр үхэр махалсан байна, үхрийн өвчүү үхрийн гуя хоёр ширхэг алдагдлаа, өвлийн сууцны амбаарт байсан 450 ш буузаа алдлаа, Шижирийн даваанаас хар зүсмийн хязаалан үхрээ алдчихлаа гээд мал мах, махан бүтээгдэхүүнтэй гомдол мэдээлэл өдөр бүр шахам бүртгэгдэж байна. Монголчууд эрт дээр үеэсээ улаан махны бузар гэж ихэд цээрлэдэг. Гэтэл монголын уламжлалт цагаан сарын баяр дөхөхөөр …

  • 9 February

    “Шинэ үе” продакшны жүжигчний аминд хүрсэн жолоочид 15 жилийн хорих ял төлөвлөжээ

    Өнгөрөгч сарын 23-нд “Шинэ үе” продакшны жүжигчид Хөх хотод аялан тоглолтоор явж байх үедээ авто машины осолд орж, тус продакшны жүжигчин Т.Билгүүн амь насаа алдаж, жүжигчин Р.Алтансүх, А.Энхжин нар бэртсэн хэрэг гарсан билээ. Харин БНХАУ-д манай жүжигчдийн машиныг мөргөсөн ачааны авто машины жолоочид 15 жилийн хорих ял төлөвлөсөн талаар Өвөрмонголын mp.weixin.qq.com сайтад мэдээлсэн байна. Мэдээллийг бүрэн эхээр хүргэвэл: “Шинэ үе” …

  • 9 February

    Халаасны хулгайчдыг Цагаан сар өнгөртөл саатуулна

    Баяр дөхөөд ирэхээр халаасны хулгай, юмны үнэ өсөх хоёр үзэгдэл ёс юм шиг ихэсдэг. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн албан хаагчид амралтын өдрүүдэд олон нийт цуглардаг томоохон худалдааны төвүүдэд эрчимжүүлсэн арга хэмжээ аван ажиллаж байгаа аж. Өнгөрсөн амралтын өдрүүдээр л гэхэд “Нарантуул” худалдааны төв дээр байнга хулгайн гэмт хэрэг үйлддэг найман эрэгтэй, найман эмэгтэйг баривчлан саатуулжээ. Тэднийг Цагаан сар өнгөртөл саатуулахаар болсон …

  • 9 February

    Гэмт этгээдүүдийг баривчиллаа

    2015-02-06 ний өглөө үүрээр 04-05 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Улаанчулуутын цэгийн ойролцоо үл таних этгээдүүд 22 настай таксины жолооч М-ийг мэс хэрэглэн шархдуулж, машиныг нь авч зугтаасан хэрэг гарсан билээ. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд гэмт этгээдүүдийг илрүүлэн саатуулаад байна.

  • 8 February

    Гаалийнхан хилээр хайрцагтай хүн нэвтрүүлсэнээс бүтэж амиа алджээ

    Тодруулбал, энэ сарын 2-ны өдөр Замын-Үүдийн хилээр манай улсын иргэн хайрцаганд нуугдаж нэвтэрсэн байна. Гэвч хайрцаганд байхдаа агааргүйтэж, бүтэж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр тэрээр бичиг баримтгүй учраас ийнхүү хайрцаганд нуугдаж хил нэвтэрсэн аж. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Хилээр орж ирж байгаа зүйлсийг шалгах нь гаалийн байгууллагын үүрэг. Гэвч энэ асуудалд гаалийн байгууллагын ажилчид …

  • 8 February

    Таксины жолоочийн аминд хүрчээ

    Өнгөрөгч баасан гарагийн шөнө 04.00-05.00 цагт таксины жолооч 22 настай залуугийн аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан байна. Тодруулбал, СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах Улаанчулуутын хогийн цэгийн манаачийн байранд хоолойндоо гэмтэл авсан залуу тусламж хүсэн иржээ. Түүнийг яаралтай ГССУТ-д хүргэсэн боловч шархаа даалгүй нас барсан байна. Манаачийн ярьж буйгаар залуугийн хүзүү хэрчигдсэн, цээжин тус газраа хутгалуулсан байдалтай байсан аж. Одоогоор цагдаагийн байгууллагаас …

  • 7 February

    Энэ хүн эх бичиг соёлоо доромжлох эрхтэй юу?

    Өчигдөр УИХ-ын чуулганаар эх хэл, бичгийн асуудлыг хэлэлцжээ. Энэ үеэр  УИХ-ын гишүүн Д.Ганбат “Эдийн засаг хүнд байхад энэ хуулийг хэлэлцэх шаардлага байна уу. Өнгөрсөн улирсантай зууралдаад байвал урагшаа явахгүй. Өмнөх түүхээ тодорхой хэмжээнд л ярья. Бид тэртээ тэргүй том үндэстэн шүү дээ. Том бодлого явуулах ёстой. Математик, физик зэргийг илүү хөгжүүлэх учиртай. Хүүхдүүдээ яаж зовоох гээд байгаа юм бэ. А.Бакей …

  • 6 February

    Facebook ашиглан үйлдсэн гэмт хэргийг шүүхэд шилжүүллээ

    Сүхбаатар аймгийн харъяат 16 настай Г.Б нар нь интернетэд үүсгэсэн facebook хаягнуудаа ашиглан охид, эмэгтэйчүүдтэй холбогдон тэдний итгэлийг олж авснаар нүцгэн болон хагас нүцгэн зургыг нь авч олон нийтийн сүлжээгээр тараана хэмээн айлган сүрдүүлж удаа дараагийн үйлдлээр бэлэн мөнгө гаргуулан авч улмаар бэлгийн харьцаанд орж, бусдын өмчийг авахаар далайлган сүрдүүлсэн  үйлдэлд нь аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 149 …

  • 6 February

    Бүлэглэн хүний амь хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Г, З, А, Ө нар нь согтуугаар 2014 оны 09 сарын 10-наас 11-нд шилжих шөнө 21-ээс 22 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын төвд байрлах “Эргэн дурсахуй” баарнаас С гэгчийг  дагуулан гарч 34-13 ХЭҮ улсын дугаартай Тоёота спринтир маркийн тээврийн хэрэгсэлд суулган үл ялих зүйлээр шалтаглан түүнтэй хэрүүл маргаан үүсгэж сумын төвийн хойд талд хээр аваачин бүлэглэн зодож мөн автомашины …

  • 6 February

    Орхон аймагт судалгааны ажилтны амь насыг хөнөөсөн хэргийг шүүхээр шийдвэрлэх тов гарчээ

    Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт оршин суух Б гэгч нь 2014 оны 9-р сарын 22-ны өдрийн 17 цагийн орчим гэрт нь судалгаа авахаар  очсон О гэгчийг олон удаа хутгалан, амь насыг нь санаатайгаар хохироосон гэмт хэрэгт Орхон аймгийн Прокурорын газраас хяналт тавьж  Б-ийн үйлдсэн дээрхи хэрэгт 2014 оны 12-р сарын 30-ны өдөр Эрүүгийн хэргийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.2.12 …